Categories
мэдээ нийгэм

56 настай эрэгтэй голд живж нас баржээ

Image result for үер

Энэ сарын 18-нд Ховд аймгийн Булган сумын Булган голд ой зургаан сартай Э унаж нас барсан хэрэг гарсан бөгөөд цагдаагийн газар шалгаж байгаа аж. Мөн 19-ний өдөр 15:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 56 настай эрэгтэй Б нь Орхон голд орж байгаад живж нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Талийгаач Б нь хоёр найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд сэрүүцэх гэж Орхон голд орноос живж нас баржээ. Хур тунадас ихтэй, голын усны түвшин эрс нэмэгдсэн байгаа ойрын өдрүүдэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол усанд оруулахгүй байх болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *