Categories
гадаад мэдээ

25 сая орчим жилийн өмнө амьдарч байсан хуурай газрын хамгийн том сүүн тэжээлт амьтны яс олджээ


Ази тивд амьдарч байсан аварга биет амьтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн Nature сэтгүүлд анх удаа нийтэлжээ.

“Paraceratherium linxiaense” гэж шинжлэх ухаанд нэрлэсэн уг амьтны гавал, нурууны ясыг Хятадын умард бүсийн Ганьсү мужийн Линьшя голын саваас олсон юм. Аварга биет, эвэргүй хирс нь 5 метр өндөр, 8 метр урт, 22 тонн жинтэй байжээ. Манай дэлхийн түүхэнд үүнээс том хуурай газрын сүүн тэжээлт амьтан олдож байгаагүй юм.

Харьцуулбал өнөөдрийн хамгийн том зааны бие 4 метр өндөр, 7 тонн жинтэй байдаг.

Аварга биет хирс Олигоцений галавын сүүлээр буюу одоогоос 23-34 сая жилийн өмнө Монголоос Пакистан хүртэл Төв Азийн газар нутагт тархан амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ.

Энэхүү амьтныг устаж алга болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж эрдэмтэд таамаглаж байна.

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, шинэ төрөл зүйлийн амьтдын түрэлт гэх мэт. Африк тивээс нүүдэллэсэн заан хэлбэрийн амьтад газар нутгийг нь эзэлж, аварга хирсний хүнс тэжээл болдог моддыг устгасан нь голлон нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *