Categories
өрнийн зурхай

Мэлхий

2023 онд гэнэтийн азтай, мөрөөдлийн сайхан үйл явдал тохиолдохгүй л байх. Гэхдээ гэнэтийн мэдээнээс болж хэтийн зорилгоо өөрчилж, сандарч үймрэх хэрэггүй. Энэ оны эхээр амьдралын эрч хүч буурах тул биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хэт ачаалалтай ажлаа зохицуулж гарын дор ажлаа амжуулан, цагийг аль болох тайван өнгөрөөхийг хичээ. Илүү үр бүтээлтэй байхын тулд энэ оны турш биеэ зөв авч явах байдлаа анхаарч, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сур. Ажил мэргэжлийн асуудалд бусад хүмүүст хэт найдвал алдаа гарна. Өөрийн хэлж байгаа үг, гаргаж буй шийдвэртээ байнга хяналт тавьж байвал ямар ч зөрчил маргааны үед та тайван байх болно. Жилийн сүүлийн хагасад од эрхэс хайр дурлал болон эд мөнгөний асуудалд тийм ч сайн биш байна гэж анхааруулж байна. Эдийн засгийн ойлгомжгүй байдлыг даван туулахын тулд харилцагч үйлчлүүлэгч нартайгаа байнгын амьд харилцаатай байх хэрэгтэй болно. Найдваргүй түншлэл нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Залуу хүмүүс хөнгөн сээтгэнэлд автана. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байх тул хуурамч учралд толгой эргэхээс болгоомжил. Гэр бүлийнхээ төлөө хийх чухал алхам нь эерэг өөрчлөлт авчрах магадлалтай. Хэт их зардалтай үйл ажиллагаанаас аль болох холуур бай.

Categories
өрнийн зурхай

Матар

2023 оны эхэн үед эрүүл мэнд бага зэрэг асуудалд орно. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Ажлын ачаалал ихтэй хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох магадлал өндөр байна. Ажил амралтаа зөв зохицуулж, хэт ачаалал авахаас зайлсхий. Хэт их ажлын ачааллаас болж өвчин тусахгүй бол энэ онд эрүүл мэндэд ноцтой асуудал бараг гарахгүй. Ажлын алжаалаа үр дүнтэй тайлж байх хэрэгтэй. Их ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго тод харагдаж байгаа ч үүнээс болж эрүүл мэндээ хайхрахгүй орхигдуулах хэрэггүй. Энэ онд салбартаа амжилттай яваа залуу уран бүтээлч нар уран бүтээлийн олз омогтой ихтэй байна. Нийгмийн харилцаанд олон нийтийг хамарсан үйл явдал өдөр ирэх тусам нэмэгдэх тул энэ жил нэр алдарт хүрэх мөрөөдөлтэй матрын ордны хүмүүст ямар нэгэн том алхам хийх боломж олдоно. Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Хэрэггүй зардал гарах магадлал байна. Мөн анхааралтай, шийдэмгий байж санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжийг бүү алд. Хуучин өрөө төлөх эсвэл тусламж хэрэгтэй хүнд туслахад бэлэн бай. Хувийн амьдрал нэлээд анхаарал тавихыг шаардана. Хайртай хосуудын харьцаа багагүй сорилттой тулгарч, эвлэрч чадахгүй бол аз жаргалгүй байна. Өөрөө ч анзааралгүй олон алдаа гаргасан байх магадлалтай тул бусдыг уучлах, буруугаа олж засах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно. Олон нийтийн арга хэмжээнээс хайраа олж магадгүй.

Categories
өрнийн зурхай

Ихэр

Энэ оны эхээр ихрийнхэн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай тулгарна. Гэхдээ гаднын нөлөөнд хэт автах хэрэггүй. Бясалгал залбирал үйлдэн, өөрийгөө сэргээ. Эрүүл мэндээ анхаар. Ихрийн ордныхны эрүүл мэнд сэтгэл санааны байдал тааруу байвал муудах магадлалтай. Гэгээрэл бясалгалд суралцан, зөв амьдралын хэв маягийг сургах үйл ажиллагаанд оролцож сэтгэлээ ариусгаарай. Өөрийн эрүүл мэндэд зөв аргаар анхаарал тавивал эрүүл мэндийн байдал муудах бус улам сайжрах болно. Эрсдэлтэй мөрийтэй тоглоомоос хол байж, олсон мөнгөө дэмий зүйлд бүү үр. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой маргаантай үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. 2023 онд өрнөх нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох хүмүүсийн амьдралд олон талын өөрчлөлт гарах болно. Бизнес эрхлэгч нар найдвартай шинэ түнштэй холбоо тогтоох нь ажил төрөлд амжилт гаргах үүд хаалгыг нээнэ. Оюун ухааны ур чадвар илүү шаардсан, баримталдаг үнэт зүйлтэй тань илүү нийцтэй салбарт хөрөнгө оруулах боломжийг идэвхтэй хай. Шинжлэх ухаан, технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлага зэргийг байнга сонирхож, судалснаар илүү амжилтад хүрэх боломжтой. Хайр сэтгэлийн харилцаанд жилийн турш ерөнхийдөө эерэг чиг хандлага байх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын адал явдалтай учрах болно. Аль болох тогтвортой харилцааг эрэлхийлж, сайхан гэр бүлтэй болох зорилго тавь.

Categories
өрнийн зурхай

Загас

Энэ оны эхээр замбараагүй өрнөлтэй үйл явдлууд загасны ордны хүмүүсийг ядрааж магадгүй. Удирдах албаны хүмүүстэй харилцахдаа төвийг сахисан байр суурийг баримтал. Ажил хэргийн гүйцэтгэл болон албан тушаал ахихад саад болох нөхцөл бүрэлдэж байна. Хүлээцтэй байж, өөрт оногдсон үүрэг даалгавраа цагт нь биелүүлж байх нь ажил мэргэжлийн тал дээр амжилт гаргахад сайнаар нөлөөлнө. Таны бүтээлч чанар болон өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Хайрын харилцаа холбоондоо болгоомжтой байх шаардлага гарна. Эрүүл мэндээ анхаар. Эмчийн үзлэгт орохоо бүү хойшлуул. Од эрхсийн эерэг нөлөө оны дунд болон сүүл үеэр нэлээд хугацаанд тохиох бөгөөд энэ цаг үеийг бүрэн ашигла. Боломжийн ашиг орлого олох санхүүгийн боломж 2023 оны дунд үед гарах бөгөөд харин найдваргүй түншлэл болон чанаргүй бараа бүтээгдэхүүн, худал амлалтаас болгоомжлоорой. 2023 онд нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн, олон нийтийн эрх ашиг тустай урт хугацааны төслийг эхлүүлэхэд таатай. Хайртай хүмүүстэйгээ аль болох илэн далангүй байж сайн ойлголцож байхгүй бол харилцаанд ан цав үүсэж, улмаар мухардалд орох бололтой. Ганц бие хүмүүс амьдрах орчноо өөрчилбөл сайхан хайртай учрах магадлалтай. Энэ оны турш эрүүл мэнддээ анхаарал тавьж, аливаа эрсдэлд оруулах магадлалтай зүйлүүдтэй харьцахдаа туйлын болгоомжтой бай. Оны сүүл рүү аль болох цэвэр агаарт амьдарч, сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Загасын ордныхон оны дунд үе аялал зугаалгаар алс газар явах магадлалтай. Залуу хүмүүс амьдралдаа томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргана.

Categories
өрнийн зурхай

Жинлүүр

Энэ онд жинлүүрийнхэнд ажил хэрэг болон улс төрийн аль ч салбарт амжилт олох том боломж байна. Өнгөрсөн онд тулгарсан эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарсан ч тэнцвэрт байдлаа хадгалах гэж багагүй чармайх хэрэгтэй болно. Оны эхээр холимог хандлага давамгайлах тул өөрийн сайн хийж чаддаг ажлаа л барьж авахыг од эрхэс зөвлөж байна. Ямар ч бэрхшээл тохиолдсон урьдын таатай дурсамжаа санан дурсаж, өөртөө итгэлтэй байх нь саад тотгорыг даван гарахад туслах болно. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Санхүүгийн хувьд сэтгэлийн хаттай байж, төлөвлөгөөгөө сайтар мөрдвөл орлого муугүй байх төлөвтэй. Хэрэггүй зүйлс худалдан авах магадлалтай тул үрэлгэн зангаа тат. Санхүү мөнгөний гачигдалд орвол гэр бүлийн харьцаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Амьдралд сөргөөр нөлөөлж болох гаднын нөлөө их байна. Ажлаа сайн зохицуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулах шаардлага үргэлж гарна. Та аливаа асуудалд баримттай, ул суурьтай хандахыг зорих хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаараагүйгээс хямралд орж мэднэ. Иймд жижиг зүйлд санаа зовж, сэтгэлээ хямраахгүйг хичээ. Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн романтик учралаа олох болно. Энэ жилийн дунд үед аялал жуулчлал, амралт зугаалга нь таны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ. Цэвэр агаар зөв хооллолт нь энэ жилийн гол уриа байж, эрүүл мэндийн тань хамгаалагч байх болно. Мөн хэт их сэтгэл нь хөдлөл багагүй эрсдэлийг эрүүл мэндэд тань үүсгэнэ гэдгийг сана. Элдэв баталгаагүй эмчилгээнээс зайлсхий. Жилийн сүүл рүү хамтын ажиллагаанд үүсэх гэрээ хэлэлцээр болон хууль эрхзүйтэй холбоотой зөрчил нь амьдралд багагүй төвөг удах магадлалтай байгааг од эрхэс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

55 тариалан эрхлэгч, ААН-д урамшуулал олгожээ DNN.mn

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар дараах урамшууллуудыг олгожээ.

-ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 02 дугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшууллыг олгосон.
-ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 03 дугаар сард зах зээлд борлуулагдсан

-ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.24-ний өдрийн А/196 тоот тушаалын дагуу 2023 оны 3 дугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгосон.
-Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх 2023 оны 05 дугаар сарын хүүгийн төлбөрийг төлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөл, Тэрхийн цагаан, Ойгон, Увс, Хөх нуур /Баянхонгор/ болон Түргэн, Хархираа, Хариг, Чулуут, Байдраг зэрэг голууд 35-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Мөн мөс байрандаа хайлах, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөс хэврэгшиж, голын нийт уртын дагууд болон нуурын толио дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлэглэн 46 тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байна DNN.mn

Тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байгаа юм.

Арга хэмжээний хүрээнд 2021 оны 06 дугаар сараас эхлэн бусдын 46 тооны тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай “Г”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, Honda Fit, Prius-10,11, Nissan Tida зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байна. Нийслэл хотын хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдэж, илрүүлэлт 55.2 хувьтай, алдагдсан тээврийн хэрэгслийг 93.8 хувьтай олсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Хар толгой гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан байна.

Түүнчлэн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Ганц гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ он гарснаас хойш нийт 10,7 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр төлөвлөгөөгөө 106 хувиар биелүүлсэн байна.

Нийт тээсэн ачааг задалбал, БНХАУ-аас 370, ОХУ-аас 693 буюу нийт 1 сая 64 мянган тонн ачаа импортлосон байна. Харин БНХАУ руу 3 сая 800, ОХУ руу 68 мянган тонн буюу нийт 3 сая 901 мянган тонн ачаа экспортолжээ. Мөн орон нутгийн тээвэрт 4 сая 231 мянган тонн ачаа тээв. Тэгвэл эхний дөрвөн сарын дараах байдлаар манай улсын нутгаар дамжин өнгөрсөн тээврийн хэмжээ 1 сая 548 мянган тоннд хүрлээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас ОХУ руу 503, ОХУ-аас БНХАУ руу 1 сая 44 мянган тонн ачаа манай улсын нутгаар дамжин өнгөрсөн байна.