Categories
мэдээ улс-төр

70 сая ам.долларын гэрээ үзэглэжээ

ОХУ-ын Санкт-Петербургхотноо энэ сарын 17-18-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петербургийнолон улсын эдийн засгийн чуулга уулзалт”-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд үе шаттай санхүүжилтийн эхний урсгал болох 20 сая ам.доллар нь 2015 ондоо багтан Монгол Улсын Хөгжлийн банкинд орох юм байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь 1983 оноос хойш нийслэл хотын 80 гаруй хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын хүчин чадлыг 123 Мвт-аар өргөтгөх ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлээд буй70 сая ам.долларыг үе шаттайгаар нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

“IV Цахилгаан Станц”-ынөргөтгөлийн ажил амжилттай хэрэгжиж энэ оны хоёрдугаар сард ашиглалтадорсон билээ. Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын Хөгжлийн банк буюу Внешэкономи банкнаас дээрх ажлын өргөтгөлийгнөхөн санхүүжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэхзахирал Н.Мөнхбат хэлэхдээ “ОХУ төдийгүй олон улсад нэр хүнд бүхүй Внешэкономибанктай цаашид олон талаар хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.

ОХУ-ын Хөгжлийн банк нь өдгөө 100 гаруй жилийн үүх түүх, арвин туршлагатай ба өөрийн нийт хөрөнгө нь 40 гаруй тэрбум ам.доллартай тэнцдэг байна. Социалистнийгмийн үед Улаанбаатар хотодбаригдсан орон сууны олон хорооллыг босгохсанхүүжилтийг ОХУ-ын Хөгжлийн банк санхүүжүүлж байсан түүхтэй байна. Манай улстай хамтын ажиллагаа нь 30 гаруй жил завсарлаад байсан ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал ийнхүү эргэн ирж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *