Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний улиралд ДОХ-ын найман тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцууллаа.

2023 оны эхний улиралд 16.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд нийт нас баралтын 6 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд, түүний 84.7 хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өмнөх оны мөн үеэс 96.3 хувиар буурсан нь ковидын тархалт багассантай холбоотой юм.
Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгсөд 9.9 дахин, цусан суулгаар өвчлөгсөд 31.4 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөд 12 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар ХДХВ-ын найман тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн бол тэмбүүгийн 1070 тохиолдол бүртгэгджээ.

Categories
гадаад мэдээ

Оросын түрэмгийллийг нацистуудтай адилтгав DNN.mn

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Польш улсад болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Оросын түрэмгийллийг 1943 оны Варшавын геттогийн бослогыг нацистууд хэрцгийгээр дарсан явдалтай зүйрлэжээ. Геттогийн бослогын үеэр нацистууд олон мянган еврейчүүдийг хөнөөсөн билээ. Тухайн үед олон зуун еврей үндэстэн 21 хоногийн турш Германы цэргүүдийн довтолгоог сөрөн зогссон юм. Энэ үеэр 13 мянган еврей хүн амь үрэгдсэний дийлэнхийг нь амьдаар нь шатаасан гашуун түүх бий. Үлдсэн оршин суугчдыг бүгдийг нь олзолж, үхлийн хуаран рууилгээсэн билээ.

Франк-Вальтер Штайнмайер болон Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог нар Варшав дахь геттогийн баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Германы ерөнхийлөгч энэ үеэр нацистуудын үйлдсэн гэмийн төлөө уучлал гуйсан юм. Тэрээр “Путины дайн Украины ард түмэнд хэмжээлшгүй их зовлон, хүчирхийлэл, сүйрэл, үхэл авчирсан. Эрх чөлөө, тусгаар тогтнолоохамгаалантэмцэх ёстой гэдгийг бид түүхээс мэднэ. Германчууд бид ч гэсэн түүхээсээ сургамж авсан. Дахин хэзээ ч ийм зүйл болох ёсгүй. Оросын хийж буй шиг ийм түрэмгийллийн дайн Европ тивд байх ёсгүй. Герман болон бусад барууны орон Украины талд тууштай зогсоно” гэж хэлсэн байна.

Германы ерөнхийлөгч Штайнмайер дайны эхэн үед барууны бусад удирдагчийн хамт Украинд айлчлахыг хүсэхэд Зеленский хүсэлтийг нь няцааж байв. Харин өнөөдөрГерман улс түрэмгийллийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явж байна гэж ажиглагчид үзжээ.


Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний зам дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж байна DNN.mn

Баянгол дүүргийн 13-р хороо, Б.Энэбишийн өргөн чөлөө дагуу түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шулуун коридор бүхий дугуйн болон явган хүний зам засвар шинэчлэлийн ажлыг хийж байна.
Өнөөдөр “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүний 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нар тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэдгийг Ч.Ундрам гишүүн хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэн төслийг боловсруулж, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Д.Тогтохсүрэн гишүүн органик бүтээгдэхүүний тодорхойлолтын талаар, хуулийг батлахын ач холбогдол, хууль батлагдсаны дараа гарах зардлын тооцооллын талаар тодруулсан. Тухайн бүтээгдэхүүний бий болохоос хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх үе шат нь органик байх бөгөөд үүнийг хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын технологиор баталгаажуулах зохицуулалтын талаар Ч.Ундрам гишүүн хэллээ. Хуулийн төсөл батлагдсанаар нэн тэргүүнд хүнсний аюулгүй байдал сайжирна гэж үзжээ. Өнөөдөр манай улсад үйлдвэрлэгдэж буй нийт хүнсний бүтээгдэхүүний 1 хүрэхгүй хувь нь органик гэсэн баталгаажуулалтыг авсан байгаа бол үлдсэн 99 гаруй хувь нь тодорхойгүй байдгийг хэллээ. Түүнчлэн хууль дахь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгох дэмжлэгийн үр дүнд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол нэмэгдэнэ гэж үзсэн байна. Улмаар экпортод гаргах, улмаар эдийн засгийг солонгоруулах, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч илэрхийлсэн. Үүний зэрэгцээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ямар нэг төрлийн химийн бодис, бордоо хэрэглэхгүй байх шаардлагатай учраас байгаль орчныг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдолтой гэдэг хариултыг Ч.Ундрам гишүүн өглөө. Эрдэмтэдийн хийсэн судалгааны үр дүнд органик тариалалт нь урт хугацаандаа хөрсний үржил шим, хүнсний ногооны ургалтыг эрс сайжруулдаг гэдгийг тогтоосон байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төслийн 15 дугаар зүйл дэх органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн талаар гишүүд тодрууллаа. Органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал хөшүүрэг болдог гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Органик бүтээгдэхүүн нь их хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж, өртөг шингээж байж бий болдог. Гэтэл үүнийгээ бусад бүтээгдэхүүнтэй ижил үнээр борлуулах боломжгүй байдаг учраас төр бодлогоор дэмжих шаардлага үүсдэг байна. Төсөлд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олгох мөнгөн дэмжлэгт шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд баталгаажсан органик бүтээгдэхүүнийг оролцуулах зардал, дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал зэргийг олгохоор тусгасан байна. Харин мөнгөн бус дэмжлэгт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх; органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх; дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо DNN.mn

Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж, 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломжтой аж.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байснаа дурсаж, аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн иргэдийн ая тухтай амьдралыг цогцлоох төр, засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй үйлдвэр ашиглалтад орж байгааг тэмдэглэв.Мөн монголчууд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих шилжилтийн бодит жишиг эндээс эхэлж, Үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, монголчууд өөрсдөө ийм том бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг батлан харуулж чадсан” гэлээ.

Түүнчлэн баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.

“Ховд эко цемент” төслийг “Нью прогресс групп” санаачилж, гүйцэтгэгчээр “Western hold”, “BTIEC” компани ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хамт олон өнгөрсөн онд 5,000 мод тарьж, 100,000 үрсэлгээ суулгасан байна.

“Ховд эко цемент”-ийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын салбарт Манжуур хоттой хамтран ажиллана DNN.mn

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр зохион байгуулсан “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” арга хэмжээнд оролцсонд нь Манжуур хотын төлөөлөгчдөд хотын дарга Д.Сумъяабазар талархал илэрхийлэв. Тэрбээр “Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатарт айлчилж буй Манжуур хотын дарга Юүе Гуодун тэргүүтэй төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлье. 2022 онд БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг албан ёсоор нээсэн. Ингэснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн Монгол, Хятадын хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд, жуулчдын урсгалыг дагасан эдийн засгийн өгөөж цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Нийслэлийн зүгээс БНХАУ-ын хотуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Манжуур хотын хувьд ч эдийн засаг, соёл, газар зүйнх нь онцлогт түшиглэн хамтын ажиллагаагаа тэлэх өргөн боломж бий. Цаашид олон салбарт хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн хоёр хотынхоо өмнө шинэ боломж нээхдээ баяртай байх болно” гэлээ.

ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун:

-Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард түмний найрамдал нь өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Улаанбаатар, Манжуур хотууд ч олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Цаашид энэ харилцаагаа хадгалахын зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцуудыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна хэмээв.

Эдгээр чиглэлд хамтран ажиллахаас гадна хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлсэн юм. Түүнчлэн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урилаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 620 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны 3 дугаар сарын эцэст 13.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 129.2 (1 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 620 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Төгрөгийн хадгаламжийн 11.8 (89.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 176.9 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (39.1 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалт маргааш 10:00 цагт эхэлнэ DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд улс даяар 10:00 цагт нэгэн зэрэг эхлэхийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.

Уг шалгалтад оролцохоор 32,600 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гаргах юм байна.

Монгол хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу авдаг. Үүний гол зорилго нь монголчуудын эх хэлний дархлааны түвшинг тогтоох юм.

Энэ жил 12 дугаар ангиа төгсөх шалгуулагчид:

  • иргэний үнэмлэх,
  • бүртгэлийн хуудас,
  • суудлын хуваариа авчрах шаардлагатай.

Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Шалгалтыг зохион байгуулахад 4,000 орчим хүн ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна DNN.mn

“Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг” аяны хүрээнд агаар, орчны бохирдол, хөрсний бохирдол, элдэв халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж ариутган халдваргүйжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд өрнүүлж байна.

Хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, нийтийн эзэмшлийн гуу жалга, үерийн далан, шар усны үерт өртсөн айл өрхүүдийн хашаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хуваарийн дагуу хийж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан юм. Тогтоолын төслийн эцсийн найруулгыг гишүүдийн олонх дэмжиж, онцгой дэглэм тогтоох хугацааг сунгахаар боллоо.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж байв.

Онцгой дэглэм тогтоосноос хойш 1,072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 28-ны ТУЗ-ийн хурлаар шийднэ” гэдгийг хэлсэн юм.