Өмнөд Калифорнигаас Патрик Эгэр хэмээх загасчин эр 544 паунд буюу 246.7 кг жинтэй махчин загас барьж дэлхийд рекорд тогтоолоо. Тэрээр “Энэхүү аварга загасыг барихад ихээхэн бэрхшээлтэй нүүр тулсан. Бидний завийг хөмрүүлчих шахсан шүү. Загасны дэгээгээ чирч давхиад л, усан онгоцны ёроолыг сүүлээрээ нүдээд л. Их л сүрдмээр байсан даа” гэв. Загасны махаа Лос-Анжелосын асрамжийн газар болон ядуу өрхөд хандивлах гэнэ.
М.Эрдэнэ