Categories
мэдээ нийгэм

Цитохимийн урвалын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар цитохимийн урвалын шинжилгээг 34 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”

https://emd.gov.mn/legals/259

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/pages/4

Categories
мэдээ нийгэм

13А маягтыг цахимаар авах заавар DNN.mn

Лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ өнөөдрөөс эхлэн цахимаар 13А маягтаа авах боломжтой боллоо.

Тодруулбал, Эрүүл Мэндийн Яам, Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны Яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.

Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно.

Үүнд:

  • Яаралтай тусламж
  • Гэмтлийн тусламж, үйлчилгээ
  • Мэс заслын тусламж, үйлчилгээ
  • Нүдний өвчний тусламж, үйлчилгэ
  • Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ
  • Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
  • Шүдний тусламж, үйлчилгээ
  • Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ
  • Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ
  • Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ
  • Гемодиализын тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм. Тус цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.

ИРГЭДИЙН ХУВЬД:

Та дээрх жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн зүгээс лавлагаа шатлалын эмчээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 13А маягтыг цахимаар үүсгүүлэх бөгөөд 13А маягт үүссэн эсэхийг өөрийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан “E-Mongolia”-д нэвтэрч шалгахаас гадна, шууд татаж авах боломжтой. Ингэснээр та цаг алдах, хаяж гээх, үрэгдүүлэх зэрэг эрсдэлгүй болох юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВЬД:

Цахим 13А маягтын хувьд 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилнэ. Харин цаасан маягттай учир дахин цахим 13А маягт авчрах, дахин цаг авахыг шаардах зэргээр иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна уу.

Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.

  1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn-д нэвтэрнэ.
  2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох
  3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэд бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно.
  4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрийн дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
зураг
Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Японы төхөөрөмж саран дээр бууна DNN.mn

Японы “Ispace” гэх гарааны компани буугч аппаратаа дөрөвдүгээр сарын 26 гэхэд Саран дээр газардуулахаар төлөвлөж байгаагаамэдэгдэв. Энэ нь хувийн компани аппаратаа Сарны гадаргуу дээр буулгасан дэлхийн анхны тохиолдол болох юм. Өнгөрсөн онд Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Omotenashi” сансрын аппаратаа Саран дээр буулгаж чадаагүй юм.

“Сарыг судлах арилжааны хөтөлбөрүүдийн шинэ эриний эхлэлийг тавих түүхэн үйл явдлын гэрч болохыг тэсэн ядан хүлээж байна” гэж “Ispace” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хакамада Такэши мэдэгджээ. Уг буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн юм.

Бага түлш тээвэрлэхийн тулд уг аппарат нь Сар луу хүрэх илүү урт, эрчим хүчний хэмнэлттэй замыг туулсан бөгөөд нэгдүгээр сард дэлхийгээс 1 376 000 км-ийн зайд байжээ. Улмаар гуравдугаар сард Сарны тойрог замд орсон байна. Ойролцоогоор 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй буугч аппарат нь “JAXA” болон тоглоомын “Tomy Co” компанийн бүтээсэн жижиг робот зэрэг ачааг тээвэрлэжээ.

Хэрэв даалгавар төлөвлөсний дагуу хэрэгжвэл Японы цагаар дөрөвдүгээр сарын 26-ны 01:40 цагийн орчимд аппарат Саран дээр газардана. Хөтөлбөрийн эхний үе шатыг Японы ардын аман зохиолд гардаг Саран дээр амьдардаг цагаан туулайн нэрээр нэрлэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Биржээр сүүлийн 3 өдөрт 128 мянган тонн нүүрс арилжив DNN.mn

Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны дуудлага худалдаагаар өчигдөр “Энержи Ресурс” ХХК 5 багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа.

Дараагийн дуудлага арилжаагаар “Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг арилжив. Хуваариар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн 5 багц буюу нийт 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг 153.9 ам.доллароор арилжиж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Улаанбаатар хаврын баяр-2023” болж байна DNN.mn

Үндэсний эв нэгдэл, монгол өв, соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна.

Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна.

Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэх юм.
Categories
гадаад мэдээ

​АНУ-ын Тагнуулын албаны ажилтанг баривчлав DNN.mn


АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд Массачусетс муж дахь АНУ-ын Агаарын үндэсний гвардийн 102-р тагнуулын албаны ажилтан 21 настай Жек Тейшераг Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг баталжээ. Үүнээс өмнө Пентагоны хэвлэлийн төлөөлөгч генерал Пэт Райдер хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлэл цацагдсан нь “санаатай гэмт хэрэг” гэж мэдэгдэж байсан юм.

Баривчлах ажиллагаанд хуягт машин хэрэглэн сэжигтэнгийн гэрт нь очсон хэд хэдэн хууль сахиулагчид оролцсон байна. Сэжигтэн гараа өргөн ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн байна. Зургаас харахад Тейшейра улаан шорт, подволк өмссөн байжээ.

Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины дайн болон бусад олон улсын асуудлаарх Пентагоны олон тооны баримт бичиг задрагдсан тухай шинэ нарийн ширийн нийтэлсэн юм. “Вашингтон Пост” сонинд тус цэргийн баазын залуу ажилтан онлайн тоглоомын чатаар найзуудтайгаа нууц файлуудыг хуваалцаж байсан тухай мэдээлжээ. Мөн пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчид тэр хүний нэр, албан тушаалыг олж чадсан гэж мэдэгдэв.

Нийтлэгдсэн нууц баримт бичгийн хамгийн сүүлийн хэсэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Украины дайнд ямар хандлага гаргасныг болон Африкийн зарим удирдагчдын тухай мэдээлэл ил болсон. Гутерриш ямар ч үнээр хамаагүй тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж, Оросын ашиг сонирхлыг хангахад бэлэн байсан

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт явагдана DNN.mn

“НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагийн /2023.04.19/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримт хамрагдах тул системд бүртгүүлэхийг санууллаа.

Өнгөрсөн сард улсын хэмжээнд 35,434 иргэн азтан болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт эрүү шүүлт тулгахгүй байхыг шаардаж мэдэгдэл хүргүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

– Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ийн жолооч А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт “Зорчигч тээвэр-3” ОНААТҮГ-т;

– Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ё нь бусдад эрүү шүүлт тулгаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт;

– Орхон аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг судлан үзэхэд Яргуйт багийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа болох нь тогтоогдсон байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус багийн засаг даргад;

– Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагч Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан хуулийн этгээдийн зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газарт;

– Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс иргэн О-д өөр хүний зурагтай гадаад паспорт олгож, хахууль авсан гэх хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

1263.2 тонн хивэгний нөөцтэй байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар баталсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу малчид нэмэгдэл тэжээлээр цэвэр үүлдрийн үхэр, хонь, ямаа, сайжирсан эрлийз мал болон хээлтүүлэгчийг 100 хувь, дунд ба дундаас дээш тарга хүчтэй тэмээ, адууны тав хувь, үхэр, хонь, ямааны 20 хувь, ирэх онд гарах тугал, хурга, ишигний 30 хувийг оруулж хангайн бүсэд 120 хоног, хээрийн бүсэд 90 хоног, говийн бүсэд 60 хоног тус тус тэжээхээр тооцож хадлан тэжээлийг бэлтгэхээр заасан байдаг.

Мөн Фермерүүд байран тэжээх малд дундаас доош тарга хүчтэй өвөлжүүлж, хаваржуулах бүх мал, төв суурингийн ойролцоох бүсийн саалийн чиглэлийн бүх үхэр болон гахай, шувууг оруулах бөгөөд хангайн бүсэд 270 хоног, хээрийн бүсэд 240 хоног, говийн бүсэд 210 хоног тэжээхээр тэжээлийн нөөцийг бүрдүүлэхээр заасан байдаг.
Тус зааврын дагуу мал аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн түвшинд байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ийг тус тус бэлтгэн нөөцөлсөн тоо мэдээлэл байна. Үүнээс харахад нийт бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувийг бэлтгэсэн.
Үүнээс малчдын түвшинд 1.1 сая тн байгалийн хадлан, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүүг тус тус бэлтгэн авсан байдаг. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувийг бэлтгэсэн үзүүлэлт гарч байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Дээрх хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээс гадна 2022 онд гурилын болон газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж зах зээлд 1 тн хивгийг 520000-800000 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурил тэжээлийн үйлдвэрүүдэд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс гадна хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд 15 аймагт 50 тэжээлийн үйлдвэр байгаагаас 37 нь улирлын болон байнгын үйл ажиллагаа явуулж, 13 нь үйл ажиллагаа явуулаагүй байна.
Тоон мэдээллүүдээс харахад бэлчээрийн мал аж ахуйн хувьд зун-намрын улиралд тэжээлийн хэрэгцээний 100 хувийг буюу хангалттай, өвөл-хаврын улиралд тэжээлийн хэрэгцээний 35.7 хувийг хангаж байгаа дүн гарч байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад 2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол 2023 онд 5.6 мянган тн хивэг экспортод гаргаж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлон авсан байна.
Энэ оны хувьд нийт нутгаар цас их орж цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас өвөлжилт хүндэрч өвс, тэжээлийн үнэ өсч буй асуудал гарч байгаа яамны зүгээс тэжээлийн үйлдвэрүүдэд орон нутагт тэжээлийн хомсдол үүсгэхгүй байх нөөц бүрдүүлэлтийг хийж ажиллах талаар хамтран ажиллаж байна. Өвс тэжээлийн үнэ өсч буй асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө байгууллага хяналт зохицуулалт хийдэг.
Сүүлийн жилүүдэд тэжээлийн ургамал тариалах болон тэжээл үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг үзүүлж байна. Цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тэжээлийн үйлдвэрлэлийг түүхий эдийн болон үйлдвэрийн шатанд нь бүрэн дэмжих боломжийг бүрдүүлэх юм.

Categories
энтертаймент-ертөнц

Үндэсний их баяр наадмын концертын найруулагчийг шалгаруулна DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зарлажээ.

Наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн байх ёстой аж.

Уралдаанд оролцохыг хүссэн иргэд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.