Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Омикрон вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна DNN.mn

Омикрон буюу вирус судлалын лабораторид суурилсан вирусний бүрэн геномын тандалт судалгааны дүнг ХӨСҮТ-ээс танилцууллаа.

Энэхүү омог 2021 оны 6 дугаар сард анх Энэтхэг улсад бүртгэгдэн АНУ, Европын улс орныг хамрөн өвчлөл үүсгэсэн байна. Манай улсад 2031 оны 3 дугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдэж, энэхүү вирусний эерэг илрэх хувь буюу вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад омикроны XBB хувилбар тархаад байна. Лабораторийн сүүлийн үеийн дүнгээр, энэ оны 15 дахь долоо хоногийн байдлаар XBB-1-5 хувилбар давамгайлах хандлагатай байгааг мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” өвчнөөр ХӨСҮТ-д 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж буй байна. Үүнээс 27 хүүхэд, 19 жирэмсэн эмэгтэй, нэн хүнд өвчтөн гурав, долоон хүнд өвчтөн байгаа аж. Нийт өвчтөний 70-80 хувьд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх зовуурь илэрч байна. Мөн хуурай ханиах, толгой өвдөх, амьсгаадах, нусгайрах гэх амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 246 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэв DNN.mn

Дорнод тал нутагт бусдын буруутай үйлдлээс шалтгаалсан удаа дараагийн хээрийн түймрүүд ноцтой хохирол учруулсаар байна. Иймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзаж байна.

Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумдын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ. Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа. Түймэр түгээмэл гардаг эдгээр сумдууд болон түймэр гарах эрсдэлтэй ОБЕГ-ыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжээр хангах асуудал нэн шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022-2023 оны хичээлийн жилийн улсын шалгалтын хуваарь DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилийн улсын шалгалтын товыг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцууллаа.

Тав, ес, 12 дугаар ангийн болон МСҮТ-ийн сурагчид улсын шалгалтад хамрагдана.

Тухайлбал, тавдугаар ангийн сурагчдын улсын шалгалт тавдугаар сарын 29-нөөс эхлэх хуваарьтай байна. Тэд математик, монгол хэл, хүн ба байгаль хичээлээр мэдлэгээ шалгуулах бөгөөд нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут.

Хуваарь:

Categories
мэдээ нийгэм

Шүдний чигчлүүр залгисан дөрвөн настай хүүхдэд яаралтай мэс засал хийжээ DNN.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт шүдний чигчлүүр залгисан дөрвөн настай хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Хүүхдэд яаралтай мэс засал хийж, гадны биетийг хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос мэс заслын аргаар амжилттай авч, хүүхэд эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна. Шүдний чигчлүүр ходоодоор дамжин нарийн гэдсийг цоолж, хэвлийд хүрсэн байжээ.

Хоолны дараа том хүмүүс шүдээ чигчлэхийг хараад идэж байна гэж хүүхэд ойлгожээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бяцхан үрсийнхээ дэргэд шүдээ чигчлэхгүй байх, хүүхдэдээ учрыг тайлбарлаж өгөхийг мэргэжлийн эмч нар анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна DNN.mn

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЗДТ газрын болон мал эмнэлгийн тасгийн ажилтан албан хаагчидтай хамтран мал амьтны сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, 9 ширхэг бод мал, 3 ширхэг бог малын сэг зэмийг устгаж, зайлуулав.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгуулав DNN.mn

“Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегйн команд штабын сургуулийг зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэн, 1-4 давхрын даацын хана, тааз нурж, 15 иргэн нурангид дарагдан, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн, давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлсэн юм.

Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч, барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгууллаа.Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ОБЕГ болон НОБГ, Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын 300 ажилтан, алба хаагч хамрагдсан юм

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цухуйгаагүй байна.

Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Булганы Гурванбулаг, Могод, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Рашаант, Сэлэнгийн Орхон, Сүхбаатар, Цагааннуур, Төвийн Алтанбулаг, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Хэнтийн Батширээт, Дадал, Дэлгэрхаан, Хэрлэн, Жаргалтхаан, Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Биндэр, Дархан, Цэнхэрмандал, Өлзийт, Өмнөдэлгэр, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоод хэвийн байна.

Э

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн энэ сарын 26-нд болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Mөн Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зохион байгуулагч:

  • Монгол Улсын Засгийн газар
  • Аж үйлдвэржилтийн үндэсний хороо /National Industrialization Committee/
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry
  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Erdenes Mongol

Бүртгэл: https://forms.gle/sQ1JqTkVzwdLee3m6 холбоосоор бүртгүүлнэ үү.

Categories
гадаад мэдээ

Калининград- Кёнигсберг- Крулевец DNN.mn

Польшийн Засгийн газрын харьяа Газар нутгийн нэрийг стандартчилах хорооноос Орост булаан эзлэгдсэн Калининградыг Польшийн хуучин нэрээр нь Крулевец хэмээн нэрлэж байхаар шийдвэр гаргажээ. 1773-1945 он хүртэл Германы Дорнод Прусс мужийн засаг захиргааны төв байсан Кёнигсберг нь 1945 онд дайн дууссаны дараа ЗХУ-ын харьяанд шилжиж, 1946 оноос Калининград гэж нэрлэгдэх болсон юм. Энэхүү герман нэрийн польш орчуулга нь Крулевец, оросоор Кролевец буюу “хаантан” гэсэн утгатай үг юм.

Өнөөдөр хөрш бүх улс нь ОХУ-тай газар нутгийн ямар нэг маргаантай байгаа бөгөөд Польшийн энэхүү шийдвэр нь “Герман улс Орост алдсан газар нутгаа авахыг хүсэхгүй байгаа юм бол бид авна шүү” гэсэн анхааруулга юм. Калининградын нэрийг өөрчлөх Польшийн энэхүү шийдвэрийг Оросын эрх баригчид тун ч таагүй хүлээн авч “Түүхийнхээ туршид Польш улс Оросыг үзэн ядах галзуурал руу үе үе халтирдаг байсныг бид мэднэ” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд уг шийдвэрийг “дайсагнасан үйлдэл” гэж нэрлэжээ.

Г.АМАРСАНАА