Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хэний цаг ирвээс …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ШЕЗ-ийн
гишүүн
Э.Зоригтбаатар “Ерөнхий
сайдын тухай
хэлэлцсэн
нь хууль
зүйн асуудал
байсан ч
улстөржөөд
буруугаар
эргэчихлээ”
гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монголчууд ханиаданд сөхөрч байгаа
нь дархлаажуулалтад хамрагдаагүй,
фэйсбүүкийн мэдэмхийрсэн зөвлөгөөг
хэрэглэснийх гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хэний цаг ирвээс …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын
Эрдмийн их сургуулийн
захирал, Монгол Улсын
шинжлэх ухааны гавьяат
зүтгэлтэн, Шинжлэх
ухааны доктор(Sc.D),
профессор Ч.Зэгиймаа “Эхлээд дээд боловсролын
хуулиа анхаараач. Тэгээд
их сургуулийн амин сүнс
болсон шинжлэх ухаанаа
дэмжээч ээ
” хэмээн ярилаа.

Баянзүрх дүүргийн
Ардчилсан намын дарга,
АН-ын ҮБХ-ны гишүүн “Ардчилсан нам бодлогын,
санхүүжилт нь ил тод болох нь хамгийн
чухал шинэчлэл юм”
хэмээлээ.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах
өөрчлөлтийн төслийг танилцуулж,
иргэдийн саналыг авч байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж тусгасан ба хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална…” гэж заасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба” гэсэн нэмэлт оруулахыг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолын 10 дахь заалтад “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “…өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх…;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан болно.

Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд бүтээгдэхүүн импортлох, экспортлоход тавих шаардлагаа Дэлхийн худалдааны байгууллагын Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээр /SPS agreement/-ээр эрх олгосон мал, амьтны эрүүл мэнд, эрүүл ахуй, зооноз өвчний талаар олон улсын стандарт тогтоох чиг үүрэг бүхий байгууллага болох Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст заасан мал, амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн стандарт, зөвлөмжид нийцүүлэх ёстой.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын стандарт, шаардлагыг хангах зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шйийдвэрлэлээ.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах үр дүн гарна:

  • Хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэнэ.
  • Мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна.
Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон 2023” гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ DNN.mn

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм.

Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт “Ковид-19”-ын дөрвөн тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Өвөрхангай аймагт өнгөрөгч долоо хоногт “ковид-19” халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийсэн ковид-19 илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр найм, ПГУ шинжилгээгээр дөрөв тохиолдол батлагдсан байна. Шинэ хувилбар олон нийтийн дунд тархаж эхэлснийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Австралид “Ажиллах болон амрах” визийн өмнөх захидлын хүсэлтийг ирэх сарын 19-нөөс авч эхэлнэ DNN.mn

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай австралийн талаас мэдэгдсэн тул захидал авах хүсэлтэй иргэн Та 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээнэ үү. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:

  • Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор орж авна уу. Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

​Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна DNN.mn

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Хотын дарга ч мөн энэ чиглэлд анхаарч, дүүргийн Засаг дарга нартай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоол, хүнс үйлдвэрлэл болон барилгын салбарынхантай уулзсан. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 33 санал, хүсэлт гарсан бөгөөд Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж байгаа уулзалтын явц, үр дүн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар иргэдээс тогтмол санал асуулга авч, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж хэвшүүлэх ажлын талаар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат мэдээлэл өглөө

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болговШуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврын өглөө. Тухайлбал,

  • Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны тавдугаар сарын 15-наас олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт, үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах.
  • Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх.
  • Зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олныг хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. Мөн өнгөрсөн жил хэдэн мод тарьснаас хэд нь ургасан талаарх мэдээллийг танилцуулах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилт хийнэ DNN.mn

Энэ жил сургууль орчмын болон хороолол хотхоны 12 байршилд 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилтын ажлууд хийгдэнэ.

Явган хүний зам гаргах, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байршлуудын нэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй туслах замын орчимд өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа ажиллалаа.

Одоогоор энэ замын ихэнх хэсэг нь зогсоолын байдлаар ашиглагдаж, явган замын зорчих хэсэг хангалтгүйгээс иргэд, хүүхэд авто машины замаар зорчиж байна. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй энэ туслах замын зүүн талыг ойролцоох хотхон хорооллын иргэд зорчих нөхцлөөр хангаж явган замыг гаргах, зарим хэсэгт өргөтгөх ажлыг хийнэ гэлээ.

Тэрбээр “Замын баруун тал буюу сургууль талын зам дээрх гэрэлтүүлгийн дөрвөн шонг шилжүүлж, явган замыг гүйцээж хүүхэд зорчиход аюулгүй болгоно. Ажлыг энэ долоо хоногийн сүүлчээр эхлүүлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Хүй долоон худагт “Морь хурдан уу, дугуй хурдан уу” тэмцээн болно DNN.mn

“Нүүдэлчин” дугуйн клубын нэрэмжит “Морь хурдан уу, дугуй хурдан уу” тэмцээн 2023 оны энэ сарын 13-нд Хүй долоон худагт болно

Мэдүүлгийг өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны 22 цаг хүртэл хүлээн авах аж. Дугуйн холбооны лицензгүй тамирчид хураамжаа төлснөөр тэмцээнд орох эрх нь нээгдэх юм байна.

Түүнчлэн тавдугаар сарын 12-ны баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд Олимпын хорооны гадна бүртгэл хийж дугаар олгох бөгөөд тамирчид зайгаар явдгаас бусад бүх төрлийн дугуйтай тус тэмцээнд оролцож болох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршил DNN.mn

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд дараах байршлуудад эхлүүлэх хуваарьтай байгаа бөгөөд, наймдугаар сарын 15-нд дуусна гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодсон 75 зөрчил илрэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр нийт 1720 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1356, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 75 хүний биед халдсан 68, эрүүлжүүлэх байранд хоносон 99 тохиолдол гарчээ.