Categories
мэдээ нийгэм

Өтгөнд аденовирус, ротовирус илрүүлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Өтгөнд аденовирус, ротовирус илрүүлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар өтгөнд аденовирус, ротовирус илрүүлэх биохимийн шинжилгээг 35 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
https://emd.gov.mn/legals/259
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/pages/4

Categories
гадаад мэдээ

Глеб Каракулов: Путин мэдээллийн вакуумд амьдардаг DNN.mn

Оросын бизнесмэн Михаил Ходорковскийн байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Досье Центр” сайт саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэргэд олон жил ажилласан мэргэжилтэнтэй ярилцлага хийжээ.

Уг ярилцлагын эзэн Глеб Каракулов бол Холбооны Хамгаалалтын Албанд байхдаа Путиний харилцаа холбооны асуудлыг хариуцдаг байсан хүн юм.Тэрээр 2009 оны аравдугаар сараас хойш ОХУ-ын ерөнхийлөгчийг 180 гаруй удаа гадаад айлчлалд дагалдахдаа бүх харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг хянаж, зохицуулдаг байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Путинийг Казахстанд айлчлах үеэр Каракулов гэр бүлийн хамт Турк улс руу зугтсан аж. Путинийг “дайны гэмт хэрэгтэн” болж байгааг ойлгосныхоо дараа эх орноосоо дүрвэхээр шийдсэн гэж Каракулов тайлбарлажээ. “Би өнгөрсөн бүх хугацаанд түүнийг гар утас барьсан байхыг огт хараагүй. Тэр гар утас, интернэт огт хэрэглэдэггүй. Зөвхөн ойрын хүрээний хүмүүсээсээ мэдээлэл авдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн вакуум дотор амьдардаг” гэж тэр ярьсан байна.

Путиний мэдээлэл авдаг гол эх үүсвэрүүд нь тагнуулын байгууллагын тайлан болон Оросын төв телевизийн суваг байдаг гэнэ.“Ерөнхийлөгч байгаа газар бүрдээ Оросын телевиз үзэх боломжоор хангахыг шаарддаг” гэж Каракулов ярьжээ. Ерөнхийдөө Путин гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, ихэнх цагийг өөрийн ордонд өнгөрүүлдэг ба “амь насандаа аюул учрахаас маш их болгоомжилдог нь сэтгэцийн эмгэгийн хэмжээнд хүрсэн” тухай тэр ярьсан юм.

Глеб Каракулов экс боссынхоо зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн хэрэглээг яриад зогсолгүй өөр өргөн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунайг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 8,9-нд тоглоно DNN.mn

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд “Учиртай гурван толгой” дуурийг толилуулахаар болжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан байдаг.

Тус бүтээлийн Юндэнд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Нансалмаад Б.Энхнаран, М.Дариймаа, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Н.Туяа нар гоцолно.

Удирдаач: СТА Ц.Гансүх

Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган

Зураач: Ардын зураач .Гунгаасүх

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрсдийгөө гоёор пиардахын тулд өвгөн Жунайг гутаан доромжлох эрх дүү нарт нь бий юү DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг энэ сарын 5-ны өдөр Филиппин улсаас албадан авчирч баривчиллаа. Т.Бадамжунай гэдэг хүний хийсэн гэмт үйлдэл, хулгай зэлгий, хэрэг түвгийг мэдэх юм алга. МАН-ын том зүтгэлтэн, нам дотроо өндөр рейтингтэй улстөрч байсан гэдгийг нь л ард түмэн мэднэ. Нам дотроо, хоорондоо юугаа яаж булаацалдсан юм бол, их л хонзонтой л юм болоод байх шиг байна. Харин баривчилсан ажиллагаа, нааш авчирч байгаа зохион байгуулалттай ажил нь тэр чигтээ хүний эрх зөрчсөн пиар байлаа.

Эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Бадамжунайг Филиппинд баривчилснаа зарласан. Дараа нь нисэх онгоцны буудалд төдөн цагт бууна гэж бүр цаг, минуттай нь тодорхой товлож мэдээлсэн. Тэр үйл явц дээр цагдаа, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийг аваачиж олны анхаарлыг татахын тулд трэйлер маягийн угтвар идэвхижүүлэлтээ ингэж явуулж байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн очиж таарна л даа, оч гээгүй ч. Тэнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон төлөөлөгчид хэдийнэ оччихсон байх жишээтэй. Т.Бадамжунайг онгоцноос буунгуут нь ачих тэргээ бүр хол тавьчихсан байсан. Энэ нь онгоцноос машин хүртэл түүнийг явганаар явуулж, сэтгүүлчдийн нүд, зураглаач, гэрэл зурагчдын камерын дуран дундуур туулж алхуулж харагдуулах ёстой чухал үзэгдэл нь юм. Нэг муу ядарсан өвгөнийг хоёр том залуу хоёр талаас нь сугадаад аваад явж байгааг улс орон даяар шууд дамжуулж шуугиулсан. Бараг клип. Клип шиг зохиолтой баривчилгаа байв

Энэ клип, пиар бол Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал, Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлгийн 14.2 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 16.14 “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зориудаар, санамсаргүй байдлаар юм шиг зөрчлөө. Өөрсдийгөө гоё, сайхан харагдуулахын тулд өвгөний нэр хүндээр дэвсгэр хийж нэр төрийг нь гутаан доромжилж байна. Ингэж гутаах эрх дүү нарт нь бий юү? Өөрсдийгөө гоёор харагдуулж, өөд нь татах хүсэл нь ч биелж, дэлхийд байхгүй шударга дарга, дэлхийд байхгүй шударга нам гээд л нийгэм даяараа амаа олохгүй магтаж байна.

Ядуу нийгэмд баян хүнийг үзэж чаддаггүй. Жунай гэдэг энэ хүн их ч баян хүн байсан юм байна. Эх орондоо хөлөө тавьсан цагаас нь л “Чи муу ямар том байлаа, мафийн толгойлогч шиг байсан биз дээ. Одоо ямар байгааг нь харцгаа” гэж бүгд бах таваа хангаж, гэр бүлийнхнийг нь хүртэл амаараа шүүцгээж, тачаадаж орилолдоцгоож байна, нийтээрээ.

Хүний эрхийг зөрчсөн пиар нь Үндсэн хуулиас эхлүүлээд олон хуулийн зүйл, заалтыг зөрчлөө. Та нарт энэ Жунай гэж хүн хамаагүй байж болно. Нэр төрийг нь дэвсэлж, язгуур эрхийг нь гутааж болно оо. Ингүүлэхдээ таарсан хүн байж болно, ингэнэ гэж тохирсон ч байж болно. Гэвч Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд байна шүү. Жунай өөрөө тоохгүй байж болох ч Монгол Улсын иргэний эрх зөрчигдлөө. Баривчилгааны үеэр хэвлэл мэдээлэл шавуулж байгаад

мэдэгдэл хийсэн Хууль зүйн сайд, АТГ-ын дарга тэргүүтэй хүмүүсийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооц. Иргэнийхээ эрхээр шоу хийж байгаа энэ кэйс дээр Үндсэн хуулийн Цэц ажиллах хэрэгтэй. Төрөөрөө, төр засгаараа нийлж байгаад энэ мэтээр Үндсэн хуулиа зөрчиж

болохгүй. Энэ хүнийг чухам ямар хэрэгт холбогдсоныг мэдэж байгаа хүн бараг алга. АТГ-ын дарга “Бүлэг, авлигын хэрэг. Яллагдагчаар татлаа” гэж л хэдэн өгүүлбэр хэлснийг эс тооцвол түүнийг ямар хэрэгт буруутгагдаж байсан нь тодорхойгүй. Шүүхээр хэрэг нь орж хэлэлцэгдэж эцсийн шийд нь гараагүй байхад бараг хэрэг үүсгээгүй шахуу хүнийг аюултай гэмт хэрэгтэнг олж ирсэн аятай аяглацгаалаа. Ер нь бол ингэж шоу хийх ямар ч шаардлага байгаагүй л дээ. Жунайг ачих машинаа тулгаж тавьж байгаад чимээгүй баривчлаад л аваад явчихна. Ирсэнийг нь нотолж баривчлаад явж буй ганц зурагтай мэдээг нь АТГ мэдээлчихэд л болох байсан.

Хятадын “Үнэгний ав” гэж олон ангит кино өнгөрсөн

намаржингаа телевизээр гарсан. Тэр кинон дээр л ийм уран сайхны халилтай, уянгын юмнууд гараад байсан даг. Тусгай ажилтнууд нь гадаадад очоод өнөөх сэжиглэгдэж буй иргэнээ уран нарийн аргаар ятгаж гуйж гувшиж байж авчрангуут онгоцны буудал дээр манай энэ АТГ-ынхан шиг ажилтнууд нь хоёр талаас нь сугадаж аваад л сүр үзүүлж, ял өгч шоронд хийгээд байгаа тухай л гардаг кино. Яг л тэр киноны үйл явц, сцен шиг юм хийлээ, та нар. Наана чинь Монгол Улсын иргэний эрх, Монгол Улсын Ардчиллын амин сүнс, үнэт зүйлс зөрчигдөөд байна. Ардчилсан улсад энэ бүгдийг уландаа гишгэж, ингэж шоудахгүй ээ, та нар. Хятадын тэр кинон дээр гадаадад сайхан амьдарч байсан баян чинээлэг хүмүүсийг авчраад гутааж байгаагаа хөөр баяр болгож гаргадаг. Тэр киног намаржин телевизүүдээр цацсан. Хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө гоёор харагдуулахын тулд хүний эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй.

Биднийг коммунист нам удирдаагүй биз дээ. Хятадад бол яахав, коммунистууд иргэдээ дандаа тэгж гутааж байдаг. Коммунистууд даргадаа долигоноогүй иргэнээ яаж л бол яаж гутааж доромжилж, үйлийг нь үздэг.

“Чи хэзээ ийм байсан юм бэ” гэдэг үг бол коммунистуудын үед гарсан үг. Социализмын үед “Чи хэзээ ийм байсан юм бэ. Хачин л юм байсан. Чи их сэхжээ. Чи тийм нэг новш л байсан ш дээ” гэдэг эдгээр үгс бол хүнийг гутаадаг гол үг байлаа даа. Одоо хүнийг ингэж хэлж байгаа хүн байна уу. Байхгүй шүү дээ. Хүн ямар ч байж болно гэдгийг мэддэг болсон. Ямар ч байж болно, ямар ч байх эрхтэй гэдгийг бүгд мэддэг болсон.

Гэтэл Т.Бадамжунайг баривчилж ирлээ гэх пиар ажиллагаа коммунистууд хүний эрхийг зөрчсөн шоу байлаа. Хэнд ч хэнийг ч гутаан доромжлох эрх байдаггүй юм.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцны гадна байсан машиныг хулгайлан ууланд аваачжээ DNN.mn

Тээврийн хэрэгсэл хулгайлсан 16 настай эрэгтэй “Т”, “Н” нарыг илрүүлэн мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг хэргийг цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж, алдагдсан тээврийн хэрэгслийг тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 9-нөөс зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -2…-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны долоодугаар сарын нэгний өдрийн А/243 дугаар, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын гуравны өдрийн А/485 дугаар тушаалаар тус тус хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан.

2023 оны дөрөвдүгээр сарын тавны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон. Үүнд: Баруун богино, Нүхт, Залаатын баруун богино, зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амуудад нийт 5900.12 га талбайд газар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна.Монгол улсын Засгийн газраас Авлигатaй тэмцэх зорилгоор зохион байгуулж буй 5ш ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх шилэн систем /shilen.gov.mn/ сайтад 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газрын нээлттэй мэдээлэл сан буюу http://opendata.met.gov.mn/-аас Богдхан уул ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллүүдийг байршуулаад байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШҮҮХ: Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгажээ DNN.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Боржигон овогт Нүрзээгийн Болормаа, Монгол овогт Бөнтөгийн Цэрэндорж нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй буюу буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Батбаяр, Баясгалан нарыг Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдэлд хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хохирогчоор тогтоогдсон бөгөөд тус яамнаас тухайн газруудыг зөвхөн ашиглах зориулалтаар гэрчилгээг олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж хуульчилсан.
Тодруулбал, залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.