Categories
мэдээ нийгэм

DNN-SPEAK OUT: “Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө” гэв

Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр тохиож байна. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлчдээс тодрууллаа.


Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвег улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан Ирланд нь Дани, Швед, Финландыг гүйцсэнээр хоёрдугаарт бичигдсэн байна.Монгол Улс өнгөрсөн онд жагсаалтын 90 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд хоёр байраар ахиж, 88 дугаарт жагсжээ.  

“Нууц.мн” сайтын сэтгүүлч С.Будрагчаа: Эрх баригчид сэтгүүлчдийн төдийгүй иргэд, олон нийтийн амыг барих, өөрсдийг нь аялдан дагаагүй болгоныг нухчин дарахаар онцгой ихээр улайрах болсон. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах явдал цаашид энэ хэвээр үргэлжилсээр байх аваас Монгол Улс хэзээ мөдгүй дарангуйлалд орох болно.

МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сэтгүүлч Б.Ууганбаяр: Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд тунхаглаад өгчихсөн. Тэрхүү эрхийг хамгаалах үүргийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажиллагсад гүйцэтгэж байдаг. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол иргэн бүрийн мэдэх эрхийг хангуулах гэж мэдээлэл цуглуулж, мэдээллийг дамжуулж буй.

 Энэ жил Юнескогоос Хүний эрхийн ирээдүйг бүтээх нь: Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг уриан дор Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. 

Сэтгүүлч Э.Дагиймаа: Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Бүхий л улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийнхөө орны хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ хэд хэдэн шалгуураар шалгадаг. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат байна уу үгүй юу, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө ямар хэмжээнд эдэлж байна мөн эдийн засгийн хувьд хараат бус байж чадаж байгаа юу үгүй юу гэх мэт шалгуураар хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа вэ гэдгээ шалгадаг. Хэдийн манай улсын хувьд сэтгүүлч нар цахим орчноор дамжуулан нийгэмд өрнөж буй үйл явц, болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудын талаар бичиж, дуугарч байгаа мэт харагддаг ч бодит байдал дээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна. Үүний нэгэн жишээ бол хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс жил бүр байр ухарч байгаа явдал юм. Яагаад ийм судалгаа гарч байгаа вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. Гэтэл манай хэвлэлүүдийн ард ихэвчлэн улс төрчид, компани, нөлөө бүхий хүмүүс байдаг. Энэ нь сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.05.03) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ’’-г тодорхойлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд,

1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-иас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.

Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой болохыг төслийн санаачлагчид хэлж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд, судлаачдын төлөөллөөс бүрдсэн багууд төслийг иргэдэд танилцуулан хэлэлцүүлж, санал авах 22 удаагийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 6000 орчим иргэн биечлэн оролцож, 5000 гаруй саналын хуудсаар давхардсан тоогоор 33900 гаруй санал өгчээ. Мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хуулийн төслийг хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмнэ DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Үүнд Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа.

Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляц холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар ярилцсан.

Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлж байхгүй бол бариад байхаар эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мөн иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Аймгийн төвүүдэд гол нэрийн барааны үнэ 0.7 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс 18780 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.

Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Богд сумаас баруун урд зүгт 26 километрийн зайд өчигдөр оройн 20:41:28 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тээврийн зардал буурч, барилгын материалын үнэ хямдарчээ DNN.mn

Барилгын материалын төв зах 100 айл олны хөлд дарагджээ. Байшингаа засварлах, шинээр байшин барихаар блок, цемент сурагласан иргэд энд бужигнаж байна. Барилгын материал сурагласан иргэдийг анзаарахад тэдний олонх нь цемент л хайж байх юм.

100 айл захад “МАК”, “Монцемент” зэрэг дотоодын үйлдвэрүүдийн цемент болон хятад цемент зарагдаж байна. МАК цемент шуудай нь 18000 төгрөг бол Монцемент 16000 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2000-3000 төгрөгөөр өссөн үнэ гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Харин хятад цемент шуудай нь 15000 төгрөгөөр зарагдаж байв. Иргэд өөр өөрсдийн сонголтоо хийж байв. Ямартай ч цементийн эрэлт энд маш их байна.

Бусад барилгын бараа материалын үнэ 10-15 хувиар буурсныг худалдаа эрхлэгчид онцлов. Үүнийг бараа материалын тээвэрлэлтийн ханш буурсантай холбож тайлбарласан юм.


Х.Батсайхан: Тээвэрлэлтийн зардлаа дагаад барилгын материалын үнэ буурсан


Худалдаа эрхлэгч Х.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Барилгын материалын ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?

-Барилгын үе эхлээд удаагүй, ачаалал өндөр байна.

Барилгын материалын үнийн тухайд өнгөрсөн онтой харьцуулахад буурсан. Ойролцоогоор 10-15 хувиар буурсан гэж хэлж болно. Жишээ татаад хэлэхэд жилийн өмнө барилгын дээврийн хөөс 85000 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 60000-65000 төгрөгөөр зарагдаж байна. Барилгын ажилд өргөн хэрэглэгддэг дээврийн төмөр энд 9000-10000 төгрөгөөр зарагдаж байгаа. Өнгөрсөн жил хамгийн хямддаа 13000 төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ. Барилгын материалын үнэ буурсан нь урдаас нааш нь зөөх тээврийн зардал буурсантай холбоотой. Нөгөө талаар барилгын материалын нөөц элбэг байгаа нь үнэ буурахад нөлөөлж байгаа.

-Хятадад бараа материалын ханш өнгөрсөн жилийнхээс өссөн үү. Хэвээрээ байна уу?

-Ер нь хэвээрээ л байгаа шүү дээ. Тээвэрлэлтийн зардал өссөн учраас энд үнэ нь нэмэгдээд байсан юм. Зардал нь буухаар дагаад л үнэ нь буурсан.

-Байшиндаа дотоод засал хийх сонирхолтой иргэд түгээмэл харагдах юм. Дотоод засалд өргөн хэрэглэгддэг обойн үнэ ямар байна вэ?

-Обойг хүн бүр л асууж байна. Ханын цаас чанараасаа шалтгаалаад өөр өөр ханштай худалдаалагдаж байна. Ерөнхийдөө 7000-70000 төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд барилгын материалын олдоц ховор, үнэ нь тэнгэрт хадчихсан байсан. Эдийн засаг ийм үед байр орон сууцаа засах боломж иргэдэд хомс байсан болов уу. Харин энэ жил байр, байшингаа засч сайжруулах, томруулах хүмүүс маш их байна. Үнийн хувьд ч уян хатан учраас иргэд 100 айл зах руу л ирж байна” гэв.

Барилгын материалын үнэ өнгөрсөн жилийнхээс буурсан талаар худалдаа эрхлэгчид ийн тайлбарлаж байна. Тодруулбал барилгын засалд өргөнөөр хэрэглэгддэг замаск литр нь 9500 төгрөг, паркетан шал 10000-15000, будаг чанараасаа шалтгаалаад 5000-15000 төгрөгийн хооронд ханштай байна. Харин вакум цонхны үнэ өмнөх жилийнхтэй ижил байгааг үйлчлүүлэгчид хэлж байв. Тодруулбал 200-600 мянган төгрөгийн ханштай зарагдаж байсан юм.


О.Хишигбаатар: Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ буурсан нь сайн мэдээ


Бид 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж яваа О.Хишигбаатартай цөөн хором ярилцлаа.


-Та ямар материал хайж явна вэ?

-Байшиндаа залгаа хийнэ. Хажуугаар нь шалаа шинэчлэх ажилтай энд ирлээ. Өнгөрсөн жил засахаар төлөвлөж байсан ч барилгын материалын үнийг нь хараад буцсан. Энэ жил хийхээр төлөвлөөд сая блок авсан. Эндээс дотор засалд шаардлагатай материал авна.

-Үнэ ямар байна вэ?

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ хямдарсан сайн мэдээг энд ирээд мэдлээ. Боломжийн паркетан шалыг 10000 төгрөгөөр авах боломжтой юм байна. Сая дүүжин тааз 16000 төгрөгөөр худалдаж авлаа.

-Засал чимэглэлд шаардлагатай материалуудаа та цуглуулж чадав уу. Хэд орчим төгрөг болж байна вэ?

-700 мянган төгрөгөөр дотор заслын материалаа авчихаж болж байна. Харин арматурын үнэ хэвэндээ байх шиг байна. Авах бодолтой байсан ч чадсангүй. Үнэ нь буугаагүй байна гэж би харлаа. 14000 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг бид дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол бараг тал үнээр нь авах боломжтой гэж хардаг юм. Арматурын түүхий эд манайд байдаг шүү дээ. Түүхий эдийг нь манайхаас хямд аваад л боловсруулаад хэд нугалаад буцаагаад оруулаад ирдэг. Ачаа нь бидний нуруунд л ирдэг гэв. 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж буй иргэд барилгын материалын үнийн талаар ийм байр суурь илэрхийлж байна.

Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байгаагаар үнийн хөөрөгдөл зөвхөн тээвэрлэлтийн зардалтай л холбоотой байж. Юанийн ханш бууж байгаа учраас барилгын материалын үнэ цаашид ч буух төлөвтэй байгааг хэлж байв. Харин урд хөршид барилгын материалын үнэ хөдлөөгүй, тээвэрлэлтийн зардал буураад байхад орон сууцны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг иргэд ч тэр, худалдаа эрхлэгчид ч тэр гайхаж байна лээ.

Зарим барилгын компаниудаас тодруулахад тэд барилгын материалаа урдаас татдаг. Тээвэрлэлтийн зардал өндөр байх үед авсан үнээ шингээгээд зах зээлд нийлүүлж байгаа талаараа хэлж байна. Гэхдээ доллар болон юанийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалж байрны үнэ буурах төлөвтэй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг гэдэг газар хээрийн гал түймэр 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:56 цагийн үед гарсан тухай бид өмнө мэдээлж байсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8, 9, 10 дугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж, өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 03:40 цагт цурамд оруулж, улмаар 05:10 цагт бүрэн унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш улсын хилээр дөрвөн удаа мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Гаалийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хар тамхи хилээр нэвтрүүлсэн зөрчлийг мэдээллээ.

“2022 онд мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан 16 удаагийн тохиолдлыг гаалийн алба хаагчид, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

Эдгээр нь гадаад улс орноос ихэвчлэн шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдлыг илрүүлэн харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллага шалгаад тодорхой болсны дараа хар тамхитай холбоотой мэдээллийг хүргэнэ” хэмээн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар хэллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт зааснаар, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн дээрх хуульд заажээ.

Энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдыг эко аялалд хамрууллаа DNN.mn

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 30 сурагч, 2 багшийг чадавхжуулах эко аяллыг зохион байгуулав.

Аяллын үеэр сургуулийнхаа орчинд хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, хүнсний хог хаягдлаар төрөл бүрийн бордоо хийх, орон сууцны хотхон хог хаягдлаа хэрхэн ангилан ялгаж цэвэр орчин бүрдүүлж болох туршлагыг үзэж сонирхов. Мөн гялгар уут дахин боловсруулах үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг харж, сүүлийн өртөө болох Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа.