Categories
мэдээ эдийн-засаг

Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 29.6 хувиар нэмэгджээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (29.6 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, 1.2 (34.4 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 3 сард 4.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 734.5 (55 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, 908.1 (82.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.

Харин нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 3 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 634.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (34.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 158.4 (19.2 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 89.5 (35 хувь) тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Татварын орлогод энэ оны эхний улирлын байдлаар орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.6 нэгж хувиар өсөж, харин нэмэгдсэн өртгийн албан татварын 2.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.4, нийгмийн даатгалын орлогынх 0.5, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар буурлаа. Татварын орлого энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 930.6 (91.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 542.8 (7.8 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 72.7 (23.4 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 126.5 (57.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 6.9 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурав.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 315.5 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлагын өсөлтөд хүүгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 163 (96.1 хувь) тэрбум, бараа үйлчилгээний зардал 176 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 2.8, хүүгийн зардал 4 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 6.1, татаас 0.7 нэгж хувиар буурсан байна.

Хөрөнгийн зардал энэ оны эхний улиралд 488 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20 (4.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 82.5 (4.1 дахин) тэрбум, бусад хөрөнгийн зардал 33.1 (82.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, харин барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 96.5 (24.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан хязгаарлаж засвар хийгдэх хуваарь DNN.mn

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгав.
Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Товч мэдээ
· Засгийн газар Жамбалдоржийн Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.
· Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Монгол ган цогцолбор” төслийн 77,7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцлыг баталлаа.
· БНСУ-ын Сөүл хотноо 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг БОАЖ-ын сайдад даалгав.
· Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталлаа. Орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоолоо.
· Вена хотноо 2023 оны гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хуралдааны дүнг хэлэлцэн сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд бөгөөд Монгол Австрийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Учралд даалгалаа.
· Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, тулгаралтад оролцсон аймаг, сумдын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Ховд аймгийн Булган суманд энэ оны зургадугаар сарын 8-нд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 100.000- 5 сая төгрөгийн 42 азтан тодорлоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Үүнд 2023 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 39,585,218 баримтыг оролцуулав.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 35,647
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,584
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 350
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 42
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 59304680

Categories
мэдээ нийгэм

Зан төлөвийн аудиометрийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Зан төлөвийн аудиометрийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар зан төлөвийн аудиометрийн оношилгоо 40 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээгээр гэрээ байгуулсан ЭМБ-ууд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Би инээд муутай. Инээснээсээ болж хөтлөх эрхээ хасуулж байсан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Сэтгүүл зүйн салбараас дахин нэг гавьяат төрлөө. Сониныхоо хамт олны өмн өөс танд баяр хүргэе?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг төрийн эрхэм дээд шагналыг хүртсэндээ баяртай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажил бол хамтын хөдөлмөр байдаг. Хамтын хөдөлмөрийн үр дүнд та бүхнийг төлөөлөөд энэ шагналыг авсандаа манай Монголын сэтгүүл зүйг төр үнэлж дүгнэсэн болов уу гэж дотроо баярлаж байгаа.

-Хүмүүс төрийн одон, медаль авахдаа нэг л үгийг ихэвчлэн хэлж харагддаг. Энэ бол миний биш хамт олны минь шагнал гэж. Та бас яг энэ үгийг хэлсэн. Уг нь таныг арай өөр үг хэлэх болов уу гэж бодож байлаа?

-Би ч бас тэгж боддог байсан. “Төр засаг энэ шагналыг Доржид, Дулмаад өгч байгаа. Гэтэл яагаад минийх биш гэж үгүйсгэдэг юм болоо” гэж гайхдаг байсан. Тэр үг нэг л наалдаж өгөхгүй чихэнд хиймэл сонсогддог байсан. Гэтэл яг өөрөө шагнал аваад ирэхээр хамгийн түрүүнд би хэн билээ, хэнтэй ажилладаг билээ, би ямар мэргэжилтэй хүн билээ, хамт олон минь хэн сэн билээ гэж толгойд орж ирдэг юм билээ. Өнөөдөр би хуучин бодлоосоо татгалзахад хүрч байна. Энэ бол хиймэл биш хүний сэтгэлээс гардаг үг юм байна гэдгийг яс махнаасаа мэдэрсэн. Шагнал авах тэр мөчид олон сайхан юм бодогддог юм билээ. Ээж минь л их баярлаж байгаа даа гэж хамгийн түрүүнд бодогдсон. Үр хүүхдийнхээ амжилтад хамгийн түрүүнд үнэн сэтгэлээсээ баярладаг хүн бол эцэг, эх байдаг нь маргаангүй үнэн. Ээжийгээ баярлуулж чадсандаа л миний сэтгэл маш хангалуун байна.

-Шагналаа аваад ээждээ очтол яаж хүлээж авсан бол?

-Ээж маань сэтгэл маш өндөр байсан. Их л тэвчсэн хэрнээ тэсэлгүй нулимс унагаж байна лээ. “Манай гэр бүл, хүүхдүүдээс төрсөн анхны гавьяат боллоо. Төр миний охины хөдөлмөрийг үнэлж байхад улам хичээгээрэй. Чи залуу байна, хийх зүйл их байгаа. Нэрээ бодож яваарай. Энэ итгэлийг битгий алдаарай, хичээгээрэй” гэж ээж маань захисан.

-Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу. Бас аль нутаг усаар овоглож явдаг вэ?

-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат дуучин хүн байсан. Ээж насаараа санхүүгийн ажил хийсэн нягтлан бодогч, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат хүн. Хангай нутгийн хоёр хүний дундаас төрсөн хүн дээ би.

-Яг аль нутгаар нь овоглодог вэ. Нэр алдартай хүмүүсийг нутгийн зөвл өлөөс нь булаацалддаг юм билээ?

-Мэдээж хэрэг эцгээ дагалг үй яахав. Хөвсгөл аймгийн гэж явдаг. Гэхдээ ээж аав хоёр маань алганы хоёр тал шүү дээ. Тийм болохоор би Булган аймгийн нутгийн зөвл өлд ч харъяалагдаж аль алиных нь үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө чадах чинээгээр тус дэм болохыг хичээж явдаг.

-Та Монголын үндэсний телевизээс ажлын гараагаа эхэлсэн. Анх телевизэд хөл тавьж байсан үеэ дурсахг үй юу. Хүмүүс хэрхэн хү- лээж авч байсан. Анх ямар мэдээ сурвалжлагад явж байсан тухайгаа?

-Энэ дурсамжууд ерөөсөө мартагддаггүй. Би 1990 онд Ростовын их сургуулийг улаан дипломтой төгсч ирсэн. Тухайн үед манай сургуулийг гадаад дотоодын нийлсэн 76 оюутан төгсөж байлаа. Үүнээс 33 нь гадаадын оюутан. Би гадаад оюутнуудын группын ахлагч нь байлаа. Энэ 76-аас ганц хүүхэд улаан дипломтой төгссөн нь би байв. Тухайн үед шууд аспирантурт үлдээхээр манай их сургуулийн захиргаанаас шийдэж байсан ч би таван жил гадаадад сурчихсан учраас Монгол руугаа яарсан. Үлдэхийг хүсээгүй. Ингээд ардчиллын салхи эхэлсэн анхны жилүүдэд шинэ боловсон хүчин төгсч ирж байлаа. Анх телевизэд иртэл намайг коллегийн хурлаар оруулаад олон зүйл асууж “Олигтой ажиллаж чадахгүй бол 10 улаан дипломтой ирээд ч хэрэггүй. Хөдөө гадаа явах хэрэгтэй болно” гээд нэлээд давшингуй арга барилаар надтай харилцсан. Өөртөө их итгэлтэй байсан учраас зөрүүд зан хөдөлсөн юм болов уу жаахан гомдох сэтгэл төрж тухайн үед асуусан асуултад нь огт хариулаагүй юмдаг. Тэгэхэд манай одоогийн УИХ-ын гишүүн З.Алтай мэдээллийн редакцийн ерөнхий редактороор ажиллаж байсан. Би Сарангэрэлтэй ажиллаад үзье гээд намайг хөтлөөд гарч байсан. Мэдээллийн редакцад ороод хамгийн анх Төмөр замын баярын сурвалжлага хийсэн. Тэрнээс хойш олон жил Төмөр замын баярыг алгасахг үй сурвалжилсан. Төмөр замынхан ч Сарангэрэлд хүндэт төмөр замчнаа өгөхөд болох юм гэж яригдаж байсан тохиолдол ч байдаг юм.

-Өөртөө итгэлтэй залуу сэтгүүлч яг бодит байдал дээр сурвалжлага авах ямар санагдсан бэ?

-Залуу хүний оргилуун бодол л тухайн үед гомдож хүлээж авсан байх. Намайг сайн сэтгүүлч болгохын төлөө хатуу үг хэлж залж чиглүүлэх гэсэн сайхан сэтгэлээсээ хэлсэн үг байсныг дараа нь ойлгосон. Яг микрофон бариад амьдрал дээр гарахад асуултаа яаж тавихаа мэдэхг үй, гар чичрээд микрофоноо ярилцлага авч байгаа хүний аман дээр барьчихаад асуултаа тавиад байдаг. Тэгж л эхэлж байсан. Сургуульд онол заалгах төгсөөд амьдрал дээр гарч ажиллана гэдэг бол үнэхээр их зөрүүтэй. Олон жилийн туршлагаас сайн сэтгүүлч болдгийг би биеэрээ үзсэн. Сайн сэтгүүлч болоход хамгийн наад зах нь таван жил, мэдээг хурууныхаа үзүүрээр хийдэг болоход арван жил хэрэгтэй байдгийг мэдэрсэн. Тэр цаг үеэс хойш Монгол телевизэд нийт 12 жил ажилласан. Сурвалжлагч, редактор, ахлах болон хариуцлагатай редактор, ерөнхий редактор, ММ агентлагийн захирал гээд телевизийн сурвалжлагч хүний хийх ёстой ажлыг шат дараатай хийж ирсэн. Сэтгүүл зүйн салбарт нийт 20- иод жил ажиллаж байна.

-Телевизийн сэтгүүлчдэд хөгтэй явдал нэлээд тохиолддог байх. Таныг Монгол телевизэд “Цагийн хүрд” нэвтрүүлэг хөтөлж байгаад тачигнатал инээгээд мэдээ хөтлөх эрхээ хасуулж байсан гэж сонссон юм байна?

-Үнэн, үнэн.Тийм зүйл тохиолдсон. Залуу л байж дээ. Ер нь би инээд муутай. Тэр үед “Цагийн хүрд”-ийг нэг сэтгүүлч, нэг нэвтрүүлэгч зэрэг сууж хөтөлдөг байсан. Надтай хонины ээлжинд нэвтр үүлэгч Харцага таарсан юм. “Цагийн хүрд” нэвтрүүлэг шууд явж байтал Харцага текст уншиж байхдаа хуудсаа давхар зөөгөөд гахайн фермийн тухай унших байтал дарга нар оролцсон хэвлэлийн бага хурлын мэдээ уншаад эхэлсэн. Тэр дарга, энэ дарга гээд уншихаар гахай, гахайн тооройны дүрс гараад байдаг. Үнэхээр тэсээгүй. Маш их инээсэн. Тэгээд хөтлөх эрхээ цалингийнхаа 20 хувьтай хасуулж байсан удаа бий.

-Анхны интернэт телевиз байгуулна гэдэг санаа яаж төрөв. Анхдагч болно гэдэг хэн бүхний зориглоод хийгээд байдаг алхам биш?

-Би Монгол телевизэд 12 жил ажилласан. 1995 оноос хойш ММ агентлагийн ерөнхий редактор буюу захирлын албанд дөрвөн удаа томилогдож, дөрвөн удаа халагдаж байлаа. Тухайн үед Хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр засгийн мэдэлд байсан нь боловсон хүчний дотоод зөрчил ихтэй, ажиллахад их саад болж байсан. Засаг солигдох болгонд манай дарга нар солигдож, дарга нар солигдох болгонд ММ агентлагийн ерөнхий редактороор оролддог байлаа. Би ММ агентлагийн захирал хийж байхдаа дөрвөн жилийн хугацаанд амарч үзээг үй. Үнэхээр ажлынхаа төлөө л байсан. Нэг хүн солиод ажил нь унаад ирэхээр намайг тавьдаг, ажил гайгүй болоод ирэхээр өөр дарга хүрч ирээд намайг сольдог байсан. Энэ нь мэдээж надад амаргүй байсан. Байн байн халагдаж солигдоод сонин хэвлэлд ч “Сарангэрэлийг томилжээ, огцруулжээ” гээд, удаан ингэж байж болохгүй юм байна гэдгийг ухаарсан. Ер нь дарамтанд байж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө бие даасан хараат бус үйл ажиллагаатай байна гэдэг сэтг үүлчийг чөлөөтэй ажиллах ямар ч боломжгүй болгож байгаа юм. Миний хувьд ийм төвөгтэй байдалтай удаан эвлэрэх аргагүй болсон. Би тэртэй тэргүй ажилдаа дуртай, мэргэжлийн хүн телевиз байгуулъя гэж сэтгэл шулуудаад л телевиз байгуулсан. Энэ маань ч оносон. Аливаа уналт бол хүнд сэхэх, босох эрч хүч өгдгийг амьдрал дээрээ мэдэрсэн. Манай телевиз үйлдвэрлэлийн алтан үе гэсэн шинэ нэр томъёог гаргаж мянга гаруй үйлдвэрийг үзэгчдээ санал болголоо. Хамгийн анх олимпийг шууд дамжуулан үзүүлсэн гээд олон юмны анхдагч болж дараагийн зам мөрийг тавьж өгч үлгэр дуурайл үзүүлсэн.

-Сүүлийн үеийн сэтг үүлчдийн боловсрол муу байна гэж шүүмжилдэг. Энэ мэргэжлээр дөрвөн жил сурч гарчихаад гологдоод байгааг МСНЭ-ийг толгойлоод удаж байгаа хүний хувьд юу гэж хэлэх вэ. Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх тухай ч яригдаад байсан?

-Хуучин цагийн тогтолцооноос авч үлдэх ёстой нэг зүйл бол боловсон хүчнийг бодлоготой бэлддэг байсан юм. Тэр үед Монголд хичнээн сэтгүүлч хэрэгтэй байна гэж бодлоготой бэлтгэдэг байсан. Одоо манай залуу сэтгүүлчдийг мэдлэг боловсрол, хэл яриа муутай байна гэж шүүмжилдэг. Шүүмжлэх амархан. Гэхдээ үүнд манай залуучуудын буруу байхгүй. Бидний багад дунд сургуульд монгол хэлний хичээлийг маш сайн заадаг байсан. Яг миний үед арван жилийн сургууль төгссөн хүүхдүү- дийг харж байхад дараа нь ямар мэргэжлийн хүн болох нь хамаагүй цэвэрлэгч ч байсан бичиг үсгийн мэдлэг маш сайтай байсан. 1980- 1990-ээд оноос арван жилийн хүүхдийг анги үсэргэж сургаад, хуучин монгол бичиг оруулж байна гэж хольж хутгасаар байгаад монгол хэлний хичээлийг хангалтгүй сургасан гэж би боддог. Үүнээс л болж залуучууд шүүмжлэлд өртөөд байгаа. Ийм болгох үндэс нь манай боловсролын тогтолцоонд байсан. Бурууг би тийшээ тохдог. Боловсон хүчин бэлтгэх тогтолцоо алдагдсанаас залуучууд сэтгүүл зүй рүү хошуурсан. Энэ мэргэжлийг сонгох эрэлт хэрэгцээ их байгааг далимдуулан ийм чиглэлийн чанаргүй сургууль олширсон. Тийм учраас сэтг үүлчид шүүмжлэлд өртөж байгаа юм. МСНЭ-ийн хийх ёстой нэг ажил нь сэтгүүлчдийнхээ боловсрол, давтан сургалтад анхаарах явдал яах аргагүй мөн. Бид энэ ажлаа эхэлчихсэн байгаа. Ялангуяа хэлний сургалтын асуудал их чухал байгаа. Цаашдаа Засгийн газартай, мөн Ерөнхийлөгчийн тамгын газартай яриад цалинтай сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Өнөөдөр сэтгүүлчдийн амьдрал тийм ч сайнг үй байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын дийлэнх нь бараг л цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Энэ тал дээр МСНЭ ямар байр суурьтай байдаг вэ?

-Сэтгүүлчдийн байгууллагын хийх ёстой ажлын нэг яах аргагүй энэ мөн. Хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаж байгаа эзэдтэй гэрээ байгуулах ёстой. Сэтг үүлчдийн байгууллага бол үйлдвэрчний байгууллагын түвшинд ажиллах ёстой юм. Радио, телевиз, сонин ажиллаж байгаа уран бүтээлчидтэйгээ цалин мөнгө, давтан сургалт гээд нийгмийн асуудал дээр нь нэг бүрчлэн гэрээ хийх ёстой. Энэ нь өнөөгийн түвшинд үнэхээр хангалтгүй байгаа. МСНЭ 2008-2011 онд мөрийн хөтөлб өрөө боловсруулахаар вэб сайтдаа тавиад сэтгүүлчдээсээ санал аваад явж байгаа. Мөрийн хөтөлбөрт заавал хийх ёстой ажлын нэг энэ байгаа. Ялангуяа сонины салбарт сэтгүүлчдийг хангалтг үй үнэлж дүгнэж байгаа тал бий. Энэ нь ажиглагддаг.

-Танай телевизийн хувьд өөрөөр хэлбэл та ажилчдынхаа нийгмийн асуудалд нэлээд сайн анхаарч, дэмждэг гэж сонссон юм байна?

-TV5 телевизийн хувьд үнэхээр сэтгүүлчдийнхээ цалин мөнгө аж амьдралд анхаардаг. Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж байгаа албан байгууллага нь анхаарахгүй юм бол хэн анхаарах юм. Өнөөдөр би хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнес эрхэлж байна. Олж байгаа хэдэн төгрөгөө ганцаараа аваад ганцаараа хангалуун амьдрахыг хүсдэгг үй. Уран бүтээлчидтэйгээ боломжийн хэрээр хуваахыг хичээдэг. Телевиз анх байгуулагдахад орсон ажилтнууд өнөөдөр ихэнх нь унаа машинтай болсон. Таван жилийнхээ ойгоор зарим хүмүү- сээ машинаар шагнах, заримд нь цалингийн зээлээр орон сууц өгөх, хэл, компьютерийн курст сургах, гэр оронд нь эд материалаар туслах гээд олон талаар харж үздэг. МСНЭ-ээс сэтгүүлчдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хичээж байна. Өнгөрсөн жил дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр одоогийн Шадар сайд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь хүсэлт тавьж байгаад 20 сэтгүүлчийг гэртэй болгож байсан. Тэр үед Засгийн газарт худалдагдлаа гээд элдвээр хэлж л байсан. Би юу гэж хэлүүлж байсан айхгүй ээ. 20 сэтгүүлчээ өргөө цагаан гэртээ болгоод бараг л бүгдийнх нь найранд очсон. Тэд баяртай л байсан. Одоо хотын Засаг даргад хүсэлт өгчих өөд байгаа. Мөн 20 гэр өгчих санаа байна. Цаашлаад 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт сэтгүүлчдээ хөнгөлөлттэй байдлаар оруулчих ажлыг эхлүүлээд явж байна. Хэлний курст 20-иод сэтгүүлчийг гадагш нь явуулчих ажлыг хөөцөлдөөд байна. Хийх гэж байгаа ажил олон бий.

-20 гэр олгосны дараа нэлээн л яриа гарах шиг болсон. Та сонсоо л байлгүй?

-Тиймээ сэтгүүлчид будаатай хуурганд хууртаж байсан бол одоо гэрт хууртагдах болж гэж бичсэн байна лээ. Сэтгүүлчдээ гэр оронтой болгохын тулд би ямар ч доромжлолыг давж гарахад бэлэн байна. Тавдугаар сарын 3-нд дахиад 20 сэтг үүлчийг гэртэй болгоно.

-Сэтгүүлчид аливааг үнэн мөнөөр нь шүүмжлэх үүрэгтэй хүмүүс. Гэтэл МСНЭ сэтгүүлчдийг эрх баригч нарын талд үйлчлэх бодлого бариад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Үүнтэй огт санал нийлэхг үй. Би сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж эхэлснээс хойш Монголын сэтгүүлчдийн байгууллага хэн нэгэн улс төрч, аль нэг улс төрийн хүчний талд үйлчилж байна гэсэн яриа тасарсан. Энэ тал дээр би хатуу байр суурьтай байдаг. Ер нь хувь хүнийхээ хувьд хэлэхэд сэтгүүлчдийн байгууллага дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг. Нэг ёсондоо хянаж шүүмжлэх үүрэгтэй. Гэхдээ ямар нэгэн нам, улс төрийн хүчин, хувь хүнд үйлчилдэг сонин хэвлэл, телевиз ч байгаа нь үнэн. Харин сэтгүүлчдийн байгууллага, миний зөвлөхөөр нь ажиллаж байгаа телевизийн хувьд ийм юм байхгүй. Би аливаа асуудалд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж чадаж байгаа.

-Та цаашдаа улс төрд орох уу?

-Хэрвээ улс төрд орохоор болбол сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнээс татгалзах ёстой болно. Тэгэхээр би шинээр сонгогдоод жил ч болоогүй байгаа учраас энэ талаар бодохгүй байна.

-Телевизүүд олон ангит сериал их гаргаж байна. Ялангуяа Солонгосын бүтэлгүй хайр дурлалыг харуулсан кино хүүхдүүдийн хүмүүжилд, хүн болж төлөвшихөд муугаар нө- лөөлж болох юм гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Нэг хэсэг телевизүүдэд япон сериал түрж орж ирсэн. Дараа нь Латин Америкийн, Оросын, Хятадын гээд орж ирсэн. Харин одоо солонгос сериал түлхүү орж ирээд байна. Үүнийг ганцхан Монголд биш Японд, Тайваньд, Хятадад үзэж байна. Одоо дундад Ази руу орчихсон. Ази бүхэлдээ солонгос сериалаар өвчилчихөөд байна. Солонгос киноны холбооноос Азийг байлдан дагуулна гэсэн зорилт тавьсан юм гэсэн. Солонгосын ахуй манайхтай ойр болоод ч тэр үү манайхан их сонирхож байна. Хүмүүсийн сонирхолд тааруулж байна. Бид Америкийн бусад орны сериал оруулж ирж болж байна. Яг үнэнээ хэлэхэд хүмүүс үздэггүй учраас реклам мэдэгдэх үйц багасдаг. Хувийн телевизүүдийн оршин тогтнож байгаа санхүүгийн ганц эх үүсвэр нь реклам учраас үүнд телевизүүдийг буруутгах арга байхгүй. Өнөөдөр хувийн телевизэд хэн ч мөнгө төлд өггүй. Телевиз үзсэний хураамжийг ганцхан МҮОНТВ авдаг. Төсвийг мөн л Монгол телевиз ганцаараа авч байгаа. Бид бас хөдөө орон нутагт нэвтрүүлгээ цацсаны төлөө өндөр хураамжийг Монголын цахилгаан холбоонд төлдөг. Тиймээс хувийн телевизүү- дийг энэ тал дээр ад шоо үзэх хэрэггүй. Монголд гамшгийн хэмжээнд хүрсэн олон зүйл байна. Хамгийн түрүүнд бид утаа униараа бодох ёстой. Сериал биш. Эндээс авах сургамжтай зүйл их бий. Азийн байлдан дагуулж байгаа кино үзүүлж байгаагаас Монголын телевизүүд ард түмнээ гамшгийн хэмжээнд аваачсан гаж буруу үйлдэл огт хийгээгүй.

-Та гэр бүл, үр, хүүхдийнхээ тухай ярьсангүй?

-Хоёр хүүхэдтэй. Хүү маань хуульч мэргэжилтэй одоо бизнесийн салбарт ажиллаж байгаа. Охин маань долдугаар ангийн сурагч. Нөхөр маань телевизийн инженер. Одоо TV5 телевизэд захирлаар ажиллаж байгаа.

-Та хэр баян хүн бэ?

-Шууд утгаар нь асууж байна уу?

-Тийм

-Ядуу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ барж дийлэхээ байсан баян хүн гэж хэлэхгүй. Амьдралаа хангалуун аваад явчих боломжтой. Өөрийнхөө хэмжээнд ах дүү, найз нөхдөдөө тус дэм болоод явах хэмжээний л хүн.



Д.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: С.Зориг агсныг хэн хөнөөснийг тогтоох ажиллагаа үргэлжилнэ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Иймд

  1. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон энэ хүмүүсийн тухайд энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийнхээ эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэв.
  2. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан.

Энэ хэрэг дээр үлдсэн хэргүүд хэрэг бүртгэлд хэвээр үлдсэнийг хэлье.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдлээ. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан” гэлээ..

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ зун нийслэлд халуун ус хязгаарлах хуваарь DNN.mn

Дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарчээ. Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 15-нд дуусах хуваарьтай байна гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Халуун ус хязгаарлах хуваарь:

Categories
мэдээ нийгэм

2022 онд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өмчлөх 1071 эрх олгогджээ DNN.mn

Усны нөөц, чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.

Монгол орны усны нийт нөөц 564.8 км3 бөгөөд үүний 19.4 км3 нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км3 нь гол мөрөн, 500 км3 нь нуур тойром, 10.8 км3 нь газар доор ус эзэлдэг байна.

Монгол орны ус ашиглалтыг салбар бүрээр авч үзвэл 2022 онд нийтдээ 606.2 сая метр3 ус ашигласан бөгөөд үүний 31 хувийг мал аж ахуйн салбарт, 25 хувийг усалгаатай газар тариаланд, 15 хувийг уул уурхайн салбарт, 14 хувийг унд ахуйд, 8 хувийг эрчим хүч, дулаанд, 7 хувийг үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбарт ашиглажээ.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эх гэж тодорхойлсон байна.

Монгол орны гол мөрний усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт бүрэлддэг.

Гол мөрний урсац бүрдэх эх талбай – 143,998.8 км2

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ – 9.1 хувь

Улсын тусгай хамгаалалтад авсан талбай – 71,949.05 км2 байгаа аж.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах зорилтод 2025 онд гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг хамгаалалтад авахаар тусгасан байна.

Монгол орны ундны усны чанарын үзүүлэлтийг бүс бүсээр гаргасан үзүүлэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулсан. Баруун бүсийн ундны усны 68 хувь нь, хангайн бүсийнх 65 хувь, говийн бүсийн ундны усны 86 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн мэдээллийг ШУА-ийн газар зүй, Геоэкологийн хүрээлэнгээс гаргажээ.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 170 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар 1964 онд байгуулагджээ.

Сайдын мэдээлснээр, MNS 4943:2015 стандартын шаардлага хангаагүй маш их бохирдолтой 150-160 мянган м3 буюу 10 тонны багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 150-160 мянган м3 бохир ус хүлээн авч, жилийн дунджаар 59-74 хувь цэвэршүүлдэг байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2024 онд ашиглалтад орох юм байна.

Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байгаа аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинатТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд нийлүүлдэг гэлээ.

БОАЖЯ-наас 2022, 2023 онд удаа дараа асуудлыг хөндсөнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус шууд Улиастайн гол руу цутгадаг байсныг зогсоосон гэлээ.

Мэдээллийнхээ төгсгөлд сайд тулгамдаж буй асуудлаа танилцуулсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллээр 2022 оны байдлаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших 4827, өмчлөх 1071 эрх олгогджээ. Энгийн хамгаалалтын бүсэд эзэмших 20450, өмчлөх 7358 нэгж талбар, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид газар эзэмших 124778, өмчлөх 77314 нэгж талбар олгогдсон байна гээд Дунд голын ойролцоо барьж буй усан парктай холбоотой асуудал, “Ривер Гарден”, “Хан Хиллс” хотхонуудын хажуу талын бургасыг ихээр сүйтгэсэн газартай холбоотой асуудлын талаар мэдээлсэн.

Цаашдаа усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс гэх бүсүүдийг тогтоохтой холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 180 мянган м3 бохир ус цэвэрлэх байгууламж руу ирж байгаа. Гэтэл цэвэрлэх байгууламж хоногийн 150 мянган м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламж бохир усаа 100 хувь цэвэрлэн Туул гол руу нийлүүлж чадахгүй байгаа. Учир нь бохир ус хүлээн авах хүчин чадал нь хэтэрсэн. Мөн үйлдвэрүүдээс урьдчилан цэвэрлэх байгууламжаар оруулж цэвэрлүүлэхгүйгээр бохир усаа ирүүлж байгаагаас төв цэвэрлэх байгууламж тэдгээр усыг 70 орчим хувьтай цэвэрлэн Туул гол руу юүлж байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн ажлууд хийгдэж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 60 орчим хувьтай байна. 2024 оны 08 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад нь орсноор хоногийн 250 мянган м3 бохир усыг стандартын шаардлагын дагуу цэвэрлэж Туул гол руу нийлүүлэх, дахин ашиглах боломжтой болно. Цэвэрлэх байгууламж руу ирж байгаа усыг дахин ашиглаж 3, 4 дүгээр цахилгаан станц руу нийлүүлэх Мянганы сорилтын сангийн хоёр төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжих шатандаа ороод байгаа. Эхнийх нь ундны ус эх үүсвэрийг сайжруулах төсөл. Хоёр дахь нь цэвэрлэх байгууламж руу ирж байгаа уснаас хоногт 50 мянган м3 усыг 3, 4 дүгээр цахилгаан станцад ашиглах төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний бохир усыг нийлүүлнэ гэдэг үүрэг манай тал хүлээсэн. Үүний дагуу одоо цэвэрлэх байгууламж руу ирж байгаа бохир усыг стандартын шаардлага хангасан хэмжээнд цэвэрлэн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулан батлуулсан. Одоо хэрэгжилтийг хангах салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдал, чанартай холбоотой асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд байгаа. Тийм атал яагаад ундны усны эх үүсвэр дээр газар олголт хийгээд байдаг юм бэ хэмээн лавласан.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг 1980 онд Ардын Депутатуудын Их Хурлын Гүйцэтгэх захиргааны 172 дугаар тогтоолоор анх тогтоосон байдаг. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн газар доорх усны эх үүсвэрийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоож, мөрдөх дэглэмийг баталсан. Мөн 2009 онд Нийслэлийн Засаг даргын 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг бол 1, 2 дугаар хавсралтаараа тогтоосон. Хамгийн сүүлд Нийслэлийн ИТХ-ийн 2016 оны 50 дугаар тогтоолоор эдгээр бүсийг шинэчилж тогтоосон. 2016 онд шинэчилж тогтоосон ИТХ-ын тогтоолоор хориглолт, хамгаалалтын бүсийн хэмжээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн газарт өмчилж, эзэмшиж байсан иргэдийн газар хориглолт хамгаалалтын бүсэд орсон. 2016 оноос хойш тухайн хориглолт, хамгаалалтын бүсэд шинээр газар олгох, барилга барих зөвшөөрөл өгөхийг хориглосон байгаа. Одоогоор хот байгуулалтын мэдээллийн санд 4126 иргэний эзэмшиж байгаа газар бүртгэгдсэн байгаа. Үүнээс 2039 газар нь өмчилсөн, 2183 газар нь эзэмших эрхтэй байгаа юм. Эдгээр иргэдийн өмчилсөн болон эзэмшиж байгаа газруудыг цаашид хориглолт, хамгаалалтын бүсээс шилжүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн газрын албад зохион байгуулан ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Мөн гишүүд Сэлбэ, Дунд голын сав газарт барилга барьж буй асуудлыг хөндөн, сүүлийн үед баригдаж буй орон сууцны хорооллын ус дамжуулах шугам, сүлжээ стандартын шаардлага хангаж буй эсэх, ундны ус эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэх талаар, булаг шанд, гол горхийг хамгаалалтад авах асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар асуулт асууж, хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ DNN.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж мэдээллээ.

Тэрээр “1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх үйлдэл. Хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид судална. Мөн улс төрийн зорилготой энэ хэргийг шалгана” гэв.