Categories
мэдээ нийгэм

“Авто зам-Экспо 2023” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автозамчдын холбоо хамтран “Авто зам-Экспо 2023” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг зургаан улсын авто замын салбарын 50 компанийн төлөөлөл оролцож, олон улсад туршигдсан техник технологийн шийдлийг танилцуулж байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьсан гэдгийг онцлоод, авто замын санд хуримтлагдаж байгаа хөрөнгөө зөв зарцуулж, засвар арчлалтаа чанартай гүйцэтгэж, өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Цаашид богино хугацаанд бага өртгөөр чанартай зам барьж байгуулах, замын норм нормативыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгааг хэллээ.

2023 оныг Зам тээврийн, хөгжлийн яамнаас Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн, ил тод нээлтэй төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж, Чанартай зам- Чансаатай засвар арчлалт бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт даац хэтрүүлэн тээвэр хийсэн аж ахуй нэгж, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хатуу хариуцлага тооцно гэдгийг УИХ-ын чуулган дээр онцлон тэмдэглэсэн. Замын эвдрэлийн 60-70 хувь нь даац хэтрэлтээс үүдэж учир засвар арчлалт нь шинэ зам барихаас илүү чухал асуудал болж байна. 2023 ондоо 540 орчим км зам, 500 у/м гүүрийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Та бүхэн бүх шатандаа дэмжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.

“Авто зам-Экспо 2023” үзэсгэлэнд авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид, эрдэмтэн судлаачид, зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, асфальтын үйлдвэр болон хайрганы карьер зэрэг замын материал үйлдвэрлэгчид, лаборатори, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио үйлдвэрлэгчид зэрэг салбартай холбоотой бүх аж ахуйн нэгжүүд оролцож,

-Олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах,

-Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт техник технологийг нутагшуулах,

-Үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах,

-Инженер техникийн ажиллагсад харилцан туршлага мэдээлэл солилцох,

-Бизнесийн шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох

-Авто замын салбарт шаардлагатай хүний нөөц зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцож байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Жилд 3850 хүүхэд нохойд хазуулж байна. Нэг хүний эмчилгээнд 120.000 төгрөг зарцуулдаг DNN.mn

Сэрэмжлүүлэг: 10 настай хүүхэд нохойд уруулжээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл нь анхдагч бөгөөд өмнө нь энэхүү харилцааг зохицуулж байгаагүй гэдгээрээ онцлог аж.

Түүнчлэн жил бүр нохой, муурыг устгахад төсвөөс 1.6-1.8 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа гэсэн тооцооллыг уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. Жилдээ 3,850 хүүхэд нохойд хазуулж байна. Нэг хүний эмчилгээнд 120,000 төгрөг зарцуулж байгаа. Тийм учраас энэ харилцааг зохицуулах шаардлагатай байгааг мөн онцоллоо.

Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын багш ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал болж байна DNN.mn

Боловсрол шинжлэх ухааны яам, БШУҮЭХ-ны хооронд 2022-2023 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн биелэлт хангалтгүй байгаа тул салбарын багш ажилтнууд эсэргүүцлийн жагсаалыг яг одоо Сүхбаатарын талбайд эхлүүлж байна.
Мөн МҮЭХ оос Эрүүл мэнд соёл төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлс нэмүүлэх санал шаардлагыг холбогдох салбарын төлөөлөл тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт төрийн албаны шалгалт өгсөн хүн хотод ирээд яамдад мэргэжилтнээр ажиллахгүй DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “330 сумаас 312 суманд тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчийн хүрэлцээ дутагдалтай байгаа. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нарын зүгээс тодорхой шаардлага тавьсан. Тухайлбал, төрийн албаны ерөнхий шалгалтыг орон нутгийн онцлогтой болгох хэрэгтэй гэдэг хүсэлт гаргасан.

Ийм учир дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ерөнхий шалгалт дээр орон нутгийн онцлогтой болгож байгаа. Тухайн орон нутагт шалгалт өгсөн хүн тэндээ л ажиллана. Хотод ирээд яамдад мэргэжилтнээр ажиллахгүй гэсэн үг. Хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг тулгамдаж байгаа эдгээр асуудлын тусгай захиалгыг авч байгаа.

Би нийтийн өмнө амлалт өгөхгүйн тулд зарим зүйлийг энд ярихад хязгаарлагдмал байна, зөвөөр ойлгоорой” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгийг эрчимжүүлэх үүрэгтэй ажлын хэсэг эмнэлгүүдэд ажиллаж байна DNN.mn

Эрүүл мэндийн яам Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ард иргэдийн дунд зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх чиглэлээр дэмжлэгт хяналтын үйл ажиллагааг явуулж байна.

ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ий хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-6-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр тухайн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 тоот тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 932,069 хүн хамрагдсанаас 421,483 буюу 45.2 хувь нь эрэгтэй, 510,586 буюу 54.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 467,634 буюу 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 464,435 буюу 49.8 хувь нь орон нутгийн иргэд эрт илрүүлэгт хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 62.0 хувь нь 0-17 насны хүүхэд, 38.0 хувь нь 18-аас дээш насныхан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэжээ DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-нөөс эхлэн үргэлжилж байна.

Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн юм.

Гэм буруугийн шийдвэрийг танилцуулсны дараагаар шүүх хурал эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Улсын төсвийн ашиг оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцох үеэрээ эдийн засгийн өсөлтийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр “Эдийн засгийн өсөлт 6% болсон нь иргэдийн амьдралд нөлөөлөх вэ гэвэл 6-7 сар орчимд мэдэгдэж эхлэхүйц хэмжээнд асуудлууд шийдэгдэнэ.

Улсын төсөв байнга тасалдалтай явж байсан бол зургаадугаар сарын 1-ний байдлаар багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч байна гэж ойлгож болно. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах эх үүсвэр одоо л бүрдэж эхэлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцнуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-оод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш ирэх болжээ.

Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн байна.

Шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй байжээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл “Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологиийн дээж авч шинжилсэн.

Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх Ухааны Академийн Хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн.

Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй.

2022 оны есдүгээр сард орон сууцны хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн.

Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.

Тэгэхээр “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна” гэжээ.

Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг Ажлын хэсгийн тайланд онцолж байна. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэлээ.

Түүнчлэн ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр онцолж байсан юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Үүнд,

-Бaянгол дүүргийН 22 дугаар хорооны Зүүн нарангийн 13 дугаар гудамж 527 м. кв

-Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 м.кв

-Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 м.кв

-Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны Хайрханы 8 дугаар хэсгийн тохижилт 1500 м.кв

-Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны Амралтын 5 дугаар 400м.кв

-Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны Ээж хайрхан 7-р гудамж 580м.кв

-Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Цагдаагийн хангамжийн газрын орчимд 200м.кв

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200м.кв

-Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020м.кв

-Баянзүрх дүүргийн 31 дүгэр хорооны Монел уулын 32 дугаар гудамж 879м.кв

-Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрхан 7 дугаар гудамж 1000м.кв

-Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар гудамж тохижилт 200м.кв

-Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн урьд талд 8000 м.кв

-Сонгинохайрхан дүүргийн 24 дугаар хорооны Бумбатын ам 1000м.кв

-Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100м.кв

-Багануур дүүргийн 3 дугаар хорооны Хилчин хэсэг 1800 м.кв

facebook sharing button Share
twitter sharing button Tweet
linkedin sharing button Share
Categories
мэдээ нийгэм

Баянзүрх зах орчмын явган хүний болон авто замыг шинэчлэн засварлаж байна DNN.mn

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, алхаж зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг засварлаж, тохижуулж буй.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд орших Баянзүрх зах орчмын явган хүний болон авто замыг шинэчлэн засварлаж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ онд нийслэлд дараах 14 байршлын явган хүний замыг тохижуулна

  • Баянгол дүүргийн 1 болон 3 дугаар хороо Дунд голын зам дагуу /Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны байрны урд/
  • Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Д.Сүхбаатар жанжны гэрийн буурь орчим
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Бөхийн өргөөнөөс 84 дүгээр сургуулийн гудамж
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 84 дүгээр сургууль гудамж
  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны зам
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 44 дүгээр сургуулийн хойд талд
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Ромёо анд Жульетта хотхоны урд талд
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Плехановын нэрэмжит дунд сургуулийн баруун талд
  • Чингэлтэй дүүргийн 1 болон 23 дугаар сургуулийн туслах зам
  • Хан-Уул дүүргийн 1, 2 , 3, 15 дугаар хороо Дунд голын гудамж
  • Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Хөдөө аж ахуйн сургуулийн автобусны буудал
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Америк сургууль, Энхжин хотхоны орц, гарц хэсэг