Ази, Америк, Номхон Далайн Орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP)-ийн Хүн амын тооллогын 32 дугаар бага хурлыг 2024 онд Монгол Улсад зохион байгуулна.
Япон Улсын Токио хотод болж буй ANCSDAAP)-ийн Хүн амын тооллогын 31 дүгээр бага хурлын оролцогчид санал нэгдэн ийм шийдвэр гаргажээ. Түүнчлэн ANCSDAAP-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа сонгогдсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
12 дугаар сарын 1-нд өндөрлөж буй тус блон улсын бага хурлаар “2020 оны тооллого, судалгаанд “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн, түүнээс шалтгаалсан сорилтуудыг яаж даван туулах талаар онцлон хэлэлцэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ хуралд Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа цахимаар оролцож, “Монгол Улсын Хүн амын тооллогод “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн, мэдээлэл цуглуулж боловсруулахад ямар сорилтууд учирсан” талаар илтгэл тавьжээ.