Өчигдөр орой болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 400 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Одоогоор 400 сая төгрөгийн азтан баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлээгүй байгаа юм байна.
Азтан Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийжээ. Худалдан авалт хийсэн тэрхүү баримтаа төлбөрийн системд бүртгүүлээгүй учраас хэн гэдэг нь тодорхой болоогүй байгаа аж.
Журмын дагуу гурван сарын дотор баримтаа бүртгүүлбэл супер шагналыг авах боломжтой юм байна.