Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн бүлгийн ажилчид сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2016 оноос иргэдийн бүлгийг ажилуулж эхэлсэн юм. Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна. Тэд зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлэх юм. Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяра “Хот, нийтийн аж ахуйн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ жилийн хувьд 120 хүн арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллана. Иргэдийн бүлэгт ажиллах цагийн хөлсийг бид 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, тэгэхээр иргэдийн оролцоо ч өндөр, бүртгүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна. Нөгөө талаас, хотын тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээнд ажиллах боловсон хүчин бэлдэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа болдог” гэлээ.

Иргэдийн бүлгийн төлөөлөл Г.Даваахүү “Иргэдийн бүлэгт орж ажиллаад 12 жил болж байна. Бид ихэвчлэн ямар нэгэн албан газарт харьяалагддаггүй, эзгүй газар үүссэн их хэмжээний хогийг цэвэрлэдэг. Өөрийнхөө боломж, цаг завд тааруулж ажиллаад орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Энэ жилийн хувьд цагийн хөлсийг нэмэгдүүлсэнд талархаж байна. Хотын зүгээс мөн ажлын хувцас, багаж хэрэгслээр хангаж өгдөг” хэмээв.

Иргэдийн бүлэг энэ сард нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг голын ай сав, далан, цэцэрлэгийн 1.6 сая ам метр талбайг хуваарийн дагуу цэвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр үйлчлүүлдэг болно DNN.mn

Их дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ.

Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

К.Нямдаваа: Экологийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна DNN.mn

Нийслэлийн иргэний танхимд өчигдөр “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулллаа. Зөвлөгөөнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газар хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваатай ярилцлаа.


-Өнөөдрийн (өчигдөр) “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөний үр дүнг юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр (өчигдөр) Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Нийслэлийн байгаль орчны газартай хамтарч “Хүн бүр байгаль хамгаалагч” нэртэй зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөний зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Түүнчлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх агуулгатай юм. Түүнчлэн энэ сарын 15-наас эхэлж нэг сарын хугацаатай “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг зохион байгуулна. Энэхүү аяны зорилго, чиглэлийг иргэд олон нийтэд хүргэхэд мөн энэ зөвлөгөөнд чухал ач холбогдолтой юм.

Зөвлөгөөнд байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг судалсан судлаач эрдэмтдийн илтгэлийг гарган тавьж байгаа нь чухал ач холбогдолтой байна. Тухайлбал ой мод, ус, ургамал, хөрсний бохирдол зэрэг тулгамдаж буй асуудлыг тодорхой судалгааны үндсэнд гаргаж илтгэлүүдийг танилцуулж байна.

-Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт экологийн цагдаагийн орон тоо хэд байна вэ. Сум бүрт экологийн цагдаа бий юу, хэсгийн төлөөлөгч нь давхар хийж байна уу?

-Экологийн цагдаагийн алба нь 2022 онд байгуулагдсан. Тус байгууллага нь Нийслэл хотод алба, 21 аймагт экологийн цагдаагийн албаны ажил хариуцсан байцаагч, мэргэжилтнүүд гээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Түүнчлэн бүх сумдад биш ч зайлшгүй нэн шаардлагатай аймгийн зарим сумдад бие даасан экологийн асуудал хариуцсан байцаагч нар ажиллаж байна. Тус алба нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргийн нэгжүүдтэй юм. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын орц гарцын найман цэгт хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шалган нэвтрүүлэх цэгүүдийг хариуцсан нэгж гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Экологийн цагдаагийн алба нь зөвхөн бие дааж үйл ажиллагаа явуулахаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн байгаль орчны газрууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг юм. Бидний тавьж буй зорилго нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас, устгаж сүйтгэхээс нь өмнө хамгаалахад анхаарал хандуулан ажиллах юм. 2023 онд Экологийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулсан. Орчны бохирдол гэж юу вэ, хөрс, ус, агаарын бохирдол юунаас үүдэлтэй вэ гэдгийг мөн хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бохирдол яаж үүсдэг вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгөх нь чухал. Тухайлбал, ундны усны бохирдол юунаас шалтгаалдгийг иргэдэд ойлгуулж, таниулах нь чухал юм. Үүнд, Нийслэл Улаанбаатар хотын хувьд ундны усны гол тэжээгч бол Туул гол. Газрын гүний хөрсний ус, Туул гол хоёр харилцан бие биенээ тэжээж байдаг учраас хөрсний бохирдол гэдэг асуудалд иргэд анхааралтай хандах ёстой. Ялангуяа гол мөрний татмыг бохирдуулахгүй, гуу жалгыг хог хаягдлаар дүүргэхгүй байж, гэр хорооллын нөхцөлд муу ус, нүхэн жорлонгийн асуудлууд стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Хөрс бохирдсоноор ундны усны тэжээгч болох Туул гол бохирдох аюултай юм.

-Экологийн албаны хувьд хууль бус ан агнуур, хууль бус мод бэлтгэлтэй хэрхэн тэмцэж, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Хууль бус мод бэлтгэл нь хөдөө орон нутагт ихэнхдээ үйлдэгддэг гэмт хэрэг. Үүнд бид өөрсдийн хариуцсан мэргэжилтнүүддээ ямар ажил арга хэмжээг зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх ёстой вэ гэдэг заавар зөвлөгөөг өгдөг. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдардаг иргэд зохих зөвшөөрөлгүйгээр дур зоргоороо мод тайрах, огтлох үйлдэл гаргаж байна. Мөн модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал тавьж хяналт шалгалтын ажлыг хийдэг. Орон нутагт энэ чиглэлээр явуулын хяналт шалгалтыг давхар хийж байгаа. Мөн орон нутгийн зам дагуух болон ойн бүсэд хяналт шалгалтыг хийж, зохих зөвшөөрөлтэй ч зөвшөөрлөө буруугаар ашиглаж мод бэлтгэж, сүйтгэсэн асуудлууд илэрч байна. Бид цаашдаа өргөн хүрээнд технологийн шийдлийг ашиглаж хяналтын системээ далайцтай үргэлжлүүлнэ.

Орон нутагт үйлдэгдэж буй хууль бус ан, агнуурын хувьд зэрлэг амьтны эд эрхтнийг янз бүрийн дам яриа байдлаар ашиглаж, хэрэглэдэг гэсэн буруу зөрүү мэдээллээс болоод агнах явдал цөөнгүй байна. Тухайлбал, тарваганы эд эрхтэн биеийн эд эрхтэнд сайн, янгир, гөрөөсний цус уух, хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэх зэрэг иргэд дундын аман ярианууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй юм аа. Зэрлэг амьтад нь янз бүрийн празит шимэгч вирус тээгчид байдаг учраас хүний биед орох үед ямар сөрөг нөлөө, өвчлөл үүсгэх вэ гэдгийг иргэдэд ойлгуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг давхар зохион байгуулна.

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд экологийн хамгийн тулгамдсан асуудал бол агаарын бохирдол шүү дээ. Үүнтэй хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд Экологийн цагдаагийн албаны хувьд агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлс юу байна, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бохирдол үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар зөв ойлголт, мэдээлэл өгөх чиглэлийн ажлыг хийж байна. Түүнчлэн хяналт шалгалтын чиглэлээр давхар ажлыг зохион байгуулж байгаа. Янз бүрийн шатах материалыг шатааж түлж, галлагаанд хэрэглэх асуудалд бие даасан хяналт шалгалтын ажлыг явуулдаг.

-Машины нүүрсэн яндан экологийн хамгийн том асуудал шүү дээ. Нүүрсэн яндангийн асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Нүүрсэн яндан нь автомашины яндангаас гарч буй утааны хортой бодисын элементүүдийг ялгаж авах зориулалттай. Нүүрсэн янданг ашиг олох, үнэд хүрдэг гэдгээс үүдэж хулгайлах асуудлууд их байдаг. Энэ чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой ажлуудыг зохион байгуулж өнгөрсөн хугацаанд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Түүнчлэн зарим хүмүүс нүүрсэн яндангийн учир холбогдлыг мэдэхгүйгээсээ болоод цөөхөн хэдэн төгрөгийн ашиг олох зорилгоор яндангаа аваад бусдад зарах тохиолдол ч гардаг. Ингэж болохгүй юм. Тиймээс агаарын бохирдолд энэ асуудал асар их нөлөө үзүүлдэг учраас танин мэдэхүйн шинжтэй сурталчилгаа, үйл ажиллагааг явуулж байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.m

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 13, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 23, Элдэв
тэнгэртэн одтой, цагаагчин үхэр
өдөр. Өдрийн наран 6:08 цагт
мандан, 19:38 цагт жаргана. Тухайн өдөр
тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай
дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал
адгуус номхруулах, лус тахих, мал арилжих,
буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм
байгуулах, байшингийн суурь тавих, угаал
үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун зүгт мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүрэлсүх ба Мод​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МУИС-ийн Эдийн
засгийн хүрээлэнгийн
захирал доктор, профессор
Х.Цэвэлмаа “1072 хувьцааны ногдол
ашгаар нүүрс угаах үйлдвэр барихад
иргэдийн хувьцаа жилд хэдэн
хувиар өсөх юм…
” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АН-ын Нарийн бичгийн
дарга О.Баасанхүү “Улсын дээд
шүүхээс
Лу.Гантөмөр
даргад тамгын
хяналтын
дугаарыг ойрын
хугацаанд
олгоно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүрэлсүх ба Мод ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Жиргээч Болуушка буюу
Б.Болор-Эрдэнэ “Монголчууд өдөрт дор хаяж
нэг хүн сонгож авч дайралт
хийдэг гэхэд хилсдэхгүй
болчихлоо” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн зургаан жил нэг ч хүнтэй
уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна

Ж.Батсуурь, Н.Наранбаатар нарын
бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх
мэдээллийг тэд үгүйсгэв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ DNN.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал дүгнэлтийг хэлэлцээд, Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх баримт бичиг болон түүнийг ямар үндэслэлээр, хэн, ямар журмаар хэрхэн хийх, улсын бүртгэлийн мэдээллийн санд хэрхэн оруулах, сангаас лавлагаа авах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхой болгох саналыг төсөлд тусгасан байна.

Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төрөөс хараат бус байх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг боловсронгуй болгох, татан буугдсан намын эд хөрөнгийг шийдвэрлэх болон санал, дүгнэлтийн төсөлд дурдсан бусад асуудлаар хуулийн төслийг сайжруулах талаар саналаа оруулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилох 478 иргэний мэдүүлгийг хянав DNN.mn

Нийтийн албанд томилох 478 иргэний мэдүүлгийг хянав


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 478 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг энэ сарын 3-7-нд шалган, 165 мэдүүлгийг хянан шийдлээ.

Одоогоор 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгааг АТГ мэдээлэв.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Мөн 81 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр ажиллах 3D принтер бүтээжээ DNN.mn

Өнөөдөр олон улсын сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны дөрөвдүгээр сарын 12 бол ЗХУ-ын иргэн Юрий Гагарин анх сансарт нисэж, “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч эсэн мэнд эх дэлхийдээ буцаж ирсэн түүхэн өдөр.

Энэ өдрийг сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей зарлан тунхагласан юм. Мөн энэ өдөр ОХУ-д сансрын нисэгчдийн өдрийг тэмдэглэдэг бөгөөд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн 1962 оны дөрөвдүгээр сарын 9-ний зарлигаар бий болгосон юм.

ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлсэн түүнийг бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болсон нь хожмоо сансар руу “хөтөлсөн” гэдэг. Саратов хотын аж үйлдвэрийн сургуулийг төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн орж, сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.

Түүхэнд тэмдэглэгдсэн домогт нислэгээс хоёр жилийн өмнө анхны сансрын нисэгчдийн отрядад сонгон шалгаруулалт эхлэхэд Ерөнхий зохион бүтээгч С.Королев “30 орчим насны, 72 кг жинтэй, 170 хүртэл см өндөр” гэсэн шаардлага тавьсан байв. Ю.Гагарин 20 хүний хамт нэр дэвшиж, сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм. Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий анхны нислэг хийхээр шилэгдсэн байна.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй ч олон таамаглал хийсэн байдаг.

Гагарины дурсгалыг мөнхжүүлэхээр Смоленск мужийн Гжатск хотыг Гагарин хэмээн нэрлэж, Оросын Агаарын цэргийн академид түүний нэрийг олгожээ. Цэргийн сургуулиудын курсантуудад Гагарины тэтгэмжийг өгдөг. Дэлхийд түүний нэртэй олон гудамж талбай бий. Түүний газардсан Смеловка тосгоноос холгүй газар дурсгалын цогцолбор босгож, мөн Гагарин хотод түүний нэрэмжит музей байгуулсан. Сарны нөгөө талын 250 км-ийн тогоотой томоохон өндөрлөгийг “Гагарин”-ы гэж нэрлэжээ.

Сонирхолтой баримтаас:

1957 оны 10 дугаар сарын 4-нд дэлхий орчмын тойрог замд дэлхийн анхны хиймэл дагуулыг гаргажээ. Энэ үйл явдлыг тэмдэглэн жил бүр Дэлхийн сансрын өдрийг тэмдэглэдэг.

1960 оны наймдугаар сард Белка, Стрелка нэртэй хоёр нохойг сансарт нисгэн нэг хоног болгоод, дэлхийдээ эргүүлэн буулгажээ.

1961 оны наймдугаар сарын 6-нд сансрын нисэгч Герман Титов “Восток‑2” хөлгөөр нислэг хийв.

1963 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешкова “Восток-6” хөлгөөр сансарт гурав хоног нисэв.

1969 оны долдугаар сарын 21-нд АНУ-ын сансрын нисэгч, “Аполлон‑11” хөлгийн дарга Нил Армстронг анх удаа саран дээр хөл тавив.

1975 онд “Союз”, “Аполлон” хөлөг сансарт залгагдан сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.

2000 онд 15 орон оролцсон Олон улсын сансрын станц анхны багаа хүлээн авав.

Сансар судлалын үр дүн

Сансар судлалын үр дүнг өнөөдөр хамгийн өргөн дэлгэр ашиглаж буй нь харилцаа холбооны салбар. Хүн төрөлхтөн сансарт тойрог замын дэд бүтцийг бүрдүүлж сансрын жуулчлалыг эхлүүлж, сансрын үйлчилгээг буй болгож байна. Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам.долларт хүрсний дөрөвний нэгийг шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Сүүлийн жилүүдэд 600 кг хүртэл жинтэй хиймэл дагуул олныг хөөргөсөн байна. Ирэх 8 жилд сансарт хөөргөдөг хиймэл дагуулын тоог 4-5 дахин нэмэхээр төлөвлөөд байна. Сансрын ачаа тээвэрлэлт өнгөрсөн хагас зуун жилд маш өндөр өртөгтэй, нэг кг ачаа 5-6 мянган доллар байсан. Харин “SpaceX” компани энэ өндөр өртгийг эрс бууруулж чадсан нь том ололт байв.

Анхны “Falcon 9” пуужин тээвэрлэлтийн үнийг 2 дахин хямд болгосон байна. Одоо 10 см-ээс дээш диаметртэй зүйлс 21 000 ширхэг дэлхийн орчмын тойрогт эргэлддэг гэсэн тоон үзүүлэлт бий.

Хятадын эрдэмтэд дэлхийн тойрог орчмын хаягдлыг устгах хиймэл дагуул бүтээжээ. Сансрын хаягдлыг цэвэрлэх нь ойрын үед чухалд тооцогдох нь. Ийм учраас цаашид сансарт нисэж яваа хиймэл дагуулыг засварлах түлшээр хангах хиймэл дагуул бүтээх хэрэгтэй гэсэн санааг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Дэлхийн тойрог замд 2035 он гэхэд бизнес үйлдвэрлэлийн хүрээнд сарыг түүхий эдийн бааз болгоно. Ингэхийн тулд:

-Хиймэл дагуул хөөргөх өртгийг 10-100 дахин хямдруулна.

-Сансарт нөөц болон шатахуун олборлоно.

-Сансрын эрчим хүч, дэд бүтцийг байгуулна.

-НАСА-гийн “Артемид” хөтөлбөр 2028 он гэхэд хэрэгжүүлж эхлэх, 15 жил ажиллах хугацаатай Сарны баазын төслийг боловсруулжээ.

НАСА буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн 1977 оны есдүгээр сарын 5-нд хөөргөсөн “Вояжер” хөлгийн нислэг эдүгээ 42 жил, зургаан сар гаруй үргэлжилж байна. “Вояжер” хөлөг 2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийгээс 22.2 тэрбум километр хол аяллаа үргэлжлүүлж, сансрын гүнийг судлах хүн төрөлхтөний хүсэл эрмэлзэлд хязгаар байхгүй гэдгийг харуулсан аж. Энэ бол сансрын орон зайд болсон өнгөрсөн зууны үйл явдлууд.

Циолковскийн томъёогоор “сансарт ачаа гаргахын тулд пуужингийн жингийн 90.0 хувьтай тэнцэх хэмжээний шатахуун шатаах хэрэгтэй” болдог. Марс гараг руу нисэхийн тулд, нарны аймгийн тойрогт гарахын тулд маш их шатахуун хэрэгтэй. Ачаа ихтэй бол бүр ч боломжгүй гэж үздэг. Ийм учраас сансрыг эзэмшихийн тулд ус, устөрөгч, хүчилтөрөгч зэргийг шатахуун болгож, барилга барих металлыг сансраас олох хэрэгтэй болсон байна. Саран дээр болон сансарт энэ бүх зүйл бий хэмээн үзэх болжээ. Тухайлбал, саран дээр титан болон төмөр байдаг аж.

Эдгээр нь дэлхийн тойрог замд, сансарт станц байгуулахад хэрэг болно хэмээн үзэх болжээ. Дэлхийн том компаниуд саран дээр бааз хямд өртгөөр барих чадвартай роботуудыг хийх төслийг гаргаж байгаа аж. Тухайлбал, саран дээр ажиллах 3D принтерийг боловсруулжээ. Үүнд хамгийн чухал асуудал нь усан хөдөлгүүр юм байна. Сансрыг эзэмшихэд гол нөлөөлөх усан хөдөлгүүр “Momentus”-ыг эдүгээ эрдэмтэд боловсруулж эхэлсэн аж. Жирийн хөдөлгүүр хийн газаар ажилладаг бол энэ хөдөлгүүр сансарт оршдог усаар ажиллах боломжтой. Сансарт ус буй. Түүн дээр мөс буй.

Сансрыг хүн төрөлхтөн эзэмших ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж, дараах байдлаар төлөвлөжээ.

-Дэлхийн тойрог замд 2023-2024 онд хиймэл дагуулын засвар үйлчилгээ байгуулна.

-Сарны баазыг 2027 онд байгуулна.

-Сарны шатахууныг 2028 оноос эхлэн олборлоно.

-2030 оноос эхэлж хиймэл татах хүч бүхий сансрын зочид буудал, станцуудыг байгуулна.

-Сансрын бүтээгдэхүүнийг 2050 он гэхэд сансарт үйлдвэрлэх зорилтыг тавьж байна.

-Хиймэл эрхтэн болон хагас дамжуулагчийг сансарт үйлдвэрлэнэ.

-Сансарт сансрын лаборатори байгуулна.

-Жингүйдлийн нөхцөлд сансарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн бүтээгдэхүүнээс үлэмж хямд бөгөөд чанартай байх болно.

-Дэлхийн тойрог замд орон сууцны станц байгуулна.

Categories
гадаад мэдээ нийгэм

H3N8 шувууны томуугаар хүн нас барсан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгджээ DNN.mn

Шувууны томууны H3N8 вирусээр хүн нас барсан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн болохыг ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал Хятадын Гуандун мужийн оршин суугч 56 настай эмэгтэй H3N8 вирусний халдвараар амиа алдсан байна. Энэ оны 2-р сард түүний бие өвдөж, 3-р сарын 3-нд уушгины хатгалгаагаар эмнэлэгт хүргэгдэн, 16-ны өдөр нас барсан юм байна.

Шувууны томуугийн H3N8 вирус анх 2002 онд Хойд Америкийн усны шувуудаас гаралтай бөгөөд морь, нохой, адуу, далайн хав зэрэг амьтдад илэрч байжээ. Харин хүнд халдварласан хоёр тохиолдол өмнө нь бүртгэгдсэн нь хоёулаа БНХАУ-д юм байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.