Categories
мэдээ цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 08-ны Даваа гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Ч.Өнөржаргал: Гишүүдийн тоог нэмэх үндэслэлтэй хуулийн процессын ажиллагаа явагдаагүй DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар хуульч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.


-Засгийн газраас ҮХНӨ-д оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, санал авах ажиллагаа явагдаж байна. Хуульчийн хувьд энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Аливаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан суурь судалгаануудыг хийсэн байхыг шаарддаг бөгөөд энэ судалгааны хүрээнд иргэдийн санал, мэргэжлийн байгууллагуудын саналыг авсан байхыг шаарддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг мөрддөг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн дагуу л ҮХНӨ-ийн процесс явагдаж байж гэмээнэ тэр нэмэлт өөрчлөлт хууль ёсны дагуу болох учиртай. Харамсалтай нь энэ удаагийн ҮХНӨ оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат томилогдсон. Одоо Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөөд алга болсон. Ж.Мөнхбат нь Ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хэрхэн ажилласан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ Ажлын хэсэг хэлбэрийн хувьд л байгуулагдсан болохоос ҮХНӨ оруулах ямар зайлшгүй шалтгааны улмаас ч байгуулагдсан нь ойлгомжгүй харагддаг. Үүний дараа УИХ-ын Цэцийн шийдвэрийг урдаа барьж байгаад 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан хамгийн дэвшилтэт заалтад өөрчлөлт оруулан УИХ Засгийн харилцан тэнцлийг алдагдуулах өөрчлөлтөө хийсэн.

Үүний үр дүнд одоогоор УИХ-ын 76 гишүүнээс 18 нь давхар дээлтэй болоод авсан. Засгийн газарт эрх мэдэл дутаад байна гээд УИХ-аас баахан сайд кабинетдаа оруулснаас хойш иргэдийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Иргэдийн болон бизнесийн байгууллагуудынхаа саналыг сонгож хуульдаа өөрчлөлт оруулж байна уу гэвэл үгүй л байгаа.

-2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг бүрэн хараагүй гэж та хэлэх гээд байна уу?

-2019 оны ҮХНӨ-ийн хүрээнд УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолоо бүрэн хэрэгжүүлээгүй. 2019 оны ҮХНӨ-ийг бүрэн хэрэгжих нөхцөл болох хууль тогтоомжуудаа бүрэн нийцүүлээгүй атлаа ҮХНӨ-ийн төсөл өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хууль батлах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна. Засгийн газар энэ нөхцөлд УИХ-ын шахалт буюу дарамтанд ороод хийх ёсгүй үйлдлээ хийгээд байна уу гэдгээ бас бодмоор санагдах юм.

-Хуулийн төслийн санал авах ажиллагаа эхэлсэн учраас хуульчийн хувьд ямар саналтай байгаагаа үндэслэлтэй дурдахгүй юу?

-Одоо Үндсэн хуулийн 66.1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Харин одоо энэхүү заалтыг хоёр хэсэг болгоод оруулж ирж байгаа. Үүнд, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргана. Үндсэн хуулийн цэц нь УИХ, түүний нийт гишүүний 1/10-ээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УДШ, ХЭҮК, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна гэсэн заалт төсөлд бий.

Иргэд, хуульчид Цэцийн шийдвэр үйл ажиллагаанд янз бүрийн байр сууринаас л ханддаг, бас шүүмжилдэг. Монгол Улсын Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуультай л холбоотой шүү дээ. Дээрх хоёр хуулийг сайжруулах үүрэг нь УИХ-д өгөгдсөн. Гэтэл дээрхи хуулиа сайжруулах талаар ямар ч санаачилгагүй ажиллаж ирчихээд одоо иргэний үндсэн эрхийг ҮХЦ-ээр шийдвэрлүүлдэг болох гэж байгаа гэх юм. Гэтэл одоогоор тэрхүү Үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх талаар ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй байна. Хууль нь алга байна. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахын өмнө маш их бэлтгэл ажил хийгдэж байсныг санаж байна. Харин Цэцээр иргэний үндсэн эрхийг шийдвэрлүүлэх боллоо гэхэд түүнээс илүү бэлтгэл ажил хийгдэхийг шаардах нь ойлгомжтой. Учир нь гурван шатны шүүхээр яваад эрх нь сэргээгдээгүй иргэд л Цэцэд хандаж таарна. Цэц энэ тохиолдолд гурван шатны шүүхийн шийдвэрийг ямар нөхцөлд, ямар хүрээнд гомдлыг шийдвэрлэх вэ гээд маш нарийн процесс байж таарна. Нөгөө талаас шүүх эрх мэдлийн хүчийг тарамдах бий гэх болгоомжлол их байна. Ийм нөхцөлд гоё үгээр малгай хийн иргэдээ төөрөгдүүлэх хэрэг байна уу даа гэж харж байна. Энэхүү заалтыг орууллаа гэхэд хэрэгжих боломжгүй нь нийтэд илэрхий тул хэрэгжилтийн хугацааг хойш нь тавьж таарна. Тэгэхээр хэрэгжих боломжгүй зохицуулатыг Журмын тухай хууль зөрчин байж оруулах ямар ч шаардлага байхгүй.

-Одоогийн хуулийн хүрээ нь ямар үр дагавартай байгаа юм бэ, практик дээр?

-Одоогийн хуулийн хүрээнд иргэн хүн Цэцэд мэдээлэл гаргадаг нь иргэдэд байгаа том эрх юм. Бидний сайн мэдэх иргэн Ламжав гуай иргэнийхээ хувьд Цэцэд олон удаа мэдээлэл гаргасан. Энэ бол иргэдийн УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа манай улсад бий болсон сайн жишиг. Харин одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслөөр иргэний Цэцэд мэдээлэл гаргадаг эрхийг нь хассан байна. Энэ бол УИХ-аас иргэний хяналтыг холдуулсан буюу УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд бус зөвхөн төрийн байгууллагууд л ханддаг байх зохицуулалт юм. Манай улсын түүхэнд УИХ-аас гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргадаг соёл тогтсон. Энэ соёлыг улстөрчдөөс хамааралтай Цэцийн шийдвэртэй холбож тайлбарлах эрх хэнд ч байхгүй. Харин Цэцийн гишүүн хэн байх вэ гэдэг хуулиа л УИХ батлах хэрэгтэй байх. Иргэний гаргасан мэдээллээс айх бус, Цэцийн гишүүдээ л зөв, шударгаар томилох тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоон дээр нэлээд анхаарал татаж байгаа. Нэг ёсондоо өнөөдрийн 76 гишүүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдлаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь зөв үү?

-Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “УИХ нь нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг “УИХ нь нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг можаритор, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгаж байгаагүй бөгөөд Үндсэн хуульд заавал тусгаад байх шаардлага байхгүй. МАН болон АН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч пропорциональ тогтолцоог оруулсан байдаг. Улс төрийн намууд төдийгүй, сонгогчид пропорциональ тогтолцоогоор Сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ оруулахгүйгээр одоогийн түвшинд органик хуулиар шийдвэрлэгдсэн асуудал. Харин УИХ-ын тооны хувьд өмнө нь огт яригдаж байгаагүй асуудал биш юм. Яригдаж байсан боловч 2019 оны ҮХНӨ-ийн үед ч өөрчлөлт оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, 152 гэдэг тоотой байх тухай бол бүр яригдаж байгаагүй асуудлыг Зөвлөлдөх санал асуулгын 1538 иргэн шийдчихлээ гэж болохгүй л дээ.

УИХ-ын гишүүний нэг хүнд ногдох нөлөөлөл их байна гэх зүйл их ярьж бичих болж. Үгүйсгэхгүй ч бодитой факт байна уу. Одоогийн нөхцөл байдалд УИХ, Засгийн газраас эрдэмтэд, иргэдээ сонсож байгаа бодит байдал харагдахгүй л байна. Наад зах нь хүний эрхийн зөрчил дагуулаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Энэ талаар нь Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл яриад эхэлсэн. Авлига болон ардчилал, хүний эрхийн индексээрээ жил бүр л байр ухарч байна. Хуулийн салбарын хувьд тогтолцоогоо сайжруулъя гэвэл хамгийн түрүүн ХЗДХЯ-аа Дотоод хэргийн асуудал хариуцсан яам, Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан яам болгон салгамаар байгаа юм. Тэгэхгүйгээр наад зах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэзээ ч хүний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлт орохгүй гэдэг нь тодорхой байна.

-Хууль шүүхийн байгууллагад ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?

-Прокурорын байгууллагын хэт төвлөрсөн тогтолцоог халмаар байна. Шүүгчийн тусгай санал бичих эрхийг нээж өгмөөр байна. Улсын дээд шүүхэд гомдол хэлэлцүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулмаар байна. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогоо улсын төсөвтэй хүний эрхийн мэдрэмжтэйгээр уяж өгмөөр байгаа юм. УИХ-ын хувьд ядаж л УИХ-ын Ёс зүйн дүрмээ батлаад, гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна. Улс төрийн намууд гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна.

Дүгнэж хэлэхэд эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох гэсэн үндэслэлгүй санаархлынхаа хажуугаар иргэдэд таалагдах хэдэн зүйл заалт хавчуулан оруулж ирж л гэж харж байна. Үндсэн хуулиа уландаа гишгэн байж ийм зохицуулалт оруулж ирмээргүй байна. Хуулиа нэг мөр ойлгоод, мөрдөөд явахад УИХ, Засгийн газар өөрөө үлгэр болооч гэмээр байна. УИХ гишүүдэд хангалттай эрх мэдэл байгаа. Өөрсдийн Ёс зүйн дүрмээ батлаад амь оруулаад, Дэгийн тухай хуулиа батлаад Байнгын хорооны хуралдааны чанараа сайжруулаад явах боломж байж л байгаа шүү дээ. Тэгвэл чанартай хууль гарч л таарна. Өөрсдөө хуралдаа ирэхгүй, ирэхгүй байгаа гишүүндээ олигтойхон хариуцлага тооцож чадахгүй байгаагаа Үндсэн хууль руу чихмээргүй байна. Парламентын гишүүдээ төлөвшүүлж чадаагүй, иргэдийн итгэлийг улам алдсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч сонгогчдоосоо уучлал хүсдэггүй, задарсан парламентын гишүүдийн тоог шууд 152 болгох үндэслэл бүхий Хуулийн процессын ажиллагаа явагдаагүй тул хуульчийн хувьд боломжгүй байна гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Энэ долоо хоногт юу болох вэ DNN.mn

“Өдрийн сонин” долоо хоног бүрийн даваа гаригийн дугаартаа тухайн долоон хоногт болох үйл явдлуудыг тоймлон хүргэхээр “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг нээсэн билээ. Ингээд уншигчиддаа энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засгийн хурал лекц, форум, спортын үйл явдал, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтуудын талаар мэдээллийг хүргэе.


Улс төр

• Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.

• Мөн Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар СӨБ-ын тухай хууль болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• Маргааш УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана.

• Харин Хууль зүйн байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Тавдугаар сарын 10-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалт хийх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Түүнчлэн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Лекц, форум

• Шинжлэх ухаан – танин мэдэхүйн цуврал лекцийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалт судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Энхтуяа “Ноолуур судлал: Ололт, шаардлага, зорилго” сэдвээр тавдугаар сарын 10-ны өдөр ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд 15:00 цагаас тавина. Тус лекцийг Zoom платформоор сонсох боломжтой бөгөөд meeting ID: 89224188264, passcode: 174618 байна.

• “Чихрийн шижин хэв шинж хоёр” сэдэвт вебинар онлайнаар үнэ төлбөргүйгээр тавдугаар сарын 13-ны өдөр 10:00 цагт болно. Уг вебинар нь монгол орчуулгатай явагдах бөгөөд АНУ-ын Дотоод шүүрэл судлалын эмч, Хавайн Маноа их иургуулийн ахлах профессор, Mederva Health-ын ерөнхий эмч, Станфорд эмнэлгийн радиологич Dr. Mohammed Kaleel, Интермед эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын эмч Б.Батжаргал нар хөтлөн явуулах аж.

• Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган энэ жил “Асрахуйн эдийн засаг” XIV чуулган “Шангри-ла” зочид буудалд тавдугаар сарын 10-ны өдөр 8:30 цагт зохион байгуулагдана.

• “Уул уурхайн биржийн эко систем” форум тавдугаар сарын 10-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн их танхимд 9:00 цагт зохион байгуулагдана. Тус форумын талаар “Эрдэнэс Ай Ти Консорциум” ХХК-ийн Бизнес хөгжил хамтын ажиллагаа хариуцсан захирал С.Ганзоригоос тодрууллаа. “IT-ийн чиглэлийн 11 компани нэгдэн “Эрдэнэс Ай Ти Консорциум” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Уул уурхайн биржийн мэдээллийн системийг тус компаниуд хөгжүүлж байгаа юм. Эко системд нь уул уурхайн биржийн арилжааны систем, хяналтын систем, төлбөр тооцооны систем, тээвэр ложистикийн систем багтаж ийм экосистемийн бүрдлийг хөгжүүлсэн байгаа. Форумын үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийг зах зээлийн оролцогч талуудын хамтаар бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй уг форумд үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн эко систем бүхий шийдлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн Форумд холбогдох мэргэжлийн холбоод, уул уурхайн болон мэдээллийн технологийн компаниудын төлөөллүүдийг багтаасан нийт 150 гаруй зочид оролцож, салбарын өнөөгийн дүр зураг, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцох юм” хэмээв.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

• Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

• Иргэн Д.Монголхүүгийн давж заалдах шатны шүүх хурал маргааш 09:00 цагт Нийслэлийн иргэний хэргийн шүүх дээр нээлттэй явагдана.

• Улаанбаатар төмөр замын орлогч дарга С.Батдөлийн цагдан хорих хугацаа энэ долоо хоногт дуусч буй. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрийг шүүх энэ долоо хоногт хэлэлцэнэ.

• Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр товложээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Найруулагч, гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн “…Цэг биш, таслал” баримтат, арт, байгалийн гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улаан гэр галерейд 18:30 цагт болно.

• Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч А.Лхагва “Монгол зураачид-2023” номын нээлт, зураач урчуудын нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт маргааш 18:00 цагт Монгол арт галерейд болно.

• Монголын урчуудын эвлэлийн уламжлалт “Хавар” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд тавдугаар сарын 10-нд 14:00 цагт нээлтээ хийнэ.

• “Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэн тавдугаар сарын 10-15-ны хооронд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт дэлгэгдэнэ.

Жүжиг

• Мөрөөдлийн театр “Шөнө буусан аадар” драмын жүжиг тавдугаар сарын 8, 9, 10-нд 19 цагт тус тус Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд тоглогдоно.

• У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар сарын 11-нд 19:00 цагт, 12-нд 19:00 цагт, 13-нд 18:00 цагт, 14-нд 18:00 цагт тоглогдоно.

Концерт

• “Дэлхийн сонгодог Монголд” тоглолт маргааш Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт тоглогдоно.

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т тавдугаар сарын 9, 11, 12, 14-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт Хүн театрт тавдугаар сарын 9-нд 18:00 цагаас тоглогдоно.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Чингүнжавын “Зун болдог байх” тоглолт тавдугаар сарын 10-ны өдөр 19:00 цагаас UB Palace-д зохион байгуулагдана.

• “Orchestra night” хөгжмийн концерт тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тус тус 17:00 цагт Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдоно.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Айганы “Аялгуут Домбор” бие даасан анхны тоглолт тавдугаар сарын 14-ний 17:00 цагт тоглогдоно.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 13-нд 12:00 цагаас Улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 14-нд 12:00 цагаас “Алтан жолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

• Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Катарын Доха хотод эхлэв. Монголчууд энэ тэмцээнд бүтэн багаараа орж байна. Тэмцээнийг C1 телевиз эх орон даяар шууд дамжуулна. Хэсгийн барилдаан 16:00 цагаас, шигшээ барилдаан 23:00 цагаас явагдах хуваарьтай байна.

• Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээн Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд явагдана.

Нийгэм

• Өнөөдөр Олон улсын Улаан загалмайн өдөр буюу Монголын хүмүүнлэгийн өдөр тохиож байна.

• “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан “Таны ирээдүйд – Татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд тавдугаар сарын 11-нд 8:30 цагаас 16:00 цагт болно.

• Алтанмед эмнэлгээс “Иргэдэд зориулсан зөв дадад хэвшлийн сургалтыг Алтанмед эмнэлэг дээр тавдугаар сарын 13-ны өдөр 9:00-11:00, 11:00-13:00, 15:00-17:00 цагийн хооронд тус бүр хоёр цаг зохион байгуулна.

• Зөв шийдэл сургалтын төвөөс шатар сонирхогч, суралцагч хүүхдүүдийн дунд Шатрын тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн зүүн талын Хурдын рапид хороолол 21 байрны 76 тоотод 9:30-12:00 цагийн хооронд I-II ангийн сурагчид, 11:30-14:00 цагийн хооронд III-V ангийн сурагчид, 13:30-16:00 цагийн хооронд VI-XII ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулагдах аж.

• “Future Doctor 2023” буюу эрүүл мэндийн салбарын мэргэжил таниулах өдөрлөг АШУҮИС-ийн “Оюутны соёлын төв”-д тавдугаар сарын 13-нд 10:00-16:00 цагт болно.

• Европын холбооноос “Европын өдөрлөг 2023” өдөрлөгийг тавдугаар сарын 14-ний өдөр 11:00 цагаас 17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 8, Сумъяа гариг. Билгийн
тооллын 18, эрхтэний тэнгэрт
одтой, улаан бар өдөр. Өдрийн
наран 5:24 цагт мандан, 20:13
цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе,
эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх,
инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм
дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг
хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл,
цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ,
хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг
гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад
муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой,
хонь, нохой болой. Хол газар яваар одогсод
баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Таван толгойн хувьцааны ногдол ашгийг дор хаяж нэг нугалж өсгөх байлгүй дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнөөгийн эрх
баригчдын үйлдэл үйлийн
үрээрээ эргээд өөрсдөд нь
очих вий дээ
гэснийг I, II нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэдийн
төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж,
УИХ-ын гишүүний эрх мэдлийн
төвлөрөл хоёр дахин багасна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Таван толгойн хувьцааны ногдол ашгийг дор хаяж нэг нугалж өсгөх байлгүй дээ” хэмээн өгүүллээ.

Малчин О.Одгэрэл “Хилийн цэргийнхэн хил зөрчигчийг зодож хөнөөсөн хэргийн төлөөсөнд
нутагтаа ханаа тойруулах газаргүй боллоохэмээв.

Философич С.Молор-Эрдэнэ “Сайхан цаг
ирэхгүй. Түүнийг авчирдаг
гэв.

СӨХ-г шинэчлэх ард
түмний түр зөвлөлийн
тэргүүн Б. Наранбат “Нүүрсний хулгай шиг том
луйвар СӨХ-дын ард цэцэглэсэн байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн гурав дахь хагалгаа амжилттай болжээ DNN.mn

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү гуравдахь хагалгаандаа орох гэж  байна

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү Турк улсад эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр гурав дахь хагалгаандаа орох гэж буй талаар мэдээлсэн билээ. Тэгвэл бяцхан хүүгийн тархины гэмтлийн мэс засал амжилттай болжээ.

Хэргийг эргэн сануулахад 2023 оны гуравдугаар сарын 08-ий өдөр түүний хойд эцэг нь зодож гэмтээсэн. Улмаар хүүгийн биеийн байдал хүнд нөхцөл байдалтай байсан юм. ГССҮТ-д эмчлүүлж байсан хүүг Турк улсад эмчлүүлэхээр болсон бөгөөд тархи, нуруу нугасны эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай болж ард түмнээсээ тусламж хүссэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

ГИХГ: Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92.3 хувьтай байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллажээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагад нийт 78 өргөдлийг хүлээн авч, 70 өргөдлийг (өргөдөл 65, гомдол 5) хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92.3 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 26 өргөдөл (өргөдөл 24, гомдол 2) хянагдаж байгааг мэдээллээ.

Мөн Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс нийт 10 өргөдөл (5 өргөдөл, 5 гомдол)-ийг манай байгууллагад шилжүүлснийг хүлээн авч, 2 өргөдөл, 3 гомдлыг шуурхай шийдвэрлэж,өргөдөл 3, гомдол 2 шийдвэрлэлтийн шатанд хянагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу тавдугаар сарын 08-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганы энэ сарын 08-наас 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал

Даваа гараг /2023.05.08/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2023.05.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ЛХАГВА ГАРАГ /2023.05.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалт

10.00

“Үндсэн хууль”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Чинзориг шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглохоор болов DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй эрэгтэйчүүдийн сонирхогчдын боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд өрсөлдөж байгаа үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхсэнээр тавдугаар сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпийн наадмын 3 хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдахаар тунаж үлдэв.

Мөн 67 кг-ын жинд хүч үзэж буй үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Мишээлт эхний тоглолтдоо гоц мөргөөд байсан бөгөөд өчигдөр Алжирын Краму Чимседдинийг 4:1-ээр буулган авснаар эхний ялалтаа авчээ.

Түүний хувьд дараагийн учраа нь гурван хоногийн дараа Армяны Гурген Мадоян, Тайваний Линь Юй нарын хэн хожсон нь байх юм.