Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Тодруулбал, Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах, хэлбэр өөрчлөх, оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалт хийх, паспортын мэдээллийн өөрчлөлт болон оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байгаа бөгөөд уг цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтой юм.

Мөн оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгахыг сануулж байна.

Түүнчлэн оршин суух үнэмлэхийг хүлээн авахдаа гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авчирна уу.

Categories
гадаад мэдээ

Австралид сэргээгдэх эрчим хүч нэмэгдэв DNN.mn

Австралид Лейборист нам 2022 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь өмнөх засгийн газрынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрчим хүч, усны асуудал эрхэлсэн сайд Таня Плиберсек мэдэгджээ.Лейрорист нам уур амьсгалын бодлогоороо хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад “тодорхой орчин нөхцөл” бүрдүүлж өгсний дүнд дээрх өсөлт гарчээ. Тус намньАвстралийннүүрстөрөгчийндавхарислийнялгарлыг 2030 онгэхэд 2005 оныхоос 43 хувиарбууруулж, улмаар 2050 онгэхэдялгарал, шингээлтийнзөрүүгтэглэхамлалтөгөөдбайгааюм.

Т.Плиберсек “Бид засгийн газраа байгуулснаасаа хойших 10 сарын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд байна. Өмнөх засгийн газрын үед мөн хугацаанд таван төсөлд л зөвшөөрөл олгоод байсан” гэж “ABC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.“2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 82 хувьд хүргэх зорилт тавиад байгаатай холбоотойгоор ийм төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчид олширч байна” гэж тэрбээр ярьсан байна. Мөнодоогоорсэргээгдэхэрчимхүчний 90 гаруйтөсөлТ.Плиберсекийнзөвшөөрлийгхүлээжбайгааажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт DNN.mn

Сургуулийн орчинд худалдаалж буй сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд 2021 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын хэмжээнд 715 газрыг хамруулахад:

– 98.6 хувь нь бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
– 89.5 хувь нь бүх төрлийн хийжүүлсэн ундаа
– 87.6 хувь нь чипс, эрдэнэ шишийн хөөс, попкорн, давсалсан, бүрсэн самар 83.7 хувь нь хатаасан жимс, бүх төрлийн чихэр
– 79.4 хувь нь байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
– 74.8 хувь нь крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан /эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу
– 74.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 1.1 граммаас их давс агуулсан бүх төрлийн хүнс
– 63.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд 4 граммаас их ханасан өөх тос
– 61.2 хувь нь энергийн болон спортын ундаа тус тус худалдаалж байсныг тогтоосон. Эдгээр нь илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүн юм.

Иймд хүүхдийн хоол, хүнсний зохисгүй хэрэглээ, хооллох буруу дадал, илчлэг өндөртэй, давс, тос, чихрийн агууламж ихтэй, эрүүл бус бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргүүлж байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ шинэлэг технологиуд нэвтрүүлнэ DNN.mn

БНСУ шинэлэг технологиудыг эзэмшиж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд 2030 он гэхэд хагас дамжуулагч, цэнэг хураагуур, атомын эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн гол салбаруудад 13.5 их наяд вон/10.23 тэрбум ам.доллар/-ы хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын Аж үйлдвэрийн яаммэдэгдэв.

Засгийн газраас аж үйлдвэрийн 11 томоохон салбарт 40 судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлж, 2027 он гэхэд 6.2 их наяд вон, 2030 он гэхэд нэмж 7.3 их наяд воны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдэгджээ. Эдгээр салбарт хагас дамжуулагч, дэлгэц, цэнэг хураагуур, гол түүхий эдүүд, дэвшилтэт үйлдвэрлэл, ухаалаг робот, шинэ үеийн атомын эрчим хүч үйлдвэрлэх, шинэ эрчим хүч зэрэг багтах ажээ. Төлөвлөгөөний хүрээнд тус яам “Hyundai Motor”, “POSCO Holdings”, “Samsung Display” зэрэг есөн компани болон холбогдох дөрвөн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид “Ивомек”-ийг дур мэдэн малдаа тарьж, доозыг нь хэтрүүлж байна DNN.mn

Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар малын эмч Б.Оюунсайхантай ярилцлаа.


Малчид малдаа дур мэдэн тариа хийдэг. Жишээ нь “Ивомек”-ийг хаанаас ч аваад малдаа өөрсдөө тарьчихдаг шүү дээ. Энэ нь зөв үү?

-Малын эмийг зориулалтаар нь хэрэглэх нь хамгийн чухал асуудал. Ялангуяа малчид эмийг мал эмнэлгийн бус байгууллагаас худалдан авч, малын эмчийн зөвшөөрөлгүй, зааварчилгаагүй хэрэглэх явдал их байна. Уг нь өвчин үүсгэж байгаа паразитын биологитой нь холбож хэрэглэх ёстой. Гэтэл малчид жилийн дөрвөн улиралд “Ивомек”-ийг дур мэдэн малдаа тарьж, доозыг нь хэтрүүлж байна.

-Тарилга нь хэд хоноод шимэгддэг вэ. Тарилгыг малын эмч, мэргэжлийн хүмүүс хянадаг уу?

-Уг нь малд “Ивомек” тарьснаас хойш 28 хоногийн дараа махыг нь хэрэглэж болно гэсэн заалттай. Энэ бол бие махбодиос нь тариа бүрэн гадагшлах хугацааг хэлж байгаа юм. Малчид дуртай газраасаа эм бэлдмэл аваад өөрсдөө малдаа хийчихээд байна шүү дээ. Үүнийг малын эмч хянах боломжгүй. Иймээс малын эмийн хэрэглээг хянах хяналтыг сайжруулах, “Ивомек” тарианы гарал үүсэл, хил гаалиар уг тариаг тусгай зөвшөөрлөөр оруулдаг болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байх

Малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодид ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг. Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглоно.

Эдгээр бодисууд нь мал, амьтанд нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, аль нэг эрхтэнд хавдар үүсгэх, аливаа зүйлд хэт мэдрэг болгох (харшил), ужиг хордлого бий болгох зэрэг сөрөг болон гаж нөлөө үзүүлнэ.

-“Ивомек”-ийн тун ихэдвэл малд болоод мах, сүүнд яаж нөлөөлдөг вэ?

-“Ивомек” тариаг нялх төлд тарихыг болгоомжлох хэрэгтэй. Төл маш амархан хордох үс зулгарах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул анхаарах ёстой. Түүнчлэн “Ивомек”-ийн үлдэгдэл гээд байгаа бодис нь мах, сүүгээр дамжин хүний биед орсноор сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдчихсан. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэдэг бол хүүхдийн санах ойг сааруулдаг зэрэг олон сөрөг нөлөөтэй. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх ч аюултай. Тийм учраас малын биеэс гадагшлах хооронд тухайн малын сүүг хүнсэнд хэрэглэх, төхөөрч махыг нь худалдаалахыг хориглодог.

Сүүлийн үед энэ тариаг замбараагүй хэрэглэснээс малын маханд элдэв асуудал үүсэж, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна?

-Монголчуудын хүнсний, махны аюулгүй байдлыг хариуцдаг салбар нь мал эмнэлэг. Малчин хүн малаа нядлаад, хүнсэндээ хэрэглэх нь нэг хэрэг. Харин нийтийн хэрэгцээнд оруулж байгаа мах аюулгүй байдлын тодорхой шаардлагыг заавал хангасан байх ёстой.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 17-нд бүртгэнэ DNN.mn

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр www.ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ.

Та бүхэн дараах анхааруулга санамжийг сайтар уншиж, танилцсаны дагуу бүртгэл хийлгэхийг зөвлөж байна.

Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл, хохирлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахгүй болно.

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

  • Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09:00- 17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ/
  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./
  • Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.
  • Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207
  • 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.

2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.
  • Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

  • 18- 39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

4. АНХААРУУЛГА

  • Шалгалт өгөх хуваарийг www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net цахим хуудсанд тухай бүрд зарлан мэдэгдэнэ.
  • Сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх.

БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох онооны тогтолцооны дэлгэрэнгүй зарыг эндээс https://www.hudulmur-halamj.gov.mn/content/5706 харна уу.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ: Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна DNN.mn

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р зүйл заалтыг хангаагүй тул нэмэлт хэрэгсэл суурилуулан дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч компанид өгсөн байна.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар “Цэвэрлэгээний машины техникийн тодорхойлолтыг бүрэн хангуулахаар “Батсээр” ХХК-д хугацаатай үүрэг өгсөн. Мөн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан, үгүйг, мөн худалдан авах үйл ажиллагаанд тухайн компанийн нөлөөлөл байсан, эсэхийг тодруулахаар АТГ-т хандаж шалгуулна” хэмээв.

Зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй байсан тул үйлчилгээнд огт гаргаагүй бөгөөд одоогоор нийслэлийн төсвөөс санхүүжилт олгоогүй байгааг албаныхан онцолж байлаа. Харин одоо ашиглаж байгаа зам цэвэрлэгээний бичил машиныг 2019 онд нэг бүрийг 142.5 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Уг машин нь авто болон явган замыг чийгшүүлэн, тоос шороо босгохгүй цэвэрлэх зориулалттай аж.

Categories
мэдээ нийгэм

Халхгол суманд дэгдсэн түймэрт 9 айлын гэр, хашаа өртжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГын харьяа Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэдийн нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Шадар сайдын өгсөн үүргийн дагуу Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 27 албан хаагч газар дээр нь очиж ажиллаж байна. Дорнод аймгийн Булган, Чулуунхороот суманд өчигдөр дахин шинээр түймэр гарсан. Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар хотоос нэмэлт хүч татаж, түймрийг бүрэн унтраалаа.

Эдгээр бүлэг шаардлагатай гэвэл Халхгол суманд очиж үүрэг гүйцэтгэхээр хүлээж байна. Урьдчилсан байдлаар Халхгол суманд дэгдсэн түймрийн улмаас есөн айлын гэр, хашаа, саравч өртсөн гэх мэдээлэл ирсэн” гэлээ.

Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийг хяналтдаа авчээ.

Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халх гол, Нөмрөг орчимд байрлуулсан. Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна DNN.mn

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Өдгөө нийслэлд буй 400 мянган өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр барилгын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, аюулгүй байдал, дундын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлыг тухайн орон сууцны СӨХ хариуцан ажилладаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг нийт 1437 сууц өмчлөгчдийн холбоо, 124 мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж байна.

СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны дөнгөж 307 нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон СӨХ орчноо иргэддээ зориулан тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах дээр учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй тохиолдол цөөнгүй. Нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө олон сараар төлдөггүй зэрэг асуудал ч бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Нийслэлийн зүгээс СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд зохицуулалт хийх үүрэгтэй.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн чиг үүргийн хүрээнд 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ. Хуулийн төсөлд иргэд, СӨХ болон бусад талын саналыг хүлээн авч тусгах нь маш чухал. Тиймээс бид www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал хүлээн авах ажлыг зохион байгуулна. Иргэд, СӨХ болон холбогдох талууд хуулийн төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг хүсэж байна” гэлээ.

Уг хуулийг шинэчилснээр:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
  • Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
  • СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
  • Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ.
Categories
мэдээ спорт

Т. Нямжаргал “Road to UFC”-д оролцоно DNN.mn

Японы холимог тулааны “Гладиатор” холбооны “Gladiator 021” тэмцээнд Японы NavE-г долоон секундэд хүнд цохилтоор ялж, тус холбооны хөнгөн жингийн аварга болсон Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Road to UFC”-д оролцох болжээ.

Тэрбээр “Gladiator холбооны аварга болсноор Road to UFC-д орох хаалга нээгдсэн. Gladiator холбооны бүх ажилтан, надтай тулалдсан NavE тулаанч, хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье. Удахгүй Road to UFC-д тулалдах ч та бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Цаашдаа миний араас олон монгол залуу гарч ирж, аварга болоосой” гэжээ.