Categories
мэдээ нийгэм

3.9 сая долларын өртөгтэй “Railbus” алдагдалтай ажиллаж байна

Өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн  Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчлэх “Railbus” үйлчилгээнд явж эхэлсэн. Гэвч үйлчилгээнд гараад сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн хүртэл үйлчлүүлэгчээ татаж чадаагүй байна. Тодруулбал нэг удаадаа 340 хүнд үйлчлэх боломжтой “Railbus”-аар өдөрт  30-40 хүн үйлчлүүлдэг тухай албаныхан мэдээлж байна. Ингэхдээ дандаа богино зайд буюу 500 төгрөгийн өртөгөөр нэг буудал яваад буудаг аж.

Иймээс энэхүү төмөрзамын автобус цаашид энэ хэвээрээ ажиллавал алдагдал хүлээхээр байгаа юм. Иргэд төмөр замын автобусанд суухгүй байгаагаа хэт өндөр төлбөрөөс нь болсон тухайгаа хэлж байна. Толгойтоос амгалан ортол нийтийн тээвэрт буюу автобусанд 500 төгрөг төлөн зорчиж байхад “Railbus”-аар зорчихдоо 3000 төгрөг төлөх шаардлагтай юм.

Эдийн засгийн байдал  хүндэрч эхэлсэн энэ үед 3,9 сая доллараар худалдан авсан энэхүү төмөр замын автобус нь автозамын түгжрэлийг сааруулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ  хэмээж байсан ч энэ нь талаар өнгөрч байх шиг байна.  Иргэдийг 3000 төгрөгөөр зорчуулж байж ашигтай ажиллана хэмээн тооцоолсон албаныхан жирийн иргэдийнхээ амьдралын төвшинг түрүүлж судлах ёстой байж дээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *