Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН, АН-ын намын бүлэг маргааш хуралдана DNN.mn

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн төслийн хүрээнд иргэд, олон нийтээс санал авах ажлыг хийсэн бөгөөд орон нутгаас сонгогдсон бүлгийн зарим гишүүд ирж амжаагүй байгаа тул УИХ дахь намын бүлгийн хуралдааныг маргааш хуралдуулахаар болжээ.

МЯГМАР ГАРАГ /2023.05.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдах Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг

13.30

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох 9 байршил DNN.mn

gj

Энэ долоо хоногт ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Ажлын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт нийт есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарчээ.

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

Хонины мах бүтнээр нь авахад нэг килограммын үнэ 8,300 төгрөг.

Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 65 хувь нь хонины, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг ил болгов DNN.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ.

Тэр Бээр “Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.

Үүнд:

Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954

Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329

Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525

Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна.

Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой байгаа.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна. Нийслэлийн хувьд 20 жилийн 36,000 гаруй захирамжийг ил болгож байна” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч М.Дамбийням: Талийгаач охин цагдаад мэдүүлэг өгч байхдаа сэтгэл зүй нь тогтвортой, хэвийн байсан DNN.mn

-Охин нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болчхоод байхад аав, ээж нь албан ёсоор өмгөөлөгч аваагүй ажээ-

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай Т” гэх охин зургаан давхар орон сууцнаас үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан. Энэ тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхдөө “Өвөр- хангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ гэх дуудлага энэ сарын 9-ний 21:05 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчид хэргийн газарт ажиллахад ‘Арвайхээр сумын харьяат 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмч нар охинд анхан шатны тусламж үзүүлэх явцад шархаа даалгүй нас барсан” гэсэн юм.

Талийгаач охин Арвайхээр сумын нэгэн сургуулийн аравдугаар ангийн сурагч байжээ. Охины ээж өнгөрсөн хоёрдугаар сард “Охин маань хүчингийн гэмт хэргийн хохирогч болчихлоо” хэмээн аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлжээ. Охины гэр бүлийн байдлыг тодруулбал, ээж нь Өмнөговь аймагт Цагаан хад суурьшлын бүсэд үйлчилгээний ажил хийдэг бол аав нь эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Охин цэцэрлэгийн насны болон бага ангид сурдаг хоёр дүүтэй. Сургуулийн захиргаа, ангийн багшийн ярьж буйгаар талийгаач охин дуулах авьяастай, боломжийн сайн сурлагатай ч ар гэрийн хараа хяналт тааруу, охин дүү нарыгаа асран хамгаалдаг байсан. Ар гэрийн энэ нөхцөл байдал нь охин хичээлдээ идэвх чармайлттай суралцахад сөргөөр нөлөөлдөг байсан тухай ч ярьж буй юм.

Т алийгаач охиноос цагдаа нар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоёр удаа мэдүүлэг авчээ. Гурав дахь удаа мэдүүлэг авахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж хэл дуулгасан өдөр охин амиа алдсан байгаа юм. Охинд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа талаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт албан тоотоор цагдаагийн байгууллагаас хандаж байжээ. Өөрөөр хэлбэл, охин энэ хэргээс улбаатай сэтгэл зүйн хямралд орсон байсан байж болзошгүй гэсэн үг юм. Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үзүүлэх үүрэгтэй Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, баг хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багууд охинд шаардлагатай тусламжийг үзүүлж чадаагүй, энэ нь охины ар гэрийн харилцаа хандлага, тайлбартай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охины ээж албаны хүмүүст энэ хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй. тусламж үйлчилгээ авах шаардлагагүй гэж удаа дараа мэдэгдэж байсан гэнэ.

Охин амиа алддаг өдөр цагдаагийн байгууллагаас мэдүүлэг ирж өгөхийг өмгөөлөгчөөр нь дамжуулж дуулгасан талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас тайлбарлаж буй. Харин уг хэрэгт ямар хүнийг сэжигтнээр татсан талаар цагдаа нар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл охиныг хүчирхийлсэн байж болзошгүй үйлдэлд тус аймгийн Хилийн цэргийн 256 дугаар ангийн 24 настай албан хаагч татагдсан гэгдэж байна. Тэрбээр талийгаач охинтой аймгийн нэгэн зочид буудалд орсон бичлэг байгаа аж.

Охины ээж цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сард гомдол гаргасан. Энэ хугацаанд хуулийн байгууллага шуурхай ажиллаж, хэргийг шийдвэрлээгүй асуудал охиныг амиа алдах шалтгаан болсон уу гэх хардлага олон нийтийн дунд бий болоод байгаа юм. Мөн уг хэрэгт өмгөөлөгч яагаад хуулийн туслалцаа үзүүлж, охиныг хамгаалж чадсангүй вэ гэх асуулт ч бий болоод буй.

ӨМГӨӨЛӨГЧ М.ДАМБИЙНЯМ: ОХИН ЦАГДААД МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ТУХАЙ СОНСЧ АМЖААГҮЙ

Уг хэрэгт М.Дамбийням хэмээх өмгөөлөгч ажиллажээ. Түүнтэй холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

– Таны үйлчлүүлэгч охин амиа алдсан харамсалтай хэрэг боллоо. Яагаад ийм хэрэг болчхов. Олон нийтийн дунд янз бүрийн таамаглал байна. Өмгөөлөгч үүргээ биелүүлж чадсангүй гэсэн байр суурь ч байна?

– Охин амиа алдсан хэрэгт эмгэнэл илэрхийлмээр байна. Юуны өмнө нэг зүйлийн учрыг гаргаж хэлмээр байна. Анх охины ар гэр над дээр ирж “Ийм үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагад гомдол бичээд өгөөч” гэж хүссэн юм. Тиймээс талуудыг байлцуулж байгаад гомдол бичиж өгсөн. Тэд *3а болж байна, баярлалаа” гээд гомдлоо аваад явцгаасан. Тэгээд цагдаад хандсан юм билээ. Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл хүлээж аваад охиныг хохирогчоор, ээжийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод мэдүүлэг авах болсон. Хохирогч насанд хүрээгүй учир ар гэрийнхэн нь дахиад над дээр ирсэн. Та охиныг маань мэдүүлэг өгөхөд хамт байлцаж туслаач гэж хүссэн. Ингээд мэдүүлэгт нь хамт суусан. Үүний дараа ар гэрийнхэн нь “Цаашид өмгөөлөгч хэрэгтэй бол бид тантай холбогдоно оо” гэж хэлээд явцгаасан. Гэтэл ийм харамсалтай хэрэг болсныг дууллаа.

– Тэгвэл та албан ёсны өмгөөлөгч биш гэсэн үг үү?

– Нэг ёсондоо тийм. Энэ хэрэг дээр албан ёсоор гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцоогүй гэсэн үг. Уг нь төлбөрийн чадваргүй болон эрх зүйн туслалцаа авах шаардлагатай иргэдэд улсаас өмгөөлөгч үнэгүй томилж өгдөг хуультай. Ийм маягаар ч өмгөөлөгч авч болох байсан. Гэвч тэд тэгээгүй.

– Цагдаагаас охиноос мэдүүлэх авахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж дуулгасан гэж байгаа. Гэтэл тэр өдөр охин амиа алдсан юм байна. Энэ явдал охинд нөлөөлсөн байж болзошгүй юм?

– Цагдаагаас надад хэл дуулгасан нь үнэн. Хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхэдтэй шууд харилцаж болохгүй. Тиймээс ээжтэй нь холбогдож “Цагдаагаас ирж мэдүүлэг өгөөрэй” гэж байна гэхэд Өмнөговь аймагт явж байна гэсэн. Тиймээс охины аавтай холбогдож хэл дуулгасан. Тэгэхэд аав нь “За ойлголоо. Охиноо аваад очъё” гэсэн.

– Тэгвэл аав нь охиндоо хэлж, түүнээс улбаалж хэрэг өрнөчхөв үү?

– Үгүй. Охин тэр өдөр цагдаагаас мэдүүлэг авна гэдгийг сонсоогүй. Учир нь хэрэг гарсан орой аавтай нь холбогдоход “Охинтойгоо холбогдож чадаагүй. Утсаа авахгүй байсан’ гэдгийг хэлж байсан.

– Та талийгаач охины мэдүүлэгт орж байсан гэсэн. Хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

– Хоёроос гурван удаа өгсөн.

-Охины сэтгэл зүй ямар байсан бэ?

– Харьцангуй тайван байсан.

-Энэ хэрэгт хэн нэгнийг хариуцагчаар татсан уу?

– Би энэ хэрэг дээр албан ёсны өмгөөлөгч биш, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир өөр мэдээлэл өгөх боломжгүй.

– Охин ийм ноцтой хэргийн хохирогч болсон талаар гурван сарын өмнө цагдаад хандсан юм байна. Шуурхай шалгаад шийдвэрлэх боломжтой байсан гэх юм?

– Хөндлөнгийн хүмүүс харахад шуурхай шалгачих байсан гэж ойлгогдож байж болзошгүй юм. Хэргийг хянан шалгах ажиллагаа удаашрах олон шалтгаан бий. Ээдрээ төвөгтэй нөхцөл байдал илэрвэл хугацааг сунгаад явдаг. Энэ хэрэг дээр асуудалтай зүйлүүд байсан. Тиймээс удааширсан болов уу гэсэн мэдээллийг өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Буудайн үр өмнөх оны мөн үеэс 3.6 мянган тонноор буурчээ DNN.mn

Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 2023 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 52.8 мянган тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.6 (6.4%) мянган тонноор буурсан байна.

Энэ оны 5 дугаар сарын 1-ний байдлаар:

-Анжисны 97.9 хувь;
-Өргөн холбооны 97.3 хувь;
-Булны 96.5 хувь;
-Төмс, хүнсний ногооны үрлүүрийн 95.8 хувь;
-Үр тарианы үрүүлийн 95.1 хувь;
-Бүх төрлийн сийрүүлэгчийн 94.4 хувь;
-Дугуйт тракторын 84.6 хувь;
-Гинжит тракторын 75.6 хувь нь хөрс боловсруулалт, тариалалтад ажиллахад бэлэн болжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 645 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 40, аврах ажиллагааны 6 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 70 иргэний аюулгүй байдлыг ханган, 645 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 40 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 26, цахилгаан ашиглалтын буруугаас 5, цахилгаан угсралтын буруугаас 8, яндангийн цонолтоос 1 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 4 дүгээр сард 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (9.9%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 39.0 хувиар,

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 7.2 хувиар тус тус өссөн байна.

-Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3496.41 төгрөг,
-Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 507.64 төгрөг,
-Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.05 төгрөг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тохижилт, инженерийн хангамжийн 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ DNN.mn

2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: “Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их, урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн найман ажлыг гүйцэтгэх юм. Мөн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108 ажил, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажлыг хийхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн авто зам, гүүрний байгууламжийн 21, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажлыг гүйцэтгэхээс гадна дүүрэг бүрд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт хийнэ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах шаардлага гарч байна. Эдгээр ажлыг төсөвт суулгаад, төлөвлөгөө гарган бэлтгэлийг хангасан тул зуны хугацаанд хийхээс өөр аргагүй. Иргэд маань энэ нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Нийслэлийн зүгээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, өдөр тутмынх нь ажилд аль болох саад болохгүйгээр тохижилт, засвар хийхийг зорино хэмээлээ.

Ногоон байгууламж тайрсан, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн тохиолдлууд гарсан талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр мөн хариу өглөө.

-Шат шатанд зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ногоон байгууламж тайрсан, моддыг олноор нь нүүлгэн шилжүүлсэн асуудал гарч байгаа. Нийслэлийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран шаардлага тавиад, зохих арга хэмжээг авна. Үүн дээр хэвлэл, олон нийт, төрийн байгууллага хамтарч ажиллах, хяналт, шаардлага тавих боломжтой гэсэн юм.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:-Хотын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд дэд бүтцийн дорвитой өргөтгөл, шинэчлэл хийгээгүй. Тухайлбал, 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт дууссан. Орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тиймээс энэ жилийн хувьд дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж, засдаг байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино гэсэн юм.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр:-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татах ажил бий.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо байгаа ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7.4 км хос дулааны шугам шинээр татах, 3.4 км хос шугамыг өргөтгөх шинэчлэх ажлыг хийж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 750 метр хос дулааны шугамыг хэсэгчлэн солих юм гэлээ.

Энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэл хийнэ. Ингэхдээ 2023 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд зарим байршилд 10-20 хоног, зарим байршилд түүнээс урт хугацаанд орон сууцуудад халуун ус тасарна гэдгийг мэдэгдлээ. Мөн засвар, шинэчлэлийн талаар нийт 748 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай тусгайлан уулзалт хийж, 9873 өрхөд мэдээлэл өгсөн байна.

Зуны засвар, шинэчлэлийн хүрээнд зөвхөн дулааны шугам биш, цэвэр усны шугам, цахилгааны кабелийг ч иж бүрнээр нь сольж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүллээ DNN.mn

“Арвайн үндэс” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Харин шөвгийн долоод улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Д.Амаржаргал, Б.Түвшинтөгс нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх тав, үзүүр бөх гурав, дөрөвт үлдсэн бөх тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

“Молига бүргэд” хэмээх улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн заан Б.Бадамдоржид арслангийн том хүү АБТА Б.Дагва, бага хүү, аймгийн арслан Б.Лхагвадорж нар гардуулсан бол “Уран барилдаан”-ы шагналыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн арслан Ч.Алтангэрэлд “Арвайн үндэс” компаний удирдлагууд гардуулав.

Сонирхуулахад, энэ сарын 20-нд 12:00 цагаас эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаан, 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Фэйсбүүк чатаар ирсэн линк, кодыг нээхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Фэйсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбүүк ийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фейсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.