Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө нэмэх 6 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Н.Түвшинбаяр гэж золгүй амьтныг уруудахад төр нь хүртэл хонзогнох юм” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд, УИХ-ын
гишүүн, сүүлд “Эрдэнэс
Монгол” компанийн захирлаар ажилласан Д.Хаянхярваа “Тэр үед чухамдаа юу болсныг,
бодит үнэнийг нийгэмд
ойлгуулах боломж надад
олдоогүй дээ” хэмээснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улаанбаатар хотын
худалдааны танхимын
гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Улаанбаатарчуудыг
халамжийн системээр залхуу
болгоод үйлдвэрлэл, шинэ
технологийг хөгжүүлэхгүй
байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Н.Түвшинбаяр гэж золгүй амьтныг
уруудахад төр нь хүртэл хонзогнох юм” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн засаг даргын зөвлөх Ч.Батзориг “Сэлбэ сэргэлт”
төслийн
хүрээнд
Сонсголонгоос
Шарга морьтын
гүүр хүртэл 21.8
км урттай трасс
байгуулна” гэснийг I болон
“Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Чуулган: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах
боломжгүй.

Социологич, улс төр
судлаач М.Энхбадрал “УИХ-ын тамгын газар
гишүүдийн хууль батлахад
өгсөн саналыг хууль зөрчин
нууцалж байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаанаар Л.Гантөмөрийн хүсэлтийг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-нд товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд ирүүлсэн “Хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд онцгой анхаарч байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11,835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэдэг. Явуулын багшийн үйлчилгээнд 307 суралцагч хамрагдаж байна.

СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. ЕБС-д суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашигладаг. Сонсголын бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, дохионы хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлээд байна.

2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдаж өнөөдрийг хүртэл 66 мэргэжлийн багш төгсгөжээ. 2022-2023 оны хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Багш бэлтгэх сургуулийн нийт оюутнууд “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” хичээлийг сонгон судалдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд онцгой анхаарч байна. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 15 зүйл 29 заалт тусгаад байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотой эрт илрүүлгийг сайжруулах, салбар дундын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, боловсролын түвшин бүрд тэгш хамран сургалтыг дэмжих нэгж байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Мөн цогц үйлчилгээг хүргэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга замыг баталгаажуулах, санхүүжилтийн салбар дундын механизм бий болгох, өртөгт суурилсан зардлыг нэвтрүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулахаар ажиллаж байгаа юм.

Боловсролын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дараагийн шатанд дэвшин суралцах, хөдөлмөрийн зах зээлд гарах, амьдралд бэлтгэх, чиг баримжаа олгох үйлчилгээг нэвтрүүлэх, бүх шатны боловсролын байгууллагад үнэгүй суралцах боломжоор хангахаар зорьж байна.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчин оролцоно DNN.mn


“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

Тус наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж буй юм. Наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо оролцохоос одоогийн байдлаар албан ёсоор Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайвань Улс оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 430 орчим зочин оролцохоор байна. Мөн тэмцээн зохион байгуулах есөн байгууламжаас наймтай нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэмцээний төрөл тус бүрд тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн ажилтны баг, үзэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлэх олон нийтийн эмч, байгууламж бүрийн гадна талд түргэн тусламжийн үйлчилгээний баг ажиллана. Мөн допингийн дүрэм ёсоор тамирчдаас 200-250 допингийн шинжилгээ авах бөгөөд 106 хүн хянагчаар ажиллах юм. Сайн дурын ажилтнаар дотоодын 2650, гадаадын 157 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалтыг эхэлжээ. Тус наадам нь бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд оролцогчид нь 18 хүртэлх насны хүүхдүүд учраас аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг ч зохион байгуулагчид хэлж байлаа.

Мөн төсвийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ бол улсын нүүр царай болох том арга хэмжээ. Мөн эх орноо сурталчлах гэх мэт давуу тал үүснэ. Тамирчдыг дагаж жуулчид ирдэг” гэдгийг онцлоод дээрх асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, төсвийн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй.

Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас ногоон байгууламж гэх мэт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх зөрчил гарах болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд дээрх дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах хүсэлт ирүүлсэн тул ийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва дээрх дүүргүүдэд малтай иргэд хэр олон байдгийг тодруулсан юм.

Налайхын хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа бүсэд 104 өрх 2500 толгой малтай. Багахангай дүүргийн хувьд хоёр хороотой. Мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр 26 мянга гаруй мал тоологджээ. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна.

Зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг тус хурлаар шийдэх шаардлагатай эсэхийг тодруулж, дүүргийн удирдлагууд зарим асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн шинэ бүтцийг нээн илрүүлэв DNN.mn

Өмнө нь мэдэгдээгүй байсан бүтэц дэлхийн гүнд байгааг Австралийн судлаачид илрүүлжээ. Судлаачид шинэ бүтцийг “хамгийн дотоод цөм” гэж нэрлэсэн байна. Энэ нь бөмбөрцөг хэлбэртэй төмөр, никелийн нийлмэл хайлш бөгөөд судлаачдын үзэж буйгаар дэлхийн эртний түүхийн нууцыг агуулж байгаа гэнэ.

Эрдэмтэд манай гарагийн дотоод бүтцийн чичирхийллийн долгионы тархалтыг судлах явцдаа энэхүү нуугдмал давхаргыг илрүүлжээ. Ийм чичиргээнд нэг л удаа дүн шинжилгээ хийдэг байсан өмнөх судалгаанаас ялгаатай нь энэ удаад чичирхийллийн “доргиог” таван удаагийн давтамжтай тандан судалснаар өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ мэдээллүүдийг олж илрүүлсэн байна.

Энэхүү судалгаа нь дэлхийн дотоод цөмийг судлах шинэ аргыг нээж байна гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзсэн байна. Дэлхийн хамгийн дотоод энэхүү цөм дотор гарагуудын дотоод бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлсөн сансрын эртний үйл явцын шинж тэмдгүүд агуулагдаж байгаа гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.

Судалгааны явцад олж авсан шинэ мэдээлэл нь дэлхийн соронзон орон хэрхэн үүссэнийг тайлбарлахад тус дөхөм болно гэж судлаачид мөн онцолжээ. Соронзон орон нь манай гараг дээр амьдрал оршин байх тохиромжтой нөхцөл бүрдэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Учир нь соронзон орон нь дэлхийн гадаргууг огторгуйн цацрагаас, түүнчлэн амьдралын үндэс болсон далай тэнгисийг дэлхийгээс сансар луу “нисэн одохоос” хамгаалдаг гэж “Nature Communications” сэтгүүлдбичигджээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Гадаадад оргон зайлсан иргэний талаар өгсөн мэдээлэл нь батлагдсан иргэнийг 10 мянган доллараар урамшуулна DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шувуу ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээд гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд гадаад улсад оргон зайлсан иргэдийн мэдээллийг 1111 төвд өгсөн иргэний мэдээлэл мэдээлэл батлагдсан тохиолдолд 10,000 ам.доллароор урамшуулах шийдвэр гарсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө” хэлэлцүүлэг боллоо DNN.mn

МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа асуудлуудын талаар “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн 30 гаруй компанийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүд оролцлоо.Төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд олон жил хэлэлцэж, зөвшилцлийн үндсэн дээр батлагдан гарсан Хөдөлмөрийн шинэчилсэн хуульд ололттой, шинэлэг зохицуулалтууд байгаа хэдий ч хэрэгжүүлэх явцад ажил олгогчдод төдийгүй ажилтнуудын хувьд асуудал дагуулсан, хүндрэл үүсгэсэн хэд хэдэн зохицуулалттулгарсныг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөндөн ярилаа.

Уртын ээлжийн 14/14 хугацаа

“Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар заасны дагуу аж ахуй нэгжүүд орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгаа учраас уян хатан, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна.

МҮХАҮТ-аас 2022 оны 5 дугаар сард уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор уул уурхайн томоохон 6 аж ахуйн нэгжээс цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад ажлын байрны тоо дунджаар 46 хувь өсөж, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувиар нэмэгдсэн чнэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 14/14 буюу амрах, ажиллах хугацааг тэнцүү байхаар тогтоосонтой холбоотойгоор 92 дугаар зүйлд орсон хуулийн зохицуулалтын хүрээнд 3 асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, ээлжийн ажилтны хугацаа уян хатан биш. Үйл ажиллагааны онцлог, тухайн ажилтны ажил үүргээс хамаарч уян хатан байх боломжтой атал, тийм боломжийг нь байхгүй болгочихсон. Хоёрдугаарт, хүний хамгийн эмзэг асуудлын нэг бол цалин, хөлс. Өмнө ньихэнхдээ 14/7 хуваарьтай байсан болшинэ хуулиар амардаг хугацаа нь уртсахаар тухайн сард ажиллах хугацаа нь багассан. Ингэхээр сард өмнөхөөсөө 25% илүү амарч, үүнийг дагаад үндсэн цалин буурсан. Гуравдугаарт, илүү цагийн тооцоолол 2 сонголттой болсон. Сард амардаг хугацаа уртсахаар хуулийн зарчмаараа ажилтныг илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс төлөх эсвэл нөхөж амраах шаардлага тулгарсан. 92.3 дугаар зүйл заалтыг харахаар яах нь тодорхойгүй, ойлгомжгүй агуулга харагддаг.Үүнийг хүн болгон өөрийнхөөрөө харж ойлгодог. Үйлдвэрчний эвлэл, компани өөр, өөр байдлаар тайлбарлаад санал зөрөлддөг. Хуулийн ойлгомжгүй байдлыг засаж залруулахгүй бол цаашид хамтын маргаан, ажил хаялт гарах магадлал өндөр байна. Хууль нэг мөр ойлгогдох салаа утгагүй, ойлгомжтой байх ёстой. Хууль батлагдахаас өмнөх судалгаанд ажилтнууд цалин хөлс хамаагүй гэж санал өгөөд хуульд амралт урт байх зохицуулалтыг дэмжсэн ч хууль хэрэгжиж эхэлснээс хойшхарилцан адилгүй байр суурь илэрхийлж эхэллээ. Гэр бүлтэйгээ хамт байх нь чухал гэсэн санаа эхэндээ давамгайлж байсан боловч бодит амьдрал дээр ажилтнууд 14 хоног амарч байх хугацаандаа давхар өөр ажил эрхлэх болсон нь уурхайдажиллахын тулд сайн амарсан байх нь чухал гэх шаардлагатай зөрчилдөж, амралтаараа өөр ажил хийж ядарсан ажилтнууд уурхайд очих тохиолдол ихээр гарч, осол аваар гарах үндсэн нөхцөл энэ болж байна.

Уртын ээлжээр ажиллах ажилтны өдөрт ажиллах хугацаа 12 цагаас илүүгүй байх бөгөөд хуулийн 89 дүгээр зүйлд заасныг баримтлан нэмэгдэл хөлс олгодог.Уртын ээлжийн зохицуулалтад 87 дугаар зүйлд заасан ердийн ажлын цагийг баримтлах боломжгүй. 14 хоногт бүтэн ажиллаж, 14 хоног бүтэн амарна. 14 хоногт нөхөн амарна гэж үзэх юм уу, үгүй юм уу гэх тодорхойлолт хуульд байхгүй. 89 дүгээр зүйлийг баримтлахгүйгээр 109.1-т зааснаар нэмэгдэл хөлсийг бодох уу, үгүй юу гэх асуудал үүснэ. Ажилтныг нөхөн амраагаагүй бол илүү цагийн хөлсийг олгох зохицуулалтаас ажил олгогч, ажилтны хооронд маргаан үүсэж байна.

Уртын ээлжээр ажилласан ажилтны ээлжийн амралтыг тооцохдоо өмнө нь ажилласан ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг тухайн саруудад ажилласан нийт ажлын цагт хуваан ажлын нэг цагийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдөрт хамаарах ажлын цагаараа үржүүлж бодно. Ээлжийн амралт олгох журамд ажилтны ажилласан хоногийн мөнгөн дүнг тооцохдоо нийт ажилласан хоногуудад нь хуваана гэж заасан. Гэтэл 14/14 ростерын хуваарьт шилжүүлчихээр жилд ажиллах хоног нь багасчихдаг. Нийт ажлын цагийг багцалбал энгийн 5/2 ажилладаг хүн жилд 2016 цаг ажилладаг бол ростероор ажилладаг хүн 2006 цаг ажилладаг. Цагаар нь тооцохгүй, амралтын хоногт нь хуваачихаар зардлыг хиймлээр өсгөсөн асуудал гарч байгаа учраасуртын ээлжийн амралтыг сайтар зохицуулж өгөхгүй бол ойлголтын зөрүүтэй асуудлууд гарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1 дүгээр зүйл уртын ээлжийн талаарх зохицуулалтын асуудлаар 2022 оны 5 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч маргаан үүсгэхээс татгалзсан. Татгалзсан шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “14/14 ээлжийн зохицуулалт нь хязгаарлалт тогтоосон хатуу зохицуулалт биш. Үүнийг хамтын гэрээ хийх замаар ашиглах боломжтой. Энэ боломж нь байгаа тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй.Уртын ээлжийн зохицуулалтын хувьд ажилтан, ажил олгогчийн аль аль талын эрх ашгийг нь хөндсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх асуудал биш ч, цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шинжлэх шаардлагатай” гэсэн байна.

Ажлын цаг ба бүтээмж

Ээлжийн ажлын цагийн хувьд харилцаа холбооны салбар 24 цаг ажилладаг. Ажил олгогч ажилтантай тохиролцоод 4 цагаас илүүгүй хугацаагаар ээлжийн ажлыг уртасгаж болно гэж хуульд заасан. Гэтэл ажилтан 7 хоногт 40 цагаас илүүгүй ажилласан бол илүү цагийн хөлсийг төлнө. Энэ зохицуулалтаар зарим ажилтнуудын фонд 184, 190 болж, зарим тохиолдолд шөнийн илүү цаг олгох шаардлага гарч байна. Илүү цагийн хөлсний тухайд, хөдөлмөрийн хууль эцсийн дүндээ бүтээмж рүү чиглэх үү, хийж буй ажилд нь тохирсон цалинг өгөхөд чиглэх үү? Илүү цаг нь ажилтны эрх үү, үүрэг үү гэх асуулт урган гарч байна. Илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэх юм бол ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийн зохицуулалт руу орчихно. Илүү цагаар ажиллуулахаар ажил олгогч санаачилсан болж хувирна. Хоорондоо тохироод илүү цагаар ажиллах гэхээр хуулиар хязгаарладаг зохицуулалттай байна.

Монгол Улс жилийн 2016 орчим ажлын цагтай. 7 хоногийн 40 цагаар тооцоолбол дэлхийд тэргүүлэх хэмжээний. Манай улс өндөр хөгжилтэй орнуудын хэмжээний ажлын цагтай атал нэг хүнд ногдох ДНБ хэмжээ маш доогуур. Ийм байхад хүндээ өгч буй хөдөлмөрийн үнэлгээг харьцуулах боломжгүй. Ажиллах олон цагтай орон мэт боловч хөдөлмөрийн үнэлгээ бага байна. Үүнд Хөдөлмөрийн хууль нөлөө үзүүлж байгаа учраас эргэж харах хэрэгтэй байгаа юм.

Дундаж цалин хөлснөөс тооцох

Дундаж цалин хөлснөөс нэмэгдэл олговрыг тооцон өгөх зохицуулалт нь ажилтанд тэгш байдлаар хандаж, цалин хөлсийг хүртээмжтэйгээр тогтоож өгөх зарчимтайгаа нийцэхгүй байна. Дундаж цалин хөлс тодорхойлоход ажилтнуудын цалин янз бүрийн байдлаар тооцогдон олгогдож байна.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний актуудад дундаж цалин хөлс тодорхойлох журмын тухайд хэдэн удаа өөрчлөлт орсон. Өмнөх сарын дундаж цалин болон илүү цагийн хөлс нь дараагийн сардаа ордог байсныг болиулсан. Дундаж цалингаас илүү хөлс тооцоод эхлэхээр аль болох ажилтан зөвшөөрөлгүй илүү цагаар ажиллах, илүү цагийн маргаан ихээр гарах хандлага бий болсон.

Хуучин зохицуулалтаар үндсэн цалингаараа илүү цагийн хөлс тооцдог байсан бол ажилтан өөрөө бодоход ч амар байв. Энэ ойлгомжгүй байдал хөдөлмөрийн маргааныг ихэсгэх ээлжит шалтгаан болж байна. Уул уурхайн салбарт хамтын маргаан, ажил хаялтууд ихсэж байгаа нь энэ мэтээр цалин хөлс бодоход ойлгомжгүй байдал үүсэж байгаатай шууд холбоотой. Тийм учраас аль болох хуулийг хоёрдмол утгагүйгээр хэрэглэх шаардлага тулгарч байна.

Маргаан таслах комисс

Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо 2022 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж, маргаан шийдвэрлэж байгаахэдий ч энэ зохицуулалт маш хүнд байна. Маргааныг зөвхөн ажилтны гомдлын хүрээнд шийдэж байгаа нь буруу жишиг юм. Шүүх хуралдаан шиг нотлох баримтыг үнэлэх, шүүх хуралдааны мэтгэлцэх үе шат байхгүй учраас гурван талаас төлөөлж байгаа этгээдүүдийн оролцоон дээрээс маргааныг шууд шийдэхэд бэрхшээлтэй. Ажил олгогч хууль мэдэхгүйгээсээ болж хуулийн үндэслэлгүй тушаал гаргасан тохиолдолд ажилтан хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороондоо хандаж гомдлоо гаргах хүртэл маш их хугацаа алдана. Богино хугацаанд эвлэрэх боломжтой нөхцөл байхад 5-8 сарын хугацаа алдахаар байдал үүссэн. Энэ нь аль аль талдаа цаг хугацаа, зардал хий үрсэн зохицуулалт болж байна.

Бусад асуудлууд

  • Ажлын бүтэн бус цагаар ажиллаж байгаа ажилтан, ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа, мэргэжлээ эзэмшиж, тухайн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллахаар төлөвлөж байгаа ажилтнуудын хөдөлмөрэрхлэлтийн харилцаатай нэгэн адил байх нь аль аль талдаа хохиролтой байдал үүсгэж, аж ахуйн нэгжид зардлын өсөлтийг бий болгож байна. Сүлжээ дэлгүүр, харилцаа холбооны салбарт энэ асуудал түгээмэл тулгарч буй.
  • Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан.
  • Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бичиг баримт, гэрээ зэргийг заавал хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг цахим гарын үсэг ашиглан, гэрээг цахимаар байгуулах зохицуулалтыг оруулах
  • Гэрээс ажиллах, зайнаас ажиллах зохицуулалтын нарийн зааг ялгааг тодорхойлох
  • Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл нь хүний эрхийг хүндэтгээгүй, хэрэгжих боломжгүй заалт

М.Дэлгэржаргал

Categories
гадаад мэдээ

Цэрэг татлагын журмаа өөрчлөв DNN.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөл болон Цэргийн төв хороо үндэсний батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчнийг бий болгох институцийн баталгааг хангах зорилгоор цэрэг татлагын журмаа шинэчилжээ. Нийт 11 бүлэг, 74 заалт бүхий шинэ журам нь илүү өндөр мэргэшсэн цэргүүдийг элсүүлэх, цэрэгт татах журмыг стандартчлах, оновчтой болгох, системийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн аж.Энэхүү журам нь 2023 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Г.АМАРСАНАА