Categories
мэдээ цаг-үе

2023 оны улсын шалгалтын хуваарь гарлаа DNN.mn

2023 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарлаа

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ – Өглөө.мн

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камеруудыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд байршууллаа DNN.mn

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх нь” төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ажиглалтын камеруудыг суурилууллаа.

Эдгээр камерын тусламжтайгаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэллэх, нутаг сэлгэх, ус болон идэш тэжээл хайх зэрэг шилжилт хөдөлгөөний мониторинг хийх, улмаар шугаман дэд бүтцийг мал, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар төлөвлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг са

Categories
мэдээ нийгэм

Хаврын мод тарих аян энэ сарын 11-19-ний хооронд үргэлжилнэ DNN.mn

Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгоно.

Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй. Иймээс тухайн байршлуудад зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ ажилд зохион байгуулагчаар ажиллаж байна.
Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриатай зохион байгуулна.
2023 оны тавдугаар сарын 11-19-ний өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагт нийт 312 байгууллага мод тарихаар одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байна.
Мод тарих байршлын тухайд:
1.Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
2.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
3.Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
4.Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
5.Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
6.Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
7.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.
8.Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”
Жишээлбэл: “Ногоон хэрэм” төслийн талбайд энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг, эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ЗГХА Ойн газар зэрэг төрийн байгууллагууд мод тарилаа.
Бусад төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрийн хуваарьт газартаа сонгосон өдөр, цагийнхаа дагуу модоо тарих бөгөөд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллана.
Харин ард иргэдийн хувьд өөрсдийн саналаар байршил, өдөр, цагаа сонгоод ирэх нь нээлттэй.
Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

УБТЗ он гарснаас хойш нийт 10.7 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр төлөвлөгөөгөө 106 хувиар биелүүлсэн байна.

Нийт тээсэн ачааг задалбал, БНХАУ-аас 370, ОХУ-аас 693 буюу нийт 1 сая 64 мянган тонн ачаа импортлосон байна. Харин БНХАУ руу 3 сая 800, ОХУ руу 68 мянган тонн буюу нийт 3 сая 901 мянган тонн ачаа экспортолжээ. Мөн орон нутгийн тээвэрт 4 сая 231 мянган тонн ачаа тээв. Тэгвэл эхний дөрвөн сарын дараах байдлаар манай улсын нутгаар дамжин өнгөрсөн тээврийн хэмжээ 1 сая 548 мянган тоннд хүрлээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас ОХУ руу 503, ОХУ-аас БНХАУ руу 1 сая 44 мянган тонн ачаа манай улсын нутгаар дамжин өнгөрсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын 205 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Он гарснаас хойш дэлхий нийтэд “Ковид-19”-ийн тохиолдол тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэв.

Тэрбээр мэдээлэлдээ, “Зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30-80 мянган тохиолдол бүртгэгджээ. Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байна. Манай улсын хувьд он гараад 18 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ПГУ шинжилгээгээр эерэг гарах нь нэмэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн дүн юм. Омикроны дэд хувилбар XBB.1.5 мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байгаа юм” гэв.

Мөн тэрбээр олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг зөвлөлөө.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Таван тойргийн судар” DNN.mn

Байлдах, бие хамгаалах урлагийн тухай сонирхолтой номууд мэр сэр бий. Саявтархан “Таван тойргийн судар буюу Самурайн дайтан тулалдах урлаг” хэмээх тун дажгүй нэгэн номыг “Арвис паблишинг”-аас эрхлэн, Б.Батзаяагийн орчуулгаар гаргажээ. Ер нь дэлхийн улс үндэстнүүд ерөнхийдөө өөр өөрийн гэсэн онцлогуудаа шингэсэн тулааны урлагтай. Бие хамгаалах, тулааны төрлүүд хоорондоо ижил төстэй зүйлс маш их. Тэр ч мэдээж хэрэг. Хятад гэхэд шаолин, япончууд каратэ, жүдо, бразил жиү-жицү, монгол банди-зо гээд. Тэгвэл япончуудын энэ төрлийн бас нэг чухал төрөл нь самурайн дайтах урлаг юм. Энэхүү номыг бичигч Мияамото Мусаши бээр 1584-1645 оны хооронд амьдарч байсан домогт дайчин, тулаанч, гүн ухаантан бөгөөд ронин буюу эзэнд эс харьяалагдах самурай байсан байх нь. Амьдралынхаа туршид 61 тулаан хийсэн тэрээр нэг ч ялагдаагүй гэгдэн алдаршжээ. “Таван тойргийн судар” гэх энэхүү ном нь өрсөлдөгчийгөө болоод өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай нэн чухал бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог агаад Сүнзийн алдарт “Дайтах урлаг”-тай эн зэрэгцдэг ажээ.

Мияамото Мусашигийн үлдээсэн богино сургаалуудаас хамгийн алдартай нь түүний хамгийн сүүлчийн “Гагц өөртөө найдахуйн эрдэм” буюу хэрмэл тулааны баримтлах 21 дүрэм гэх айлтгал ажээ. Энэхүү 21 дүрэм нь өөртэйгөө, бодит байдалтай нүүр тулах тухай сургаал аж. Эдгээрт “Үл тоомсорлон өнгөрөөх зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй, Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон, Өнгөрсөнд харамсахгүй байх, Аливаад хоргодон гашуудахгүй байх, Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй, тойрч үл чадах тул үхлээс бүү ай” гэх зэрэг болно.

Уг нь ном нь “Шороо”, “Ус”, “Гал”, “Хий”, “Огторгуй” гэх таван бүлгээс бүрдэнэ. Тэргүүн бүлэгт тулааны эрдмийн суурь үндсийг бий болгож, өөрийнхөө үүсгэсэн арга барилын ойголтыг тайлбарлах болно. Дараагийн бүлэгт оюун ухаанаа ус мэт байлгах тухай яруугаар өгүүлнэ. Ус бол ямар ч хэлбэр бүхий саванд хэлбэр даган өөрчлөгдөх шидтэй. Тиймээс ус мэт зохицохуйн тухай энэхүү бүлэгт өгүүлэх аж. Гуравдугаар буюу гал бүлэгт аливаа тулаан тэмцлийн утга учрын тухай өгүүлэх болно. Билэг оюундаа томыг харж, жижгийг тольдон бясалгах, агшин бүр шийдвэрлэх мөч болдог тухай, юу ч хормын төдийд шийдэгдэх тул билэг оюунаа хичээн шамдан суралцахуйн тухай өгүүлэх аж. Харин хий хэмээх дөрөвдүгээр бүлэгт өөрийн буй болгосон эрдмийг бус бусад төрлийн тулаануудын арга барилуудын тухай бичжээ. Тулааны бусад хэв маягуудын хувилбарууд, давуу хийгээд сул талуудын арга мэхийн тухай тайлбарлан өгүүлэх болно. Угаас бусдыг танин мэдэхгүйгээр өөрийгөө олох, ойлгох боломжгүй агаад гэрэл сүүдэр ямагт хамт байдгийн адил ямар ч эрдэмд тэрсүүд замнал заавал зэрэгцэн орших тухай тайлбарлажээ. Ерөөс эхнээсээ зөв мөр, чин шударгуу замналаар эс замнаваас хойшдоо залруулж үл чадах том гажуудлыг үүсгэдэг билээ. Тиймээс аливааг эргэцүүлэн бодох тухай өгүүлэх ажгуу. Тавдугаар бүлэг огторгуйд хоосон чанарын тухай дурдана. Эхлэл болоод төгсгөл хэмээгч хоосон чанарт үгүй ба аливааг сурахад төгсгөл үгүйн тухай, тулааны эрдэмд огторгуйн хязгааргүй адил эрх чөлөө оршин байдгийг өгүүлжээ.

Тулааны урлаг нь сэтгэл зүйн тулаан гэхэд болох ба өдөр тутмын сэтгэл зүйтэйгээ адилхан байлга гэж номложээ. Эгэл амьдрал болон дайн тулааны алинд ч хянуур, тайван, холын бодолтой байж, шийдэмгий хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө хором ч бүү авт гэжээ.

Энэхүү алдартай судар нь хэдийгээр тулааны урлагийн тухай авч орчин цагт цэрэг арми, бизнес хувь хүний хөгжил гээд бүх л салбарынханы судалдаг судлагдахуун бүтээл болж, тэр хэрээрээ хүний амьдралд багагүй хувь нэмрийг үзүүлж, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ямартай ч уншаад үзээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 13983 их эмч, 13947 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 13983 их эмч, 13947 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Нэг их эмчид ногдох хүний тоо Зүүн бүсэд хамгийн өндөр буюу 400 байгаа бол Улаанбаатарын бүсэд хамгийн бага буюу 172 байна.
Харин 1 сувилагчид ногдох хүний тоо Төвийн бүсэд хамгийн өндөр буюу 288 байгаа бол Улаанбаатарын бүсэд хамгийн бага бую 208 байна.
Мөн манай улсын 1000 хүн тутамд 1 эмнэлгийн ор ногдож байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Г.Жавзансүрэн: Хүүхдээ улалзтал өмөөрөх нь хариуцлага үүрэх чадваргүй, сул дорой нэгнийг л бэлтгэж байгаа хэрэг DNN.mn

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэлзүйч Г.Жавзансүрэнтэй ярилцлаа.


-Хүүхдийг өмөөрөх үзэгдэл нийгэмд түгээмэл болжээ. Өөрийн хүүхдийг өмөөрч араатан шиг авирлаж бусдын үрийг зодох юм. Хүүхдээ өмөөрч бусдад бурууг тохох нь хэвийн үзэгдэл үү?

-Сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал эрүүл үзэгдэл биш л дээ. Хүүхдээ өмөөрч, улайрч байгаа нь хэт хамгаалалт хийж бөөцийлж байна л гэсэн үг. Бусдын хүүхэд ч адилхан хүүхэд гэх хэмжүүр тавьж чадахгүй, харгис авирлаж байна. Мэдээж ямар ч эцэг, эх хүүхдээ аюулгүй орчинд өсгөхийг боддог. Энэ үзэл нь дэвэрч асуудалд нь шүүлтүүртэй хандаж чадахгүй байна л даа. Өөрөөр хэлбэл хүүхдээ хамгаалах аргаа олохгүй, улалзтал өмөөрөөд байна л гэсэн үг. Энэ нь сайн үр дагаварт хүрэхгүй. Сая болсон асуудалтай холбоод ярихад өөрийн хүүхдээ өмөөрч бусдын хүүхдийг зэрлэгээр цохисон асуудал гарсан. Тухайн тохиолдолд хуулийн өмнө хэн хэн нь хүүхэд. Хэн хэн нь л хамгаалагдах ёстой. Болсон үйл явдлын талаар ярилцаад л шийдвэрлэх асуудал л даа.

-Хүүхдээ өмөөрч бусдын хүүхдийг зэрлэгээр зодсон үзэгдлийг та яаж харж байна вэ. Жаахан дэлгэрүүлэхгүй юу. Яагаад хүний хүүхдийг цохив?

-Тухайн хүүхэд их хүлээлгэж ирсэн байж болно. Удаан хугацаанд хүүхэдгүй явж байгаад олдсон байж болно. Нэг бол дахиад хүүхэдтэй болох боломжгүй ч юм уу, ийм нөхцөл байдалд хүүхдээ бүхнээс хамгаалдаг. Энэ үед бусдын хүүхдийг буруутгах хариу үзэгдлүүд гардаг. Сэтгэл зүйн хамгаалалтын механизм ажиллаж байна л даа. Энэ нь манайд эцэг, эх байх талаар сургалт байдаггүйтэй холбоотой гэж хувьдаа үздэг юм.

-Асуудал гаргах үед хүүхдээ өмөөрдөг үзэгдэл юунд хүргэж болох вэ. Гарах үр дагавар нь юу вэ?

-Наад зах нь нийгмийн хэм хэмжээг зөрчихөд хүргэнэ. Буруу юм хийхэд аав, ээж өмөөрнө гэх ойлголт хүүхдэд шууд бууна. Буруу үйлдэл хийхэд би хариуцлага хүлээхгүй гэх ойлголттой болно. Нийгмийн хэм хэмжээг зөрчих гэж гаргадаг гэх сэтгэлгээг хүүхдэд суулгана. Эхлээд хүүхэд багшийн үгэнд орохгүй, гэрийн даалгавар хийхгүй байна. Багш нь шаардлага тавихад эцэг, эх хүүхдээ өмөөрнө.Хүүхдийн нүдэн дээр гурвалжин, дөрвөлжин хэрүүл болох нь бий. Үүнээс хүүхэд маш буруу л хүмүүжил авна. Хүүхдэд боловсрол олгох нь багш, эцэг эхийн хамтарч хийх ажил. Таны хүүхэд даалгавар хийж байгаа эсэхэд хяналт тавина, мэдэх юм байвал зааж зөвлөнө, мэдэхгүй байвал багшаас тусламж авна. Энэ бол эцэх эхийн үүрэг. Үүнийгээ ухамсарлахгүй хүүхдээ өмөөрч багштай хэрэлдээд байх нь хожим ямар ч үр дагаварт хүргэж мэднэ.

-Хэтэрхий өмөөрүүлсэн хүүхэд буруугаа хүлээх чадваргүй болно гэж та хэлж байна уу?

-Тийм гэж хэлж болно. Өөртөө шаардлага тавьж чадахгүй болж л төлөвшинө. Таны хүүхэд насанд хүрээд ажил хийнэ. Ажил хийхдээ янз бүрийн шалтаг тоочно. Тухайн ажлын байранд тавигдах суурь шаардлагыг хангаж чадахгүй. Ийм үзэгдэл өнөөдөр түгээмэл болсон байна. Өөр нэг сөрөг үзэгдэл нь аав ээж нь өмөөрөөд байсан учраас хүний урдаас юу ч хэлж чадахгүй болно. Эрх нь зөрчигдөөд байхад л хамгаалах чадваргүй болно гэж хэлж болно. Юу юуны туханд хүрэлгүй хүүхдээ өмөөрснөөр хариуцлага хүлээх чадваргүй нэгнийг бэлтгэж байна л гэсэн үг.

-Хүүхэд асуудал тарьдаг. Энэ үед нь хүүхэдтэй яаж харилцах вэ?

-Хүүхэд ямар нэгэн асуудал тарих нь өдөр тутам л тохиолддог үзэгдэл. Энэ үед нь эцэг эх нэг бол өмөөрөөд, нэг бол хүүхдээ буруутгадаг. Шүүгч шиг яллах гээд байх нь бий. Болсон асуудлыг хүүхдээсээ асуугаад, тайвнаар тайлбарлаж өгөх нь үр дүнтэй. Хэтэрхий өмөөрөх юм уу, эрс буруутгах нь буруу үр дагавартай. Ярилцаад тайлбарлаж ойлгуулах нь зөв. Таны хүүхэд хэн нэгэнтэй зодолдсон бол шалтгааныг нь асуугаад тайлбарлаж өгөх нь хожим гарах үр дагавраас сэргийлж чадна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 15-наас эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана DNN.mn

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхлэх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 27-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах бөгөөд засварын ажил 12 хоног үргэлжилнэ гэлээ.

/10абвгдеж, 1а, 3де магистраль/

-БӨҮР, Говь-2 ХК орчим, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид.

Байршлын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкнээс харна уу.