Зэвсэгт хүчний 256 дугаар анги сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган маршийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Мөн маршийн үеийн түр амралтаар соёл хүмүүжлийн ажлууд явуулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй цасны сумо, эрэгтэй цэргийн алба хаагчдын олс таталтын тэмцээнийг явууллаа. Олс таталтын тэргүүн байрт хошууч Д.Давааням ахлагчтай техникийн албаны баг, хоёрдугаар байрт дэд хурандаа А.Олзвой ахлагчтай танкийн батальоны нэгдүгээр баг шалгарсан бол эрэгтэй сумочдын барилдаанд ахмад С.Сэмжаантамжид, эмэгтэй төрөлд Г.Нэмэхтогтох нар тэргүүлж, хамт олноо манлайллаа гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.