Categories
мэдээ нийгэм

650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргаад байна

Засгийн
газар “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30
хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан билээ.

“Сайн
хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкуудаас 495
тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм.
Тодруулбал, 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн
мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм байна. Хувьцаагаа зарах
хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхлээд
байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн
хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган
иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322
хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *