Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг ирэх сард эх орондоо дөрвөн өдөр тоглоно DNN.mn

“The Hu” хамтлаг зургадугаар сарын 1-4 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Power Expo & Fest” наадамд оролцож, эх орондоо анх удаа тоглохоор болжээ.

Тус хамтлаг 2016 онд үүсгэн байгуулагдаж, АНУ болон Европыг тойрсон аялал тоглолтынхоо ард гарч 2019 онд “Гэрэгэ” нэртэй анхны бие даасан цомог, 2022 онд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Гэвч “The Hu” хамтлаг өнгөрсөн гуравдугаар сард “The Hu in the Меtaverse” нэртэй дэлхийд анхны “Metaverse” тоглолтоо хийх хүртэл Монголын үзэгчидтэйгээ ойроос уулзаагүй байсан юм.

Тэгвэл ирэх сарын 4-ны өдөр дэлхийг байлдан дагуулж байгаа “The Hu” хамтлаг Монголын тайзан дээрээс анх удаа үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах аж.

Categories
мэдээ нийгэм

0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна DNN.mn

Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээг Эрүүл мэндийн яамнаас товч танилцуулав.

Статистик тоон мэдээнээс харахад 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг зөв, тогтмол угаалгах тал дээр анхаарахыг зөвлөлөө.

Насанд хүрэгчдийн хувьд өвчлөлд хүргэж буй хорт зуршлаас татгалзаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийснээр олон талын эрсдэлээс сэргийлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжүүд DNN.mn

“Шил ажиллагаа”-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан мэдээллийн талаар ЦХХХ-ны сайд Н.Урал өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр “Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон байна. Жил бүр улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг тус санд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр санхүүжүүлдэг. 2021-2022 оны хүрээн дэх 2.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нээлттэй байршуулсан.

Тус сангаас санхүүжилт авсан 58 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, 15 иргэний мэдээлэл болон мөнгөн дүнг харах боломж бүрдлээ” хэмээв.

зураг

Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан 73 төслийн мэдээллийг тус сайтад байршуулжээ. Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй төсөл нь 79.9 сая төгрөг байгаа бол хамгийн бага дүнтэй нь найман сая төгрөг байна.

Тухайлбал, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал” төслийн хүрээнд Монголын маркетингийн судалгааны ассоциац 79.9 сая төгрөгийн санхүүжилт авсан нь хуулийн этгээдийн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Харин уг сангаас санхүүжилт авсан 15 иргэний хамгийн өндөр дүнтэй төсөл нь 30 сая төгрөг байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг зарлалаа DNN.mn

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулдаг.

Улсын төсөвт хамгийн их татвар төлсөн том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангиллаар ААН-ийг зарлан алдаршуулдаг юм. Энэ жил 22 дахь удаа хамгийн өндөр татвар төлөгчийг зарлана.

Өнгөрөгч жилүүдэд улсад төлсөн татварын дүнгээр нь ТОП 100 ААН-ийг эрэмбэлдэг байсан бол энэ жил олон улсын “Business score” буюу хууль даган мөрдөлтийн үнэлгээг шалгуур болгожээ.

Уг үнэлгээ нь “А,B,C, D” гэсэн эрэмбэтэй, нийт 100 онооноос тусгай шалгуурын дагуу харгалзах оноог хасах, зарим онцгой тохиолдлуудад шууд үнэлгээ өгөх аргыг хослуулан тооцох юм. Өнгөрөгч онд “A” үнэлгээгээр нийт 917 ААН жагсаалтыг тэргүүлжээ.

Мөн энэ үеэр “Өндөр татвар төлж буй байгууллагыг зарим төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх тухай хууль өргөн барина. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, ямар төрлийн татвар төлөх шаардлагатай тухай сургалт мэдээлэл олгож, сайн татвар төлөгчийн тоог нэмэхэд анхаарч ажиллана” гэдгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабат хэллээ.

Хамгийн их татвар төлсөн 10 ААН:

ДУНД СЕГМЕНТ:

ЖИЖИГ СЕГМЕНТ:

БИЧИЛ СЕГМЕНТ:

Мөн энэ үеэр “Өндөр татвар төлж буй байгууллагыг зарим төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх тухай хууль өргөн барина. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, ямар төрлийн татвар төлөх шаардлагатай тухай сургалт мэдээлэл олгож, сайн татвар төлөгчийн тоог нэмэхэд анхаарч ажиллана” гэдгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабат хэллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна DNN.mn

“Орфей” театрынхан ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлнэ. Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, хүргэхээр болжээ.

“Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре төрлөөр, драм нь насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог.

Ташрамд сонирхуулахад, “Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг,Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нарын жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв.

Categories
мэдээ нийгэм

Бусдын автомашиныг хулгайлсан 14-15 настай хөвгүүдийг илрүүлжээ DNN.mn

Насанд хүрээгүй хөвгүүд бусдын автомашинаас эд зүйлс авч, мөн зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн “Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагааны хүрээнд “Ц”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн “М”-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болох нь тогтоогджээ.

Уг хэргийг 14-15 насны эрэгтэй “Н” болон “Ш” нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 998.7 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны 4 дүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 04 дүгээр сард дундаж үнэ 224,794 төгрөг байв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Аварга цолтны хүндэтгэлд улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Бадамсүрэн, Б.Лхагвадорж нар үлдэв. Тус барилдаанд хүрэлцэн ирсэн аваргууд болон бусад аваргуудын гэр бүлд Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг улсын начин Д.Хүдэрбулгад аваргын охин Б.Хандсүрэн, зээ охин Н.Пагмадулам нар гардуулсан бол “Шихихутаг” Их сургуулийн нэрэмжит “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн өсөх, өрнөх начин Мягмарцэрэнгийн Гантулгад тус сургуулийн дэд захирал Л.Мөнхдэмбэрэл гардуулав. Уг шагналыг цаашид жил бүрийн “Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан”-д “Шихихутаг” их сургуулиас олгож байхаар шийдвэрлэжээ.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн начин Ц.Билэгсайханд аваргын гэр бүлээс гардуулав. Маргааш Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийт 1790 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1503 гэмт хэргийн шинжтэй 74 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын тал эрс эсэргүүцэв DNN.mn


НАТО нь Хятад, Оросын геополитикийн сорилтуудыг харгалзан Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг аюулгүй байдлын түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийхэд амар байх зорилгоор Ази дахь анхны харилцаа, холбооны оффисоо Японд нээхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин “Ази тив нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүйтэй орон зай мөн бөгөөд харин геополитикийн тулааны талбар болох ёсгүй. НАТО-гийн Ази, Номхон далайн бүс нутаг руу буюу зүүн тийш тасралтгүй тэлэх, бүс нутгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэх оролдлого болох эвслийн сөргөлдөөнд түлхэж буй явдал нь энэ бүс нутгийн улс орнуудыг сонор сэрэмжээ өндөржүүлэхийг шаардаж байна” гэж мэдэгджээ. Харин НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгеску “НАТО нь харилцаагаа хялбаршуулах зорилгоор хэд хэдэн олон улсын байгууллага болон түнш орнуудад төлөөлөгчийн газар ажиллуулж, НАТО болон манай түншүүдийн харилцаа аль алиных нь хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах харилцааны явцыг тогтмол үнэлж байхад тус болдог зүйл юм.. Тус эвсэл Японтой ойрын хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч энэ харилцаа өргөжин хөгжих болно” гэж хариу мэдэгдэл хийсэн байна.

Г.АМАРСАНАА