Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023.03.29-ний өдөр ирүүлсэн/

· Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс 2023.03.30-ны өдөр ирүүлсэн/

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажлын өдрүүдэд 10 байршилд нөөцийн мах худалдана DNN.mn

Энэ долоо хоногт ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Өмнө нь зөвхөн амралтын хоёр өдөрт өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байсан юм.

Ажлын өдрүүдэд нийслэлийн 10 дүүрэгт нийт 10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарчээ.

зураг

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

Хонины мах бүтнээр нь авахад нэг килограммын үнэ 8,300 төгрөг.

Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 65 хувь нь хонины, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж.

Бусад худалдааны төвд махны үнэ нэмэгдсэн нь шинэ мах гарсантай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Си Жиньпин, Владимир Зеленский нар утсаар ярьжээ DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар “урт бөгөөд утга учиртай ярилцсан” гэж мэдэгдлээ. “Энэхүү ярилцлага болон Хятадад суух Украины Элчин сайд томилогдсон явдал манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэдэгт би итгэж байна” гэж Зеленский твиттер хуудсандаа бичжээ. Энэ нь Оросын Украины эсрэг дайн эхэлснээс хойшхи Бээжин болон Киев хоорондын анхны дээд хэмжээний ярилцлага бөгөөд Хятадын тэргүүний Москвад хийсэн айлчлалын дараа хүлээгдэж байсан зүйл юм. Хятад улс өөрийн гэсэн энх тайвны санаачилга дэвшүүлсэн бөгөөд үүнд нь Киев нааштай хандаж байгаа бол барууны улсууд эргэлзэж буйгаа нуудаггүй юм.

Энэ яриа Украины талын санаачилгаар болсон гэж Бээжин мэдэгдэв гэж“ ФрансПресс”агентлаг мэдээлсэн бол Си Жиньпин Украинд тусгай төлөөлөгчдөө илгээж, энхтайвныг эрэлхийлж буй бүх талуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Зеленскийд хэлсэн хэмээн Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай томорны хувьд бид зүгээр суухгүй, гал дээр тос нэмэхгүй, энэ дайнаас ямар нэгэн үр шим хүртэхийг хүсэхгүй гэж Хятадын удирдагч хэлсэн” хэмээн мэдээлж байна. “Синьхуа”агентлаг, Хятад улс Украинд тусгай элч илгээж, “мөргөлдөөнийг зохицуулах” асуудлаар хэлэлцээ хийнэ. Хятад улс эдгээр мэдээнд Украин дахь дайныг”мөргөлдөөн” гэж нэрлээд байгаа бөгөөд Украинд очих Тусгайи төлөөлөгчөөр БНХАУ-аас ОХУ-д Элчин сайд байсан ЛиХуэй ажиллах юм байна. Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Зеленский Си Жиньпинтэй утсаар ярьсан тухай тайлбар хийхдээ “Хятадын тал хэлэлцээр эхлүүлэх үйл явцыг бий болгоход хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэж тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Наранбаатар: Шахааг эсэргүүцээд зогсохоор маш олон дайсантай болдог юм байна DNN.mn

“Хөтөл цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа.


-Таньтай холбогдох гэж нэлээд юм боллоо. Сошиалд нээлттэй байдаг хүн утсаа салгаад хэд хонов уу. АТГ-аас нэгжлэг хийж байна гэх мэдээлэл гараад л сураг тасарсан. Юу болж өнгөрөв өө?

-АТГ-аас манай гэр, Хөтөлд амьдардаг гэр, Дарханд сэлгэн амьдардаг ажилчдын сууц, ажлын байр, хувийн нөүтбүүк, ажлын компьютер зэрэг шалгаж болох бүх зүйлийг шалгасан. АТГ-т хардлагын шинжтэй гомдол очсон юм билээ. Мэдээж нарийн зүйл ярих боломжгүй.

Ер нь ингээд шалгачих нь зөв гэж бодож байгаа. Төрийн ажил хийж байгаа ямар ч албан тушаалтан ийм шалгалтанд орох ёстой. Үнэн мөн нь тогтоогдоно. Миний зүгээс буруу, зөрүү хийсэн зүйл байхгүй. Хэд хоног сошиалд орж чадаагүй шалтгаан нь миний гар утсыг хураагаад авчихсан.

-Одоо ажил хэвийн үргэлжилж байна уу?

-АТГ-аас эхний өдөр намайг ажлын өрөөнд хорьсон. Тэр өдрийн ажлаа өрөөнөөсөө зайнаас зохион байгууллаа. Дараагийн өдөр нь АТГ бусад зүйлээ нэмж шалгаад буцсан.

Ийм нэг буруу мэдээлэл очсон байна лээ. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл рүү “Үйлдвэрийн нөөц байхгүй болчихсон. Засвараа хийж бэлэн байдлаа хангаагүй учраас үйлдвэр зогссон” гэдэг буруу мэдээлэл очсон бололтой. Ингээд Б.Цэнгэл дарга манай үйлдвэр дээр шалгалт оруулсан. Гурван хоног шалгасан байх. Шалгалтынхан манай агуулахад үйлдвэрийн нөөц хангалттай байгааг харсан. 36 мянган тонн клинкерийн үлдэгдэлтэй. Энэ нөөц бол 40 мянган тонн цемент үйлдвэрлэх үндсэн түүхий эд. 40 мянган тонн цемент гэдэг манай нэг сарын үйлдвэрлэл юм.

Б.Цэнгэл дарга шүүмжлэлтэй л хандаж байх шиг байна лээ. Хоёр сарын нөөц байх ёстой, нөөц чинь дутуу юм биш үү гэж. Үүнд эдийн засгийн үндэслэлтэй тайлбар хэрэгтэй. Бүтэн хоёр сарын цементээ зарахгүй хадгалаад нөөц бүрдүүлнэ гэвэл компанийн эргэлтийн хөрөнгө хүндэрнэ. Хамгийн оновчтой хувилбар бол нэг сарын нөөц гэж үзэж байгаа. Одоо бол борлуулалт, үйлдвэрлэл хэвийн явж байна. Яахав, Б.Цэнгэл даргад буруу мэдээлэл өгсөн хүмүүс үйлдвэрийг зогсоох гэж нэлээд оролдлоо.

-Б.Цэнгэл дарга танд нэлээд гомдолтой байна уу даа?

-Мэдэхгүй.

-Төрийн өмчит компанид шахаа яаж хийдэг талаар та шүгэл үлээсэн. Олон ч хүнд хүрлээ. Та хэлсэн үг, ярьсан баримтандаа баттай зогсож байгаа байх гэж бодож байна?

-Б.Цэнгэл даргын зүгээс өөрийнх нь багын найз Борлуулалтын хэлтсийн даргад Г.Ганбаяр, мөн А.Галбаатар гээд Завхын нутгийнх нь дүү байдаг. Түүнийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар санал болгосон. Хамгийн сүүлд томилогдсон ерөнхий нягтлан бодогч Б.Алтансувд гэж бий. Түүнийг Б.Цэнгэл дарга “Би анкетыг нь өгч санал болгосон” гэдгээ хэвлэлээр хэлчихсэн байна лээ. Энэ гурван хүн бол удирдлагын гурван булан байхгүй юу.

Мэдээж хувьцаа эзэмшигчид санал болгосон, цаашдаа төрийн том хариуцлагатай ажлыг хийхийн тулд багаа бүрдүүлэх ёстой. Тэр утгаараа надад тус дэм болох болов уу гэж Б.Цэнгэл дарга энэ хүмүүсийг санал болгож томилуулж байсан. Гэхдээ би анх шударга л хэлж байсан. “Ажлын хариуцлага алдвал би хатуу хариуцлага тооцно шүү” гэсэн. Ингээд энэ гурван хүн гурвуулаа сахилгын шийтгэлээр ажлаасаа халагдсан. Үүн дээрээ надад тэд гомдолтой байгаа. Ер нь Б.Цэнгэл дарга гэхээс илүү халагдсан нөхөд тэр хүний нэр хүндийг бодож ажиллах хэрэгтэй байсан. Магадгүй Б.Цэнгэл дарга хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй байх. Хүнд хатуурхаад байдаг хүн биш. Гол нь хүний итгэл хүлээж ажилд орж байгаа бол хариуцлагатай л байх ёстой.

Яахав, тэр хүн энэ гурваар тогтохгүй олон хүнийг жишээлбэл, Хуулийн хэлтсийн даргаар, борлуулалтын хэлтсийн даргаар ч тэр томилуулахаар анкетууд санал болгож байсан. Ийм асуудал хоёр, гурваар тогтохгүй.

-“Шилэн” Цогоо сошиалаар нэлээд үг хаяж харагдсан?

-Шилэн Цогоо манай хамаатан гэдэг. Хамаатан гээд бид төрийн компанид нэгэндээ давуу байдал үүсгээд байх шаардлагагүй. Яахав, энэ нутагт ажиллаж амьдардаг Мандахбаяр гээд инженер залууг танилцуулсан. Угтахбаяр гэх залууг ч бас. Энэ хоёрыг итгэл даахаар залуус гээд явуулсан. Тамирчин хүмүүс байсан. Тиймээс дайчин ажиллах болов уу гэсэн итгэлтэйгээр “Шилэн” Цогоогийн саналыг хүлээж авсан. Гэтэл дараа нь ТУЗ болон ЗГХЭГ-аас ажлын байрны тодорхойлолтын шалгалт орж энэ хүмүүс тэнцэхгүй гэдэг мэдэгдэл өгч эхэлсэн. Хамгийн сүүлд Засгийн газраас “Шүүр” ажиллагаагаар ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй хүмүүст хариуцлага тооц, ажлаас чөлөөл гэдэг хатуу мэдэгдэл ирсэн. Энэ хүрээнд Угтахбаяр гэхэд л яалт ч үгүй маркетингийн мэргэжилтэй хүнийг инженерийн хариуцлагатай албан тушаалд томилж болохгүй байсан учраас чөлөөлсөн. Мандахбаярын хувьд гурван жил ажилласан туршлага байдаг. Гэтэл хариуцсан алба нь 15 жилийн туршлага шаарддаг. Тиймээс зохих ажлын байранд санал болгоод ахлах механикаар ажиллаж байгаад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн нөхөр. Тэдгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нийлсний хүчинд, дээрээс нь ТУЗ-ийн цөөн тооны мөртлөө их хорон, тэр дундаа ТУЗ-ийн дарга, Аудитын хорооны дарга гэх хүмүүсийн хорсол нэгдэж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн үе шаттай гүтгэлгийн, өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар хүчиндэгч, архичин, авлигач гэж цоллож ирлээ. Зарим нь бүр хошин шог болгочихсон байв уу (инээв).

Өдөр бүр л шалгалтанд орж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн шалгалт ороод дуусч байх шиг байна. Онцгой байдлынхан ирсэн. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа шүү.

-Танайд төрийн шахаа Б.Цэнгэл дарга, “Шилэн” Цогоо хоёроор тогтохгүй болов уу гэж бодож байна…?

-Өөр байхгүй дээ.

Яахав, “Шилэн” Цогоогийн хувьд манай хамаатан гээд яриад байгаа. Түүний Цогоогийн дүү Цогчулуун надтай утсаар ярьсан. Надаас хэд, хэдэн удаа клинкер авъя гэж гуйсан. Би өгөөгүй. Түүнд Цогоо маань нэлээд уурласан байж магадгүй. Хоёрт, “Peak dewelopment” ХХК-тай Цогчулуун холбоотой юм билээ. Бас л хууль бус шаардлага тавиад, хуулийн маргаантай асуудлаар надтай холбогдсон. Түүнд нь зөвшөөрөөгүй. Цогоо томилуулсан залуус нь “Шүүр” ажиллагаагаар шүүрдүүлсэнд биш, дүүгийнх нь саналаар клинкер авах, хууль бус гүйлгээ хийгээгүй учраас хорсож занаад байгаа болов уу. Ер нь ажлын хариуцлага тооцоод шахааг эсэргүүцээд зогсоод ирэхээр өөрийн эрхгүй маш олон дайсантай болчихдог юм байна. Хамаатан садан гэлтгүй, манай танай нам гэлтгүй хонзогнодог юм байна.

-Нам гэснээс танай намын ах нар зэмлэж байна уу. Энэ Засгийн газар дотор нэлээд чих халууцуулж байгаа хүний нэг та байх?

-Тийм зүйл байхгүй. Төрийн ажил учраас нам энд оролцох боломжгүй. Харин Генсек бол нэлээд хатуу сануулгыг хэвлэлээр хэлж байсан. “Та нар хэрүүл тэмцлээ боль, хамтраад ажилла. Ажиллаж чадахгүй бол Цэнгэл, Наранбаатар хоёулаа больцгоо” гэж. Зөв л дөө.

Гэхдээ том зорилгоосоо бид буцаж болохгүй. Засгийн газар энэ компанид намайг анх томилохдоо “Нээлттэй хувьцаат компани болгоорой” гэж захиж явуулсан. Би түүнийгээ л хийж байна. Түүнээс биш төрийн өмчийн хувьцаат компанийн хэлбэрийг хадгалаад байна гэсэн бол би хэзээ ч Засгийн газрын саналыг хүлээж авахгүй байсан. Миний өөрийн дотоод итгэл үнэмшил гэж бий. Тэр л намайг өнөөдөр хүртэл элдэв гүтгэлэг, хардлага, зовлонгийн дундуур туучуулаад байгаа юм. Би амалсан бол ард нь гарна гэж зүтгэдэг. Үүний төлөө манай удирдлагын хамт олон, нийт ажилчид маань бат итгэлтэй зогсож байгаа учраас зорилгоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Таны ярьж буй, хэлж буй өөрчлөлт, тоон мэдээллүүдийг харахаар “Цемент шохой” компани өндийгөөд байгаа юм шиг. Заримдаа Л.Наранбаатар гэж нөхөр төрийн өмчит компани дээр очоод туйлж байна гээд л яриад эхлэх юм байна шүү дээ?

-Дансандаа 82 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй шохойн үйлдвэртэй ийм компанийг би анх хүлээж авсан. Цементийн үйлдвэрт ч 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гол хөрөнгө оруулалт хийгдсэн гээд байгаа чулуунцарын үйлдвэр нь нэг сая тонн цемент гаргана гэж “Сахал” Б.Эрдэнэбилэг хэлж байсан боловч бодит байдал дээр тийм байгаагүй. Хөднлөнгийн аудитын компани 450 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж дүгнэсэн. Түүгээр зогсохгүй маш хоцрогдсон технологиор барьсан гэдэг дүгнэлт гараад ирчихсэн.

Бид 2022 оны үр дүнг эргээд харахад цалингийн фонд маань өмнө нь 11 тэрбум төгрөг байсан бол 21 тэрбум болгож нэмэгдүүлсэн. 2023 онд нэмж долоон тэрбум буюу 30 хувиар нэмэгдүүлэхээр цалингийн журмаа боловсруулж баталсан. Анх удаа Төрийн хэмнэлтиийн тухай хуулийг хэрэгжүүлж, гурван тэрбум төгрөгийн зардлыг хэмнэлээ. Эндээс бид өнөөдөр урамшуулал авдаггүй инженер техникийн 188 ажилчиндаа 1.5 тэрбум төгрөгийг хуваарилалт хийгээд явж байна. Энэ бол цаанаа төрийн өмчит компанид хулгай байх ёсгүй, оюунаа зарцуул, бүтээмж гарга, тэгвэл эргээд өгөөжөө хүртэж болох том хөшүүрэг болж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр харахад аль ч төрийн өмчит компани, хувийн хэвшилд ийм урамшууллын систем байхгүй. Бусад төрийн өмчит компаниудад ч бас энэ чиглэлийн өөрчлөлтүүд хийгээсэй гэж хүсч байна.

Бид бас 30 тэрбум төргөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлчихсөн. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөг байсан. Таван жил төлдөг татварыг нэг жилд төлсөн гэсэн үг. 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 40 жилийн түүхэнд анхных байсан. 11.6 тэрбумын цэвэр ашигтай анх удаа ажиллалаа. Цалин хоёр дахин нэмэгдсэн. Дахиад 30 хувиар нэмэгдэж байгаа. Ингээд хэлбэл олон эерэг өөрчлөлт хэлж болно шүү.

-Хамгийн чухал асуудал бол “Цемент шохой” ХК цаашид төрийн өмчит хэлбэрээр удаан оршин тогтнох шаардлагагүй. Болж өгвөл өнөөдөр ч үүнийг болиулж, биржид бүртгэлтэй хувьцаат компани болгомоор байгаа юм. Энэ талаар тодорхой төслийг бид ТӨБЗГ болон ТУЗ-д танилцуулаад байгаа. Цаашаа Засгийн газарт оруулах эсэхийг тэд шийднэ. Тодруулж хэлбэл, “алтан гурвалжин” буюу төр нь 30 хувь, хувийн хэвшил 30 хувь. Ингэхдээ нэг хөрөнгө оруулагч таван хувиас хэтрэхгүй, ард түмэн 30 хувь. Ингээд 30, 30, 30 буюу энэ тэнцүү өмчлөлтэй байх нь зүйтэй. Энэ концепцийг манай ажилчид дэмжиж байгаа.

Үүнийг даруйхан хиймээр байна. Бушуухан нээлттэй хувьцаат компани болж Л.Наранбаатараас илүү ур чадвартай супер менежер ирээд удирдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Гэхдээ байгаа цаг хугацаандаа хамт олонтойгоо нэг зорилготой, үр бүтээлтэй ажлаа хийнэ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 27, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 7, найралт эх
одтой, хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 5:42 цагт мандан,
19:58 цагт жаргана. Тухайн өдөр
гахай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс
халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд
барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба
байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл,
удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг
хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх
малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах,
уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -16…-21 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10..+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “… Гэлээ гэгчээр​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда “Худалдааны эргэлт нэмэгдэх тусам манай аж ахуйн
нэгжүүд Монголыг ихээр сонирхож байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АН-ын ҮБХ-ны гишүүн,
Улс төрийн намын тухай
хуулийн төсөл дэх АН-аас байгуулагдсан ажлын
хэсгийн Нарийн бичгийн
дарга Х.Эрдэнэбаатар “Жижиг намууд
эрх баригчдын
халаасанд
орсноо
нотоллоо” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ““… Гэлээ гэгчээр”” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Агуу их Түмэнжаргал
Монголын тал нутгаа
санаа юу даа…

УИХ-ын гишүүн асан,
Хүнс хөдөө аж ахуйн
сайд асан Р.Бурмаа “Хэн нэгэн мундаг улстөрч улс орныг сайхан
болгоно гэж хүлээх биш, тогтолцоо эрүүл байх нь л чухал” гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC Land-Аз жаргалын
хотхон” байгуулахыг иргэд дэмжиж байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бог малын мялзан өвчний вакциныг хүлээн авлаа DNN.mn

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан Иордан Улсын Жордан Био үйлдвэрлэлийн төв (JOVAC)-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд бог малын мялзан өвчний яаралтай дархлаажуулалтад шаардлагатай 20 сая тун хуурай вакциныг ажлын хэсэг хүлээж авч УМЭАЦТЛ-ийн хөргүүрт байршууллаа.

Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн бөгөөд үүний дараа бог малын мялзан өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бог малын мялзан өвчний улмаас өнөөдрийн байдлаар 3 аймгийн 6 суманд 6 голомтод хорио цээртэй, 3 аймгийн 8 сумын 10 голомтонд хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.

Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 толгой мал хорогдож, 1169 толгой мал шинж тэмдэг арилсан, тусгаарлалтад 475 толгой мал байна.

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Польш улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхийг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж буй ажлын хүрээнд энэ удаагийн төрийн айлчлал болж буйгаараа онцлогтой. Төрийн айлчлалын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Здзислав Сокалыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд “Бүгд Найрамдах Польш Улс нь эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын нэг бөгөөд Зүүн өмнөд буюу Зүүн Европын орнууд дундаа банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой орны нэгд багтдаг. Мөн хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан орны нэг” гэдгийг онцлоод Санхүүгийн зохицуулах хороо нь Польш Улсын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд 2010 онд санамж бичиг байгуулж байсныг дурдав. Талууд хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хөрөнгийн зах зээл цаашилбал санхүүгийн салбарыг уялдуулан хөгжүүлж, санхүүгийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтоох, тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Харин ноён Здзислав Сокал энэ үеэр хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсыг сонирхох сонирхол ихээхэн өсөн нэмэгдэж байгааг онцлоод санхүүгийн зах зээлийн салбарт холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх мөн Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх хүрээнд техник, арга зүйн туслалцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам өсөн нэмэгдсэн ба сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн байна. Мөн БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм байна.