Монгол Улсад жилд дундажаар 80 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлж байна. Тэгвэл тэдний багагүй хувийг дутуутээлттэй төрсөн нярай эзэлдэг ажээ. Мэдээж хугацаанаасаа өмнө хорвоод ирсэн бяцхан нярайд эрүүл мэндийн олон хүндрэл бэрхшээл тулгардаг болохыг эмч, сувилагч нар онцлов. Тэр дундаа амьсгал хямралын эмгэг нас баралтын голлох шалтгаан болдог юм байна.
Олон улсад дутуу тээлттэй төрсөн нярайн амьсгал хямралын Куросурф эмчилгээг 1992 онд нээж байжээ. Ингэснээр нас баралтыг бууруулах боломж бүрдсэн гэнэ. Тэгвэл дэлхийд нэвтэрсэн эмчилгээний энэ аргыг Монгол Улсад нутагшуулахад “Монгол Эм Импэкс Концерн” онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тодруулбал, 2013 онд дээрх эмчилгээний гол бэлдмэлийг “Chiesi” (Кейси) компанитай хамтран Монголд албан ёсоор бүртгүүлсэн байна. Тухайн үед ЭХЭМҮТ-ийн удирдлага, нярайн эмч нар идэвх, дэмжлэгийн үр дүнд эмчилгээг амжилттай нэвтрүүлж чаджээ. Ингэхдээ “Монгол Эм Импэкс Концерн” нь дан ганц эмчилгээний бэлдмэлийг нэвтрүүлээд зогсохгүй нярайн эмч мэргэжилтнүүдийг онол практик хослосон сургалтад хамруулж энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторуудыг Монголдоо урин авч ирж орчин үеийн эмчилгээний арга техникийг зааж сургах бүхий л ажлыг зохион байгууласаар ирсэн нь талархууштай.
Өнөө жилийн хувьд ЭХЭМҮТ-тэй хамтарсан “Дутуу нярайн амьсгалын менежмент ба нярайн хипоски–ишемийн энцефалопати, хөргөөх эмчилгээ-дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын сургалт хоёр өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн сургалтад АНУ-ын Өмнөд Калифорнийн анагаахын сургуулийн зөвлөх, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч профессор Р.Раманатанг урьсан нь манай улсын эрүүл мэндийн салбарын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Сургалтад Улаанбаатар хотын болон 21-н аймгийн нярайн эмч мэргэжилтнүүд хамрагдав.
Дээрх сургалт нь дутуу тээлттэй төрсөн нярайд түгээмэл тохиолддог эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад нярайн эрүүл мэнд, амь насыг аврах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг сургалтанд хамрагдаж буй эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Ялангуяа нярайн амьсгал хямралын хам шинж, түүний хүндрэлийг эмчлэхэд эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар нэн чухал аж. Ийм уг сургалт нь бодит туршлагыг олгосноороо ихээхэн ач холбогдолтой болжээ.
“Монгол Эм Импэкс Концерн” ХХКэнэхүү сургалтыг 2012 оноос хойш тасралтгүй уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн байна. Тус компани дутуу тээлттэй төрсөн нярайн амьсгал хямралын эмчилгээний Куросурф болон Пейона бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр Монгол Улсын хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ эмчилгээний ачаар өнгөрсөн хугацаанд мянга, мянган хүүхдийн амийг аварч, тэр хэрээр маш олон гэр бүлд элэг бүтэн байхын аз жаргалыг бэлэглэжээ.
Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүдээс сэтгэгдлийг нь хуваалцлаа.
ЭХЭМҮТ Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг:
Миний хувьд энэ сайхан мэргэжлээрээ 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Дэлхий дахинд эрүүл мэндийн салбарын хамгийн чухал нь нярайн салбар юм. Бид Монгол Улсдааэнэ салбарыг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй зүтгэсээр ирлээ. Тухайлбал, нярайн салбарт гарч буй эмчилгээ, оношилгооны шинэ технологуудыг Монголдоо нутагшуулахад онцгой ач холбогдол өгдөг. Практикт хэрэглэгдэж эхлээд байгаа тоног төхөөрөмжөө бүрэн ашиглан нярайн тусламж үзүүлж буй бусад хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд боловсон хүчнийг бэлтгэх, онол дадлага хосолсон сургалтуудыгхийхэд оролцож байна. ЭХЭМҮТ болон “Монгол Эм Импекс Концерн” компанитай хамтран дэлхийн хэмжээний сургалтыг эх орондоо зохион байгуулж буй нь нярайн салбарын эмч мэргэжилтэн бидний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, ажлын туршалгыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Монгол Улсад хүүхдийн тэр дундаанярайн эрт үеийн эндэгдэл хамгийн анхаарлын төвд байдаг асуудал шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтэнүүдийг тогтмол мэргэшүүлнэ гэдэг нэн чухал юм.
Энэ удаагийн сургалтын онцлог нь нярайн сэхээн амьдруулах чиглэлд мэргэшсэн дэлхийн томоохон эмнэлгийн зөвлөх доктор Р.Раманатанг урьж авч ирсэнд нь үнэхээр талархаж байна. Энэ том эрдэмтэн дөрвөн өдрийн турш бидэнд онол, ажлын байран дээрх дадлагамэдээлэл өглөө. Ингэснээр манай салбарын эмч мэргэжилтэн бидэнд оюуны том хөрөнгө оруулалт, дэм болж чадлаа.
Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч М.Баттуяа:
Орхон аймагтаа 36 дахь жилдээ нярайн эмчээр ажиллаж байгаа миний хувьд энэ сургалтаас маш их мэдээлэл авлаа. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй эрдэмтнийг эх орондоо урьж авчиран бидний хүсэн хүлээсэн сүүлийн үеийн мэдээллийг өгсөн “Монгол Эм Импекс Концерн” компанидаа туйлын их баярлаж байна. Манай аймгийн хувьд 2015 оноос хойш Куросурф эмчилгээг нэвтрүүлсэн. Бид өмнө 1.5 кг төрсөн нярайг маш жижигхэн төрлөө гэж дүгнэдэг байсан. Тэгвэл Куросурф нэвтэрсэнээс хойш нэг кг төрсөн нярайг боломжийн гэж үнэлдэг болсон. Манай аймагт саяхан 770 грамм жинтэй нярай мэндэлсэн. Бид 20 гаруй хоног эмчлээд сая сургалтад ирэхдээ ЭХЭМҮТ-д шилжүүлж авчирлаа. Одоо бид нэг кг-аас бага жинтэй нярайг амьдруулж чаддаг болсон. Насаараа энэ салбартаа ажилласан бидний хувьд дутуу тээлттэй төрсөн мянга мянган нярайн амийг аварч байгаа ажлаасаа үнэхээр аз жаргалыг мэдэрдэг дээ. Гадаадын эрдэмтдийг урьж авч ирэхээс гадна дотоодын эмч нараа олон улсын сургалтад явуулж бидний мэдлэг, дадлага туршлагыг үргэлж цэнэглэж байдаг “Монгол Эм Импекс Концерн” компанидаа баярлалаа. Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ хамт олонд эрүүл мэндийн салбарынхаа эмч,мэргэжилтнүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч Сүнжидмаа:
Миний биемэргэжлээрээ орон нутагтаа 15 дахь жилдээ ажиллаж байна. Бидний ажлын практикт Куросурф гэдэг эмчилгээ орж ирснээр маш олон бяцхан нярайд амьдрал бэлэглэсэн. Анх 2010 онд нярайн эмч болоод тухайн үеийн сургалтын программдаа Куросурф гэдэг эмчилгээний талаар дуулж байв. Тэгэхэд олон улсад дутуу тээлттэй төрсөн нярайд хэрэглэдэг ийм эмчилгээний арга байдаг тухай мэдэж авахдаа “Хэзээ Монголд нэвтрч бид нар хэрэглэх бол” гэж мөрөөддөг байлаа. Харин сургуулиа төгсөөд ажлын байран дээр очсоноос хоёр жилийн дараа Монгол Улсад нэвтэрлээ гэж дуулаад бушуухан шиг орон нутагт хэрэгжүүлэх юм сан гэж яардаг байв. Ингээд 2016 онд манай аймаг орон нутгаас хамгийн түрүүнд уг эмчилгээг амжилттай нэвтрүүлж чадсан. Үүнээс хойш энэ эмчилгээг дутуу тээлттэй төрсөн нярайнууддаа ердийн эмчилгээний байдлаар хэрэглэж байгаа. Куросурф эмчилгээний тусламжтайгаар хугацаанаасаа өмнө мэндэлсэн бяцхан үрсийг амьдруулах нь асуудал биш болчихоод байгаа нь бахархууштай. Монгол эмч, мэргэжилтнүүд дэлхий жишигтэй хөл нийлүүлэхэд оюуны болоод дадлага туршлагын хувь нэмэр оруулдаг “Монгол Эм Импекс Концерн”-даа маш их талархаж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтдийг жил бүр эх орондоо урьж авчран бидний мэдлэгийн санг нэмж, нярайн практикт үргэлж update хийж байдаг нь талархаад баршгүй. Эндээс сонсч, сурсан мэдлэгээ орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхэд асар том дэм болдог.
Энэ онд Монголын эм зүйн салбарын ууган компани болох “Монгол Эм Импэкс Концерн”-ы түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Сонирхуулахад, тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжлийн ажилтнуудын боловсрол, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Өнгөрсөн хугацаандУлаанбаатар хотын болон орон нутгийн Хүүхдийн эмч мэргэжилтнүүдийг Испани, Латви, Литва, Казакстан, Серби, Швейцари, Франц, Армени, Гүрж, Австри, Румын зэрэг улсууд руу олон улсын эмч нарын чуулга уулзалт, хурлын арга хэмжээнд оролцуулж, эмчилгээний шинэ арга барил, мэдээлэл авах боломжийг олгож иржээ.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ АМЬДРАЛЫГ ТЭТГЭСЭН 100 ЖИЛ