Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “21” худалдааны төвд гарсан галыг унтраажээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар худалдааны төвийн дотор тал багагүй шатсан байдалтай байгаа аж. Тус худалдааны төвд 100 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг юм байна.