Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний амьдрал болохгүйгээр дүүрэн байвал өөрсдийгөө буруу явж байна л гэж бод DNN.mn

Төр засаг болохгүй байна, авлига их байна

-Дээгүүрээ хувааж идээд дууслаа

-Цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй байна

-Улаанбаатарын утаанд хордож үхэж байна

-Үнийн өсөлт дийлдэхээ болилоо, амьдрал хүнд байна…. гэх мэтээр үргэлжлүүлэн хэдэн зуун хуудас шүүмжлэл бичиж болно. “Болохгүй байна, хэцүү байна” гэсэн үг бидний амнаас өдөр тутамдаа урсан гарч байна. Төр засгаас эхлээд бүр үр хүүхэд, эхнэр нөхрийгөө хүртэл болохгүйгээр нь дуудна. Нэг үгээр хэлбэл, амтай болгон л өөрөөсөө бусдыг шүүмжилж байгаа. Хэл ам, хэрүүл шуугианы төв нь мэдээж, хамгийн олон хүн амтайгаараа Улаанбаатар болж байна. Эндээс эхэлсэн болохгүй, бүтэхгүй бүхэн усан дээрх давлагаа мэт гадагш тархсаар аймаг, сум хүрч хүч нэмэн эргэнэ. Дийлэнхийнх нь амьдрал болж бүтэж, ая тухтай амьдарч байвал юунд ийм үг гарах билээ. Тааралдсан бүхэн хэл амаа хурцлан, хэн хүнгүй харааж муулж байгаагийн шалтгаан юу билээ.

Утаа-Жилийн жилд утаанд хахаж цацаж үхэх гэж байгаагаа хүн бүр л ярьдаг. Дарга цэрэггүй утааг яаж шийдэх тухайд цэцэн мэргэнээ уралдуулж байгаад зун болохоор орхичихдог. Намар энэ асуудал дахиад л босно. Утаанд зориулсан мөнгө нь уур мэт замхарна. Утаагүй түлш нь хүртэл угаартуулж ална. Уг нь утаагүй болох шийдэл нь цахилгаан станц барих. Тавдугаар цахилгаан станцаа барьчихсан бол өдийд нийслэл утаа тортогтоо даруулахгүй байхсан. Сүүлийн үед овоо нааштай дуулдаад байгаа атомын цахилгаан станцтай болчихвол утаа байтугайг мартаж болно. Гэтэл жилийн жилд нэг асуудлыг нэг л янзаар ярьж, нэг л байдлаар мөнгө урсаж байгаа ч утаа улам өтгөрсөөр байна. Эндээс харахад Монголын эрчим хүчний бодлого буруу байгаа нь тов тодорхой. Атомын станц байтугай дулааны станц барихыг эсэргүүцдэг бүлэг хүмүүс байдаг гэж байгаа.

Түгжрэл-Амтай болгоны хараадаг сэдэв. Зун амарч хотоос гарч давхилдаж хэсэг зуур мартагнаад наймдугаар сарын дундаас хотын зам таг түгжирнэ. Энэ байдал жилийн жилд яг адилхан давтагдаж, яг адилхан хэмнэлтэй дараа жилийн наадам хүртэл үргэлжилнэ. Хэн ч хэзээ ч түгжрэлгүй болох олигтой шийдэл гаргаж байсангүй. Харин ч эсрэгээрээ иргэд машинтай болсныхоо төлөө унах эрхээ дугаарын хязгаарлалт гэдгээр хасуулна. Үүнийг олон улсын жишиг гэх. Арав хорин сая хүн амтай гадны хотыг сая гаруй хүнтэй Улаанбаатартай ингэж харьцуулах хэрнээ, тэдэн шиг амьдралын чанарын тухай огт ярьдаггүй. Түгжрэл шийдэх сонгодог арга бол метро барих. Улаанбаатарыг метротой болгох талаар төдийгөөс өдий хүртэл ямар ч дарга даамал гараа ч хөдөлгөсөнгүй. Ингэхээр түгжрэл ойрын жилүүдэд буурахгүй гэсэн үг. Энэ чиглэлийн бодлого чиглэл огт буруугаар л яваад байгаа хэрэг.

Тэтгэвэр-Ахмадуудын тэтгэвэр амьдралд хаанаа ч хүрдэггүй нь тодорхой. Тэтгэвэр авагчид байнга л гомдол гаргаж, ам нээвэл тэтгэвэр нэмээч гэж хөгшчүүд төр засгаас гуйдаг. Хүрэхгүй байгаа тэтгэврийг нэмэх ёстой. Үүний тулд армийнхнаас эхлээд нийгмийн даатгал төлдөггүй хэдэн арван мянган хүнээс нийгмийн даатгал авах ажлыг зохицуулах ёстой. Тавин хувь авсан ч нийгмийн даатгалд маш том орлого орно. Хүн хөгшрөх нь үнэн болохоор арилжаа наймаа хийж байгаа тэр олон хүнийг ч нийгмийн даатгалд хамруулж, хураамж авах гэх мэт ажлыг хариуцсан байгууллага нь ер хийхгүй юм. Хөгшчүүлээ хоногийн хоолгүй шахам зутруухан амьдруулж байгаа нь бодлого буруу байгаагийн нэг жишээ.

Цалин-мөнхийн гомдол дагуулдаг сэдэв. Ингээд бодохоор хэзээнээсээ л бид олигтой цалин авч байгаагүй бололтой. Үе үеийн бүхий л Засгийн газар ам.долларын ханшийг нэмж байж цалин өсгөсөн дүр эсгэсээр удлаа. Долларын ханш өсөх нь Засгийн газарт хамгийн ашигтай байдаг. Экспортын төлбөрт орж ирсэн доллар маш их төгрөг болно. Тэр төгрөгөөр цалин нэмнэ. Энэ тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар улам доройтсоор байгааг бид амьдралаараа нотлоод сууж байна.

Эрүүл мэнд-Монголчууд хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ бол эрүүл мэндийн салбар буруугийн буруу байгаагийн нотолгоо биш гэж үү.

Ингээд тоочвол ямар ч салбарт болж бүтэж байгаа юм алга аа. Гэхдээ үүнийг өөрчлөх боломж дарга нарт биш бидэнд бас бий. Бидний амьдрал болохгүйгээр дүүрэн байвал өөрсдийгөө буруу явж байна л гэж бодох хэрэгтэй. Тиймээс сонголтондоо нэг анхаараад үз. Тав арван төгрөгөөр сонголтоо худалдчихаад дараа нь ингэж зүхэж суух нь таны ч, миний ч, ер бид бүгдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөөд удаж байна. Сонгуульд хэдэн хөгшчүүд, намын зүтгэлтнүүд биш бүгдээрээ хамт очиж саналаа өгье. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайн гэгч нь уншаад, олигтой санал дэвшүүлж байгаа намыг нь дэмжье. Тавдугаар цахилгаан станц барих, метро тавих, хотыг хэдэн тийш нь сайн тэлж өгөх гэх зэрэг амьдралд дорвитой өөрчлөлт гарахуйц ажил хийх намыг нь гаргая.

Ингэж гаргаад зогсохгүй, явцын дунд шаардлага тавьж, ажлаа хийхийг нь шахаж сануулж байх нь бидний үүрэг юм. Сонгуульд ч орохгүй, аль нам юу хийхийг нь ч сонирхохгүй байж, амьдрал хэцүү байна гэж орилолдох нь хэтэрхий тэнэг юм. Болохгүй бүтэхгүй байгаагийн шалтгаан нь би өөрөө гэдгийг дотроо бодож, сонголтондоо нухацтай хандахад л өөрийн мэдэлгүй олон асуудлыг нааштай шийдэхэд гар бие оролцоно гэсэн үг.

Нийтлэг сэтгэлгээ болохгүй байгаагийн илрэл нь бидний амьдрал юм. Амьдралаа өөрчлөхийн тулд өөрийгөө ч өөрчлөх ёстой.

Д.Оюунтуяа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэлтэй дүүрэгт хулгайч нарын алхам бүрийг алган дээрх шигээ хардаг болжээ DNN.mn

Чингэлтэй дүүрэг “Ногоон бүс” болжээ. Тодруулбал тус дүүргийн гудамж, тохой, орц бүрийг цаг минут тутам хянах камеруудыг байршуулсан байна. Нягтаршил өндөртэй орчин үеийн камер байршуулснаар Чингэлтэйн нутаг дэвсгэрт хэн юу хийж байгааг цаг алдалгүй дэлгэцээр хянах боломж бүрджээ. Харанхуй гудамжаар алхахдаа хэн хаанаас гарч ирэх бол гэх айдсаа Чингэлтэй дүүргийнхэн авч хаяад хэдэн сар болж байгаа юм байна. Асуудал үүсэхэд л нэгдсэн системээс цагдаад мэдээлэл хүрч гэмт этгээдийг тав алхуулахгүй бариад авах орчин нөхцөл тус дүүрэгт бий болжээ.

Үүнийг ажил хэрэг болгоход Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгжийн зүгээс 125 сая төгрөгийн санхүүжилт босгож, дэмжлэг үзүүлсэн гэнэ. Үр дүнд нь гэмт хэрэг тасардаггүй байсан Чингэлтэйнхэн амар амгалан аж төрөх болсныг дүүргийн цагдаагийн газрын удирдлагууд онцлов.

Тухайн дүүргийн хөдөлгөөн бүрийг хянах болсноор халаасны хулгайчид гишгэх газаргүй болж. Жишээ татаад хэлэхэд Мөнгөн завъяагийн нүхэн гарцны үүдэнд алхаж явсан эмэгтэйн цүнхнээс утсыг суйлсан хэрэг шинэ оны үеэр гарсан байна. Хэрэгтнийг халуун мөрөөр нь дагаж хэдхэн цагийн дотор илрүүлж арга хэмжээ тооцжээ. Хулгайч этгээд Мөнгөн завъяагаас утас суйлаад Теди орж борлуулах замдаа 8-9 камерт бичигдсэн байх бөгөөд хулгайн утас авсан ченж нь ч хэргийн хамсаатнаар татагдсаныг хэрэг дээр ажилласан мөрдөгч нь онцолсон. Хэрэгтэнд үйлдлийнх нь бичлэгийг харуулахад нүд нь орой дээрээ гарах шахсан талаар ч ярьж байв. Энэ мэтчилэнгээр халаасны болон орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлснээр бусдын халаас руу шагайж илүү хардаг нөхөд Чингэлтэйн нутаг дэвсгэр рүү зүглэхээ больжээ. Тэр ч утгаараа тухайн дүүрэгт гэмт хэргийн илрүүлэлт өсч, хэргийн гаралт буурчээ.

Халаасны хулгайч нарын гол бай Дэнжийн мянга, Хүчит шонхор гээд түм түжигнэж, бум бужигнасан газрууд гандангийн хаалга шиг л амгалан болж. Хаанаас юугаа алдах бол гэх айдсаа энэ хавийнхан үндсэндээ гээжээ. Аж ахуйн нэгжүүд ч тэр гэмт халдлагаас ангид үйл ажиллагаа явуулах болсон байна.

Түүнчлэн зогсоолд байршуулсан тээврийн хэрэгсэл шүргээд зугтдаг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед дугаар харагддаггүй хэрэг замхардаг гээд асуудлуудаа ардаа үлдээжээ.

Ч.Бадамцэрэн:Айлуудөдөр бүр шахАМ гэрээ ухуулдаг үзэгдэл алга болсон

Гэх мэтчилэнгээр гэмт хэрэг өдрөөс өдөрт буурч байгааг дүүргийн цагдаагийн газрын дарга нь ч онцолж байв. Түүнчлэн ноцтой гэмт хэргүүдийг ч тэр дор нь илрүүлсэн жишээ энд байна. Тодруулбал зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөөд 100 орчим метр чирч, амийг нь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тэр дор нь л илрүүлсэн байна. Чингэлтэйн өөр нэг онцлох зүйл нь гудамж бүр камержсанаар хашааныхаа гадаа хогоо хаядаг үзэгдэл цэгцэрсэн талаар хорооны Засаг дарга нь онцлов. Энэ талаар долдугаар хорооны иргэн Ч.Бадамцэрэнтэй ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн булан тохой бүрийг камержуулжээ. Үүний ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Наад зах нь гэмт хэрэггүй, эрүүл бүс болж байна. Айдасгүй амгалан амьдрах боломж бүрдлээ. Хамгийн гол нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж чанартай камер суурилуулснаар шөнийн үйл явдлыг ч өдөр шиг хянаж байх боломж бүрдэж байгаа юм. Ийм тайван амгалан дүр зургийг бид Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудаас л хардаг. Хороо маань ийм болж байгаа нь өндөр хөгжилтэй орны жишигт нэг алхам ойртлоо гэж харж байна.

-Бүрэн камержаад бага биш хугацаа өнгөрчээ. Иргэдийн хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Гудамжиндаа хог шороогоо асгадаг үзэгдэл цэгцэрсэн. Үүнийг дагаад хорооны өнгө үзэмж нэмэгдлээ. Өмнө нь гудамжинд сагсны шийд босгоход л торыг нь хайчлаад аваад явчихдаг байлаа шүү дээ. Одоо бол өөр болсон. Цаашлаад хаа хамаагүй газарт шээж, баадаг асуудал харагдахаа болиод удаж байна. Тамхи татахдаа

ч зориулалтын цэгт татдаг болсон. Камержуулалт дагаад иргэд соёлжиж байна. Өмнө нь бол энд орон байрны хулгай гаарчихсан байсан. Манай гудамжинд л гэхэд ёс юм шиг өдөрт нэг айл хашаанаасаа юмаа хулгайд алддаг байв. Энэ үзэгдэл ор мөргүй арилсан. Ер нь бол хөгжилтэй орны жишиг рүү том алхам ойртлоо.

Чингэлтэйд өдөрт л нэг айл халдлагад өртдөг үзэгдэл байхгүй болжээ.

Дүүргийн цагдаагийн удирдлагуудын онцолж байгаагаар бол гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн гэм буруугийн асуудлыг олж тогтооход ч тус нэмэр болж.

Жишээ татаад хэлэхэд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн иргэн биеэ авч явах чадваргүй болж савж унаснаар гэмтэлд хүргэгдэж, нас барсан хэрэг энэ оны эхээр гарсан байна. Дээрх хэрэгт талийгаачтай хамт явсан ажлын хамт олныг буруутгаж байж. Гэсэн ч дээрх үйл явдал камерт бичигдэж үлдсэнээр хэрэг тодорхой болж, талийгаачтай хамт явсан залуус цагааджээ. Хэрэв камерт бичигдээгүй бол дээрх залуус асуудалд орж болзошгүй байж. Энэ мэтчилэнгээр камержуулалтын үр ашиг гарч байна.

Харин хувь нууцтай холбоотойгоор жирийн иргэнд камерын бичлэг үзүүлэх боломжгүй гэнэ. Шаардлагатай тохиолдолд харьяа хорооны цагдаад хандаж зөвшөөрлийг бичиг аваад шүүх боломжтой. Та таксинд эд зүйлээ мартаж буусан бол хорооны цагдаадаа хүсэлт гаргаж, зөвшөөрөл аваад л камер хараад асуудлаа шийдэх юм байна. Булан тохой бүр камержсан учраас хаана ч аль ч гудамжинд буусан бүрэн бичигдэж үлдэнэ. Суурилуулсан камер нь хоёр сарын хугацаанд бичлэгээ хадгалах багтаамжтай гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр сар ажиллаад дата нь шинэчлэгдээд явах юм байна.

Цаашид нийслэлийн дүүргүүд бүрэн камержих гэнэ. Одоогоор “Ногоон бүс” төслийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудалтай тодорхой хэмжээнд тулгарч байгааг нийслэлээс онцолсон. Үүнд аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байна. Зөвхөн нийслэлийн дүүргүүд ч бус хөдөө орон нутагт ч энэ төслийг хэрэгжүүлэхээр сонирхоод эхэлж. Ингэснээр хоногт л хэдэн зуугаар бүртгэгддэг хулгайн хэрэг цэгцэрнэ гэж үзэж байгаа юм байна. Камержуулалт дагаад иргэдийн хандлага зүгширч, нийгэмд эрүүлжинэ гэж харж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 3, Буд гариг. Билгийн
тооллын 13, тугчин одтой,
цагаагчин тахиа өдөр. Өдрийн
наран 5 цаг 32 минутад мандан,
20 цаг 07 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи
уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх,
хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод
суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар,
туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар
яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Г.Батбаяр “Б.Хурц,
Г.Эрдэнэбат нар
прокурорын
хэрэгсэхгүй
болгосон тогтоолд
гомдол гаргавал
хэргийг сэргээн
шалгах боломжтой” гэснийг нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Гурван сая гаруй хүн
амтай Монгол Улсын
хувьд парламентын
гишүүдийн тоо 120-150
байх шаардлагатай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА “Тээврийн зардал буурч,
барилгын материалын үнэ
хямдарчээ”

Тариаланч Х.Даваахүү “Тавдугаар сардаа дулаарахгүй бол
үр тариа соёолохгүй, гарц муудах байх” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хогийн ургамал устгах ажлыг зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
  • Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг өглөө.
Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш ой хээрийн түймэрт 20 гэр, нэг автомашин, 3273 мал, 359.505 га талбай өртжээ DNN.mn

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөв.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд “2023 оны тавдугаар сарын 2-н буюу өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс гэсэн 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 20 гэр сууц, 19 хашаа саравч, нэг автомашин, 3,273 мал, ойн 3,296 га, хээрийн 35,651 га буюу нийт 359,505 га талбай өртжээ.

Ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 68 автомашин, 727 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 249 алба хаагч, 34 автомашин, цагдаагийн байгууллагын хоёр алба хаагч, зэвсэгт хүчний 52 алба хаагч, гурван автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 1,577 иргэн, 210 автомашин, нэг трактор, 19 автомашинтайгаар ажилласан байна.

Монгол Улсын талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар 3, Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сумаар тус тус нэг удаа БНХАУ-ын тал руу хээрийн түймэр давж гарчээ.

Өнөөдрийн байдлаар буюу сүүлийн 24 цагт Дорнод аймгийн Чойбалсан, Булган суманд хээрийн түймэр гараад байна” хэмээн ярилаа.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон гүүрийг барихаар ажиллаж байна DNN.mn

Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон.

Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км авто зам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна.

Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Харин гадаадын зээл тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих төсөл юм. Тодруулбал, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих юм.

Эдгээр ажлын заримыг зургаадугаар сарын 1-нд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нүхэн гарцуудын уулзвар дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэж, гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурна гэж тооцжээ.

Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймаг руу 7 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийг илгээнэ DNN.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2 удаагийн хээрийн гал түймэр гарсанаас одоогийн байдлаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багт хээрийн түймэр гарлаа.

Зүүн бүсийн гал унтраах аврах анги, хилийн цэргийн нийт 217 хүн, 27 автомашинтайгаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Энэ үеэр Хилийн дугаар ангийн офицер, ахлагч, цэрэг гэх мэт нийт 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Мөн дээрх түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртөөд байна.

Иймд Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ-ын эрүүл мэндийн албаны дарга, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн Чулуунхороот сумын чиглэлд нисэхээр бэлдэж байна.

Мөн дээрх түймэрт өртсөн айл өрхүүдэд тусламж болгож 20 гэрийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эвдэж гэмтээсэн хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 40.536, мөрдөн байцаалтын 2993 хэргийг хянажээ.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига, албан тушаалын 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Хуурамч баримт бичиг үйлдэх, Хууль сахиулагчийг эсэргүүцэх, Соёлын өвийн эсрэг тус бүр 2, Мөнгө угаах , Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Цэргийн албаны эсрэг тус бүр 1, нийт 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, улсын бүртгэгч Г.Б, М.М, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Н, УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын БЗД-ийн улсын бүртгэгч Б.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.М нь иргэн Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Дундговь аймгийн прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нар нь бүлэглэн тус аймгийн нутаг дэвсгэр дэх эртний хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 2023 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 73 байхаар тогтоолоо DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Товчхон:

  • Нийслэлд 2023 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 73 байхаар тогтоолоо.
  • “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд баригдсан Налайх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 126 айлын орон сууц, 12 гараашийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн балансад бүртгэхээр болов.
  • Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилга, гарааш, төв лабораторын барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлж, ашиглалтыг хариуцуулахаар боллоо.
  • Онцгой байдлын ерөнхий газрын Мэргэжлийн сургалтын төвийн барилга шинээр баригдах болсонтой холбогдуулан уг газрын агуулах, авто тавиулангийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ