Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 6, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, тэргүүн дагуул одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6:21 цагт мандан, 19:28 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…+1 градус, Алтайн өвөр говиор +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ипоотээк, мөлжлөг, моорог… ба бусад​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрх зүйч Э.Энхцэцэг “Дунд сургуулийн
хөтөлбөрт жолоочийн хариуцлагын
ойлголтыг суулгах цаг нь болсон” хэмээснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Э.Оюунболд допингийн шинжилгээнд
дахин бүдэрсэн гэв үү?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ипоотээк, мөлжлөг, моорог… ба бусад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Сонгуулийн хуульд 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын
дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр тусгажээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Иргэн Д.Монголхүүгийн эгч Д.Булган “Зорчих
эрх хязгаарлах ялын муу зохицуулалтаас
болж дүүг минь хорьчихлоо” гэлээ.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сайдад хэн хэн зүтгэж байна вэ” хэмээв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Цагдаагийн
ерөнхий газрын Урьдчилан
сэргийлэх хэлтсийн
Нийслэлийн урьдчилан
сэргийлэх тасгийн дарга,
цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх
гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс,
мөнгө хүлээн авах аргыг ашигладаг” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн мэдээллийг ил болгосноос хойш 100 гаруй сая төгрөг эргэн төлөгджээ DNN.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулахдаа боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Боловсролын зээлийн сангаас зээл аваад эргэн төлөөгүй 231 хүний нэрсийг зарласан. Үүнийг АТГ шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар тооцоход 10 тэрбум төгрөгийн хохирол учирч болохоор байна гэж байсан ч одоо 23 тэрбум төгрөг болж өссөн. Зээлийн сангийн мэдээлэл зарласнаас хойш БЗС-нд гадаад, дотоодын 100 гаруй сая төгрөг эргэн төлөгдсөн” гэв.

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өмнө нь зарласан.

Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн

  • Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн
  • Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч
  • Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн
  • Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

  • Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн
  • Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна. 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна.
Categories
мэдээ нийгэм

1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авчээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсов.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан. Тэрбээр тус зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ур чадварын шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн хэмээн онцлов.

Хууль хэрэгжүүлэх эхний жилүүдийн сорилт сургамжид үндэслэн төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор төрийн албаны албан тушаалын ангилал хооронд ур чадварын шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн гэлээ. Хуулийн энэ өөрчлөлтийн дагуу Төрийн албаны зөвлөл 8 журмыг шинээр боловсруулж баталснаас гадна өмнөх онд 47 дүрэм, журамд шинэчлэл хийжээ. Төрийн албаны өөр өөр ангиллын албан тушаалуудыг адилтгах, ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох болсноор ажилтны туршлага, ур чадварыг ашиглах замаар сэлгэх, шилжүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг тэлэх боломж нээгдэж, төрийн албанд тулгарч буй хүний нөөцийн хомсдолыг тодорхой хэмжээгээр нөхөх нөхцөл бүрдүүлсэн хэмээлээ.

Тэрбээр, Сонгон шалгаруулалтыг цахимжуулан энэ тогтолцоог боловсронгуй болгох замаар ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхэд хувь хүний ёс суртахуун, зан төлөв, туршлага, чадварыг үнэлж, зөв хүнийг шилж олон сонгох, тохирох албан тушаалд томилох аргачлалыг олон улсын түвшинд хүргэхээр хичээсэн нь зохих үр дүнгээ өгч эхэлж байна.

Тайлант онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739-өөр нэмэгдэж, нийтдээ 14000-д хүрлээ. Хувийн хэвшлийн салбарынхан ч нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх боллоо.

Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэдийг нэр дэвшүүлж томилуулав.

Сонгон шалгаруулалтын үйл явц бүрэн цахимжиж, иргэд төрийн албанд томилогдох адил тэгш боломж, шударга, ил тод байх зарчмын хэрэгжилтэд ахиц дэвшил гарч, иргэдийн итгэл сэргэх эхлэл тавигдлаа.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтэд үнэлгээ хийсэн олон улсын шинжээчдийн тайланд төрийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бүрэн цахимжсан нь сайн туршлага болсныг онцлон тэмдэглэсэн нь эерэг мэдээ юм хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэлдээ дурдлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил аажмаар буурах хандлагатай байна гэж Б.Баатарзориг дарга онцолсон.

Тайлант хугацаанд 415 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, шийтгэл хүлээснээс төрийн захиргааны албан тушаалтан 221, төрийн үйлчилгээний албан тушаалтан 194 байгаа аж.

Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх УИХ-ын бодлого, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар төрийн 2961 байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл байгуулагдан, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг нэвтрүүлж, ашиглаж эхэлсэн байна.

Ингэснээр зөрчлийг тухай бүрд нь илрүүлэх, хариуцлага тооцох, нийтэд мэдээлэх тогтолцоо төлөвшиж, нийгмийн хяналтад орох нөхцөл бүрдэх бөгөөд олон нийтээр хэлэлцэгдэж буй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар энэ чиглэлээр тодорхой өөрчлөлт гарна гэсэн шударга ёсны хүлээлт байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга мэдэгдсэн.

Мөн төрийн албанд зүй бус замаар орж ирсэн зарим иргэний ёс суртахуунгүй үйлдлийг нийтэд хамаатуулан төрийн алба, төв шударгуу төрийн албан хаагчдын нэр хүндийг харлуулах нь ёс зүйгүй хандлага гэдгийг тэмдэглэсэн юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт үр дүнд хүрч байгааг онцлох үр дүнгийн нэг хэмээн мэдээлсэн.

Хуульд заасан томилгооны хяналт, шалгалтыг тайлант онд төрийн 58 байгууллагын 1012 албан хаагчийг хамруулан хийж, 193 иргэн, албан хаагчийг төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож “Зөрчил арилгах хугацаатай үүрэг, даалгавар”-ыг томилох эрх бүхий албан тушаалтан болон албан хаагчдад хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллажээ. Тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг шууд хүчингүй болгож 31 тогтоолыг гаргасан байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авчээ.

Томилгооны хяналт, шалгалтаас гадна чадахуйн зарчмын хэрэгжилтэд хийх хүний нөөцийн аудитыг яам, агентлаг, орон нутгийн 57 төрийн байгууллагын 1585 албан хаагчийг хамруулан зохион байгуулж хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалт бодитой хэрэгжиж эхэлснийг Б.Баатарзориг дарга мөн онцолсон.

Хуулийн энэ заалтын дагуу төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иргэний хэргийн шүүхээр 13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлэн, үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ханджээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бус томилгоотой холбоотой шүүхийн шийдвэрийн бүртгэлийг Төрийн албаны зөвлөл нэгтгэн хөтөлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж. Эдгээр арга хэмжээний үр нөлөөгөөр албан хаагчийг хууль бусаар томилох, чөлөөлөх зөрчил мэдэгдэхүйц багасаж, эрх бүхий албан тушаалтнууд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хууль бус шийдвэрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүний нөөцийн зөвлөгөө, тусламж авах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн нь хууль засаглах соёл төлөвших эерэг эхлэл тавигдсан хэмээн мэдээлсэн юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн албанд томилогдсон албан хаагчдын томилгоог хууль тогтоомжид нийцүүлэх бэлтгэл ажлыг Төрийн албаны зөвлөл хангажээ.

Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ.

Төрийн албаны зөвлөл Нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан иргэдийн судалгаа, мэдээллийн сантай болсон байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлжээ.

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэнийг санд бүртгэсэнээс 227 нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллаж буй аж.

Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахимжуулах ажил, төрийн албан хаагчийн тасралтгүй сургалт, судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж Улсын Их Хурал, Засгийн газрыг мэдээллээр хангах чиг үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу тайландаа төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Эцэст нь тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 74 зүйлд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.

Улсын Их Хурлын түвшинд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн албаны шинэтгэлийн суурь зарчмыг шинэчлэх, төрийн байгууллагуудын бүтэц, төрийн албаны ангилал, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг боловсронгуй болгох стратегийн баримт бичиг батлан мөрдүүлэх; Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албаны ангиллыг өөрчлөх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт туссан “төрийн албан хаагчдын тоог үе шаттайгаар бууруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа танилцуулсан.

Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны тайланд хийсэн шинжилгээний талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцуулав.

Шинжилгээний үр дүнд тулгуурлан Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэсэн дараах зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, ажлын байранд баримтлах соёлыг төлөвшүүлэн хэвшүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан судалгаа шинжилгээ хийж, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх;

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хуульд заасны дагуу боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ч хөтөлбөрүүдийн агуулга, хамрах хүрээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг боловсруулсан байдал харилцан адилгүй байгаад анхаарах;

Орон нутагт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний чухал шаардлагатай мэргэжлийн зарим албан тушаалд ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж, албан тушаалын сул орон тоо нөхөгдөхгүй байсаар байгаад анхаарч, энэ талаарх судалгаа шинжилгээ хийх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, оновчтой бүтцийг тогтоох ажлыг үе шаттай эхлүүлж, зохион байгуулах;

Зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.8-д заасан төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах;

Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, ялангуяа 2022 онд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид 4.2-10.6 хувиар өссөн хэдий ч үр дүн, бүтээмж нэмэгдсэн талаар тайланд тодорхой дурдаагүй бөгөөд цаашид төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх;

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 этгээд мэдээллийн санд бүртгэснээс 227 буюу 39.2 хувь нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон байгаад анхаарч цаашид төрийн албаны ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах;

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тоон үзүүлэлт 2021 оноос 0.1 хувиар буурсан хэдий ч албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан, төрийн албан хаагчийн харилцаа хандлагын зөрчил нийт зөрчлийн 75 хувийг эзэлж байгаад үнэлэлт өгч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон үр дүнтэй арга зүйн удирдлагаар хангах;

Төрийн албаны зөвлөл нь 2022 онд 2400 орчим байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл ажиллахаар төлөвлөсөн боловч 567 байгууллага буюу 23.6 хувь нь өөрийн санаачилгаар ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулсан нь төлөвлөсөн зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарах шаардлагатай байна хэмээн зөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн бүтээмжийг сайжруулахын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар лавлаад, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн хүйсийн тэгш байдал алдагдаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2400 орчим байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл ажиллахаар төлөвлөсөн боловч 567 байгууллага ёс зүйн зөвлөлөө байгуулаад буйг дурдаад, ингэж удааширч буйн шалтгааныг тодруулсан бол, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн төрийн албан хаагчдын эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа алслагдсан бүс нутагт ажиллах төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд тавих шаардлага хэт өндөр байгаа талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Хараат бус төрийн алба нь мэдэхүй, чадахуйн зарчимд суурилдаг. Чадвартай, ёс зүйтэй төрийн албаны тогтолцоо байж гэмээнэ монгол төрийн нэр хүнд өндөр байна. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд ч гарсан. Сонгон шалгаруулалтыг цахимжуулж, хараат бусаар, үр дүнтэй явуулж байгааг харсан, танилцсан. Сургалт, судалгааны ажлуудыг эрчимжүүлж, ахиц дэвшлүүд гарч байна. Гэхдээ нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байна. Одоо бүх сонгон шалгаруулалтыг шударга, нээлттэй явуулахын зэрэгцээ ярилцлагыг бас нээлттэй явуулж, хувь хүний зан, төлөвшил ёс суртахууны байдалд үнэлэлт хийгээд төрийн албан хаагчийг томилдог болбол төрийн албаны нэр хүнд өснө. Ийм учраас төрийн өмчийн бүх компанийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар томилдог журмыг баталж мөрдүүлэх хэрэгтэй. Үүнийг зөрчиж томилогдсон бүх хүмүүсийг шүүр ажиллагааны хүрээнд шүүрдэж цэвэрлэх хэрэгтэй. Энэ л төрийн бодлого, зорилттой нийцнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн төрийн албыг цомхон, чадварлаг болгож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хангамжийг дээшлүүлэх хэрэгтэй. Нэг талдаа ёс зүй, сахилга хариуцлага шаардаж байгаа бол нөгөө талдаа цалин хөлс, хангамжийн асуудлыг цогцоор нь шийдэх нь зүйтэй хэмээсэн.

Байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дарга Төрийн албаны зөвлөлийн тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлье, төрийн албанд тулгараад байгаа асуудлуудыг цогцоор нь хэлэлцэж анхаарал хандуулья гэсэн санал гаргалаа. Энэ саналыг дэмжиж байна.

Нэмээд хэлэхэд, төрийн албаны талаар хүмүүс янз бүрийн ойлголт, байр суурьтай байгаа. Төрийн алба данхайж байна гэдэг. Бусад улс орнуудын төрийн захиргааны албан хаагчидтай харьцуулж үзвэл манайх бусад орнуудаас томроод данхайсан зүйл үгүй юм билээ. Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын 1.7 хувийг улс төрийн албан хаагч нар эзэлж байна. Төрийн захиргааны албан хаагчид 9.8 хувийг, төрийн тусгай албан хаагч 20.9 хувийг, 68 хувийг нь үйлчилгээний албан хаагч эзэлж байгаа. Бид энэ талаар зөв мэдээлэл өгч ажиллах ёстой. Цаашдаа захиргааны, улс төрийн албан хаагчдын тоог бууруулах, ялангуяа төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын тоог бууруулах гэх мэтчилэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн албаны зөвлөл танилцуулах байх. Бид ч төрийн албанд тулгамдаад байгаа асуудлуудыг судалж, хууль тогтоомжид ямар нэмэлт, өөрчлөлт орох вэ гэдгийг анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээсэн. Эцэст нь байнгын хороо Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 16 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаас уулзалт зохион байгуулав.

Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөө, байршил, өртөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын талаарх мэдээллийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Энэ жилийн хувьд гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдээд явна.

Түүнчлэн улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бий. Тэгэхээр ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх вэ, ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээлэл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдгаас сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэл гарч магадгүй.

Нөгөө талаас, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдын тоо багасах хандлагатай байна. Тиймээс бид мэдээллээ хүргэх, хуваалцах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

“Эм Ди констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржав “Манай байгууллага 2016 онд байгуулагдсан, сүүлийн гурван жил орчны тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлд хийх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллээ нээлттэй хүргэдэг болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм” гэв.

“Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Ундрах “2017 оноос бид УБЗАА-тай хамтран ажиллаж ирсэн. Мэдээллийг ийнхүү нээлттэй, нэгдсэн байдлаар, хүртээмжтэй хүргэж байгаа нь худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэлийг илүү хялбар болгоно.

Энэ жилийн хувьд гүйцэтгэх ажлуудын талаар эрт танилцуулаад, худалдан авах ажиллагаа эрт эхэлж байгаа нь таалагдаж байна. Ингэж байж сонгон шалгаруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалт хурдацтай урагшилна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Импортын 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг тогтоожээ DNN.mn

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна.

Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

U16 насны Волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй U16 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний Өсвөрийн шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцож буй тамирчдыг танилцуулж байна.

Сонгон шалгаруулалт энэ сарын 06-ны өдөр МУБИС-ийн БТС-ийн 123 тоот өрөөнд 19:00 цагаас эхэлнэ.
Эмэгтэй: БНХАУ-Ханжоу/Hangzhou/ хот 2023 оны долдугаар сарын 01-08 өдрүүдэд.
Эрэгтэй: Бүгд Найрамдах Узбекистан Улс-Ташкент хот 2023 оны долдугаар сарын 22-29 өдрүүдэд болно.

May be an image of 1 person and text that says "MOVNZAN AM #9 AGE-15 MM BADAR-UUGAN TERGEL NATURE MED Reha Center Traditional& SETTER"

May be an image of 1 person, standing and text that says "MANZAN SEAM #4 AGE-15 BATTOGTOH BAYAR-ERDENE MONLINE MIDDLE BLOCKER ABXAH"

May be an image of 1 person and text that says "MOMNZAN AN #15 AGE-15 MX3 BULGAN BAATAR MIDDLE BLOCKER 3aлyy moHroл"

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MOTNZAN LA #4 AGE-15 BILEGSAIKHAN TUVSHIN ERDENE OPPOSITE HITTER"

May be an image of ‎1 person, standing and ‎text that says "‎MNONZN A #2 AGE-15 MUNGUNSVH ہ AMARBAYASGALAN MIDDLE BLOCKER‎"‎‎

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and textMay be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MUONZAN EAM #9 AGE-15 BATTULGA MISHEEL MIDDLE BLOCKER"

May be an image of 1 person and text that says "MONZAN খA서 #3 AGE-15 OTGONSVREN NOMUUNDALAI OPPOSITE HITTER"

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MATNZAN LEAM #17 AGE-15 BATBOLD AMARBAYSGALAN MIDDLE BLOCKER"

May be an image of 1 person and text

Categories
мэдээ нийгэм

Говийн их дархан цаазат 350 км газрын хогийг цэвэрлэжээ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид орчны бүсийн Ховд аймгийн Үенч, Алтай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Мөст сумын Хужирт багийн төвөөс, Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр Нарийн болон Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дагуу байрлалтай нүхэн жорлон, үхсэн мал амьтны сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн хогийг устгаж цэвэрлэлээ.

350км газрыг хамруулан үхэр 10, адуу 8, нохой 4 нийт 22 тооны сэг зэмийг Алтай сумын нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутган устгалаа. Мөн Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байсан 8 нүхэн жорлонг буулгаж ариутган халдваргүйжүүлж хогны нэгдсэн цэгт хүргэн устгаж ажиллав.

Орчны бүсийн Ховд аймгийн Үенч сумын албан байгууллага ард иргэдтэй хамтран Хиймэл нуураас Хойд булгийн эх хүртэл голийн ай сав газар болон Хөх сайгийн ам зэрэг газруудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Дархан цаазат газрын баруун хэсэг Хонь усны баянбүрдийн чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, хээрийн тахийн мониторинг, судалгааны ажлыг хэрэгжүүлэх явцад Таван толгойгоос Хонин усны чиглэлд 400 орчим хар сүүлт зээр, Хоолойн толгой, Товх хүрэн, Цэмцэг, Еэхэр чиглэлд 500-600 орчим хулан, 163 тахь тус тус тоологдов.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өмнөд Солонгос мобайл иргэний үнэмлэхтэй болно DNN.mn

Ирэх оны хоёрдугаар хагасаас эхлэн мобайл иргэний үнэмлэх нэвтрүүлэхээр төлөвлөснийг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам өнөөдөр мэдээлжээ. Ухаалаг гар утсанд хадгалагдах энэ үнэмлэх нь одоогийн пластик үнэмлэхтэй ижил хуулийн статустай болох юм байна.

Нийгмийн хөгжлийн хандлага бүхэлдээ “хэтэвчгүй” болох чиглэлд хувьсан өөрчлөгдөж буй тул мобайл иргэний үнэмлэх нэвтрүүлэх болсноо дотоод хэргийн яам тайлбарлажээ. Хуулийн холбогдох өөрчлөлтүүдийг парламентаар батлуулсны дараа ирэх оны дундаас эхлэн иргэд мобайл үнэмлэхээ авч эхлэх юм аж. Ингэхдээ пластик, мобайл иргэний үнэмлэхүүд зэрэг хүчин төгөлдөр хэрэглэгдэх бөгөөд пластик үнэмлэхийг дахин хэвлүүлэх бүрд мобайл нь хүчингүй болж байхаар зохицуулжээ.

Одоогоор Өмнөд Солонгост жолооны үнэмлэхийг пластик болон мобайл хувилбараар зэрэг ашигладаг юм байна.

Г.АМАРСАНАА