Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“People awards 2023”-ийн шилдгүүд DNN.mn

Монголын топ сэтгүүлүүдийн нэг People сэтгүүл салбар бүрийн онцлохуудыг нэр төртэйгээр зарлалаа. Энэ жилийн хувьд Монголын Маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Монголын сайтын холбоо мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан юм. Нэгэн үдшийг 21 аймаг, 9 дүүргийн онцлох номинанациудын эздээс гадна улсын хэмжээний салбарын шилдгүүд дуу хууртай өнгөрүүлсэн билээ. People сэтгүүлийн онцлохуудтай танилцана уу.

  1. МОНГОЛ БАХАРХАЛ ГРАН-ПРИ ДЭЭД ШАГНАЛ – THE HU ХАМТЛАГ

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд үндэсний хэмнэлт, Хүннү Рок чиглэлээр

цуурайтуулан яваа Hu хамтлагийг People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Монгол Бахархал Гран При” шагналаа гардуулах болсондоо туйлаас баяртай байна.

Аргамаг хүлгийн агтанд дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг Монгол гүрний сүр хүчийг урлагаар таниулан, урлагаар мэдрүүлж, бидний гайхамшигт өв соёл болох үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй холбосон алдарт “The Hu” хамтлагаар Монголчууд бид яахын аргагүй бахархах учиртай. Тэднийг өнөөдөр дэлхий шүтэн хүндэлж байна.

Монголоо дэлхийд таниулаад зогсохгүй Монголынхоо хүүхэд залууст үндэсний хөгжмөө таниулах цаашилбал улс орныхоо эдийн засагт эерэг нөлөө авчрах том зорилгыг өвөртлөн яваа Чингис Хааны Одонт “The Hu” хамтлаг болон Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог нарт хүндэтгэл илэрхийлье.

  1. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ – “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” КОМПАНИ

Монгол Улсынхаа баруун таван аймгийг эко цементээр бүрэн хангаж байгаа “Вестерн Холд” компанийн “Ховд Эко Цемент” төслөөр бид бахархахгүй байхын аргагүй. Ковид -19 цар тахлын хүндхэн жилүүдэд ихэнх байгууллагууд зогсонги байдалтай байсан хэдий ч “Ховд Эко Цемент” төслийн ажил тасралтгүй үргэлжилж байсныг онцлох хэрэгтэй. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор баруун бүсийн хувьд асуудал болоод байсан цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна 350 орчим байнгын ажлын байр бий болж, шууд бусаар малчид , жижиг дунд үйлдвэрлэгчид, тээвэрчид гэхчилэн 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлсэн нэн чухал төсөл юм. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах “Ховд Эко Цемент” баруун бүсийн топ Гран При бүтээн байуулалтаар зарлагдаж байна.

  1. ҮНДЭСНИЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ГРАН-ПРИ ТӨСӨЛ- УЛААНБААТАР ПРОПЕРТИЗ

Үндэсний барилгын салбарын Гран-При төслөөр Улаанбаатар Пропертиз компанийг тодрууллаа. Тус компани нь үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлалын чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

“Улаанбаатар Пропертиз” компанийн хамт олон хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажилладаг. Нийслэл хотод өнгө үзэмж нэмсэн, тансаг, дэгжин, хараа булаам хотхонууд болох Х Апартмент, Скай Апартмент, Гранд Вилла, White House Residence, River Villa, Zaisan Villa зэрэг бүтээн байгуулалтуудыг сүндэрлүүлсэн уг хамт яах аргагүй энэ цагийн шилдэг барилгачид билээ.

  1. ОНЦЛОХ ЗАСАГ ДАРГА-Р.СЭДДОРЖ

Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддоржийг Онцлох Засаг даргаар тодруулж байна. Олон нийтээс үнэлгээ авсан хамгийн том бүтээн байгуулалт нь Даланзадгад хотод баригдсан “Байгалийн түүхийн музей”, “Хөгжимт жүжгийн театр” юм. 2022 оны улсын шилдэг барилгаар шалгарсан уг ордонууд загвар, дизайнаар дэлхийн жишигт нийцсэнийг бид мэднэ. Мөн “Шинэ мянган айл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахаар цэвэр бохирын шугамын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр холбогдох боломжийг бүрдүүлж өгчээ. ӨМНӨГОВЬ АЙМАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ЦАЛИНГ 100 ХҮРТЭЛХ ХУВИАР нэмэгдүүлж, орон нутагт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 400 мянган төгрөг хүртэлх дэмжлэг олгосоор байна. ГОВЬ НУТАГТ ХАМГИЙН ТУЛГАМДСАН УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, инженерийн хийцтэй 200-аад худгийг гарган, 100 гаруй худгийг засварлажээ. ТАРИМАЛ ОЙН САНГААР УЛСДАА ТЭРГҮҮЛЖ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон модыг тарьж ургуулах ажлыг хэрэгжүүлж байна. 2022 ОНД УРЬД ЖИЛҮҮДЭЭС 3,3 ДАХИН ИХ ТӨСВИЙГ УЛСАД ТӨВЛӨРҮҮЛСЭН, бүх сумдаа хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй дэвшил гаргажээ.

  1. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ХҮН – Н.ӨНӨРЦЭЦЭГ

“People awards”-ын гол хүн бол Н.Өнөрцэцэг. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарынхнаа малгайлан Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудлыг шуурхайлан, тууштай эрэн сурвалжилснаар нийт 1 их наяд 800 тэрбум төгрөгийн өрийн 1 их наяд 250 тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор төлүүлж чадсан, ард түмний дуу хоолой, түүчээ болсон дайчин сэтгүүлч юм. Н.Өнөрцэцэг цаг үеэ мэдэрсэн сайн, чанартай мэдээллүүдийг олон нийтэд хүргэж, Монгол Улсын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

6.ОНЦЛОХ ЭРДЭМТЭН – ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ДЭМБЭРЭЛ

Онцлох эрдэмтнээр бид Оюуны Өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлийг нэрлэж байна. 1987 онд БНМАУ-ын Барааны тэмдгийн дүрмийг боловсруулж Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Мөн онд БНМАУ-ын анхны нээлт, 1988 онд Монгол Улсын хоёр дахь нээлт, 1993 онд Монгол улсын гурав, дөрөв, тав, зургаа дугаар нээлтүүдийн томъёоллыг нээлт гаргагчидтай хамтран бэлтгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн. 1994 онд Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай Монгол улсын хуулиудын анхны төслийн эхийг бэлтгэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж Улсын их хурлын 1994 оны 6 сарын 24, 25 – ны тогтоолоор баталгаажуулсан. Шинэ бүтээлийн 250, ашигтай загварын 120, бүтээгдэхүүний загварын 70 гаруй бүтээлийг патентаар баталгаажуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн ийм бахархам түүхэн гавьяатай хүн юм аа.

  1. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ

Оюу Толгой бол Улаанбаатар хотоос 550 км зайд орших өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн орд билээ.

Энэ онд Оюу Толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, ОУ-ын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой боллоо. МУ-ын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг Аж Үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн юм. Тийм ч учраас манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болж байгааг бид өнөөдөр онцлох ёстой.

  1. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ – ГАН ХИЙЦ КОМПАНИ

МУ-ын Зөвлөх Инженер, Аж үйлдвэрийн Гавьяат Ажилтан, МУ-ын шилдэг зохион бүтээгч, Ган Хийц Компаний Ерөнхий Захирал Даваасүрэн гэх гайхалтай эрхэмийн ачаар Монгол Улсад өдгөө 1 сая гаруй мод тайрагдаж, төмөр замын дэр бетон болохоос хамгаалагдсан юм. Төмөр замын дэрийг модоор хийдэг байсныг халж, бетоноор үйлдвэрлэдэг болсон ачийг нь үнэлэн Байгальд ээлтэй үйлдвэрлэгчээр зарлаж байна.

М.Даваасүрэн 1998 онд Монголын зах зээлд төрөл бүрийн шуудай үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор компанийн дэргэд “Ган Ён Пластик”ХХКомпанийг, 1999 онд барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх чиглэлээр “Ган-Эрдэнэ Констракшн”, 2005 оноос эхлэн “Сэндвич хавтан”-гийн үйлдвэрийг байгуулж зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж, 2006 оноос төмөр бетон тулгуур үйлдвэрлэх “Хүчитгэсэн бетон хийц” ХХК-г байгуулан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах бетонон тулгуур баганыг үйлдвэрлэх болсон. Ингэснээр байгаль орчинд хор нөлөөгүй, хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.

  1. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ – MONGOL MADE

Монгол Улсынхаа дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор санаачилсан Монгол Мэйд төсөл People сэтгүүлийн “Үндэсний Онцлох Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгч”-ээр тодорч байна. Богино хугацаанд Монгол Мэйд төслийн хамт олон 1000 эмэгтэйг ажлын байраар хангах гараагаа амжилттай өрнүүлж, үйлдвэр болон дэлгүүрээ нээж амжлаа.

Тэд энэ сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр анхны органик дэлгүүрээ нээсэн. Монгол Мэйд төслийн хамт олон эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүддээ зориулан бизнесийн боломж олгож, тус төслийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс хямдралтай үнээр авч өөрсдийн оршин суугаа аймаг, хот, дүүрэгтээ борлуулах боломжийг олгохын зэрэгцээ гарааны бизнест нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.

  1. ҮНДЭСНИЙ ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ИМАРТ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

People сэтгүүлийн Үндэсний худалдааны салбарын онцлох байгуулагаар ИМАРТ олон улсын сүлжээ дэлгүүр тодорчээ.

Анхны дэлгүүрээ нээгээд зургаан жил болж буй ИМартчууд 6G үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Дэвшилтэт технологийн шийдэл бүхий энэхүү Аппликейшныг үйлчлүүлэгчиддээ зориулан хэрэглээнд нэвтрүүлснээр үйлчлүүлэгч, хэрэглэгчид цагаа хэмнэх, онооны картаа ашиглах, барааны нэгдсэн мэдээлэл, хямдрал урамшууллын мэдээлэлтэй танилцах, төлбөр тооцооны аюулгүй байдал, онлайнаар худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм. Ийнхүү Имартчууд дээрх үйлчилгээнүүдээ нэгтгэн 6G хэмээн томьёолжээ.

  1. ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – UB CAB

People сэтгүүл Монголын тэргүүлэх такси дуудлага, лавлах үйлчилгээний оператор болох UB Cab үйлчилгээг Олны таашаалд нийцсэн үйлчилгээтэй онцлох байгууллагаар нэрлэлээ. Технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлсэн тус хамт олон нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг юм. Түүнчлэн тус хамт олон UB Cab аппликэйшнаа үргэлж шинэчлэн сайжруулж, үйлчилгээний чанар, найдвартай байдлыг өндөр түвшинд хадгалдаг билээ. Түргэн шуурхай, найдвартай, 24 цагийн такси дуудлагын аппликейшны хамт олон богино хугацаанд хурдтай амжилтад хүрлээ.

  1. ОНЫ ОНЦЛОХ ОЮУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР – СИ ЭН ИКС СТРАТЕГИ ТОДОРЧЭЭ

Cи Эн Икс стратеги нь Хөрөнгийн зах зээл дээрх гадаад валютын арилжааны бүтээгдэхүүний ханшийг тодорхойлох, ханшийн хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын түвшинд өндөр үр дүнтэй таамаглахад ашиглагдаж байгаа Монгол залуусын оюуны бүтээл юм. Энэхүү бүтээл бий болсноор олон залуус шилдэг трэйдерээр бэлтгэгдэж,гадаад валютын арилжаанд эрсдэл багатай оролцож санхүүгийн боломжоо тэлсээр байна. Оюуны бүтээл гэдэг юутай ч үнэлшгүй, үнэ цэнэ нь мөнхөд орших зүйл байдаг. Монгол залуусынхаа оюуны бүтээлийг People awards-ыг зохион байгуулагч хамт олон ийнхүү зарласан нь нэр төрийн хэрэг байлаа.

  1. ОНЦЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ – АМИН ЧАНАР

Онцлох эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр-Амин Чанарыг тодруулж байна. Эх орныхоо тал нутгийн Сарлагийн сүүний уургаас гаргаж авдаг Амин чанар пептид нь хүний биед 10-15 минутанд шингэж, эсийн төвшинд үйлчилдэг нь түмний талархлыг хүлээгээд байна. Уураг нь дархлааг дэмжих эсрэг биетийг үүсгэхээс гадна бие махбодийн бүхий л эдийг бүтээх, шинэчлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл уургийн молекул нь амин хүчлүүдээс бүтдэг бөгөөд хүний биед 20 амин хүчил шаардлагатай байдаг бол Амин чанар сүүний уураг, пептид нь 18 амин хүчлийг агуулдаг байна. Уургийг амин хүчил, пептид болгон задалсан учир элэг, бөөрний уураг алдалт нөхөх болон хоол тэжээлээс авах шимт бодисын дутагдалд орсон хүмүүс хэрэглэхэд өндөр үр дүнтэй нь нотлогдсон. Сахар, хавдарын өвчлөлүүдээс эхлээд биеийн хөнгөн ядаргаанд ч өндөр үр дүн үзүүлдэг Амин чанар пептид нь монголчуудын эрүүл амьдрахуйд амин чухал үүрэг гүйцэтгэх болсныг зарлахад таатай байна.

  1. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ИХ СУРГУУЛЬ

Монголын ууган хувийн сургуулиудын нэг Сити Их Сургууль нь 1998 онд Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд, харин 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж улмаар 2021 оны боловсролын салбарын оны шилдэг байгууллагаар тодорсон юм.

Тус сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад орны оюутан залуус амжилттай суралцаж байгаа нь энэхүү сургуулийн ОУ-д өрсөлдөхүйц чанартай боловсролыг хямд зардлаар олгож буй гол онцлог юм. Өдгөө Сити Их Сургуулийн хамт олон “Ногоон Сургууль” болох зорилгынхоо хүрээнд “Байгаль” нэртэй бичил цэцэрлэг байгуулж хичээлийн байрнуудынхаа орчинд эко бүс бүрдүүлж, Инноваци бизнес хөгжлийн төв, ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, агааржуулалтын систем бүхий спорт заал зэрэг дурдаад байвал уртаас урт үргэлжлэх санаачлагуудыг хэрэгжүүлсээр байгаа үлгэр жишээ, топ сургуулиудын нэг.

  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ФАРМ

Сити фарм компани нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 33 сүлжээ Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, нийт 115 хүнийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтүй өргөжсөөр 2021 онд таван шинэ салбар, 2022 онд арван шинэ салбар болон Цахим хүргэлттэй эмийн санг амжилттай нээн ажиллуулж бизнесийн хүрээгээ тэлж байна. Сити Фарм компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээний эрүүл мэндийн салбарын онцлох байгууллагаар нэрлэж байна.

  1. ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ – ДӨРВӨН АРВАЙТ БРЭНД

Үндэсний өв соёлоо тээж, сэргээж, ард олондоо түгээх зорилгоор гарч ирсэн “Дөрвөн Арвайт” Брэндийг People сэтгүүлийн хамт олон бид Онцлох Үндэсний Брэнд Үйлдвэрлэгчээр нэрлэн алдаршуулж байна.

Тус брэндийн гол онцлог нь цор ганц хээ бүхий дахин давтагдашгүй торгоор, биед эвтэй, тохитой сайхан дээл, Монгол хувцас урладагт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид эрхгүй дурлах болсон юм. Дөрвөн арвай буюу Таван нүдэн, зоосны хоёр тал гэсэн утгатай дээлийн хээ нь Хүннүгийн үеэс Өндөр Гэгээн хүртэлх цаг хугацаанд монголчуудын хаад, ноёд дээдсийн хүрээнийхний гол гоёл байсан юм. Торго нь дахин давтагдахгүйгээс гадна дээлний хэв маяг маш их өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Хүрээ донж маягийг хадгалсан, үндсэн чиг нь хуучнаараа, натур Монгол дээлийг Д.Тулга хэмээх эрхмийн загварын ордон гаргаж байгаа нь сайшаалтай.

  1. ОНЦЛОХ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧААР – ХАДЛАН ДЭЭЛ, FLAMES БРЭНД

Монгол дээл хэмээх бидний үндэсний бахархал болсон хувцсыг орчин үеийн уур амьсгалтай бүрэн нийцүүлсэн “Хадлан” брэндийг бид сайн мэднэ. Тэгвэл Хадлан дээл, Flames брэндийг Онцлох Инноваци нэвтрүүлэгч, санаачлагчаар зарлаж байна. Даяаршлын эрин зуунд амьдарч байгаа өнөө үед өөрийн үндэс угсаа, өв соёлд гүн хүндэтгэлтэй хандаж, үнэт чанарыг нь гээлгүйгээр орчин үетэйгээ жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан үндэсний топ брэндүүдийн нэг Хадлан брэндээрээ бид бахархах учиртай. Түүнчлэн энэхүү загварын дээлийн гол онцлог нь бүтэн нано дотортой, хэрэглээнд зохицсон халааснуудтайгаас гадна салхи, ус нэвтрэхгүй, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэж болдог зэрэг олон олон давуу талтай бүтээгдэхүүн юм.

  1. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ОНЦЛОХ АЙМАГ – БУЛГАН

Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймаг “People Awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний “Аялал жуулчлалыг хөгжүүлэгч онцлох аймаг”-аар нэрлэгдэж байна.

Булган аймаг 2022 болон 2023 онуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан юм. Үүнд: “RFC Mongolian Bulgankhangai 2022” ОУ-ын бартаат замын уралдаан, “ITM Mongolia 2022”, “Хамтын ажиллагаатай Булганчууд 2022” арга хэмжээдийн хүрээнд гадаадын 8500, дотоодын нийт 100.000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн орлогыг орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад төвлөрүүлсэн. Түүнчлэн Булган аймаг Польш, Унгар, Чех, Беларусь, АНУ, Солонгос, Япон улсын ЭСЯ-тай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллах болжээ. Мөн бидний сайн мэдэх “Алтаргана” ОУ-ын наадмыг 2024 онд Булган аймагт зохион байгуулахаар болсон байна.

  1. ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ОНЦЛОХ ОРОН НУТАГ-ДОРНОГОВЬ

Хөгжлийг тодорхойлогч Онцлох орон нутгаар Дорноговь аймгийг тодруулж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу дэд бүтцийн ажил, төмөр зам авто зам, цахилгаан дамжуулалтын ажил бүрэн дуусч, үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр 600, дотоодын нийт бүтээгдэхүүн 10%-аар өснө. Дорноговь аймаг байнгын ажиллагаатай хоёр боомттой бөгөөд Замын-Үүд боомтын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар эдийн засагт том нөлөө үзүүлж эхэллээ.

Ханги хилийн боомтыг цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг сайтар сахиулж тасралтгүй ажиллуулан нүүрс, төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь урьд оноос 1.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон. 2022 онд Улсын төсвийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн 20,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 67, орон нутгийн хөгжлийн сангийн 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, замын сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, нийт 38,7 тэрбум төгрөгийн 88 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ.

  1. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ – ДУНДГОВЬ АЙМАГ

Хүүхдэд ээлтэй орон нутгаар Дундговь аймгийг зарлаж байна. Томчууд бид том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ярьж явдаг боловч бяцхан хүүхдүүдээ заримдаа мартаад байгаа нь энэ цагийн нийгэмд илүү тод харагдаж, сэтгэл эмзэглүүлдэг. Тиймдээ ч хүүхдэд ээлтэй төртэй, хүүхдийн төлөө цохилдог зүрхтэй хүмүүстэй байх нь илүү эрхэм. Хүүхдийн төлөө цохилох зүрхтэй аймгаар “Ид шидийн орон-3” жишиг төвийг байгуулахад хувь нэмэр, дэмжлэг, санал санаачилга, зүтгэл гаргасан Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын газрыг онцлох нь зүйтэй. .

Ийнхүү Дундговь аймаг 21 аймгаас анхдагч болж, Ид шидийн оронг орон нутагтаа бий болгосон анхны өлгий нутаг боллоо. “Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлэхээр шалгаруулалт явуулж, Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” ТББ хүсэлт илгээн, аймгийн ЗДТГ, мэргэжлийн бусад байгууллагын дэмжлэгийг авч чадсанаар тус аймагт төсөл амжилттай хэрэгжсэн юм.

  1. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОНЦЛОХ ДҮҮРЭГ – СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Хүүхдэд ээлтэй онцлох дүүргээр Сонгинохайрханыг тодруулж байна. Тус дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 2023 онд 5 сургууль, 11 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрөгч онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, бэлдмэл, сэтгэц нөлөөт бодисын хор нөлөөг хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анзаар” аяныг анхлан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 60 удаагийн сургалтаар 54000 гаруй иргэдийг хамруулснаар нийслэлийн хэмжээнд жишиг урьдчилан сэргийлэх ажил боллоо. Мөн хүүхдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭЭЛТЭЙ-ИРЭЭДҮЙ” нөлөөллийн аяныг зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон дам аюул учруулахуйц зөрчлийг бүрэн арилгаж чадсан юм. Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаар уламжлан хөгжүүлэх зорилготой Хүүхэд залуучуудын театрын барилга баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

  1. ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ДҮҮРЭГ – ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг мөсөн гулгуурын талбайтай спорт цогцолбортой болсон юм. Мөсөн гулгуур, хоккейн талбайтай болсноор өвлийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл 100% бүрдэж байна. Тус спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, нэг давхартаа усан бассейнтэй гэдгээрээ мөн онцлогтой. 1000 хүний суудалтай, дөрвөн давхар, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой тус цогцолбор усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь теле камерын нэгдсэн төвийг байгуулсан явдал юм. Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулснаар хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

  1. ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ, ОНЦЛОХ ДҮҮРЭГ – БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

People сэтгүүлийн онцлох “Шинийг санаачлагч, хөгжлийг тодорхойлогч” дүүргээр Баянзүрх дүүрэг тодорч байнаа. Баянзүрх дүүрэг нь 2030 он хүртэлх Хөгжлийн зураглал, бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо. Ингэснээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн асуудал цэгцэрч, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил дэлгэрэн, иргэдийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүх талаар дэмжих юм. Шотэнгай, Базаар зэрэг ОУ-д шалгарсэн тэргүүн туршлагыг эх орондоо нэвтрүүлэгч түүчээ болох боломжийг ийнхүү Баянзүрх дүүрэгт бий болголоо. Үлгэр жишээ болсон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье ээ.

  1. ОНЦЛОХ СПОРТЫН ХҮН – ОЮУН УХААНЫ СПОРТЫН ИХЭР ТАМИРЧИД БОЛОХ Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР

Монгол Улсын оюуны спортын бахархал болсон ихрүүд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг People awards онцлох спортын алдартнуудаар өргөмжлөн алдаршуулж байна. Олон улсын их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар бол ой тогтоолтын дэлхийн хошой аварга. Мөн тэд ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосноороо геннисийн номонд бичигдсэн баатрууд. Тэгвэл ихэр охид 3 сарын 26-нд Хятад улсад зохион байгуулагсдан, тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой, Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож Хятадын ой тогтоолтын аваргуудыг 5:6-ын харьцаагаар ялж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан үнэлж баршгүй гавьяа байгууллаа.

  1. ОНЦЛОХ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-Э.ПҮРЭВДАВАА

Онцлох залуу манлайлагчаар Э.Пүрэвдавааг тодруулж байна. 15 жил БНСУ-д сурч боловсроод ирсэн тэрбээр 2022 оны зуны Азийн Халк хэмээх Солонгосын фитнесийн алдарт тамирчин Хан Чулсон болон тус улсын 50 тамирчинг эх орондоо авч ирж, 200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг анх удаа эх орондоо нэр төртэйгээр зохион байгуулсан юм. Мөн АНУ-ын кино компани болох Нетфлексийн зураг авалтыг эх орондоо хийлгэж, үзэсгэлэнт байгаль, үндэснийхээ өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. АНУ, БНСУ-д борлуулалттай MAXQ сэтгүүлд Солонгосын фитнесийн эмэгтэй тамирчидтай коверлож, зургаа татуулсан нь монгол залуусын нэр хүнд, каррьерийг өндөрт өргөсөн явдал боллоо.

  1. ОНЦЛОХ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ – ЗАЛУУ РЕППЕР YOUNG MO’G

Залуу реппер YOUNG MO’G-ийн уран бүтээлийн гараа Youtube сувгаас эхэлсэн байдаг. Тэрээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж явсаар 2022 онд “Наадий” дуу нь 6 сарын дотор 10 сая үзэгчийн хандалт авч, TRIPLE X AWARDS-аас Song of the Year шагналыг хүртсэн юм.

Мөн 2022 оноос эхлэн Солонгос, Хятад, Япон зэрэг улсуудад аялан тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан. 2023 онд залуу уран бүтээлч маань өөрийн анхны бие даасан The 200 нэртэй Альбомоо гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ.

  1. ГОО САЙХНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – NANI ESTHETIC

Гоо сайхны салбар хөгжихийн хэрээр мэс, тариураар аливаад хандах нь элбэг болсон. Харин Гоо сайхны салбарын онцлох байгууллагаар тодорсон NANI ESTHETIC салон нь мэсгүй гоо сайхныг эрхэмлэн, хэрэгжүүлсээр байна. 2012 оноос тасралтгүй арьсны эрүүл ахуй гоо сайхан, биеийн нөхөн сэргээх физик эмчилгээ, үс хуйх арчилгаа, хумсны эрүүл ахуйн үйлчилгээгээр дагнан ажиллаж ирсэн уг хамт олон өдгөө үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Nani Esthetic салон 2020 оноос Солонгосын INCELLDERM брэндийн био нано технологийн арьс шинэчлэх шилдэг бүтээгдэхүүнийг албан ёсоор төлөөлөн борлуулах үйл ажиллагааг анхлан явуулж эхэлжээ. Бүх төрлийн арьсны нөхөн сэргээх эмчилгээг зөвхөн мэсийн бус аргаар хамгийн шилдэг технологийн Японы тоног төхөөрөмжөөр мэргэжлийн хамт олон үйлчилгээ үзүүлж, арьсны эрүүл байдлыг нэмэгдүүлэх бодит үр дүнг зорилго болгон ажилладаг нь олны таашаалд нийцсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна DNN.mn

Асрамжийн газруудыг нээлттэй болгоё

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

отын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгов.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“People awards 2023”-ын шилдгүүд DNN.mn


“People awards 2023”-ын шилдгүүдтэй танилцуулж байна.

Энэ жилийн хувьд Монголын Маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Монголын сайтын холбоо мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан юм. Нэгэн үдшийг 21 аймаг, 9 дүүргийн онцлох номинанациудын эздээс гадна улсын хэмжээний салбарын шилдэгүүд дуу хууртай өнгөрүүлсэн билээ


People сэтгүүлийн онцлохуудтай танилцана уу.

МОНГОЛ БАХАРХАЛ ГРАН-ПРИ ДЭЭД ШАГНАЛ – THE HU ХАМТЛАГ


Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд үндэсний хэмнэлт, Хүннү Рок чиглэлээр цуурайтуулан яваа Hu хамтлагийг People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Монгол Бахархал Гран При” шагналаа гардуулах болсондоо туйлаас баяртай байна. Аргамаг хүлгийн агтанд дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг Монгол гүрний сүр хүчийг урлагаар таниулан, урлагаар мэдрүүлж, бидний гайхамшигт өв соёл болох үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй холбосон алдарт “The Hu” хамтлагаар Монголчууд бид яахын аргагүй бахархах учиртай. Тэднийг өнөөдөр дэлхий шүтэн хүндэлж байна. Монголоо дэлхийд таниулаад зогсохгүй Монголынхоо хүүхэд залууст үндэсний хөгжмөө таниулах цаашилбал улс орныхоо эдийн засагт эерэг нөлөө авчрах том зорилгыг өвөртлөн яваа Чингис Хааны Одонт “The Hu” хамтлаг болон Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог нарт хүндэтгэл илэрхийлье.

ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ – “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” КОМПАНИ

Монгол Улсынхаа баруун таван аймгийг эко цементээр бүрэн хангаж байгаа “Вестерн Холд” компанийн “Ховд Эко Цемент” төслөөр бид бахархахгүй байхын аргагүй. Ковид -19 цар тахлын хүндхэн жилүүдэд ихэнх байгууллагууд зогсонги байдалтай байсан хэдий ч “Ховд Эко Цемент” төслийн ажил тасралтгүй үргэлжилж байсныг онцлох хэрэгтэй. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор баруун бүсийн хувьд асуудал болоод байсан цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна 350 орчим байнгын ажлын байр бий болж, шууд бусаар малчид , жижиг дунд үйлдвэрлэгчид, тээвэрчид гэхчилэн 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлсэн нэн чухал төсөл юм. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах “Ховд Эко Цемент” баруун бүсийн топ Гран При бүтээн байуулалтаар зарлагдаж байна.

ҮНДЭСНИЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ГРАН-ПРИ ТӨСӨЛ- УЛААНБААТАР ПРОПЕРТИЗ


Үндэсний барилгын салбарын Гран-При төслөөр Улаанбаатар Пропертиз компанийг тодрууллаа. Тус компани нь үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлалын чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. “Улаанбаатар Пропертиз” компанийн хамт олон хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажилладаг. Нийслэл хотод өнгө үзэмж нэмсэн, тансаг, дэгжин, хараа булаам хотхонууд болох Х Апартмент, Скай Апартмент, Гранд Вилла, White House Residence, River Villa, Zaisan Villa зэрэг бүтээн байгуулалтуудыг сүндэрлүүлсэн уг хамт яах аргагүй энэ цагийн шилдэг барилгачид билээ.

ОНЦЛОХ ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ


Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддоржийг Онцлох Засаг даргаар тодруулж байна. Олон нийтээс үнэлгээ авсан хамгийн том бүтээн байгуулалт нь Даланзадгад хотод баригдсан “Байгалийн түүхийн музей”, “Хөгжимт жүжгийн театр” юм. 2022 оны улсын шилдэг барилгаар шалгарсан уг ордонууд загвар, дизайнаар дэлхийн жишигт нийцсэнийг бид мэднэ. Мөн “Шинэ мянган айл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахаар цэвэр бохирын шугамын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр холбогдох боломжийг бүрдүүлж өгчээ. ӨМНӨГОВЬ АЙМАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ЦАЛИНГ 100 ХҮРТЭЛХ ХУВИАР нэмэгдүүлж, орон нутагт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 400 мянган төгрөг хүртэлх дэмжлэг олгосоор байна. ГОВЬ НУТАГТ ХАМГИЙН ТУЛГАМДСАН УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, инженерийн хийцтэй 200-аад худгийг гарган, 100 гаруй худгийг засварлажээ. ТАРИМАЛ ОЙН САНГААР УЛСДАА ТЭРГҮҮЛЖ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон модыг тарьж ургуулах ажлыг хэрэгжүүлж байна. 2022 ОНД УРЬД ЖИЛҮҮДЭЭС 3,3 ДАХИН ИХ ТӨСВИЙГ УЛСАД ТӨВЛӨРҮҮЛСЭН, бүх сумдаа хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй дэвшил гаргажээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ХҮН – Н.ӨНӨРЦЭЦЭГ

“People awards”-ын гол хүн бол Н.Өнөрцэцэг. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарынхнаа малгайлан Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудлыг шуурхайлан, тууштай эрэн сурвалжилснаар нийт 1 их наяд 800 тэрбум төгрөгийн өрийн 1 их наяд 250 тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор төлүүлж чадсан, ард түмний дуу хоолой, түүчээ болсон дайчин сэтгүүлч юм. Н.Өнөрцэцэг цаг үеэ мэдэрсэн сайн, чанартай мэдээллүүдийг олон нийтэд хүргэж, Монгол Улсын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

6.ОНЦЛОХ ЭРДЭМТЭН – ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ДЭМБЭРЭЛ


Онцлох эрдэмтнээр бид Оюуны Өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлийг нэрлэж байна. 1987 онд БНМАУ-ын Барааны тэмдгийн дүрмийг боловсруулж Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Мөн онд БНМАУ-ын анхны нээлт, 1988 онд Монгол Улсын хоёр дахь нээлт, 1993 онд Монгол улсын гурав, дөрөв, тав, зургаа дугаар нээлтүүдийн томъёоллыг нээлт гаргагчидтай хамтран бэлтгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн. 1994 онд Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай Монгол улсын хуулиудын анхны төслийн эхийг бэлтгэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж Улсын их хурлын 1994 оны 6 сарын 24, 25 – ны тогтоолоор баталгаажуулсан. Шинэ бүтээлийн 250, ашигтай загварын 120, бүтээгдэхүүний загварын 70 гаруй бүтээлийг патентаар баталгаажуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн ийм бахархам түүхэн гавьяатай хүн юм аа

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ

Оюу Толгой бол Улаанбаатар хотоос 550 км зайд орших өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн орд билээ.
Энэ онд Оюу Толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, ОУ-ын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой боллоо. МУ-ын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг Аж Үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн юм. Тийм ч учраас манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болж байгааг бид өнөөдөр онцлох ёстой.

ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ – ГАН ХИЙЦ КОМПАНИ


МУ-ын Зөвлөх Инженер, Аж үйлдвэрийн Гавьяат Ажилтан, МУ-ын шилдэг зохион бүтээгч, Ган Хийц Компаний Ерөнхий Захирал Даваасүрэн гэх гайхалтай эрхэмийн ачаар Монгол Улсад өдгөө 1 сая гаруй мод тайрагдаж, төмөр замын дэр бетон болохоос хамгаалагдсан юм. Төмөр замын дэрийг модоор хийдэг байсныг халж, бетоноор үйлдвэрлэдэг болсон ачийг нь үнэлэн Байгальд ээлтэй үйлдвэрлэгчээр зарлаж байна. М.Даваасүрэн 1998 онд Монголын зах зээлд төрөл бүрийн шуудай үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор компанийн дэргэд “Ган Ён Пластик”ХХКомпанийг, 1999 онд барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх чиглэлээр “Ган-Эрдэнэ Констракшн”, 2005 оноос эхлэн “Сэндвич хавтан”-гийн үйлдвэрийг байгуулж зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж, 2006 оноос төмөр бетон тулгуур үйлдвэрлэх “Хүчитгэсэн бетон хийц” ХХК-г байгуулан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах бетонон тулгуур баганыг үйлдвэрлэх болсон. Ингэснээр байгаль орчинд хор нөлөөгүй, хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.

ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ – MONGOL MADE


Монгол Улсынхаа дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор санаачилсан Монгол Мэйд төсөл People сэтгүүлийн “Үндэсний Онцлох Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгч”-ээр тодорч байна. Богино хугацаанд Монгол Мэйд төслийн хамт олон 1000 эмэгтэйг ажлын байраар хангах гараагаа амжилттай өрнүүлж, үйлдвэр болон дэлгүүрээ нээж амжлаа.
Тэд энэ сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр анхны органик дэлгүүрээ нээсэн. Монгол Мэйд төслийн хамт олон эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүддээ зориулан бизнесийн боломж олгож, тус төслийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс хямдралтай үнээр авч өөрсдийн оршин суугаа аймаг, хот, дүүрэгтээ борлуулах боломжийг олгохын зэрэгцээ гарааны бизнест нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.

ҮНДЭСНИЙ ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ИМАРТ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР


People сэтгүүлийн Үндэсний худалдааны салбарын онцлох байгуулагаар ИМАРТ олон улсын сүлжээ дэлгүүр тодорчээ.
Анхны дэлгүүрээ нээгээд зургаан жил болж буй ИМартчууд 6G үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Дэвшилтэт технологийн шийдэл бүхий энэхүү Аппликейшныг үйлчлүүлэгчиддээ зориулан хэрэглээнд нэвтрүүлснээр үйлчлүүлэгч, хэрэглэгчид цагаа хэмнэх, онооны картаа ашиглах, барааны нэгдсэн мэдээлэл, хямдрал урамшууллын мэдээлэлтэй танилцах, төлбөр тооцооны аюулгүй байдал, онлайнаар худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм. Ийнхүү Имартчууд дээрх үйлчилгээнүүдээ нэгтгэн 6G хэмээн томьёолжээ.

ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – UB CAB


People сэтгүүл Монголын тэргүүлэх такси дуудлага, лавлах үйлчилгээний оператор болох UB Cab үйлчилгээг Олны таашаалд нийцсэн үйлчилгээтэй онцлох байгууллагаар нэрлэлээ. Технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлсэн тус хамт олон нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг юм. Түүнчлэн тус хамт олон UB Cab аппликэйшнаа үргэлж шинэчлэн сайжруулж, үйлчилгээний чанар, найдвартай байдлыг өндөр түвшинд хадгалдаг билээ. Түргэн шуурхай, найдвартай, 24 цагийн такси дуудлагын аппликейшны хамт олон богино хугацаанд хурдтай амжилтад хүрлээ.

ОНЫ ОНЦЛОХ ОЮУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР – СИ ЭН ИКС СТРАТЕГИ ТОДОРЧЭЭ

Cи Эн Икс стратеги нь Хөрөнгийн зах зээл дээрх гадаад валютын арилжааны бүтээгдэхүүний ханшийг тодорхойлох, ханшийн хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын түвшинд өндөр үр дүнтэй таамаглахад ашиглагдаж байгаа Монгол залуусын оюуны бүтээл юм. Энэхүү бүтээл бий болсноор олон залуус шилдэг трэйдерээр бэлтгэгдэж,гадаад валютын арилжаанд эрсдэл багатай оролцож санхүүгийн боломжоо тэлсээр байна. Оюуны бүтээл гэдэг юутай ч үнэлшгүй, үнэ цэнэ нь мөнхөд орших зүйл байдаг. Монгол залуусынхаа оюуны бүтээлийг People awards-ыг зохион байгуулагч хамт олон ийнхүү зарласан нь нэр төрийн хэрэг байлаа.

ОНЦЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ – АМИН ЧАНАР


Онцлох эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр-Амин Чанарыг тодруулж байна. Эх орныхоо тал нутгийн Сарлагийн сүүний уургаас гаргаж авдаг Амин чанар пептид нь хүний биед 10-15 минутанд шингэж, эсийн төвшинд үйлчилдэг нь түмний талархлыг хүлээгээд байна. Уураг нь дархлааг дэмжих эсрэг биетийг үүсгэхээс гадна бие махбодийн бүхий л эдийг бүтээх, шинэчлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл уургийн молекул нь амин хүчлүүдээс бүтдэг бөгөөд хүний биед 20 амин хүчил шаардлагатай байдаг бол Амин чанар сүүний уураг, пептид нь 18 амин хүчлийг агуулдаг байна. Уургийг амин хүчил, пептид болгон задалсан учир элэг, бөөрний уураг алдалт нөхөх болон хоол тэжээлээс авах шимт бодисын дутагдалд орсон хүмүүс хэрэглэхэд өндөр үр дүнтэй нь нотлогдсон. Сахар, хавдарын өвчлөлүүдээс эхлээд биеийн хөнгөн ядаргаанд ч өндөр үр дүн үзүүлдэг Амин чанар пептид нь монголчуудын эрүүл амьдрахуйд амин чухал үүрэг гүйцэтгэх болсныг зарлахад таатай байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ИХ СУРГУУЛЬ


Монголын ууган хувийн сургуулиудын нэг Сити Их Сургууль нь 1998 онд Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд, харин 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж улмаар 2021 оны боловсролын салбарын оны шилдэг байгууллагаар тодорсон юм.
Тус сургуульд ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад орны оюутан залуус амжилттай суралцаж байгаа нь энэхүү сургуулийн ОУ-д өрсөлдөхүйц чанартай боловсролыг хямд зардлаар олгож буй гол онцлог юм. Өдгөө Сити Их Сургуулийн хамт олон “Ногоон Сургууль” болох зорилгынхоо хүрээнд “Байгаль” нэртэй бичил цэцэрлэг байгуулж хичээлийн байрнуудынхаа орчинд эко бүс бүрдүүлж, Инноваци бизнес хөгжлийн төв, ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, агааржуулалтын систем бүхий спорт заал зэрэг дурдаад байвал уртаас урт үргэлжлэх санаачлагуудыг хэрэгжүүлсээр байгаа үлгэр жишээ, топ сургуулиудын нэг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ФАРМ


Сити фарм компани нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 33 сүлжээ Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, нийт 115 хүнийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтүй өргөжсөөр 2021 онд таван шинэ салбар, 2022 онд арван шинэ салбар болон Цахим хүргэлттэй эмийн санг амжилттай нээн ажиллуулж бизнесийн хүрээгээ тэлж байна. Сити Фарм компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас People сэтгүүл, People Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээний эрүүл мэндийн салбарын онцлох байгууллагаар нэрлэж байна.

ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ – ДӨРВӨН АРВАЙТ БРЭНД


Үндэсний өв соёлоо тээж, сэргээж, ард олондоо түгээх зорилгоор гарч ирсэн “Дөрвөн Арвайт” Брэндийг People сэтгүүлийн хамт олон бид Онцлох Үндэсний Брэнд Үйлдвэрлэгчээр нэрлэн алдаршуулж байна.
Тус брэндийн гол онцлог нь цор ганц хээ бүхий дахин давтагдашгүй торгоор, биед эвтэй, тохитой сайхан дээл, Монгол хувцас урладагт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид эрхгүй дурлах болсон юм. Дөрвөн арвай буюу Таван нүдэн, зоосны хоёр тал гэсэн утгатай дээлийн хээ нь Хүннүгийн үеэс Өндөр Гэгээн хүртэлх цаг хугацаанд монголчуудын хаад, ноёд дээдсийн хүрээнийхний гол гоёл байсан юм. Торго нь дахин давтагдахгүйгээс гадна дээлний хэв маяг маш их өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Хүрээ донж маягийг хадгалсан, үндсэн чиг нь хуучнаараа, натур Монгол дээлийг Д.Тулга хэмээх эрхмийн загварын ордон гаргаж байгаа нь сайшаалтай.

ОНЦЛОХ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧААР – ХАДЛАН ДЭЭЛ, FLAMES БРЭНД


Монгол дээл хэмээх бидний үндэсний бахархал болсон хувцсыг орчин үеийн уур амьсгалтай бүрэн нийцүүлсэн “Хадлан” брэндийг бид сайн мэднэ. Тэгвэл Хадлан дээл, Flames брэндийг Онцлох Инноваци нэвтрүүлэгч, санаачлагчаар зарлаж байна. Даяаршлын эрин зуунд амьдарч байгаа өнөө үед өөрийн үндэс угсаа, өв соёлд гүн хүндэтгэлтэй хандаж, үнэт чанарыг нь гээлгүйгээр орчин үетэйгээ жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан үндэсний топ брэндүүдийн нэг Хадлан брэндээрээ бид бахархах учиртай. Түүнчлэн энэхүү загварын дээлийн гол онцлог нь бүтэн нано дотортой, хэрэглээнд зохицсон халааснуудтайгаас гадна салхи, ус нэвтрэхгүй, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэж болдог зэрэг олон олон давуу талтай бүтээгдэхүүн юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ОНЦЛОХ АЙМАГ – БУЛГАН


Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймаг “People Awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний “Аялал жуулчлалыг хөгжүүлэгч онцлох аймаг”-аар нэрлэгдэж байна.
Булган аймаг 2022 болон 2023 онуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан юм. Үүнд: “RFC Mongolian Bulgankhangai 2022” ОУ-ын бартаат замын уралдаан, “ITM Mongolia 2022”, “Хамтын ажиллагаатай Булганчууд 2022” арга хэмжээдийн хүрээнд гадаадын 8500, дотоодын нийт 100.000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн орлогыг орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад төвлөрүүлсэн. Түүнчлэн Булган аймаг Польш, Унгар, Чех, Беларусь, АНУ, Солонгос, Япон улсын ЭСЯ-тай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллах болжээ. Мөн бидний сайн мэдэх “Алтаргана” ОУ-ын наадмыг 2024 онд Булган аймагт зохион байгуулахаар болсон байна.

ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ОНЦЛОХ ОРОН НУТАГ-ДОРНОГОВЬ


Хөгжлийг тодорхойлогч Онцлох орон нутгаар Дорноговь аймгийг тодруулж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу дэд бүтцийн ажил, төмөр зам авто зам, цахилгаан дамжуулалтын ажил бүрэн дуусч, үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр 600, дотоодын нийт бүтээгдэхүүн 10%-аар өснө. Дорноговь аймаг байнгын ажиллагаатай хоёр боомттой бөгөөд Замын-Үүд боомтын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар эдийн засагт том нөлөө үзүүлж эхэллээ.
Ханги хилийн боомтыг цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг сайтар сахиулж тасралтгүй ажиллуулан нүүрс, төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь урьд оноос 1.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон. 2022 онд Улсын төсвийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн 20,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 67, орон нутгийн хөгжлийн сангийн 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, замын сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5, нийт 38,7 тэрбум төгрөгийн 88 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ – ДУНДГОВЬ АЙМАГ


Хүүхдэд ээлтэй орон нутгаар Дундговь аймгийг зарлаж байна. Томчууд бид том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ярьж явдаг боловч бяцхан хүүхдүүдээ заримдаа мартаад байгаа нь энэ цагийн нийгэмд илүү тод харагдаж, сэтгэл эмзэглүүлдэг. Тиймдээ ч хүүхдэд ээлтэй төртэй, хүүхдийн төлөө цохилдог зүрхтэй хүмүүстэй байх нь илүү эрхэм. Хүүхдийн төлөө цохилох зүрхтэй аймгаар “Ид шидийн орон-3” жишиг төвийг байгуулахад хувь нэмэр, дэмжлэг, санал санаачилга, зүтгэл гаргасан Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын газрыг онцлох нь зүйтэй. .
Ийнхүү Дундговь аймаг 21 аймгаас анхдагч болж, Ид шидийн оронг орон нутагтаа бий болгосон анхны өлгий нутаг боллоо. “Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлэхээр шалгаруулалт явуулж, Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” ТББ хүсэлт илгээн, аймгийн ЗДТГ, мэргэжлийн бусад байгууллагын дэмжлэгийг авч чадсанаар тус аймагт төсөл амжилттай хэрэгжсэн юм.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОНЦЛОХ ДҮҮРЭГ – СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ


Хүүхдэд ээлтэй онцлох дүүргээр Сонгинохайрханыг тодруулж байна. Тус дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 2023 онд 5 сургууль, 11 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрөгч онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, бэлдмэл, сэтгэц нөлөөт бодисын хор нөлөөг хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анзаар” аяныг анхлан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 60 удаагийн сургалтаар 54000 гаруй иргэдийг хамруулснаар нийслэлийн хэмжээнд жишиг урьдчилан сэргийлэх ажил боллоо. Мөн хүүхдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭЭЛТЭЙ-ИРЭЭДҮЙ” нөлөөллийн аяныг зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон дам аюул учруулахуйц зөрчлийг бүрэн арилгаж чадсан юм. Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаар уламжлан хөгжүүлэх зорилготой Хүүхэд залуучуудын театрын барилга баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ДҮҮРЭГ – ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ


Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг мөсөн гулгуурын талбайтай спорт цогцолбортой болсон юм. Мөсөн гулгуур, хоккейн талбайтай болсноор өвлийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл 100% бүрдэж байна. Тус спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, нэг давхартаа усан бассейнтэй гэдгээрээ мөн онцлогтой. 1000 хүний суудалтай, дөрвөн давхар, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой тус цогцолбор усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай.
Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь теле камерын нэгдсэн төвийг байгуулсан явдал юм. Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулснаар хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ, ОНЦЛОХ ДҮҮРЭГ – БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ


People сэтгүүлийн онцлох “Шинийг санаачлагч, хөгжлийг тодорхойлогч” дүүргээр Баянзүрх дүүрэг тодорч байнаа. Баянзүрх дүүрэг нь 2030 он хүртэлх Хөгжлийн зураглал, бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо. Ингэснээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн асуудал цэгцэрч, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил дэлгэрэн, иргэдийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүх талаар дэмжих юм. Шотэнгай, Базаар зэрэг ОУ-д шалгарсэн тэргүүн туршлагыг эх орондоо нэвтрүүлэгч түүчээ болох боломжийг ийнхүү Баянзүрх дүүрэгт бий болголоо. Үлгэр жишээ болсон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье ээ.

ОНЦЛОХ СПОРТЫН ХҮН – ОЮУН УХААНЫ СПОРТЫН ИХЭР ТАМИРЧИД БОЛОХ Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР


Монгол Улсын оюуны спортын бахархал болсон ихрүүд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг People awards онцлох спортын алдартнуудаар өргөмжлөн алдаршуулж байна. Олон улсын их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар бол ой тогтоолтын дэлхийн хошой аварга. Мөн тэд ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосноороо геннисийн номонд бичигдсэн баатрууд. Тэгвэл ихэр охид 3 сарын 26-нд Хятад улсад зохион байгуулагсдан, тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой, Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож Хятадын ой тогтоолтын аваргуудыг 5:6-ын харьцаагаар ялж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан үнэлж баршгүй гавьяа байгууллаа.

ОНЦЛОХ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-Э.ПҮРЭВДАВАА


Онцлох залуу манлайлагчаар Э.Пүрэвдавааг тодруулж байна. 15 жил БНСУ-д сурч боловсроод ирсэн тэрбээр 2022 оны зуны Азийн Халк хэмээх Солонгосын фитнесийн алдарт тамирчин Хан Чулсон болон тус улсын 50 тамирчинг эх орондоо авч ирж, 200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг анх удаа эх орондоо нэр төртэйгээр зохион байгуулсан юм. Мөн АНУ-ын кино компани болох Нетфлексийн зураг авалтыг эх орондоо хийлгэж, үзэсгэлэнт байгаль, үндэснийхээ өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. АНУ, БНСУ-д борлуулалттай MAXQ сэтгүүлд Солонгосын фитнесийн эмэгтэй тамирчидтай коверлож, зургаа татуулсан нь монгол залуусын нэр хүнд, каррьерийг өндөрт өргөсөн явдал боллоо.

ОНЦЛОХ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ – ЗАЛУУ РЕППЕР YOUNG MO’G


Залуу реппер YOUNG MO’G-ийн уран бүтээлийн гараа Youtube сувгаас эхэлсэн байдаг. Тэрээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж явсаар 2022 онд “Наадий” дуу нь 6 сарын дотор 10 сая үзэгчийн хандалт авч, TRIPLE X AWARDS-аас Song of the Year шагналыг хүртсэн юм.
Мөн 2022 оноос эхлэн Солонгос, Хятад, Япон зэрэг улсуудад аялан тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан. 2023 онд залуу уран бүтээлч маань өөрийн анхны бие даасан The 200 нэртэй Альбомоо гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ.

ГОО САЙХНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – NANI ESTHETIC

Гоо сайхны салбар хөгжихийн хэрээр мэс, тариураар аливаад хандах нь элбэг болсон. Харин Гоо сайхны салбарын онцлох байгууллагаар тодорсон NANI ESTHETIC салон нь мэсгүй гоо сайхныг эрхэмлэн, хэрэгжүүлсээр байна. 2012 оноос тасралтгүй арьсны эрүүл ахуй гоо сайхан, биеийн нөхөн сэргээх физик эмчилгээ, үс хуйх арчилгаа, хумсны эрүүл ахуйн үйлчилгээгээр дагнан ажиллаж ирсэн уг хамт олон өдгөө үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Nani Esthetic салон 2020 оноос Солонгосын INCELLDERM брэндийн био нано технологийн арьс шинэчлэх шилдэг бүтээгдэхүүнийг албан ёсоор төлөөлөн борлуулах үйл ажиллагааг анхлан явуулж эхэлжээ. Бүх төрлийн арьсны нөхөн сэргээх эмчилгээг зөвхөн мэсийн бус аргаар хамгийн шилдэг технологийн Японы тоног төхөөрөмжөөр мэргэжлийн хамт олон үйлчилгээ үзүүлж, арьсны эрүүл байдлыг нэмэгдүүлэх бодит үр дүнг зорилго болгон ажилладаг нь олны таашаалд нийцсээр байна.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирнэ DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс дунд оврын болон цахилгаан автобусуудыг зургаадугаар сарын нэгэн гэхэд оруулж ирэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярихдаа, “Нийтийн тээврийн паркийг энэ жил 800 автобусаар шинэчилнэ. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус байх юм. Цахилгаан автобусууд энэ сарын 26 гэхэд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна” гэсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Автобусууд нэгдсэн стандарттай байх ёстой”-г онцолж байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, ЗАА-ны дарга М.Баяраа гэр хорооллын бүсэд энэ жил автобусны 200 буудлыг шинэчлэхээр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

477 оюутныг цагийн ажилд зуучиллаа DNN.mn

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.7, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувьтай байгаа. 2018 онтой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.3 пунктээр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.3-аар буурч, ажиллах хүчний оролцооны түвшин 2.7 пунктээр өссөн. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил үйлчилгээнд 69 мянган иргэн хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар ажил олгогчоор бүртгэгдсэн 482 аж ахуйн нэгж, байгууллага 2093 ажлын байрны захиалга өгч, 3673 иргэнийг “E-job” системд бүртгэж, 948 иргэнийг ажилтай болгосон. Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучиллаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

АТҮТ: Өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна DNN.mn

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.

Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.

Та бүхэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажлын явцад гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, уялдуулж ажиллах.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудасны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын нэг давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, арга зүйгээр хангаж ажиллах.
  • Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Categories
гадаад мэдээ

​“Google” хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ DNN.mn

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Энэхүү функцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой болно гэж Пичаи онцолжээ. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байгааг Пичаи нэмж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чийгний дутагдал DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ……


Хүнээ байгаль орчин талаас нь хайрлан хамгаалах ажлыг нийслэлийн байгаль орчин хариуцсан алба хийхээ бараг больчихсон. Усны машин өдийд өглөө оройгүй явж, өвөл чаддаггүй агаарын бохирдлоо одоо ялдаг газар ш дээ. Амьд организм хөдөлж байгаа хаврын энэ өдрүүдэд тариачин хүн лугаа хэдэн модоо усалж амь чийг оруулах, машины утаа, салхиар дэгдэх тоос шороог усаар дарах нь гол ажил баймаар. Улаанбаатар хотын цаг агаар арвайн гурил хуурайгаар нь идэж байгаа лугаа тийм нэг аргуу байна. Дэлхийн дулаарлын өнөө үед хурмаст тэнгэрээс хур царайчлаад мөдгүй. Гудамж талбай дахь таримал мод бут бензиний утаанд божийтлоо хатан өгөр даах нь элэг эмтэрмээр. Түүнийг тоож байгаа газар алга. Цэцэрлэгч гэдэг сайхан ажлыг цэвэрлэгч нар хийх сонирхолгүй нь хачирхалтай. Саяас дээш хүн амтай хотын хамгийн өндөр цалинтай ажил бол талбайн цэвэрлэгч байдаг жишиг бий. Нийслэлийнхэн хогоо цэвэрлэх тухай их ярьдаг боллоо. Сайн хэрэг. Харамсалтай нь социализмын үеийн коммунист субботникийг санагалзаад, хүлээгээд байх юм. Монголчуудын талаас илүү нь амьдарч байгаа энэ хэсэгхэн газрыг чийгшүүлж, цэвэрлэх ажлыг хэдэн малаас дорд үздэг хаанахын ёс вэ? Утааны бус усны униар татсан хаврын сайхан орой, урьхан өглөө байдаг сан. Хү- ний сэтгэл тэнийж хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг зөв талдаа “стрээстдэг” тэр хавар ус шүршдэг машинтайгаа хамт одоод мартагдлаа. Зам хөндлөн гарахдаа хүүхдээ дээр өргөж тэврэхгүй бол машины утаа, гудамжны тоосонд хамгийн ихээр нэрвэгддэг. Энийг хүүхэд мэдэхг үй болохоор гомдол гаргагч байдаггүй. Үүн шиг чийгний тухай гомдол гарч байгаагүй. Ачир дээрээ бүгдээрээ л хохирч явна.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

3Х3 сагсан бөмбөгийн Олимпийн оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав болон Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав.

Олимпын оноо олгох, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16, 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор тэмцээнийг FIBA 3X3 Ulaanbaatar Mayor Challenger нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцож, 150 гаруй улсад тэмцээнийг шууд дамжуулах юм.

Сагсан бөмбөгийн 3X3 төрөл нь олон улсын “Urban” буюу хотын спортын хамгийн сайн хөгжиж буй спорт. Тухайн хотын хамгийн түүхэн, гол цэгт, тасралтгүй үргэлжлэх хөгжмийн хэмнэлд зохион байгуулагддаг, спорт, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн юм. Он гарснаар “Парис 2024” Олимпын наадмын эрх олгох оноо цуглуулах тэмцээнүүд эхэлж, Монгол Улсын шигшээ багийн хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох зорилго тавин бэлтгэж буй. Иймд олон улсын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон, оноо цуглуулахаас гадна эх орондоо дэлхийн чансааны, өндөр оноо олгох тэмцээнийг зохион байгуулж, олон баг оролцуулахад анхаарч ажиллаж байгааг уулзалтад оролцогчид онцлов.

Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.