Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногт юу болох вэ DNN.mn

“Өдрийн сонин” долоо хоног бүрийн даваа гаригийн дугаартаа тухайн долоо хоногт болох үйл явдлуудыг тоймлон хүргэхээр “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг нээсэн билээ. Ингээд уншигчдадаа энэ долоо хоногт улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, нийгэм, урлаг, хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулагдах үйл явдлуудын талаар мэдээллийг хүргэе.


Улс төр:

• Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулна.

• Маргааш буюу мягмар гаригт 10 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал тус тус болно. Мөн УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) асуудлыг хэлэлцэнэ.

• Лхагва, пүрэв гаригт УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. Байнгын хороодын хуралдаан тус бүрээр ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэнэ.

• Баасан гаригт УИХ-ын чуулган хуралдана. Чуулганаар ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Эдийн засаг:

• УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан лхагва гаригт болно. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулна.

Сургалт, семинар

• Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос зохион байгуулдаг Боловсрол хөгжлийн түлхүүр – Цахим сургалт 24 дэх цувралыг “Бясалгал гэж юу вэ?” сэдвээр Уламжлалт анагаах ухааны эмч доктор Н.Занди тавдугаар сарын 20-нд 16:00-17:00 цагийн хооронд хийнэ. Zoom meeting ID:84067542549, Passcode: 000000.

• Канадад IELTS оноогүйгээр, тэтгэлэгтэй суралцах тухай мэдээлэл өгөх Zoom цахим уулзалт тавдугаар сарын 17-ны 21:00 цагт болно.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 21 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Монгол Улсын гавьяат зураач Д.Батбилэг болон уран бүтээлч Б.Эрдэнэбаяр нарын “Be ready” Марсын арт-Үзэсгэлэн Монгол Арт Галерейд тавдугаар сарын 12-24-ний хооронд дэлгэгдэж байна.

• Da Vinci Grand Exhibition-Леонардо Да Винчи бүрэн хэмжээний эндютэйнмент, интерактив үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд тавдугаар сарын 20-нд болно.

• ART WEEK Ulaanbaatar-Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэн гурав дахь жилдээ тавдугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Жүжиг

• Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгойн зохиомжилсон “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг тоглогдсоны 15 жилийн ойг тохиолдуулан Үндэсний урлагийн их театрт “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг тавдугаар сарын 19-нд 19:00 цагт, 20-нд 17:00 цагаас тус тус тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдөр 18:00 цагт тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт өнөөдөр “Хүн театр”-т 18:00 цагт болно.

• Монгол Улсын урлагийн гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн “Saraa live concert” тоглолт тавдугаар сарын 17-нд 19:00 цагт Дархан хотын Залуучууд театрт, тавдугаар сарын 18-нд 19:00 цагт Эрдэнэт хотын Соёл, урлагийн цогцолборт, тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Мөрөн хотын 50/100 event hall-д, тавдугаар сарын 20-нд 20:00 цагт Дархан хотын YACK hotel, convention center-т, тавдугаар сарын 21-нд 19:00 цагт Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт тус тус зохион байгуулагдана.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан В.Баттулга, охин Б.Дуулим хоёрын “Хамтдаа дуулах уу” хамтарсан тоглолт тавдугаар сарын 18-нд Ulaanbaatar Palace-д 19:00 цагт тоглогдоно.

• “Нюанс” хамтлагийн “The best of Nuans” тоглолт тавдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд 19:00 цагт зохион байгуулагдана.

• “Гурван бүдүүн” хамтлагийн Гурван бүдүүн 20 жил “Баярлалаа” тоглолт тавдугаар сарын 19-нд Ulaanbaatar Palace-т 19:00 цагт тоглогдоно.

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэгийн бие даасан “Хүндэтгэл” VIP тоглолт тавдугаар сарын 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт зохион байгуулагдана.

• “Хийморь далласан аялгуу” бөхчүүдийн нэгдсэн тоглолт тавдугаар сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагт болно.

• Морин хуурч Д.Шинэцог-Генийн “Морин хуур мину III” тоглолт тавдугаар сарын 20-нд “Хүн театр”-т 17:00 цагаас тоглогдоно.

• “Vienna Classical music concert” Австрийн хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн концерт Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач Б.Анар тавдугаар сарын 20-нд Улсын филармонийн концертын танхимд 18:00 цагт болно.

• Увс аймгийн “Зүүнговь сум”-ын соёлын төвийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тавдугаар сарын 21-нд Улсын Драмын эрдмийн театрт 14:00 цагаас зохион байгуулагдана.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 19-нд 10:00 цагаас Бөх цоллоочдын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт зохион байгуулагдана.

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

• Монгол бөхийн өргөөнд 21-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

• Жүдо болон боксын ДАШТ-нд оролцсон шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ.

Нийгэм

• UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг “Poetry Night” эвент өнөөдөр Fat cat Jazz Club-т 19:00 цагт болно.

• “Герман, Бельги, Австри улсуудад Au-Pair-аар ажиллангаа хэл сурах нь”-зөвлөгөө мэдээллийн өдөрлөг тавдугаар сарын 20-нд Чингисийн музейн хойно, Цэцээ гүн оффис, 300 тоотод 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• “Бид ирээдүйн сэтгэлзүйчид” төслийн хаалтын үйл ажиллагаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд тавдугаар сарын 20-нд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• BU Airshow тавдугаар сарын 20, 21-нд 11:00-00:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд зохион байгуулагдана. Тус шоуны талаар BU Airshow маркетингийн албаны дарга Р.Өгөөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Энэхүү арга хэмжээ нь гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн хоёр жилд зөвхөн нисэхийн ойд зориулан танилцуулга, өдөрлөгийг хийдэг байсан бол энэ жил хамгийн том задгай талбайн шоу, фестиваль хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна. Шоуны эхний өдөр буюу тавдугаар сарын 20-нд гэр бүлд, хүүхэд залууст илүү чиглэсэн мэргэжил сурталчлах өдөрлөг, олон төрлийн онгоцоор нисэх нислэгүүд, агаарын олон төрлийн шоу, Монголд анх удаа МиГ-29 сөнөөгч онгоцны үзүүлбэр, шүхрийн үзүүлбэр, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт гээд агаарын үзүүлбэрүүдээс эхний хэсэг 11:00 цагаас зохион байгуулагдана. Үдээс хойш буюу 17:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж эхний өдөр рок попын дуучид ирж тоглолтоо үзүүлэх бол хоёр дахь өдөр буюу 21-нд залуучуудад зориулсан хип хоп чиглэлийн артистууд тоглолтоо хүргэнэ. 21-ний өдөр бид Солонгос улсаас Солонгосын топ гуравт ордог DJ Jina-г урьж авчирч байгаа. Түүнчлэн хүүхэд, залуучуудад зориулан тоглоомын хэсэг, амрах ногоон зүлгийг бэлдэж, нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд нисэхийн салбарынхан бүх үйл ажиллагаагаа танилцуулж, нисэх загварын тэмцээн уралдаанууд зохион байгуулна. Нийт талбайд 28 онгоц байрлах бөгөөд агаарын хөлгүүдтэй нээлттэй танилцах боломжтой. Тасалбарын үнэ ханшийн хувьд нэг өдрийн тасалбар 30 мянган төгрөг, хоёр өдрийн үзүүлбэрийг худалдаж авбал 50 мянган төгрөг. Хоёр өдрийн тасалбар худалдан авсан үзэгчдээс азтай нэг үзэгчийг хосоороо Бээжин аялах хөтөлбөртэй аяллын эрхээр шагнахаас гадна бусад олон төрлийн бэлэг хүлээж байна. Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын талбай буюу бидний үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж буй талбай 120 мянган м2 буюу 12 га талбай. Энэ нь бидний хамгийн том гэж боддог Цэнгэлдэх хүрээлэнгээс 17 дахин том юм” хэмээв.

• Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын зуны нээлт Чингис хааны морьт хөшөөт цогцолборт тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 10:00-18:00 цагуудад зохион байгуулагдана.

• “Mind Update” олон улсын боловсролын экспо нь тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Shangri-La Ballroom-д 12:00 цагт зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 26, могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:14 цагт мандан, 20:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Өчнөөн жил хүсчихээд яг хийе гэхээр яагаад гэдийгээд байгаа юм бол АН” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Транспэрэнси Интернэйшнл байгууллагыг үүсгэн
байгуулагч Петер Айген “Монгол Улс уул
уурхайн салбарт үүрлэсэн авлигатайгаа
тууштай тэмцэх хэрэгтэй” гэснийг VI нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Элчин сайд
Ким Жун Гү ” Хоёр улсын
визийн
хөнгөлөлтийг
шат бүрээр нь
судлан үзэж,
энэ чиглэлд
анхаарч
ажиллах
болно” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Өчнөөн жил хүсчихээд яг хийе гэхээр яагаад гэдийгээд байгаа юм бол АН” хэмээн өгүүллээ.

Аж үйлдвэрийн сайд
асан Д.Эрдэнэбат “Аз нь ард түмэнд
очсон бол болоо доо” хэмээв.

Өмгөөлөгч М.Дамбийням “Талийгаач охин цагдаад
мэдүүлэг өгч байхдаа сэтгэл зүй
нь тогтвортой, хэвийн байсан” гэлээ.

ХҮН намын Ерөнхий
нарийн бичгийн дарга
П.Ганзориг “Зургаахан гишүүн 3.4 сая хүний хувь
заяаг шийдэж байна гэдэг нь маш цөөн хүнд эрх
мэдэл төвлөрч байгаагийн нэг илрэл” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
өрнийн зурхай

Арслан

2023 онд уран бүтээлч арслангууд олны анхаарлыг татсан томоохон бүтээл хийх болно. Ихэнх хүмүүсийн няхуур нямбай, найдвартай шударга байдал нь их амжилт дагуулах болно. Эрүүл мэндээ анхаарч, хэт их ачаалалд орохоос зайлсхий. Хэрэв эрүүл мэнддээ байнга анхаарал болгоомжтой байж чадвал 2023 онд ямар нэг санаа зовох ноцтой зүйл гарахгүй. Өөрийн дадсан сурсан муу зуршлуудаа хаяж чадвал эрүүл мэнд улам сайжрах болно. Эрүүл мэндийн байдлаа сайжруулахын тулд энгийн амьсгалын дасгалаас эхлээд нарийн йог бясалгал зэргийг байнга хийх шаардлагатай. Мөнгө санхүүгийн маргаантай асуудал таныг мухардалд хүргэж болзошгүй. Эрч хүчээ зөв ашиглахыг хичээ. Тулгарсан асуудлын шийдлийг дотоод сэтгэлийн бодол бясалгал, амар тайван байдлаас олж болох юм. Хувь хүний хувьд хүчирхэг байвал ямар ч асуудлыг шийдэх гарц олно. 2023 онд санхүүгээ сайтар хянаж, хэрэгцээгүй худалдан авалтаас хол бай. Од эрхсийн зарим муу нөлөөллийг амжилттай даван гарвал энэ оны сүүлийн хагасад амжилт олж, сэтгэл хангалуун байна. Ганц бие хүмүүс бэлэн амлалт, сайхан өнгөнд хууртахаас болгоомжил. Харин сайхан хайр олдвол боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Нээлттэй шударга харилцаа гэр бүлийн холбоог хүчтэй болгоно. Гэр бүлээрээ хийх аялал зугаалга нь хамтын амьдралын өнгийг чимэглэх тул жилийн зохимжтой цаг үед заавал зав гаргаарай.

Categories
жинлүүр

2023-6-6

Аргын тооллын 5 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан 67 гараашийг буулгах ажил үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/195, А/196, А/197, А/199 дүгээр захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 67 тоосгон гараашийг буулгах ажил эхэллээ.
Энэ удаа нийтийн эзэмшил газарт баригдсан 5 дугаар хороо, 22 дугаар байрны урд талын 22ш, 6 дугаар хороо, Залуучууд зочид буудлын урд барьсан 7 ш, 7 дугаар хорооны 39 дүгээр байрны урд талын 23ш, 10 дугаар хороо, 44 дүгээр байрны баруун талын 15ш нийтдээ 67 гараашийг буулгах, зөөвөрлөх, цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Мөн эдгээр чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ.
Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон есөн настай охиныг олжээ DNN.mn

Өмнөговь аймагт 25 настай эмэгтэй сураггүй алга болжээ – updown.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр “Манай 9 настай дүү өчигдөр гэрээсээ гараад ирээгүй” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Иймд Орхон аймгийн цагдаагийн газраас “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”, сургуулийн багш, ажилчид, залуучуудын салбар зөвлөлийн гишүүдийг оролцуулан эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 13-ны өдөр олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болж байна DNN.mn

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Европын өдөрлөг” эхэллээ. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй өдөрлөг 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх боломжтой.

Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна бүтэн өдрийн турш Европын соёлын хөтөлбөр төв тайзан дээр үргэлжлэх баШвед, Румынаас зорин ирсэн уран бүтээлчид концертоо тоглоно.

Энэхүү үйл ажиллагааны талаар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ удаагийн өдөрлөгөөр Европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирсэн” гэж хэлжээ.

Төв талбайд 60 гаруй асар засаж, Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, бүтээгдэхүүн, боловсрол эзэмших боломжууд болон Европын холбооны гишүүн улсууд руу аялах, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотоо угаая“ хаврын их цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 ААН, байгууллагын 283 алба хаагч оролцлоо DNN.mn

Нийтийн тээврийн автобусыг өдөрт 2-3 удаа цэвэрлэж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хотоо угаая” хаврын их цэвэрлэгээ хийх удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 283 алба хаагч нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны 20 зогсоол, ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж оролцлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 993 тээврийн хэрэгслийн гадна, болон дотор угаалга, 770 тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, 316 тээврийн хэрэгслийн дээврийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага болох MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу шугамын үйлчилгээнд гаргасан байна