Categories
жинлүүр

2023-05-11

Аргын тооллын 5 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд орон нутгийн вагоноор хөнгөлөлттэй үнээр зорчино DNN.mn

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн БҮХ вагоноор хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой болжээ.

Тасалбарын үнийн

  • Унтлагын вагон 20%,
  • Тасалгааны вагон 30%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна DNN.mn

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатанд бүтээн байгуулсан Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаатай Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд танилцаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Такахиро Ясуи, Монгол Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Нур Ахмед, Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Итали Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Сержио Лугареси тэргүүтэй төлөөлөгчид төслийн хүрээнд барьсан 126 айлын орон сууц, Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд нар бүтээн байгуулалт, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын талаар зочдод танилцууллааУлаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр шатанд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт өнгөрсөн онд дууссан бөгөөд дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буйЗөвлөлийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд барьсан 126 айлын орон сууцны барилгатай танилцлаа. Энэхүү орон сууцны барилгыг Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу барьсан бөгөөд оршин суугчид нь түрээслээд өмчлөх боломжтой юм. Түүнчлэн Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгч, ашиглагчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Мөн тэд дэд бүтцийн шугам сүлжээг шийдэж гэр хороолол дунд бүтээн байгуулсан авто зам, гүүр, тохижилт, ногоон байгууламжуудын ажлууд, цаашид дэд бүтцээ түшиглэн орон сууцжуулах төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэл болон бусад асуудлыг шийдэхэд эдгээр дэд төв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд нийслэлийг олон төвтэй болгон хөгжүүлэх, энэ хүрээнд нийгмийн дэд бүтцийг шийдэх, үүндээ тулгуурлаад иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахтай холбоотой ажлуудыг хийж байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дууссан. Мөн Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байгаа бол Шархад, Дэнжийн 1000-ын дэд төвийнх 15 хувьтай үргэлжилж байна хэмээлээ.Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хамгийн ихээр тулгамдаж буй инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн гэрээний сунгалт, зөвлөх үйлчилгээг нийслэлийн зүгээс онцгойлон дэмжиж ажиллана гэдгийг тэрбээр онцолсон юм.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Манипур мужид угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш Энэтхэг улсын алслагдсан Манипур мужид угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна.

Баасан гарагт мөргөлдөөн улам эрчимжиж, босогчид орон нутгийн цагдаагийн хэсгээс галт зэвсэг, сум хулгайлжээ.

Манипур мужийн нийслэл Имфал хот болон ойролцоох Чурачандпур дүүргийн нутаг дэвсгэрт мөргөлдөөний улмаас 54 хүн алагдаж, 500 орчим айлын сууц шатсан байна.

Хөрш Нагаланд муж дахь Энэтхэгийн армийн ангиас 13,000 цэргийг Манипурт дэг журам тогтоохоор илгээжээ.

Мужийн хамгийн том угсаатан болох Мейтей хүмүүсийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэрийг орон нутгийн эрх баригчид гаргасныг бусад угсаатнууд эсэргүүцсэнээр мөргөлдөөн эхэлсэн юм.

Тус угсаатан албан ёсны үндэсний цөөнхийн статустай болсноор шат шатны хууль тогтоох байгууллагад төлөөллөө суулгах, төрийн албан тушаалд квоттой болох зэрэг давуу эрх эдлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүд олон улсын цээж бодолтын тэмцээнд түрүүлжээ DNN.mn

Турк улсын Анталия хотод зохион байгуулж буй тэмцээний “Цээж бодолт”-ын төрөлд Монгол хүүхдүүд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна.

Тодруулбал, бага насны ангилалд Монголын оюун ухааны академийн дөрвөн тамирчин болох С.Чингим, Б.Гарьд, Ө.Амин-Эрдэнэ, Б.Тэмүүлэн нар оролцож, багаараа тэргүүн байр эзэлжээ.

Тэд өнөөдөр насны ангилалгүй төрөл болох “Absolute Champion”-ы төлөө өрсөлдөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 15, 25-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг тавдугаар сарын 18-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг тавдугаар сарын 15-нд
  • Насны хишиг
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж тавдугаар сарын 25-нд олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“​Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно DNN.mn

2023 оны 06-р сарын 10 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Хурд түүхт 30 жил концерт-оо тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтын найруулга дээр on’n off продакшн продюсер, найруулагч МУГЗ С.Ононбат мөн Герман болон Франц-с мэргэжлийн алдартай дууны инженерүүд ирж ажиллахаар болжээ.
Хурд хамтлагийн дуунууд Монголын ард түмний амнаас ам дамжин, үеэс үед дамжин домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн.

Хурд хамтлагийн Цэргийн бодол, Эх орон, Хамаг Монгол, Аавдаа би хайртай, Ээждээ, Чи минь байгаа болохоор, Хайрын улаан сарнай, Эндүүрэл гээд зохиосон дуу болгон нь хит болсооор ирсэн.
Ийнхүү домогт Хурд хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо ирэх 06 сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тоглолтод бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок попын олон хамтлаг дуучид ирж мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орно DNN.mn

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.


2023 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус +15…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна DNN.mn

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов.

Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “e-mongolia” болгох зорилгоор Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд оношлогоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийн илрүүлэлт нэмэгдэж байгаа аж.

Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болох ажээ. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм.

Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.