Categories
мэдээ нийгэм цаг-үе

Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2023.4.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.4.16, Ням гараг
  • Наран ургах шингэх: 06.02-19.42
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +3…+8 дулаан, бусад нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн байна.

Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Хууль бус төлбөр, хураамжийг хориглоно DNN.mn

Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор БШУЯ-наас дараах зөвлөмжийг хүргэж байна.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ…
-Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзаарай.

-Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.

-Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоогоорой.
-Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаараарай.
-Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөөрэй.
-Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй.
БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ…
-Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.
-Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзаарай.
-Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгээрэй.
-Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.
-Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлээрэй.
-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллаарай.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ…
-Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/
Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай. /Шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/
Сурах таатай орчныг нь бүрдүүлээрэй. /Хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/
Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай.
-Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжээрэй.
ХҮҮХДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ…
-Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай.Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм.
-Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог.
-Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай.
-Сайн унтаж амраарай. Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй.
-Бусдаас тусламж хүсээрэй. Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай.
Categories
мэдээ нийгэм

Авто зам, замын байгууламж барихад шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв DNN.mn

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснийг Засгийн газраас мэдээллээ.

Шийдвэр танилцуулах мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зарим ажлыг танилцуулав. Цаашид хуралдаан бүрийн эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх түгжрэлийн эсрэг явуулж буй үйл ажиллагааны талаар сонсож, шийдэл гаргах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан” гэв.

Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж зам, 963.7 у/м гүүрний барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Гар утсаа бусдад дамжуулахгүй байж эрсдэлээс сэргийлээрэй DNN.mn

Гар утсанд бидний бүхий л нууцлалтай мэдээлэл хадгалагдаж байдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, баримт сэлт, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын хаяг руугаа автоматаар нэвтрэхээр сануулж орхисон байдаг. Тэгвэл бид банкны интернэт банк, апп руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нууц нэр, паспортоор нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэсэн итгэлтэй явдаг.

Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээрээ нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд хүлээх магадлалтай.

Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?

Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундийн дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.

Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

– Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх

– Гар утсан дээрээ Интернэт банк болон бусад хувийн мэдээлэл агуулдаг бусад аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах.

– Интернэт банкны болон и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт хялбар байдлаар зохиох.

– Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх,

– Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх,

– Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад илгээх,

– Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах, хувийн мэдээллээ оруулах,

– Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах!

Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглан хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн “Security Login” тохиргоог идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу өөрийн тань өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед мэдээлэл очно.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Categories
мэдээ нийгэм

Иргэд энэ сарыг дуустал эрт илрүүлэгт хамрагдах боломжтой DNN.mn

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдаад буй.

Тус эрт илрүүлгийн үзлэг энэ сард буюу 2023 оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх юм. Тиймээс хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.
Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана DNN.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх лхагва гарагт явагдана. Үүнд гуравдугаар сарын 1-31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.

Тохирлыг тухайн өдрийн 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх онд 73 цахилгаан автобус оруулж ирнэ DNN.mn

2022-2024 онд нийтийн тээвэрт 80 хувь парк шинэчлэлт хийж 1215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус тус нэмэгдүүлсэн байна.

2023 онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, 2024 онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр парк шинэчлэлийн ажил бүрэн дуусна.

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран цахим гэрчилгээний ажлыг хийж гүйцэтгэснээр, 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно.

Энэ жилээс эхлэн олон төрлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна.

-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх

-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.