Categories
мэдээ нийгэм

Явган хүний замыг өргөтгөх, шинэчлэх ажлын явцад саад учруулж буй ААН-ийн хашааг буулгав DNN.mn

Парисын гудамж буюу Буянгийн зам дахь явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулгалаа. Иргэд чөлөөтэй зорчих, явган алхах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний замыг өргөтгөн, шинэчлэх ажил үргэлжилж байна.

May be an image of 7 people, road and text

Categories
мэдээ спорт

​Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.

Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.

Товч мэдээ
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2023 оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдлээ.Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний гурван сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортоор гарч, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор тус тус өслөө гэж сайд мэдээллээ.
Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгдлээ. Түүнчлэн уул уурхайн цахим арилжааны бирж 2023 оноос ажиллаж эхэлснээр нийт 800 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар борлуулаад байна. Цаашид экспортын үйл ажиллагааг сааталгүй үргэлжлүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг тогтвортой хадгалах, зохион байгуулалтыг оновчтой удирдах, экспортолж буй баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг АТГ-т шилжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зургаадугаар сарын 1-нээс хойш тухайн төрийн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Хуулийг биелүүлэхгүй байгаа нь тухайн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.

Ирэх долоо хоногоос Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Shilen.gov.mn-ээр дамжуулж олон нийтэд мэдээлнэ. Хэрэв хууль бус байдал илэрвэл сэтгүүлчид, иргэд, олон нийтэд шүгэл үлээх бололцоо олгогдож байна. Долоо хоног бүр мэдээллүүдийг шинэчилж та бүхэнтэйгээ хамтарч ажиллаад явна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ус урсахыг харахаас “гол харлана” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


Бид голын эхэнд амьдардаг үндэстэн. Онон, Хэрлэн, Сэлэнгийн
адгийг үзээгүй. Ононг газрын зураг дээр хөөгөөд байхад Амар гэдэг томоо мөрөн
болж цэлийгээд гадаад далай тийш одсон байна. Амар мөрний адаг жаахан
булингартай боловч усаар халгиж цалгиж тэнд даруй далан сая орос, хятад,
солонгос үндэстэнг умдаалдаг. Өмнөговь орж чадалгүй шургачихдаг манай Онгийн
гол шиг бол тэнд Амар мөрөнд ийм олон хүн амьдарч чадахгүй. Том мөрөн голын
адагт соёл иргэншил, улс гүрэн, хот балгад үүссэн. Ус бараадах, бүр их ус бараадах
амьдрал одоо ч эрхэм асуудал хэвээрээ байдаг. Түү- нээс гадна хүний хөгжил,
оюун ухаан энэ олон үе удам, нийгмийг дамжин ирэх явцдаа усыг эрхшээлдээ
оруулж, усыг басч байсангүй. Судлах тусам улам ойлгомжгүй болоод байдаг шинжлэх
ухааны салбар бол ус гэдэг. Өнөөдөр хүмүүсийг түгшээж буй айдсын тэргүүн
эгнээнд усны хомсдол гээч асуудал явж байна. Дэлхий дээрх хуурайшил, ган, зуд,
цөлжилтийн цаад нууц ноён тун ялдамхан мяралзан цэлэлзэх нь аймшгийн киноны гол
баатрыг санагдуулна. Усны эхэнд суугаад голын урсгалыг ажиглаж байхад мөнхийн
хөдөлгүүр гэгчээр өдөржин шөнөжин, өвөлжин зунжин шоржигноно. Ус мөрөн байнга л
ийм байх юм шиг хэн хүнгүй боддог байлаа. Дуулдаг байлаа. Шүлэг бичлээ. Тэгээд
одоо хартал дуу, шүлгэнд орсон гол ус маань урсаад дуусчихжээ. Улаан
цутгалангийн хүрхрээ гэхэд уйлах нулимс нь хүртэл ширгэж тоос манарна. Ус
газрын өөд урсахгүйгээс хойш манай орны нутаг дэвсгэр дээр удаан тогтох
үндэслэл байхгүй. Одоо улам ширгэж хатингаршаад байгаа үлдсэн хэдэн гол маань
урсаад дуусчих юм биш байгаа гэж бодохоос дотор муухайрч, гол харлаад байх юм.
Хойд ба Номхон далайд дусал нэмэр болж мөрөн гол минь очдог. Хариуд нь тэндээс
тэвэр үүл ч нүүж ирэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл манай экспортын гарз
нээгдээстэй, импортын орлого хаагдаастай. Ийм байдал цаашид улам нэмэгдэх
хандлагатай байна. Туул голын усыг нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Уул овоо
тахих нь өөрийнхөө сэтгэлийг хуурч байгаа болохоос лус савдагт тэр “авлига”
очдоггүй юм. Төв Азийн өндөрлөг бүс дэх чийг явуулын олз омгон дээр
тулгуурладаг. Хаа нэгтээгээс ирсэн тэнэмэл үүлийг Хордил Сарьдагийн орой дороос
ярж бороо цасыг нь сулладаг. Үүлнээс буусан хур уулын жалгаар уруудан, томогдон
сүлжигдэхийг бид гол горхи гэх агаад, үүлгүй цэлмэг болохоор нь ховог сайр
хэмээдэг. Монгол дахь голууд дотроос ганцхан Эгийн гол л Хөвсгөл гэдэг далай
ээжийгээ хөхдөг. Бусад нь бүгд угжны хүүхдүүд.

Тийм байгаа биз дээ. Угж алга
болмогц Бадын гол, Цэнхэрийн гол, Тогосын гол гэсэн хоосон жалган дээр тавьсан
гүүрний хаягууд болчихсон. Байдал улам таагүй тал руугаа явж байгаа нэг аюул
бол гол мөрний ус нэмэгдэж мэдэхээр байна. Мухар олгой гэдсэндээ хагараад
өвдөхөө больчихлоо гэдэг шиг өндөр уулын нуур цөөрөм эрэг саваа дүүргэн халих
гэж байна. Энэ бол гадаргын ус нь шавхарч дуусаад эцсийн араандаа орж гүнд
байдаг мөнх цэвдэг хайлж буйн шинж. Мөнх цэвдэг хайлаад дуусчихвал манай орны
нутаг дэвсгэр Сахарын цөлөрхүү болох төрх өндөө эргэлт буцалтгүй явна. Дахиад
мөнх цэвдэг болон гүний ус хуримтлагдан бий болохыг хүний хэд хэдэн үе
үзэхээргүй их хугацаа, хүлээлт юм даа. Тэгэхээр ус голоо хамгаалах нь эх орноо
дайснаас хамгаалахаас илүү чухал асуудал болчихоод байна. Эх орноо хамгаалахын
тулд зарцуулсан сүүлчийн дусал цусны найрлагын 99 хувь нь ус л байдаг шүү дээ.
Энэ жил улсын тэргүүний тариаланч цол авсан Баянхонгор аймгийн Бууцагаан гэдэг
говийн сумын ногоочин Д.Батгэрэлийнд тэр жил очиж билээ. Тэднийх их олон жилийн
өмнөөс л тариа ногоо эрхэлдэг айл байсан. Сар шинийн өмнө тэргүүний тариаланч
болсныг дуулаад нүдээ олсон шагнал болж гэж бодож байв. Энэ айлын байшингийн
дээврүүд нь хавтгай өргөн талбайтай, тэгээд цорготой, цорго нь явсаар байгаад
том усан санд холбоостой байсан сан. Говь хээрт хаа нэгтээ галзуу юм шиг ордог
хурын усыг тэднийхийн тосч аваад хожим бага багаар нь талбайдаа цацаж ургацаа
ургуулдаг юм билээ. Хэдхэн байшингийн дээврээс авсан ус дараагийн бороог иртэл
элбэг хүрдэг тухай ярьж байсан. Ноднин Алтайн цаад говь дахь Эхийн голд явж
байлаа. Эргэн тойрон ус байтугай үүл заяалгүй арван хэдэн жил болчихдог цөлийн
ангамал хөрсөн дээр томоо гэгчийн сайхан нуур цэлэлзэж байх юм. Нуурыг тойроод
ой шугуй найган ганхаж, өвс халиуран, тариа ногоо тарьжээ. Үдэш нь тэнгэр
бүрхэж удалгүй шиврээ бороо намиран солонго татна. Эхийн голоос гараад нэг
километр явахад хязгаарг үй хайрган цөл үргэлжилнэ. Эндхийн нуур яагаад говийн
аргуу хуурай дээр ширгэхгүй байгаад байдаг юм бол гэж асуутал тэд хонхор газар
гялгар цаас дэвсчихсэн юм билээ.

Байгальд хог болоод байгаа гялгар ууттай адил
нийлэг эд хямдхан бүтээгдэхүүн. Түүнийг нааж зүйсээр байгаад хонхрыг бит
үүлчихдэг юм байна. Тэгэхээр хонхрын ус доошоогоо үл ширгэх бөгөөд бороо цасны
ус нэмэрлэн улам арвижна. Гялгар уутан дээр мал гишгээд цоолчихгүй бол хэдэн
зуун жил гээгүй байгаа даа. Мөд ялзардаггүй гэнэ шүү. Очоод нуурын хөвөөний
элсийг яраад үзтэл дор нь гялгар уут дэвсээстэй байв. Нэмэгдэхүүний байрыг
сольсон ч нийлбэр хэвээрээ байдаг томъёоны дагуу урсаад одсон гол мөрөн энэ
гаригаас гараад явчихдаггүй байх. Зарим газар ус нь ихдээд заримд нь болохоор дутагдаад
энэ тэнгэр хангай бүр уймарчихсан цаг үед бид амьдарч байна. Удтал хүлээсэн
бороо нэг л өдөр палхийтэл ороод үер усны гамшиг тарьж өгөөд арилна. Бороо ирж
л таараа. Ирсэн дээр нь дор бүрнээ хувин ч болтугай тосон авч үлдэх асуудал бол
амьдралаас урган гарч буй проблем болжээ. Төр сүүлчийн мөнгөө шавхаж байж усан
сан байгуулахг үй бол Монгол орон цангахаар болчихлоо.

Хүмүүс яагаад үүнийг
анзаарахг үй байна вэ? Хүмүүс тоомжиргүй байгаа болохоор төр засгийн тулгамдал
усан дээр төвлөрч өгөхгүй байна. Туул голыг бүрмөсөн ширгэхийг хүлээгээд байгаа
биш юм бол хувин ус хаанаас олохоо эртхэн шиг хайж баймаар байна. Энэ янзаараа
хэдэн жил болбол Улаанбаатарыг Хөвсг өл нуур руу нүүлгэхээс өөр гарц олдохгүй.
Хэрэв та Бээжин рүү нисэх онгоцоор зорчвол доошоо цонхоор хараарай. Хянганы
нурууны бүх ам жалгыг цементлэн боож усан сан хийсэн харагдана. Бодвол их л
хөрөнгө хаяа биз. Гэхдээ усгүй бол алт байгаад хэрэгг үй. Алтыг хүртэл усны
хүчээр олдворлодог. Гол ус урсахыг хараад хармын сэтгэл төрөөд байх юм.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг баривчлах тушаал гаргав DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыгшүүхээс цагаарбаривчлах тушаал гарсан байна. Түүнийг бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх мэт гэмт хэргийн 34 зүйл ангид буруутган яллажээ. Трампыг яллах дүгнэлтийг Нью-Йорк хотын цагдаагийн газар нэгтгэж, шүүхэд шилжүүлэхэд бэлтгэсэн байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Трампыг шоронгийн өрөөнд хорих ч юм уу, гарт нь гав зүүхгүй гэнэ. Манхэттен дүүргийн өмгөөлөгч Алвин Браггийн албан газраас АНУ-ын тусгай алба болон Нью-Йорк хотын шүүхийн албаныхантай зөвлөлдөөд, Трампад гав зүүх шаардлагагүй гэж шийджээ.

Трампыг ялласан дүгнэлтийг битүүжилсэн учраас тодорхой мэдээлэл байхгүй боловч порно од Сторми Даниэлст гэр бүлээс гаду

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Үхсэн малын болон амьтны сэг зэм, хогийг ачиж устгалд оруулжээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар болон холбогдох албаныхан, малын эмч, мэргэжилтэн, багийн засаг дарга нартай хамтран ариутгал халдваргүйтгэл болон цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж байна. Урин цаг ирж буйтай уялдуулан нийтийн эдэлбэр газар, автозам дагуу болон Ховд, Согоог голуудын эрэг дагуу үхсэн малын болон амьтны сэг зэм, хогийг ачиж, зайлуулж, устгалд орууллаа. Мөн сумын төвлөрсөн 11.2. 4. 8. 7-дугаар багуудад цэвэрлэгээ халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Мөн тус аймгийн БОАЖГ, Агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагч Мармара Интернэшнл ХХК-тай хамтран 2 дахь удаагаа Дэлүүн сумын “Улаан говь”, Толбо сумын “Зурхайчийн нуруу”, Улаанхус сумын “Мянган уул” агнуурын бүс нутгуудад зэрлэг ан амьтад зориулан ногоон өвс, хужир, давс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Европын Холбоотой Украины асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Хятадын эрх баригчид Украины хямралыг тайван замаар зохицуулах асуудлаар Европын Холбоотойяриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдэв. “Бид Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар Европын талтай яриа хэлцэлцээ хийж, холбоо тогтооход бэлэн байна” гэжЕвропын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений мэдэгдэлд тайлбар өгөх .хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хятадын дипломатч Мао Нин БНХАУ нь Украины мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг сануулаад “энэ асуудалд ЕХ бусдын нөлөөгүй стратеги баримталж, улс төрийн мэргэн ухаан гэж юу болохыг харуулна хэмээн найдаж байна” гэж нэмж хэлжээ. Тэрээр Бээжин Украины хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг тууштай дэмжиж, идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн Европын Холбоо тус бүс нутагт тогтвортой байдлыг удаан хугацаагаар хадгалах алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Францын ерөнхийлөгч Макроны хамт Бээжинд айлчилж Си Жиньпин даргатай уулзахаас өмнө “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятад улс үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд өнөөдөр авчирлаа.

Засгийн газрын таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунай 11:00 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед цагдаагийн хамгаалалт гарч, Хууль зүйн сайд болон холбогдох албаныхан ажиллаж байна.

Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм.

Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг нь аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах байлаа. Энэ хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж, 2500 орчим хүүхэд аав ээжийнхээ ажилд ойроос боловсролын үйлчилгээ авч байна.

Байгууллагууд хүний нөөцөө тогтвортой байлгах, хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ цэцэрлэг байгуулах сонирхол, хэрэгцээ их байдаг. Гэхдээ зарим байгууллага цэцэрлэг байгуулах ажлаа хойшлуулж байгаа шалтгааныг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа хийсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн нөхцөл байдлын судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгааны үр дүнгээс:

-Компани дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын цаг ашиглах, ажил-амьдралын тэнцвэр сайжрах, ажилдаа сэтгэл ханамжтай, үнэнч байдал нэмэгдэж, ажил таслах нь багасаж байна.

-Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах санаачилгыг удирдлага болон ажилтнууд аль аль нь гаргадаг.

-Судалгаанд хамрагдсан 14 байгууллага нийт 1000-1400 хүүхдийн цэцэрлэгийг 2023-2027 оны хооронд байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Дэргэдээ цэцэрлэг байгуулахад төрийн дэмжлэг, тэр дундаа мэргэжлийн багш, хүний нөөцөөр хангах, тэднийг давтан сургах, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байрыг шийдэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг санал гарав.

2022-2023 оны хичээлийн жилд дэргэдээ байгууллагын цэцэрлэг шинээр байгуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн 5 байгууллагыг онцолж батламж гардууллаа.

-“Говь” компани дэргэдээ Говийн багачууд цэцэрлэг байгуулж, 5 бүлэгт 120 хүүхдийг хамруулж байна.

-АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг 8 бүлэгт 160 хүүхэдтэй.

-“MCS Coca Cola” компанийн дэргэдэх “Happy kids” цэцэрлэг 3 салбар бүлэгтэй.

-“Интермэд” эмнэлгийн дэргэдэх “Энхрийхэн үрс” цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж байна.

-“Allergy Med” эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг 25 хүүхэдтэй байна.