Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Батбаяр: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргавал хэргийг сэргээн шалгах боломжтой DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Ялангуяа гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс цагаадаж байгаа нь шүүхийн практикт байгаагүй, ээдрээтэй нөхцөл байдал болж харагдаж байгаа юм.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрх чөлөөтэй болгосон гэх эрүү шүүлтийн хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгч, хуульч Г.Батбаяртай ярилцлаа.


-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн учраас тэдний ялыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын байгууллага танилцуулаад удаагүй байна. Эрүү шүүлтийн хэрэг дээр нь ажиллаж байсны хувьд танаас энэ процессыг хэрхэн дүгнэж байгааг сонирхъё?

-Ер нь шүүх зөвхөн хүнийг цагаатгах тогтоол гаргана. Ингэснээр тухайн этгээд цагаадсан буюу хэлмэгдсэн юм байна гэдэг итгэл үнэмшил бий болно. Харин Д.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадаагүй. Зүгээр холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болсон.

Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гээд байгаа юм уу эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв үү. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байгаа учир нь энэ хэрэг 1986 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хууль үйлчлээд 2017 онд үйлчлэл нь зогсож байсан. Түүний дараа дахин шинэ Эрүүгийн хууль, ЭХХШТХ үйлчилж байх үед хэрэгсэхгүй болж байгаагаараа онцлогтой. Энэ хуулиуд тус бүрдээ өөр, өөрийн онцлогтой. Хөөн хэлэлцэх хугацааг өөр, өөрөөр тоолно. Мөрдөн шалгах ажиллагааны арга барилуудыг өөр, өөрөөр тодорхойлно. Түүнээс хамаарч энд улс төр маш их орсон хэрэг. Үнэн бодитоор шийдэгдэхгүй байх магадлал маш өндөр. Хохирогч өөрөө улс төрийн нэрт зүтгэлтэн байсан гэдэгтэй холбогдуулаад улстөрчид орж ирээд байдаг. Ингэж 20 гаруй жилийн хугацаанд тархи угаасаар “Тэртээ тэргүй хүн хэлмэгдэж байгаа юм байна” гэдэг итгэл үнэмшлийг нийгэмд бий болгосон. Худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэгчээр худлаа таамаглал яриад байхаар жинхэнэ алуурчин илэрчихсэн байсан ч худлаа даа гэдэг итгэл үнэмшилтэй болгоод хаячихсан. Тийм учраас энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож байхад иргэд шүүхээр цагаадчихсан юм шиг ойлгоод байна.

-Та хавтаст хэргийг бүтэн уншсан уу?

-Уншсан. Уншаад “Энэ хэргийг энэ гурав үйлдчихжээ” гэсэн итгэл үнэмшил төрж байсан. Гурван шатны шүүхээр ч шийдэгдчихсэн. Гурван шатны шүүх зөвхөн баримтан дээр тулгуурласан.

Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй. Худлаа ярьж болно. Ер нь хэргээ хүлээдэг хулгайч гэж хаана ч байхгүй. Шүүгдэгчдийн мэдүүлгүүд нь ил болсон шүү дээ. Д.Амгаланбаатар гэхэд Б.Булганы биеийн онцлог, шинж тэмдгийг яг таг хэлж байсан гэх мэт. Энэ бүхнийг тэр яаж мэдсэн байх вэ, түүнд хэн хэлж өгөх вэ. Зам шалгалтаар орц руу ороод “Мөн үү, биш үү” гэхэд “Биш ээ, тэр орц шүү дээ, энэ хаалга мөн шүү дээ” гэх жишээтэй. Гэрчүүд байна. Тэд бүгд худал мэдүүлэг өгөх үү. Гэрчүүд шууд таньдаг. Дээр нь үүн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигласан. Г.Эрдэнэбат прокурор ч хэлдэг шүү дээ. Шүүгдэгчийн мэдүүлгээр яваагүй. Ялтны мэдүүлгээр энэ хэргийг шийдээгүй гэж. Угаасаа шүүх хурал дээр та ярьж ч болно, ярихгүй байж ч болно гэж шүүгч хэлдэг. Энэ нь та худлаа ярих эрхтэй. Худлаа ярьснаар гэрч шиг хууль сануулдаггүй. Энд мэдээж нотлох баримтуудаар хэргийг тогтоочихсон байгаа. Шүүгч уншаад танилцчихсан. Мэтгэлцээний явцад тэр итгэл үнэмшлээ бататгах гэж шүүх хурлыг хийдэг. Ингээд л шийдсэн хэрэг.

-Гэтэл хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь шүүхийн шийдвэр юу болчихов оо гэдэг асуулт өнөөдөр хүртэл хариултгүй байгаа л даа. Нөгөө талаар цагаадсан хүмүүс эрүүдэн шүүгдсэн гэж ноцтой зүйлс ярьсаар байгаа?

-Шүүх тухайн нотлох баримтыг эргэлзээгүй байдлаар хянаад шалгасны эцэст хөдөлбөргүй гэж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Эргэлзээтэй байвал буцаана. Ингээд энэ хэрэг шийдэгдсэн. Тухайн үед зарим хэсгүүд шүүгдэгчид хэргээ хүлээчихсэн байдаг. Тэгчихээд одоо болохоор “Тэр үед надад хар тамхи татуулчихсан юм шиг байна лээ” гэдэг.

Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгасны улмаас шүүх хуралд ороод хэргээ хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэв үнэхээр мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүй хэргээ хүлээж байсан бол өмгөөлөгчид нь юу хийж байсан хэрэг вэ. Өмгөөлөгчид нь шүүх хурал дээр “Манай үйлчлүүлэгчид эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүйн эрхэнд хүлээж байгаа юм” гэж яагаад хэлээгүй юм бэ. Тиймээс тухайн үед хөдөлбөргүй нотлогдоод шүүхээр шийдэгдсэний дараа гэнэт төр засаг солигдоод МАН гарч ирсний дараа энэ хэрэг гэнэт задарч, эрүү шүүлт гэдгээс болж буцсан.

-Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд Д.Амгаланбаатар орж айлган сүрдүүлснээс эхлээд л эрүү шүүлтийн үйлдлүүд байдаг юм биш үү?

-Тэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн л буруутай. Тухайн шийдвэр гүйцэтгэлийн байранд болоод байгаа, хоригдлууд нэг нэгнийгээ дарамтлаад байгаа үйлдэл шүүхийн шийдвэртэй л холбоотой. Түүнээс биш тагнуул, байцаагч нар буруугүй. Тийм байхад баахан байцаагчдыг эрүү шүүлт тулгасан гэж оруулж ял өгөөд дараа нь шинээр илэрсэн нөхцөл гэж хэргийг буцааж байгаад хэргийг мэдүүлэг нотлох баримтан дээр дүгнэлт гаргаж байгаад хэрэгсэхгүй болгож байгаа юм. Тэгж байж С.Зоригийг хэн хөнөөснийг тогтоож нэгэнт шийдвэрдэгдсэн хүчин төгөлдөр тогтоолоор үйлчилж байсан хэргийг мөрдөн байцаалтад авчирч байгаад л хэрэгсэхгүй болголоо.

-Одоо энэ шийдвэрийн үр дагавар юу болох вэ. Логикоор харахад эрүү шүүлт тулгаж ял оноосон хүмүүсийг хариуцлагад татах нөхцөл байдал үүсэв үү?

-Эрүү шүүлт тулгаснаас үл хамаараад тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан шүүгч нар, прокурорууд, мөрдөн байцаагч, тагнуулынхан, гүйцэтгэх ажиллагааны ажилтнууд бүгд ял авах нөхцөл бүрдчихлээ. Хортой үр дагавар нь энэ шүү дээ. Гэтэл энэ чинь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус бүрээр нь бий болгосон баримтуудыг яаж үгүйсгэж, яаж няцааж байна вэ. Шүүх шууд нотлох баримтуудыг үзсэн, хоёрдугаар зэргийн нотлох баримтуудыг ч харсан. Тэгээд л шийдвэрээ гаргасан. Гэтэл тэр олон баримтуудыг яаж няцаасан юм бол. 19 жилийн турш цуглуулсан баримтыг яаж няцаагаад байгаа юм бэ. Хэрэгтнүүд шүүх хурал дээр хэргээ хүлээж байсан зарим мэдүүлгүүдийг яах вэ.

Ингээд хэргээсээ шал өөр зүйл рүү орчихож байгаа юм. ЭХХШТХ-ийн 1.1-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээдэг, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалдаг, гэмт хэрэгтэнд ял үл завшуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зарчмаас хазайчихлаа. Энэ нь хэсэг бүлэг хүний үйлдсэн гэмт хэрэг гэхээс илүүтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт биелүүлэлтийн замбараагүй байдалд оруулаад ард түмний төрд, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгаа юм.

Д.Амгаланбаатар бол алуурчин шүү дээ. 2006 онд таксины жолоочийг хөнөөгөөд “жиргээд” цаазын ял сонсоод амь хэлтэрсэн хүн. Гэртэйгээ шатаж үхсэн зургаан хүнийг яах вэ. Шинжээчийн дүгнэлт цахилгаанаас болсон гэж нэг гараад л, дараа нь гадна нь шүдэнз зурсан байна гэж гардаг. Энэ хэрэг цагаадаагүй. Сэргээхэд амархан. Учир нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол Нийслэлийн хяналтын прокуророос гарсан. Энэ тогтоолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд болох Хурц, Эрдэнэбат, Баяр гэд хүмүүс гомдол гаргаснаар дахин хэргийг сэргээх боломжтой. Тэр үед хэлмэгдүүлсэн үү, үгүй юу гэдгийг зэрэгцүүлэн шалгах ёстой юм.

-Цагдаагаас энэ хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн саналыг прокурорт таван удаа ирүүлсэн гэж байгаа. Эцэст нь прокурор хүлээж авлаа гэж олон нийтэд зарласан. Хуулийн хүрээнд зөв үү?

-Олон удаа хэрэгсэхгүй болгох санал хүргэх тусам прокурорын байгууллага хүлээгээд авчихдаг хэрэг үү. Тэр нь учир дутагдалтай. Прокурор “Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцож чадахгүй юм чинь…” гэдэг байдлаар хандаад байгаа юм уу. Үүнийг тодорхой болгоё гэвэл бүгд адилхан шалгуулах хэрэгтэй. Тэр ажлын хэсэгт орсон хүмүүсийг бас шалга. Илрүүлсэн, хэрэгсэхгүй болсон хүмүүсийг ч шалга.

-Шүүгдэгчдийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлдэггүй гэлээ. Тэгвэл тэднийг яг нотолсон ямар баримтууд байдаг юм бэ. Ярих боломжтой хэсгээс нь дурдаж болох уу?

-Ерөөсөө Д.Амгаланбаатар гянданд байхдаа энэ хэргийг нүдэнд харагдтал ярьдаг. Бүр нарийн, хэргийн шалтгаант холбоо, үйл явдлын дэс дарааллаар ярьж байгаа нь энэ гэмт хэргийг туйлын сайн мэдэх хүн гэж шууд харагддаг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр Д.Амгаланбаатарын яриаг няцааж чаддаггүй. Тэд одоо л бид гэмт хэрэг хийгээгүй гэж ярьж байгаа болохоос хэрэгт татах үед хэзээ ч ийм зүйл ярьж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрээд байгаа нотлох баримтуудыг ч тэд няцааж чадаагүй. Зам шалгалтаар явахдаа мөрдөгчдийн мэдээгүй байсан маш олон зүйлийг ил болгож өгсөн. Ойлгомжгүй байсан, ээдрээтэй байсан зүйлийг тайлж өгөөд байсан. Хөнгөн ял авахын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим талаараа тусалдаг ч байсан нөхцөл байдал харагддаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 14, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5:30 цагт мандан, 20:08 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Г.Эрдэнэбат “Өмгөөлөгч
Б.Баасанцогтыг яаж шийдсэн
шиг нүүрсний хэрэг тэгж л явна” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын сэтгүүлчдийн
нэгдсэн эвлэлийн МСНЭийн Ёс зүй, хууль эрх зүй
хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Эдийн засгийн
хэрэгцээ
шаардлагаа
хангахгүйгээр
хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд тогтмол
ажиллах, сэтгүүл
зүйн бүтээгдэхүүн
бий болгох тухай
ярих боломжгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ардчилсан намын
УИХ дахь бүлгийн зөвлөх О.Чулуунбилэг “Эрх
чөлөөний бүлэг хууль нь
монголчуудад улс төрийн
болон эдийн засгийн эрх
чөлөөг бүрэн нээж өгнө” хэмээн ярилаа.

Энэ удаагийн “Гэргий” нүүрт Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Далай
даян даяар дуурсагдах
дархан аварга Дашдоржийн
Цэрэнтогтохын гэргий” хэмээлээ.

Эдийн засгийн ухааны
доктор Р.Даваадорж “Ил болгоогүй оффтэйк
гэрээнүүдийн ард жинхэнэ хулгай
нуугдаж байгаа” хэмээн ярьсныг I болон “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэн “Манай сумын малчны хот руу бамбарууштай
баавгай дайрч 10 үхрийг нь барилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа түр буцаан авах боломжтой DNN.mn

БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд бусад улс руу яаралтай зорчих шаардлага гарсан тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой болжээ. Уг зохицуулалт тавдугаар сарын 5-наас хэрэгжиж эхлэх юм. Түүнчлэн иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортоо түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх боломжтой.

Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагын 1464 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, ИНЕГ-т гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалт зэрэгт дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн II эмнэлэг, ерөнхий боловсролын 44, 47 дугаар сургууль, Баянгол дүүргийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудын ёс зүй, хүнд сурталд хамаарах нийт 12 гомдолд холбогдох ажиллагааг хийв.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 1464 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СӨХ-ийн түвшин тогтоох үзлэгийг тавдугаар сард зохион байгуулна DNN.mn

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн хэмжээнд СӨХ-ны хууль тогтоомж, норм, дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын түвшин тогтоох үзлэгийг энэ сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Захирагчийн ажлын албанаас СӨХ-ны зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудын удирдлага болон инженерүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын үеэр СӨХ-ны үйл ажиллагаа болон өдөр тутмын засвар орон сууц эзэмшигчдийн төлбөр тооцоог “UB ENGINEERING” системээр хэрхэн хийх, цаашид хэрэглэх талаар танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн Азийн аваргад Монголын 18 тамирчин оролцоно DNN.mn

Хүндийн өргөлтийн 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-13-ны хооронд Өмнөд Солонгосын Чиньжү хотод болно.

30 орчим орны 300 гаруй тамирчин оролцох тэмцээнд Монголын шигшээ багийн 18 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Эрэгтэй

  1. -61 кг жинд Ган-Эрдэнийн Ууганбаатар /26 настай/
  2. -61 кг жинд Мөнхбаярын Очир-Эрдэнэ /22 настай/
  3. -67 кг жинд Улаанцэцэгийн Амарбаяр /21 настай/
  4. -67 кг жинд Чинбатын Нямбат /17 настай/
  5. -73 кг жинд Ариунболдын Ананд /24 настай/
  6. -73 кг жинд Санлиррэнчингийн Цэнгүм /18 настай/
  7. -81 кг жинд Отгонбаярын Буянтогтох /23 настай/
  8. -89 кг жинд Доржсэмбийн Доржнамжин /30 настай/
  9. -89 кг жинд Адилбишийн Ичинноров /24 настай/
  10. -96 кг жинд Баярмагнайн Цолмон /23 настай/
  11. -102 кг жинд Муратбекийн Бахберген /27 настай/

Эмэгтэй

  1. -45 кг жинд Батнасангийн Тунгалаг /24 настай/
  2. -49 кг жинд Буяндэлгэрийн Эрдэнэзул /19 настай/
  3. -59 кг жинд Энхбаатарын Энхтамир /23 настай/
  4. -59 кг жинд Болдбаатарын Хонгорзул /21 настай/
  5. -71 кг жинд Гомбосүрэнгийн Энэрэл /21 настай/
  6. -71 кг жинд Ганзоригийн Анужин /25 настай/
  7. -81 кг жинд Мөнхжанцангийн Анхцэцэг /26 настай/
Categories
мэдээ эдийн-засаг

​Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ DNN.mn

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.
Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ын тайлагналт, орлого нэмэгджээ.

Товч мэдээ
· Гадаадын хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

​Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ DNN.mn

Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Мөн цаашид нүүрсээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

​Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улс 33 оноо авч 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэн чансаа буурсан үзүүлэлттэй гарсан. Монгол Улс өнгөрсөн жил авлигатай тэмцэх тогтолцоог сэргээх талаар зарим сайшаалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоо байгаа авлигын эрсдэлтэй тэмцэхэд хангалттай биш байна гэж үзээд дараах дүгнэлтийг өгчээ.

· Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад баялгийн үр өгөөж төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл нэгдсэн байдлаар ил тод болоогүй, зохицуулалт хангалтгүй нь ихээхэн асуудал дагуулж байна.

·Төрийн албан хаагчид нь нийтийн ашиг сонирхлоос илүү хувийн ашиг сонирхлыг чухалчлан ажиллаж байгаа нь нийслэл хотод жагсаал болоход хүргэж байна.
· Засгийн газар нь нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд, төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэх, авлигад өртсөн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг стандартчлах, төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоохын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулах шаардлагатай гэжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж “Таван Ш ажиллагаа”-г хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Авлигын төсөөллийн индексийг тодорхойлох эдгээр шалгуур үзүүлэлт (индекс)-ийг сайжруулахаар ажиллаж байгааг сайд онцоллоо.

Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болон төрийн үйлчилгээний цахимжилт, хүртээмж, төрийн өмчит үйлдвэрийн газрын ил тод байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, гадаад улсын буцалтгүй тусламж, зээл зэрэг асуудлаар тогтмол мэдээлэл өгч ажиллана гэж сайд хэллээ.