Олон улсын олимпын
хорооноос 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө таван улс
өрсөлдөж байгаа талаар мэдээлсэн байна. Тодруулбал, Унгарын Будапешт, Германы Гамбург,
АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис болон Италийн Ром гэсэн “алдартай таван
хот” зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байгаа аж. 2024 оны
олимпыг зохион байгуулах хотыг ОУОХ-ны гишүүд 2017 онд Перуд хуралдан сонгох юм
байна.