Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Байнгын хороо, чуулганаар ирэх 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчээ.

ДАВАА ГАРАГ /2023.06.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2023.06.06/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, зөвшилцөх /Засгийн газар 2023.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2023.06.07/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

“Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2023.06.08/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

БААСАН ГАРАГ /2023.06.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.06.08, 06.09/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны явцын тайлан

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Бусад

Categories
мэдээ нийгэм

Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ DNN.mn

П.Орхон дөрвөн жилийн дараа чөлөөт бөхийнхөө дэвжээнд гарч аваргалав -  Eguur.MN

Бишкект болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.

П.Орхон Бишкекийн дэвжээнд финалд U23 насны ДАШТ-ий хоёр мөнгөн медальт, Европын хошой аварга Украины Илона Прокопевниукт 3:8-аар ялагдсан бол С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Германы Луиза Хелга Нимешийг 8:3-аар ялсан.

68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медалийн эзэн болов. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 5:14-өөр ялагдав. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд өчигдөр хүч үзсэн манай гурван бүсгүй гурвуулаа медаль хүртлээ. Өнөөдөр манай эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн бөх барилдана.

Categories
мэдээ нийгэм

Гол судасны цүлхэн ба хууралтын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-аас хөнгөлнө DNN.mn

Гол судасны цүлхэн ба хууралтын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоол судасны цүлхэн ба хууралтын тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 871 мянган төгрөг, мэс заслыг 33.7 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээ авсан 11 тохиолдолд ЭМД-ын сангаас 76 сая төгрөг зарцуулсан байна.

May be an image of 1 person, hospital and text

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn


“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд Өдрийн сонин апп болон www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.

Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.


www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN

Facebook:DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Цахим сонины лавлах утас: 99130850

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орлоо DNN.mn

“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болохтой холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хязгаарлалаа.

Зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орсон юм.

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансрын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой.

Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансрын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотойгоор тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүйг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

​”Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг.

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжилга, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай.

Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

Мөн гар утсандаа Өдрийн сонин апп-ыг татаж болно.

• Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах

• “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)

• Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

Нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг, нэг сарын захиалгын төлбөр 6000, жилийн 72000 төгрөгийн үнэтэй. Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88111375, 99130850, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно.

Уншигчдын хувьд манай сонины архиваас мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжлагыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим Өдрийн сонин биелүүлэх болно.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN, Facebook:DNN.MN

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Лавлах утас: 88111375

Categories
мэдээ цаг-үе

Зарим замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хязгаарлажээ DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт болж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар марафон”-ы үеэр эмнэлгийн яаралтай тусламжийн 5 цэг ажиллана DNN.mn

Өнөөдөр болж буй “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр хаагдсан зам талбайд эмнэлгийн таван цэг ажиллана.

Тодруулбал,

2. Тунелын уулзварт

3. Чойжин ламын сум музейн дэргэд

4. 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд

5. Хүүхдийн урлан бүтээх төвийн урд Модерн номадсын хойд хэсэгт байрлах юм.

Мөн МУИС болон Багшийн дээдийн уулзвар, Бишрэл их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин нэмэлтээр зогсож иргэддээ үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй DNN.mn

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж буйг тохиолдуулан Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замыг 06.00 цагаас эхэлж хаагаад байна.

Тэгвэл зам хааж буйтай холбогдуулан зах худалдааны төвүүд амарна.

Чингэлтэй дүүрэг

  • Бөмбөгөр
  • Алтжин бөмбөгөр
  • Хүчиншонхор
  • Нарлаг дэнж
  • Нарантуул-2

Баянзүрх дүүрэг

  • Баянзүрх худалдааны төв
  • Шөнийн зах
  • Да хүрээ худалдааны төв
  • Цайз
  • Өгөөмөр
  • Нарантуул
  • Баянзүрх-2 худалдааны төв

Сүхбаатар дүүрэг

  • 100 айл худалдааны төв

Баянгол дүүрэг

  • Барс худалдааны төв
  • Шинэ Сандэй
  • Хархорин худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Замын хөдөлгөөнийг 18.00 цагаас хэвийн горимд шилжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно DNN.mn

Борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байна.

Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм аж.