Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс бүх “Боинг” онгоцуудаа нарийвчлан шалгаж байна || DNN.mn

Энэтхэг улсын иргэний агаарын тээврийг зохицуулах газар парктаа байгаа бүх “Боинг” онгоцуудаа маш нарийн хяналтаар оруулж байж нисгэх журам нэвтрүүлжээ. Авиа компаниуд тусгай баг гаргаж, нислэгт гарах онгоцуудыг энгийн үеэс илүү нарийн чанд хянаж байгаа аж. БНХАУ-ын “Чайна ийстерн эйрвэйз” компанийн “Боинг 737-800” онгоц Гуанси мужийн нутагт сүйрсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авсан байна. Гуансигийн сүйрлээс өмнө яг энэ загварын онгоц сүйрсэн сүүлийн тохиолдол нь Энэтхэг улсад 2020 онд тохиолдож байсан юм.

“Нислэгийн аюулгүй байдал хамгийн чухал зүйл, тиймээс бид нөхцөл байдлыг маш нарийн үнэлж байна” гэж Энэтхэгийн Иргэний нисэхийн холбооны Захирлуудын зөвлөлийн дарга Арун Кумар ярьсан талаар ВВС агентлаг мэдээллээ. Энэтхэгийн “SpiceJet”, “Vistara”, “Air India Express” зэрэг компаниуд “Boeing 737” загварын онгоцтой аж.

Европын зөвлөлийн Нислэгийн аюулгүй байдлын агентлаг мөн асуудлыг анхааралдаа авсан бөгөөд БНХАУ-д гарсан ослын талаарх мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа юм.

ВВС агентлаг АНУ-ын “Боинг” компанитай холбогдоход “Одоогоор дүгнэлт гаргахад эрт байна” гээд ослын шалтгааныг тодруулахад БНХАУ-д бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *