Categories
мэдээ нийгэм

Цас их хэмжээгээр орсон сумдын малчдад дэмжлэг үзүүлэв DNN.mn

Ховд аймгийн бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан сумдын малчдад өвс, тэжээл хүргэх, тээвэрчдэд зам гаргах ажлыг Зэвсэгт хүчний …дугаар ангийн 10 гаруй алба хаагч энэ цаг үед гүйцэтгэж байна.

Тус ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Т.Тайванбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэх, өвс, тэжээл хүргэх болон малчин тээвэрчдийн хөдөлгөөн үйлдэх замыг засаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гаалийн байгууллагаас дараах үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой DNN.mn

Цахим системээр дамжуулан та гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Тухайлбал:

-Иргэн, ААН өөрсдөө гаалийн мэдүүлгээ нөхөн бичиж, бичиг баримтын цахимаар илгээх;
-Экспорт/импортын мэдүүлгийн явцыг харах, ачаагаа хаана байгааг харах;
-Гаалийн татвар, хураамжийг шууд цахимаар төлөх;
– Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт, гаалийн зөрчлийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагааг гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр цахимаар шууд авах;
-Гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийлгэх хүсэлт, гаалийн итгэмжлэл авах хүсэлт цахимаар илгээх;
-Гаалийн байгууллагаас олгож буй энгийн болон тусгай зөвшөөрлийн мэдээллийг авч, үйлчилгээг цахимаар авах;

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийж байна DNN.mn

Улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Налайх дүүргийн Онцгой комиссын даргын “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 2023 оны 02 дугаар тушаалын дагуу дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Усаар хангах алба, Цахилгаанаар хангах алба зэрэг хоёр албанд үзлэгийг зохион байгууллаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ DNN.mn

Нийслэлд энэ жил нийтийн эзэмшлийн 20 мянган ам метр гудамж талбайг зүлэгжүүлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, ногоон байгууламжийн арчилгааны 21, мод үржүүлгийн 15 ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ жилээс анх удаа дээрх ААН-үүдтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад байна.

Улаанбаатар хотод нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс:

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд,
  • Хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ.
  • 20 мянган ам метр талбайд хийх зүлэгжүүлэлтэд:
    • 512 мянган цэцэг,
    • 95 мянган бут сөөг,
    • 2100 шилмүүст мод,
    • 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ.

    Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийх талаар мэдээллээ. Манай улс цөлжилтийн эсрэг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр 5 дугаар сарын 12, 13-ны өдөр тохиож байна. Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийн загварыг шинэчлэн батална DNN.mn

Жилд 50 мянган жолооны үнэмлэх шинээр хэвлэж байна

Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах шаардлага үүсдэг. Тэгвэл Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцын 6 дугаар хавсралтын 12 дугаар заалтад заасан “Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу томьёолсон хэлбэр бүхий хязгаарлалт” гэсэн шаардлагад бүрэн нийцүүлсэн тохиолдолд өөрийн улсын жолоочийн үнэмлэхээр солихгүй байх боломжтой.

Дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ” Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвараас иргэний регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасаж, жолоочийн үнэмлэхэд тусгах мэдээлэл, үнэмлэхийн өнгийн код зэргийг нэмэлтээр оруулахаар “Загвар шинэчлэн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийг боловсруулжээ.

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсан тохиолдолд иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: УДЭТ-ын урд талын зогсоолын үйл ажиллагааг энэ сарын 25-ны дотор зогсоож, тохижуулахаар болсон DNN.mn

Улсын драмын эрдмийн театрыг нурааж, барилгын ажлыг шинээр эхлүүлнэ

Улсын Драмын Эрдмийн театр(УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан ч хугацаа нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл УДЭТ-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах Хотын даргын шийдвэр гарсан болохыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Categories
мэдээ нийгэм

Твиттерт дуудлага хийж, мессеж илгээх боломжтой болно DNN.mn

15 минутын дотор Twitter ашиглах талаар сурах

Өчигдөр Элон Маск тун удахгүй Твиттерт хийгдэх шинэчлэлийн талаар мэдэгдэл хийлээ. Тодруулбал, тус апплейкшн ойрын хугацаанд шинэ функцийн тусламжтайгаар дуудлага хийх, мессеж илгээх боломжтой болно. 2022 онд тэрээр “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулж, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцтэй болно хэмээн мэдээлж байсан юм. Ингэснээр тус флатформ “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болно гэсэн үг.

Илон Маск өөрийн твиттер хуудаснаа “Тун удахгүй та бүхэн Твиттерт дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно. Утасны дугаар шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой” хэмээн жиргэжээ.

Шууд мессеж илгээх боломжтой функцийн тухайд өнөөдрөөс нээгдэх аж. Энэ долоо хоногт “Twitter” мөн олон жилийн турш идэвхгүй байсан хаягуудыг устгаж, архивлаж хадгалах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ буюу Гуурсан хоолойн эмтэй сорил (тэлэх метахолинтой) спирограмм шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 13.8 сая төл бойжиж байна DNN.mn

Төллөвөл зохих 27.9 сая эх малын 54.7 хувь буюу 15 сая эх мал төллөөд байна.

Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн авч, 13.8 сая төл бойжиж, төл бойжилт 91.8 хувьтай байна.

Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 47 хувь, зүүн бүс 58.5 хувь, төвийн бүс 45.9 хувь, хангайн бүс 63.7 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ханиаданд сөхөрч байгаа нь дархлаажуулалтад хамрагдаагүй, фэйсбүүкийн мэдэмхийрсэн зөвлөгөөг хэрэглэснийх гэв DNN.mn

Нялхсын уйлах дуун час хийтэл цангинах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс сурвалжилга бэлтгэлээ. Гурван давхар шар алаг барилгын түргэн тусламжийн үүдээр ороход хөл гишгэх ч зайгүй битүү бужигнаж байна. Насаараа утаа уушгиласан ахмад шиг бөгшүүлэх чимээнээр эргэж харвал 30 эргэм насны эмэгтэй ойдоо ч гүйцэд хүрээгүй гэмээр нялх амьтныг энгэртээ тэвэрчээ. Том ягаан куртикээр битүү багласан нялх амьтан бөгшүүлж ханиасан нь тэр байж. Нус нулимсандаа хутгалдсан нялх амьтан найман сартай гэнэ. Өрхийн эмчээс зөвлөснөөр түм түжигнэж бум бужигнасан дүүргийн эмнэлгийн үүдэнд зогсоо нь энэ ажээ. Ээжийнх нь хэлж байгаагаар энэ нялх амьтан ханиад зоогложээ. Гэрийн нөхцөлд эмчлэх гээд дийлэлгүй энд ирсэн гэнэ. Нялхын биеийн байдлыг анзаарвал сайн биш байгаа бололтой. Сүүгээ ч уух тэнхэлгүй байгаа гэнэ.

Ханиалгах завсартаа часхийтэл чарлах үрээ тэвэрсэн эхийн нүдийг нулимс бүрхсээр урт дарааллын дунд хавьд зогсож байна. Энд дугаарласан хүүхдийн дийлэнх нь ийм зовлонтой эмчид үзүүлэх дугаараа авахаар зогсож байна. Төрөөд хэдхэн хоносон нярай ч эдэн дунд байх аж. Тэдэнд харин ногоон гэрлээр үйлчилгээ үзүүлж байх юм. Энд цугласан хүүхдүүдэд дөрвөн эмч л үзлэг хийж үйлчилгээ үзүүлж байна. Тэдний нэг нь үзлэгийн дугаар олгоно. Гурав нь үзлэг хийгээд эмчилгээ бичиж өгөөд ноцтойг нь шууд хэвтэн эмчлүүлэх чиглэл өгч байна. Эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн энэ хэдхэн эмч ханиаданд даруулж, уйлагнасан нялхастай ус ч балгах чөлөөгүй ажиллах юм.

Энэ зуурт утас нь хангинахад шүүрч аваад гараад гүйчих нь тэр. Нөгөө талд эрчимтэд хэвтээ хүүхдийн биеийн байдал хүндэрч яаралтай дуудлага иржээ. Үйлчилгээ үзүүлээд буцаж ирэхэд үүдэнд дугаарласан эцэг эхчүүд өнөөх эмч рүү тачигнаж хамаг хараалаа урсгах нь тэр. Өрөөнд хүлээх эмэгтэй ч чимээгүй суусангүй, ялархаж харагдав. Өнөөхөд нь ач холбогдол өгч эмзэглэж байгаа шинж алга, хүүхдийг нь чагнаж, үзээд эрчимт эмчилгээний тасаг руу хуваарилав. Ингэхдээ эхлээд ковидын шинжилгээ өгөхийг анхааруулаад дараагийн үйлчлүүлэгчээ хүлээж авлаа.

Хүүхдээ эрчимт эмчилгээ рүү хуваарилуулсан бүсгүй хоромхон зуурт мэл гайхаад яаруухан гарч гүйв. Ханиалгасан хүүхдээ хайхралгүй хугацаа алдаж хатгаа болгосон нь хүндэрснийг эмч онцлов. Хатгаа туссан нялхыг нэн яаралтай эрчимт эмчилгээнд оруулахгүй бол онц аюултай гэнэ. Яг ийм шалтгаантай хүүхдүүд ар араасаа орж ирдэг талаар ээлжийн эмч Сарантуяа хэлээд санаа алдаж байна. Тэр бүрийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэх боломж хомс, энгийн тасагт хуваарилдаг гэнэ. Эцэг эхчүүд ханиад хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг үзэгдэл хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм байна.

Энд ирж буй багачуулын дийлэнх нь даарснаас бус том хүнээс ханиадны вирус авсан нөхцөл байдал тогтоогдож байгааг эмч нар онцлов. Төрөөд хэдхэн хоносон нярай л гэхэд хамт амьдардаг хэн нэгнээс ханиадны вирус авч, даамжирснаар хатгаа болж эрчимт эмчилгээнд орох явдал түгээмэл байгаа гэнэ. Насанд хүрсэн дархлаатай хүн ханиад хүрсэн ч яваад байдаг. Ингэж явахдаа бага насны хүүхдэд вирус тараагаад байгаа гэнэ. Вирусийн гаралтай ханиад түгээмэл байгаа ийм үед ханиад туссан л бол өрхийн эмчдээ яаралтай хандаж эмчилгээ бичүүлж авахыг эндээс зөвлөж байв. Даамжруулснаар бага насны хүүхдэд халдааж, асуудал хүндрэх үзэгдэл байгааг анхааруулсан юм.

Хүүхдүүд хэдэн зуугаараа ханиаданд дарлуулж байгаа өөр шалтгааныг эмч н.Сарнай дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүйтэй холбож тайлбарласан. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нярай хүүхдүүд дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаж чадаагүй. Энэ нь улс даяараа хөл хорионд байсантай холбоотой. Хөл хорионы хугацаанд дархлаажуулалтын тунд хамрагдаагүй хүүхдүүдийн дархлаа сул байна. Халдварт бүх төрлийн л өвчин тусч байна. Дархлаа сул учраас аливаа өвчин хүнд тусдаг. Эдгэхдээ удаан. Иймд нялх хүүхдээ хугацаат тарилгад заавал хамруулж байх ёстой. Олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Хамрагдаж амжаагүй бол харьяа хорооны өрхийн эмнэлэгтээ хандаж нөхөж хийлгэх ёстой” гэв.

Хэдэн зуун хүүхэд ханиаданд дарлуулж дугаарлаж зогсоо шалтгааныг мэргэжлийн эмч ингэж тайлбарлаж байна. Хугацаат тундаа хамрагдаагүй хүүхдийн дархлаа хэврэг, төрөл бүрийн халдварт өвчин, ханиадыг хүнд тусч байгаа гэнэ. Хүүхдэдээ хугацаат тарилгыг нь хийлгээгүй бол одоо өрхийн эмнэлэгтээ хандаж хамруулахыг эмч нарын зүгээс уриалж байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн ханиад хүндэрч хатгаа тусч эрчимт эмчилгээний тасагт шилжиж байгаа шалтгааныг эмч нар тайлбарлахдаа гэрийн нөхцөлд бор аргаар эмчлэх гэж оролддогтой холбож байна. Нялх хүүхэд ханиалгаад эхлэхэд эмчид хандахаас өмнө саримстай шөлийг цагаан гаатай хольж өгөх зэргээр дураараа оролдсоор бүр хүндрүүлчихдэг гэнэ. Хүүхдээ загнаж байгаад ээжийнх нь шээсийг ам руу нь цутгадаг эртний баларсан аргаас татгалзаж, шинжлэх ухаанчаар хандахыг эмч нар хэлсэн юм. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь хүүхэд халуурч, ханиалгахад фейсбүүкт мэдэмхийрсэн нэгний арга технологийг хүүхэд дээрээ хэрэгжүүлдэг явдал гэнэ. Хаанахынх нь мэдэгдэхгүй сүлжээний эмийг ханиаданд сайн гэхэд нь л худалдаж аваад хүүхдэдээ уулгачихдаг. Энэ нь эм биш хор болох нь түгээмэл байдгийг эмч нар онцолж байв. Ингэж явсаар хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлээд байгаа юм байна. Ханиалгасан хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ хийхээс татгалзаж, харьяа хорооны өрхийн эмчдээ хандах хэрэгтэй юм байна. Дур мэдэн эмчилгээ хийж ээжийнх нь шээсийг цутгаж, сүлжээний эм уулгах нь хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглож байгаа явдал гэдгийг анхааруулж байв.

Яаралтай хүлээн авахаас гарч цааш Эрчимт эмчилгээний хэсгээр шагайвал 00-ын өрөө шиг умгар мухарт 10 хэдэн хүн шпрот шиг чихцэлджээ. Тэд бол эрчимт эмчилгээний тасагт орсон хүний ар гэрийнхэн. Амь нь дээсэн дөрөөн дээр байгаа нэгнийхээ араас сэтгэл зовж суугаа тэднийг агааржуулалт байхгүй, чийг даасан умгар өрөө илүү бухимдуулдаг бололтой. Хоорондоо чихцэлдсэн тэд түр тар хийх нь түгээмэл. Тэдний зарим нь хөдөөнөөс ирж, хамаатнаас сахиж байгаа. Түүний хэлж байгаагаар Монголын хөдөөг зуд, хотыг ханиад сөхрүүлж байгаа гэнэ.

Эрчимт эмчилгээний нярайн тасагт хүүхэд 3-5 хоног эмчлүүлдэг. Ирж байгаа хүүхдийн гол шалтгаан нь хатгаа болоод тархины даралттай холбоотой байдаг гэнэ. Мөн шарлалт нь буугаагүй гэх шалтгаанаар нярай хүүхэд ирэх нь түгээмэл. Тэдэнд элэгний эмчилгээ хийдэг. Хатгаа тусч цээж нь хүржигнэсэн нялх хүүхдүүдийг манаж эмч сувилагчийн хамт жижүүрлэж хонодог. Тархины даралттай хүүхэд уйлаад амарч чадахгүй байх нь түгээмэл. Хатгаа нь хүндэрсэн хүүхэд хөхөө хөхөхгүй байх нь эмч, сувилагч нарт асуудал дагуулдаг гэнэ. Эмчилгээний тасаг нь мөн л ачаалалтай. Нэг тасагт наймуулаа хэвтэнэ. Энд хүүхдүүд нэгнээсээ ханиад тусах магадлалтай нь эцэг эхчүүдийн санааг чилээдэг юм байна. Харин төлбөртэй өрөө нь хоногийн 20.000. Өрөөндөө хоёулаа хэвтэнэ. Эрчимт эмчилгээнээс гарсан эцэг эхчүүд энэ өрөөг сонирхдог ч очер дараалал нь дийлддэггүй гэнэ лээ.

Ханиалгах чимээ хаа сайгүй цангинах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна. Хөдөөд зуд, нийслэлд ханиад Монголыг сөхрүүлж байна. Хуруу хумсаа хуйхалж олсон таван төгрөгөө ханиадны эсрэг эм тарианд зарцуулж байгаа талаар эмнэлгийн үүд сахиж суугаа эцэг эхчүүд хэлж байна. Харин хөдөөд голын мөсийг долоон байж өсгөсөн таван малаа зуданд алдаад дуусах аюул нүүрлэжээ.