Categories
мэдээ нийгэм

ЗЭРЭГЦЭН АМЬДАРЪЯ: Зэрлэг амьтдад ээлтэй гарц байгуулах стандартын хэрэгжилт DNN.mn


Манай улс зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажлын хэсэг байгуулан ажилласны үр дүнд Азийн орнуудаас анх удаа зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах хоёр стандартыг баталсан.

Тодруулбал “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц,Ерөнхий шаардлага MNS 6515:2015” Монгол Улсын стандартыг 2015 онд баталсан. Энэ нь Монголд төдийгүй дэлхийд ховор хулан адуу, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг туурайтан амьтдад зориулсан гарц хийж, тэдгээрийг хамгаалах зорилготой юм. Мөн 2018 онд “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018”Монгол Улсын стандартыг баталсан.

Тус стандартуудын дагуу дээр дурдсан тал хээрийн туурайтан амьтдаас гадна уулархаг болон ойт бүсийн аргаль хонь, янгир ямаа, молцог хандгай, халиун буга, бор гөрөөс, цаа буга, зэрлэг гахай, баданга хүдэр, цоохор ирвэс, шилүүс зэрэг зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийн судалгаанд үндэслэн амьтад авто болон төмөр замыг нэвтрэн гарах гол нүүдлийн болон гүйдлийн тохиромжтой байршилд хангалттай тоогоор тохирох гарцыг зөв төлөвлөн байгуулах нь чухал юм. Ингэснээр зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт, хөдөлгөөнийг авто болон төмөр замаар аюулгүй, чөлөөтэй нэвтрүүлэх, эко системийн нэгдмэл байдлыг ханган, хамгаалж буй явдал юм.

2017 онд Ховд аймагт дэлхийд нэн ховор цоохор ирвэс авто машинд дайруулсан харамсалтай хэрэг гарсан нь амьтдад зориулсан гарц, гармыг олноор байгуулах нэн чухлыг харуулсан нэг жишээ болсон.

Шугаман дэд бүтцийнбайгууламжаас үүдэлтэй саадыг зэрлэг амьтад нүүдэллэхдээ аюулгүй нэвтрэхэд зориулсан гарцыг төмөр болон авто замуудад зөв байршилд гаргаснаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа эргэлтийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой билээ.

Зэрлэг амьтдад зориулсан гурван төрлийн гарц, гарам бий. Үүнд:

“Гүүрэн гарц”

Үүнийг голдуу байгалийн өөрийн тогтцыг ашиглаж барьдаг. Энэ төрлийн гарц нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтцийн дээгүүр тусгайлан байгуулсан гүүрээр амьтад аюулгүй гарах зориулалттай. Амьтдад хамгийн ээлтэй, аюулгүй гарц бол гүүрэн гарц юм. Гэвч манай улс одоогоор гүүрэн гарц хараахан байгуулаагүй байгаа юм. Учир нь энэ төрлийн гарцыг байгуулахад 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг урьдчилсан байдлаар тооцож гаргажээ.

“Нүхэн гарц”

“Нүхэн гарц” нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтцийн доогуур тусгайлан байгуулсан хөндий нүх, зайгаар амьтдыг шугаман дэд бүтцийн нөгөө талд аюулгүй гаргах зориулалттай. Ийм гарцыгТаван толгой- чиглэлийн төмөр замуудын дагуу байгуулсан ч тоо цөөн, зай нь хэт хол байгааг үнэлгээгээр тогтоосон. Мөн Таван-Толгой чиглэлийн төмөр замуудад зэрлэг амьтдад зориулан байгуулсан нүхэн болон ижил түвшний гарцыг зэрлэг амьтад ашиглах магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр гарцын ойролцоо хөв байгуулахыг зөвлөжээ.

“Нэг түвшний гарц”

“Нэг түвшний гарц” нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтэц дээгүүр зэрлэг амьтад шууд гарч болохуйц тусгайлан байгуулсан налуу хэсгээр амьтдыг шугаман дэд бүтцийн нөгөө талд аюулгүй гаргах зориулалттай. Нэг түвшний гарц бүхий замд авто замд мэдрүүлэгч байршуулж, үүний хоёр талд нь 40 метрээс доошгүй зайд анхааруулах болон зэрлэг амьтныг мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулдаг.Манай улсад авто болон төмөр зам дагуу энэ төрлийн гарцыг голдуу хийж байна. Тухайлбал Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замд нэг түвшний 12 гарц, Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 30-50 метрийн өргөнтэй нэг түвшний гарц 10 байршилдбайгуулсан гэж ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням мэдээлсэн.

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуу инженерийн шийдэл бүхий “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага. MNS 6515:2015 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлсэн амьтны гарц, мөн зэрлэг амьтад гарах боломжтой 3-4 м өндөртэй хоолой олон байхаас гадна дээрх MNS 6515:2015 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийсэн нэг түвшний гарцууд цөөнгүй байна. Харин Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд нэг түвшний мал, амьтдад зориулсан гарц цөөхөн, зай нь ихээхэн хол байгааг үнэлгээгээр тогтоожээ.

Харин бусад орны туршлагаас харахад амьтад зам хөндлөн гарахдаа нэг түвшний гарцыг ашиглах нь аюултайд тооцогддог учраас гүүрэн болон нүхэн гарцыг олноор байгуулахыг илүүд үздэг байна.

Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулахад анхаарах зүйлсээс дурдвал:

  • Гарцыг амьтан судлаачдын судалгааг үндэслэн зэрлэг амьтад нүүдэллэдэг хэсгүүдэд илүү олон тоотой байгуулах
  • Гарцыг хүн, малын хөдөлгөөнөөс зайдуу газар байгуулахад анхаарах
  • Гарцын хийц, бүтэц нь аль болох энгийн байх бөгөөд орох хэсгийн налууд амьтдыг гарц уруу хөтлөн, чиглүүлэх зорилгоор мод, сөөг тарьж, орчныг өвслөг ургамлаар тарималжуулах
  • Нүхэн гарцын ул, суурь тухайн орчны хөрс, ургамлын бүрхэвчтэй ижил төстэй байх
  • Мөн зэрлэг туурайтан амьтдад зориулсан гарц нь тухайн зүйл амьтдынбиеийн хэмжээ, зан төрхийн онцлогт тохирсон хэмжээ, загвартай байх ба гарцын байршил, хоорондын зай нь амьтны зүйл, газар зүйн байршил, газар нутгийн онцлог зэргээс хамаарна. Жишээлбэл ойн туурайтнууд, тухайлбал халиун буга, молцог хандгайтай харьцуулахад биеэр жижиг боловч олноороо сүрэглэнэ. Тиймээс хандгай гарахад хангалттай өндөр, буга гарахад хангалттай өргөн байх шаардлагатай. Орон зай, зан төрхийн хувьд алс зайд сэрэмжилдэг учраас гарцын цаад талд уул, тэнгэр хангалттай харагдаж байх шаардлагатай. Ойн туурайтны үндсэн амьдрах орчин нь ой болон ойт хээр бөгөөд голдуу задгай энгэрт бэлчиж, ойн зах, чөлөөгөөр гүйдэг учраас гарцын цаад талд ижил төрлийн орчин харагдаж байх нь зүйтэй юм.

Тэгвэл “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 Монгол Улсын стандартыг Монгол улсад дэд бүтцийн бүтээн байгуулалтад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөдинженер техникийн талаасаа стандартын нөхцөл, шаардлагад нийцсэн сайн жишээТавантолгой-Зүүнбаян,Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад байгааг дараах баримтаар харуулав.

Cтандартуудын шаардлага ба бодит хийцийн харьцуулалт


Төмөр замын доогуурх нүхэн гарцуудын хэмжээ (том биетэй мал амьтдыг гаргах боломжтой)


Олон баганат гүүрэн гарцуудын цаад харууц байдал нь стандартын шаардлагад нийцнэ.


Хуурай сайран дээгүүр барьсан төмөр замын гүүрнүүд 23 хүртэл баганатай байна.


Ганц талгуурт гүүр нь авто замын дагуух гарцыг орлох боломжтой.

Харин судлаач, мэргэжилтнүүдээс цаашид төлөвлөх авто болон төмөр замын төслүүдэд дараах зөвлөмжийг тусгахыг санал болгож буй юм. Үүнд:

Өргөст торгүй байлгахыг эрмэлзэх

Төмөр замын хамгаалалтын тор барих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зөвхөн “Төмөр замын аюултай бүс” буюу төвлөрсөн суурин, өртөө, зөрлөгорчимд тор татах, бусад хэсгийг торгүй байлгах.Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүйүхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болохыголон судалгаа харуулж байна.Тухайлбал, 2005 оны 6-р сард хийсэн судалгаагаар БагахангайгаасЗамын-Үүд хүртэлх төмөр замын өргөст торонд орооцолдожүхсэн нийт 241 цагаан зээрийн сэг, 2016 оны өвөл их хэмжээний цас орсны улмаасзүүн аймгуудаас баруун тийшнүүдэллэн төмөр замын торонд тулжулмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөн хорогдсоныг тогтоожээ.

Зэрлэг амьтанд зориулсан гарцыг 10 км тутамд төлөвлөн барих

Цагаан зээр, хулан, хар сүүлт нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл, ургамлынгарц, хүний болон байгалийн бусад хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй нүүдэл,шилжилт хийдэг. Иймд эдгээр амьтны зан төрхийн онцлогийг харгалзаж, төмөр замын трассын дагуу “Төмөр замынаюултай бүс”-ээс бусад газарт багадаа 10 км тутамд гарц, гарам байгуулах шаардлагатай.

Зэрлэг амьтад ихээр байршиж, нүүдэллэн өнгөрдөг цэгүүдэд нэмэлтгарц байгуулах

Тухайлбал, Таван толгой чиглэлийн төмөр замуудын дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц,гарам нэмэлтээр барих шаардлагатай газруудыг 2002-2020 оны хоорондцуглуулсан хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонь, янгир ямааны хүзүүвчнийболон хээрийн ажиглалт судалгаа, Биологийн олон янз байдалд чухал газар нутагзэрэг мэдээлэлд үндэслэн тодорхойлжээ.

Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр зам дагуубайгуулсан нилээдгүй гарц, гармынбайршил нь зэрлэг амьтны байршил, нүүдэл, шилжилтийн гол цэгүүдтэйдавхцахгүй байгаа нь цаашид нэмэлт гарц, гарам байгуулах шаардлага үүсгэж мэдэх юм.

Зэрлэг амьтанд зориулсан гарц барихдаа дээрх стандартуудыг хатуу баримтлах, тухайн бүс нутгийн зэрлэг амьтдын зүйл, нүүдэл, шилжилт, газар зүйнбайршил, газар нутгийн онцлогт тохируулан гүүрэн, нүхэн болон нэг түвшнийгарцыг зөв сонгож стандартын дагуу төлөвлөхнь нэн чухал байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын байгаль хамгааллын менежментийн туршлагаас харахад ялангуяа авто болон төмөр замын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн асуудлууд ашиглалтын үедээ бүтээн байгуулалтын үеийнхээсээ илүү байдгийг тогтоожээ. Иймд бүтээн байгуулалтын хугацаа нь богиноч ашиглалтын хугацаа нь урт дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн асуудлыг ашиглалтын үед улам нарийвчлан судлах шаардлагатай.

Амьтдын нүүдэл, шилжилт, байршлыг алдагдуулахгүй байх, зэрлэг амьтдыг чөлөөтэй нэвтрүүлэх гарц, гармыг төмөр замын төслүүдийнтехник, эдийн засгийн үнэлгээ хийх төлөвлөлтийн үед эхнээс нь тусгах нь баригдах төмөр замын байгальд ээлтэй байх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол нөхцлийн бүрдүүлэхюм. Гарц, гармыг дахин төлөвлөлтөөр гаргахад буюу барьсан дэд бүтцийг амьтдад ээлтэй болгож өөрчлөн байгуулахад асар өндөр зардалтайг европын орнуудын жишээ бидэнд харуулж байна. Тиймээс олон улсын хэмжээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн тогтвортой хөгжлийн жишиг шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг цогцлоох боломж манай улсад байна гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд одоогийн болон 2025 он хүртэл төлөвлөж буй төмөр замын зэрлэг амьтны байршил, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд үүсгэх нөлөөг үнэлсэн тайланд цагаан зээрийн сүрэг 9, хулангийн сүрэг 5, хар сүүлтийн сүрэг 7, монгол бөхөнгийн сүрэг 2 жижиг хэсэгт тус тус хуваагдах нөхцөл үүсэж байна. Хэрэв зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх оновчтой төлөвлөлт, шийдэл гаргахгүй бол өөр хоорондоо холбоогүй жижиг сүргүүд бий болж, аажмаар Монгол орны нүүдэллэдэг зүйл амьтад устах эрсдэлтэй гэжээ.

Иймд манай улс зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэх, зэрлэг,амьтдад ээлтэй гарц, гармын стандартын хэрэгжүүлэлтийг сайжруулахааролон талт хамтын ажиллагааг хангаж, сонирхогч байгууллагуудын оролцоогөргөжүүлэн ажлын хэсгийг шинэчлэн байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

“Сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг 48 хувиар бууруулах боломжтой” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Хуулийн төсөл боловсруулахдаа нам эвслээс гаргаж байгаа зардлыг бууруулахад анхаарч ажилласан. Сурталчилгааны үндсэн хэлбэр болох тээврийн хэрэгсэл, хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл хэмжээг 30-70 хувь багасгасан.

Тухайлбал:

  • Сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн зардлыг 50 хувь
  • Хэвлэмэл материал 30 хувь
  • Ухуулах хуудас 50 хувь
  • Зурагт самбарын зардлыг 60 хувь тус бүр бууруулахаар хуульд тусгалаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурна гэсэн тооцоолол гаргасан” гэв.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн зургаан жил нэг ч хүнтэй уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна DNN.mn

-Тэдний эрхийг яаж анхаарах талаар хүний эрхийн байгууллагууд , хуулийн байгууллагууд мэдэхгүй байна –


Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг албан ёсоор халсан юм. Ингэснээр цаазын ялын оронд бүх насаар хорих ялыг оноож эхэлсэн байдаг.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ялыг 19 хүнд оноожээ. Тэд голдуу онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн, хүнийг хүчирхийлж хөнөөсөн зэрэг сэртхийм, жигшмээр хэргийн эзэд. Бүх насаараа хорих ял сонссон хамгийн залуу хэрэгтэн 18 настай, хамгийн хөгшин нь 50-иас дээш настай. Тэд 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлдэг.

Хэдийгээр тэд нийгмийг цочроосон, жигшмээр хэргийг үйлдсэн ч ардчилсан улс оронд тэдгээр хоригдлууд ямар нөхцөлд, ямар байдалтай ял эдэлж байгааг анхаардаг. Учир нь ардчиллын хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх чөлөө юм. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авах заяагдмал эрхтэй.

Үүнийг сануулахын учир өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа бүх насаар хорих ялтай 19 хоригдлыг яах ёстойгоо, яаж анхаарахаа, хэрхэн нийгэмшүүлэхээ хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа хууль хүчний байгууллагууд мэдэхгүй сууна. Цаазын ялтай гэмт хэрэг өдөөсөн гэдгээрээ тэд буруутай. Тиймдээ ч бүх насаараа эрхээ хасуулж, шийтгэлээ эдэлж суугаа. Тэглээ гээд тэд хүн биш гэсэн үг биш юм. Тэднийг гянданд ганцааранг нь хийгээд март гэсэн үг бүр биш. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал нэгэнт ийм байгааг ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь тэдгээр хоригдлуудаас бүтэн зургаан жилийн хугацаанд хэнтэй ч харьцаагүй, ярилцаагүй, гав ганцаар шоронгийн жижиг өрөөндөө өдөр хоногийг өнгөрөөсөн хэрэгтнүүд байдаг юм байна. Тэд ханын цаана юу болж буйг, хажуу өрөөнд нь ямар хүн хоригддогийг мэдэхгүй, мэдэх боломжийг олгоогүй. Нийгэмд юу болж буй талаар бүр ярилтгүй, хорвоо ертөнцөөс тасарсан, тусгаарлагдсан өдөр хоногийг туулж иржээ. Энэ тухай ХЭҮК-ын илтгэлд “…хоригдлууд хорих байранд байхдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй байдлаар зохион байгуулсан, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхэд байнгын гар, хөлийн гавтай байлгаж, тэднийг хорих өрөөнөөс бусад газарт дагуулж явахдаа толгойг нь бөхийлгөж хөдөлгөөнийг хязгаарлаж байна….1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй, нэг өрөөнд хоёр хоригдогч байлгах боломжтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь хоригдолтой хүнлэг бус харьцаж байгаа хэлбэр” гэсэн нь ноцтой уншигдаж буй.

Бүтэн зургаан жилийн турш нэг ч хүнтэй уулзаагүй хоригдолтой Хүний эрхийн байгууллагын ажилтнууд уулзахад харилцаа үүсгэх боломжгүй, хүнтэй харилцаж ярилцаж чадахгүй, ширүүн догшин зан авиртай, маш аймаар хүн болсныг онцолж байлаа. Энэ бол маш ноцтой тодорхойлолт юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын шоронд байгаа бүх насаараа хорих ялтай хоригдлууд мартагдсан юм байна.

Хэрэг үйлдсэн хүний эрхийг хязгаарлаж ял шийтгэл оногдуулахдаа тэр хүнийг дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж нийгэмшүүлж, соён гэгээрүүлж байж нийгэмд эрх чөлөөтэй болгодог. Тиймдээ ч хоригдол ялтныг хүмүүжигч гэж соёлтойгоор нэрлээд удаж буй.

Гэвч өнөөдөр бүх насаар хорих ял сонссон 19 хоригдол хүмүүжигч бус Монголын шоронд амьд араатан болон хувирч байгаа бус уу. Нийгэмшүүлэх, ядаж соёлт хүн байх харилцааг нь бий болгохгүйгээр энэ чигээр нь цааш үргэлжилбэл хоригдлууд ялаа гүйцээж чадахгүй. Гүйцээж гарч ирсэн цөөн “амьд араатнууд” эрх чөлөөтэй болохдоо дахин ямар ч онц хэрцгий хэргийг үйлдэж мэдэх.

Categories
мэдээ нийгэм

ЗЭРЭГЦЭН АМЬДАРЪЯ: Зэрлэг амьтдад зориулсан гарц шаардлагатай байна DNN.mn


Улаанбаатар-Замын Үүдийг холбосон төмөр замыг 1955 онд барьсан бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, ослоос урьдчилан сэргийлэхийнтулд хоёр талаар нь өргөст тор босгожээ. Үүний улмаас зүүнээс баруун тийш чиглэсэн цагаан зээрийн нүүдэл зогсож, Монгол орны баруун хэсгийн цагаан зээрийн популяци тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устсан гэж судалгаанд дурджээ.

Төмөр замын өргөст тор нь дэлхийд ховордсон хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг байна. Түүнчлэн авто болон төмөр замаар зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх бодлого Монгол Улсад байхгүйн улмаас шинээр барих авто болон төмөр замд зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам төлөвлөх боломжгүй байв.

Тэгвэл манай улс Азийн орнуудаас анх удаа “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандартыг баталсан. Үүнийг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учруулахгүй байх боломж бүрдэж буй юм.

Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартын хэрэгжилт ба өнөөгийн байдал

Стандартын хэрэгжилт ямар байгааг холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын харилцаа байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг:

Стандартын дагуу гурван төрлийн буюу гүүрэн, нүхэн, нэг түвшний гарц, гармыг байгуулах ёстой. Манай улс одоогоор гүүрэн гарц нэгийг ч хийгээгүй байна. Үүнд 3-4 тэрбум төгрөг шаардлагатайг нарийвчилсан зургаар гаргасан. Тиймээс санхүүжилтийг шийдэх боломжуудыг судалж байна.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замд нэг түвшний 12 гарц болон нүхэн гарц байгуулсан. Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 30-50 метр өргөн нэг түвшний гарц 10 байршилд, мөн 3-4 м өндөртэй хоолойнуудыг зэрлэг амьтад гарах боломжтой гэж үзэж байгуулсан. Ингэхдээ амьтдын нүүдлийн эрчимтэй цэгтэй уялдуулж гаргасан” гэлээ.

Харин судлаачид шинээр барьсан авто болон төмөр замуудад амьтдад зориулсан гарц цөөхөн, зай нь ихээхэн хол байгааг онцолжээ.

Тодруулбал, БОАЖЯ-ны захиалгаар 2021 онд баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ. Авто замын тав, төмөр замын хоёр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжилгээгээр нийт 336 шалгуураас 164 буюу 48.8 хувь нь дутмаг гэж үнэлсэн байна. Энэ дүн шинжилгээгээр зэрлэг амьтдын гарц, гарам байгуулах Монгол Улсын MNS 6515:2015 болон MNS 6735:2018 стандартууд батлагдсанаас хойш хийсэн шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд дээрх хоёр стандартын дагуу зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийн судалгаанд үндэслэн гарц, гармыг барих тохиромжтой байршил, гарц гармын төрөл, тоог тогтоох, барьсны дараах гарц гармын мониторинг хийх зэрэг төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагааг хариуцан явуулах тухай маш чухал шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг огт тусгаагүй болохыг тогтоожээ.

Мөн дүн шинжилгээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр болон авто зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд нь бүс нутгийн болон дэлхийд ховор хуланболон хар сүүлт зээрийн амьдрах орчныг хэсэгчлэн хуваах замаар олон жижиг популяци үүсгэж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэл бий болгож байгааг онцолсон байна.

БОАЖЯ-аас зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыгнутгийн иргэд, орон нутгийн захиргаадын санал, инженерийн шаардлагаас гадна зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн судалгаанд үндэслэн тохиромжтой байршилд баталсан стандартын дагуу хангалттай тоогоор байгуулахгүй бол сүргээр бэлчдэг, хэрмэл зэрлэг амьтдад маш аюултай дэд бүтэц болох эрсдэлтэйг онцоллоо.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг:

“Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг 2015, 2018 онд баталсан боловч үүнийг хангасан бүтээн байгуулалт одоогоор алга байна. Гүйцэтгэгч тал дэд бүтэц барихдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг БОАЖЯ-аар батлуулдаг. Үүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн бүтээн байгуулалтын ажлыг гацаах учраас шаардлагатай өөрчлөлтийг явцдаа нэмэлтээр оруулах боломж олгоод баталчихдаг байсан.

Энэ нь стандартыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэж байна. Тиймээс сүргээр бэлчдэг, хэрмэл амьтдад маш аюултай дэд бүтэц барьж байна. Авто болон төмөр замд гарч буй олон осол, эндэгдэл бол гармыг зөв шийдээгүйтэй холбоотой бидэнд учирч буй гарз, хохирол юм. Иймд бид дэд бүтцийн зураг төслийн үе шатаас эхлэн стандартын дагуу гарц, гарам төлөвлөхийг шаардана. Үгүй бол цаашид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлахгүй. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хангаж байж аливаа бүтээн байгуулалтыг хийх учиртай.

Гүйцэтгэгч талууд төмөр болон авто замын дээгүүр гүүрэн гарц барихад зардал өндөртэй гэж байна. Гэвч нэгэнт хийж байгаа бол аливаа бүтээн байгуулалтын урт хугацааны нөлөөлөл, тогтвортой байдлыг тооцох ёстой” гэлээ.

Сүүлийн үед барьсан дэд бүтцүүдэд амьтдад зориулсан гарц, гарам цөөн байгаагаас гадна хоёр талаараа өргөст торон хашаатай байгаа нь амьтдын амьдрах орчныг хувааж, үхэл хорогдол үүсгэсээр байгааг судлаачид хэлж байна.

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын ахлах судлаач Б.Бүүвэйбаатар:

“Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуу өргөст тор татсан. Гэтэл хуурай, гандуу уур амьсгалтай манай орны хувьд хэрэн бэлчдэг амьтдын мэнд үлдэх хамгийн гол байгалийн зохилдлогоо нь нүүдэл юм. Үүнийг өргөст тортой төмөр болон авто замаар хаших нь ган, зудтай жил идэш тэжээлтэй газар руу явж чадалгүй өлдөж үхэхэд хүргэдэг. Тал хээрийн хэрмэл амьтдад явдаг тогтсон жим гэж байхгүй. Хаа сайгүй явдаг тул авто болон төмөр замын гарц, гармыг 10-20 км тутамд гаргах, хүн мал, сууринаас зайдуу зэлүүд газруудад төмөр замын өргөст торыг буулгах нь зүйтэй” гэв.

Төмөр замын хориг хашаа буюу өргөст торны стандартын талаар ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын харилцаа байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг хэлэхдээ “Хөдөлгөөгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор төмөр замын хоёр талаар хамгаалалтын хориг хашаа хийх шаардлага үүсдэг. Энэ нь бэлчээрийн мал төмөр зам уруу орохоос хамгаалж буй ч зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж байна. 2018 онд хийсэн судалгаагаар 8000 орчим цагаан зээр говийн бүсэд төмөр замын өргөст торонд орооцолдож хорогдсоныг тогтоосон. Монгол Улсад хашааны стандарт байхгүй бөгөөд үүнийг яаралтай боловсруулахаар ажиллаж байна. Мал аж ахуй хосолсон манай орны хувьд төмөр зам дагуух торыг бүрэн авах нь хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа тохиромжгүй байгаа тул хамгийн зөв шийдэл нь авто болон төмөр замд гарам, гарц байгуулах юм” гэлээ.

Монгол Улс нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын конвенц(CMS)-д 1999 онд нэгдсэнээр нүүдлийн зүйл амьтдын нүүдэлд саад болохуйц сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, арилгах үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Тиймээс эдгээр зүйл амьтны нүүдэл, шилжилт, байршлыг алдагдуулахгүйн тулд зэрлэг амьтдыг чөлөөтэй нэвтрүүлэх гарам, гарцыг дэд бүтцийн төсөлд анхнаас нь зөв тусгах нь чухал юм.

ХБНГУ-ын Сенкенбэргийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Нандинцэцэг:

Монгол Улс хүний нөлөөлөл, тэр дундаа хашаа, зам, дэд бүтэц багатай уудам орон буюу онгон зэрлэг байгальтай үлдсэн цөөн орнуудын нэг юм. Тодруулбал бид үүгээрээ илүү онцгойрч, үнэлэгдэж буй. Гэтэл зэрлэг амьтдад зориулсан гарцгүй авто болон төмөр зам, өргөст тор олноор барьж энэ онцлогоо сүйтгэж байна. Иймээс Монгол Улс урт хугацааны хөгжлийнбодлогодоо дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх талаар тодорхой тусгах нь нэн чухал. Туурайтан амьтдын амьдралын хэв маягийг харгалзахгүйгээр дэд бүтцээ хөгжүүлснээс Европын олон орон цөөн зүйлийн амьтантай үлдсэн. Тиймээс тэдгээр амьтдын амьдрах орчин болоод тэдгээрийг сэргээн нутагшуулахад асар их хөрөнгө, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байна. Үүнийг давтахгүй байх боломж бидэнд байна” гэлээ.

Зэрлэг амьтанд ээлтэй гарц, гармын стандартуудыг 2015, 2018 онуудад баталсан ч холбогдох байгууллага, иргэдийн мэдлэг дутмаг байгаа нь стандартуудын хэрэгжилт сул байхад хүргэж, нүүдлийн зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд хэрмэл амьтдыг хамгаалах тухай асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, байгальд ээлтэй шугаман дэд бүтцийг зэрлэг амьтдад ээлтэйгээр гол нүүдлийн замаас нь зайчлан барих болон стандартын дагуу төлөвлөн хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчдын оролцоо чухал юм.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д одоогоор 40 хүүхэд салхинцэцэг өвчнөөр эмчлэгдэж байна DNN.mn

ХӨСҮТ-д Улаанбурхан, Салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлаар талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Бурмаа: Өнөөдрийн байдлаар салхинцэцэгийн халдвар авсан 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Салхинцэцэгийн халдвар сүүлийн үед ихээхэн бүртгэгдэж байна. Салхинцэцэг дэгдэмхий вирус учир халдварт өртөмтгий байдаг. Салхинцэцэг амьсгалын замаар халдварладаг.

Халдварын урьтал үед улаанбурханы халдварын тууралт үүсэх, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг. Тууралт нь толбон, хөврүүн, цэврүүтэй гэсэн байдлаар толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг.

Тийм учраас салхинцэцгийн халдварын хөнгөн, дунд, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлэх нь зүйтэй. Дархлаа тогтоогүй хүмүүс салхинцэцэгийг цааш нь тараах аюултай. Салхинцэцэгийн халдварын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насны хүүхдүүд байна. Вирусээс хамгаалах хамгийн гол арга нь амны хаалт болон хүүхдийн дархлаагаа дэмжих юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийтийн тээврийн 737 автобус худалдан авахаар төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн өчигдөр болсон хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцуулжээ.

2022-2024 онд нийтийн тээвэрт 80% парк шинэчлэлт хийж 1,215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус тус нэмэгдүүлсэн байна.

2023 онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, 2024 онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр парк шинэчлэлийн ажил бүрэн дуусна. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран цахим гэрчилгээний ажлыг хийж гүйцэтгэснээр, 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно.

Энэ жилээс эхлэн олон төрлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг 2024 онд багтаан ашиглалтад оруулах юм.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлбэ сэргэлт төслийг 2023-2025 онд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ, Дунд голын ай сав газрыг далангаар бэхжүүлж, голын урсцыг нэмэгдүүлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр хотын авто замын хөдөлгөөнийг сайжруулж, гол замын ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай талаар танилцууллаа гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хайрлам сайн эрчүүд DNN.mn

Хамгийн түрүүнд аавыгаа боддог. Мотоциклийнх нь араар сундлаад үсээ хийсгэн давхидаг байсан балчир нас. Намайг тэмцээнд оруулах гээд шороо шуурсан аймгийн төвөөр хөтлөөд алхаж байсан. Хамаг төлбөр мөнгийг нь, амьжиргааных нь хэдэн төгрөгтэй халааслуулаад их сургуульд үдсэн аав минь. Миний бүхий л том хайр, хамаг хүндлэл аавд минь зориулагддаг. Одоо ч зүрхэндээ хайрласаар, хүндэлсээр.

Ах нар, хань нөхөр минь байна. Хэзээд миний талд бат зогсох нөмөр нөөлөг юм, тэд. Ангийн хөвгүүд, ажлын хамт олон, амьдралын замд танилцаж нөхөрлөсөн гээд ярих юм бол хүндэлж бахархаж, суралцаж, найзалж нөхөрлөж яваа олон эрчүүд байна.

2022 оны ХЭҮК-ийн тайлангаас эрчүүдтэй холбоотой жишээ уншаад хачин их гуниглав. Тайланд ахмад настны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн талаар ноцтой баримтууд бичигджээ. Хэрэв өвгөн хүн ямар нэгэн хүчирхийлэлд өртвөл авах газар олддоггүй, хуулиараа тийм гэнэ. Хүүхдүүд нь тэтгэврийг нь авчихаад хаячихдаг, утсыг нь блоклочихоод ярихгүй байх нь энүүхэнд. Бүр хамтдаа байхгүй гээд нийтийн байр хөлсөөд аваачаад суулгачихдаг нь ч байна. Мэдээж, нийтээрээ тийм биш ч ийм амьдрал туулж яваа өвгөчүүд байна аа.

Бүгд мэддэг өөр нэг онцгүй баримт бол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 гаруй насаар богино амьдардаг. Үр хүүхэд нь өсч, амьдрал ахуй нь нэг л сайхан болоод ирэхийн хэрд өөрсдөө өвдөөд, бусдыгаа өнчрүүлээд яваад өгдөг.

Цагтаа энэ өвгөчүүд чинь хүн бүрийн хараа булаасан жавхаатай сайхан залуус байсан юм. Гялалзтал ажиллаж, хайрлаж дурлаж, үр хүүхдээ өсгөж, энэ Монголдоо жаргалтай сайхан амьдарч явсан юм. Цагийн цагт идэр залуугаараа байх мэт аагтай омогтой ч байгаа биз. Ямар чиг л байсан, яаж ч амьдарч байсан, энэ Монголын минь эзэн болсон эрчүүд насны бөгсөнд ийм гундуухан явах учиргүйсэн.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Манай улсад улаанбурхан өвчин гарах эрсдэлтэй байна DNN.mn

Улаанбурхан халдварт өвчний талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан “Өнгөрсөн жил буюу 2022 онд 182 улсад улаан бурхан өвчний 172,000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо гурав дахин их гэсэн үзүүлэлт байна.

Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22,000 тохиолдол бүртгэгджээ. Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа.

Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэнт вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон.

Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахай хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг вакцинаар хүн ардаа дархлаажуулж байгаа. Эдгээр гурван халдварт өвчний эсрэг УГУ вакциныг хүүхдийг есөн сартайд, хоёр настайд гээд хоёр тунг хийдэг.

Улаанбурхан өвчний тохиолдлын тухайд 1973-1989 оны хооронд 3-4 жилийн давтамжтайгаар дэгдэлтүүд бүртгэгдэж байсан.

1989 оноос хойш буюу улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хэрэглэснээс хойш дэгдэлтийн тоо буурсан ч улаанбурхан өвчний дөрвөн удаагийн том дэгдэлт 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд гарч байжээ.

Олон улсын болон манай улсын мэдээллүүдийг харахад хөрш улс орнуудад улаанбурханы дэгдэлт байна. Тэгэхээр улаанбурхан өвчин манай улсад бүртгэгдээгүй ч эрсдэл байна гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний эрсдэлийн үнэлгээг хийсэн. Ингэхэд улаанбурхан өвчний тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн дүгнэлт гарч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргүүдэд хүргүүлсэн байгаа.

Улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой. Нэмэлт болон нөхөн дархлаажуулалтыг хийнэ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй DNN.mn

Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Баатарсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийг Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал ярилцав?

-Монгол Улсын Төрийн тэргүүн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархалтай байна. Ерөнхийлөгчийн барьж буй зарчим, мөрийн хөтөлбөртэй уялдуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай.

2019 оны аравдугаар сарын 18-нд Өмгөөллийн тухай хууль батлагдаж, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг дээшлүүлэх том ахиц болсон. Ерөнхийлөгчийн зүгээс өмгөөлөгчдийг нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэдэг асуудлыг ярьж байна. Өмгөөлөгчид маань нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж ирсэн гэдгийг хэлье. Гэвч сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхийн зөрчил болчихоод байна. НҮБ-ын шинжээч Монгол Улсын Засгийн газрын урилгаар манайд ажиллаад буцахдаа сэжигтэн яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал нэлээд өндөр хувьтай байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчид нэг талаас нийгэмд шударга ёсыг тогтоож, авлигаас ангид байлгах, ард иргэд сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд авлигатай тэмцэж байгаа нэрийн дор хэлмэгдүүлэлт гарч эхэлж байна гэж өмгөөлөгчид үзэх болсон.

-Үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?

-Авлигын гэмт хэрэгт хүлээх хариуцлагыг чангатгах тухай төрийн бодлого зөв боловч нөгөө талдаа иргэдийг хэлмэгдүүлж болохгүй. Тухайлбал, авлигын хэрэгт буруутгасан хүн шүүхээр цагаатгагдаад, хэрэг хийгээгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын хариуцсан мөрдөгч, прокурорт хариуцлага тооцох асуудлыг давхар ярих ёстой. Авлигын гэмт хэрэгт хүнийг 3-4 жил шалгаж байгаа нэрээр хорьж цагдаж, саатуулан ар амьдрал, ажил төрлийг нь сүйрүүлдэг. Үүнд хамгийн хүнд өртдөг нь ар гэр, үр хүүхэд нь байдаг. Тиймээс хэрэв цагаадаж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөрдөгч прокурорт хуулийн хатуу хариуцлага тооцож байх ёстой гэдэг зарчмыг хэлэх нь зүйтэй.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Чухам ямар хэрэг үүсээд байгаа юм бэ?

-Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа. Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Хоёрт, Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж хардах том үндэслэл юм.

-Таны үйлчлүүлэгч З.Энхболдод хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?

-Нэгэнт прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэрэг тулгаж, үүнтэйгээ холбогдуулан дараагийн шатны арга хэмжээ болох хилийн хориг тавигдсан. Миний үйлчлүүлэгчид өөрт нь огт хамаарлагүй асуудлаар хэрэг тулгаж байгаа учраас бид шүүхээр нэг мөр үнэн мөнийг нь тогтоолгоно гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв энэ хэрэг цагаадаж хэрэгсэхгүй болбол бид мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардах болно.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6.5 сая тун вакциныг хүлээн авав DNN.mn

Монгол Улсыг шүлхий өвчингүй, тайван байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхий банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс санхүүжүүлэн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6.5 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Вакцин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа болон бусад төлөөллүүд оролцлоо.

Хаврын дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлж байгаатай холбогдуулан вакциныг 21 аймаг, нийслэлд батлагдсан хуваарийн дагуу шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.

2022 оны эхээр Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийн хүрээнд зөвхөн үхэр болон сарлагийн сүргийг дархлаажуулах стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

2022 оны 4-р сард эхний үхэр сүргийн вакцинжуулалт хийгдсэнээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийсэн. Тандалтын үр дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сумдын 96 хувьд нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна. Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны 11-р сард сард хоёр дахь вакцинжуулалтыг хийсэн. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.