Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар эмнэлэг уналт таталтын мэс засал эмчилгээг бие даан хийж эхэлжээ DNN.mn

ӨРӨГ.МН

Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийгдэж ирсэн бол Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдснээр өнгөрсөн жилээс эхлэн энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрүүдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж эхлүүлээд байна.

Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг ба энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор тавиас зуун хорин мянган ам доллар орчмын өндөр өртөгтэй байдаг тул манай иргэд тэрбүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг юм.

Тэгвэл тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.

“Мөн цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношлогооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм” гэж УГТЭ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ DNN.mn

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 1.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12,283, мөн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурсан бол залилан болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо өссөн байна” хэмээлээ. Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 1401 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд зохион байгуулсан ном хурах үйл ажиллагааны үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч, 335 тээврийн хэрэгсэл, 300 хамгаалалтын хайстайгаар ажиллаж хэв журам сахиулав.

Харин замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд 229 хяналтын цэгт давхардсан тоогоор 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн хяналтын камераар 20,514 зөрчил илрүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн ослын дуудлага 3875 бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил илрүүлснээс 25 нь осол гаргасныг тэрбээр онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

П.Сайнзориг: “Тавантолгой“ ХК нь иргэдэд ногдол ашиг тараахгүй. Харин 1900 гаруй хувьцаа эзэмшигчдээ олгоно DNN.mn

Өнгөрөгч бямба гаригт орон нутгийн Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Гэвч олон нийтийн зүгээс бүх иргэдэд ногдол ашиг тараана хэмээн ташаа ойлголт авсан юм. Тэгвэл уг асуудлаар, Орон нутгийн “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Тавантолгой ХК нь 50 гаруй жилийн түүхтэй 1900 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Энэ хүрээнд эдгээр хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тараана. Мэдээж хамгийн том хувьцаа эзэмшигч нь Өмнөговь аймаг буюу хувьцаа эзэмшигчийг хэрэгжүүлж буй этгээдүүд нь аймгийн ИТХ юм. Мөн зарим хувьцаа эзэмшигчид шалгагдаж байгаа нь үүнээс тусдаа асуудал.

Тиймээс иргэдэд хувьцаа тараах нь ямар ч боломжгүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчид тараадаг. Нэгж хувьцаанд 2740 орчим төгрөг хуваарилж байгаа. Өмнө нь ч мөн хуваарилж байсан. Тавантолгой ХК нь өөрөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани учир ногдол ашгийг олгодог. Хамгийн сүүлд цар тахлын улмаас буюу 2021 онд 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 90 орчим хувийг ногдол ашиг болгон хуваарилсан байдаг. Мөн тухайн зах зээл болон борлуулсан нүүрсний ашгаас хамааран их, бага хуваарилагддаг.

Хоёр компанийн асуудлыг тус тусад нь ойлгох хэрэгтэй. Нэр ойролцоо учир андуурагдах нөхцөл байдал үүсэж байна. Үүнийг залруулж хэлэх нь зүйтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Маргааш буюу хоёрдугаар сарын 28-ны 10:00 цагт Хөгжлийн банкнаас зээл авсан “Хөтөл” ХХК-тай холбоотой шүүх хурал болно. Шүүх хурал БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр болох юм.

Categories
гадаад мэдээ

Камала Харрис: ОХУ хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн DNN.mn

Монголчууд биднийг уламжлалаа даганшинэ оны баяраа тэмдэглэн өнгөрүүлж байхад олон улсад олон чухал үйл явдал болж өнгөрөв. Юуны урьд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Киевт гэнэтийн айлчлал хийж иргэдийн өмнө нээлттэй үг хэлэв. Тэрээр В.Путиныг давуулан оросын ард түмэнд “Бид танай улсад огт довтлох гээгүй. Энэ дайныг эхлүүлсэнганц хүн л энэхүү гамшгийгзогсоож чадна” гэж хэлсэн нь В.Путиныг авч хаях цаг болсон гэдгийг оросуудад дипломат аргаар илэрхийлсэн явдал болов. Жо Байдены Киевын айлчлалын үеийг тохиолдуулан хийсэн Оросын тив алгасах пуужин хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон гэж “CNN” агентлаг мэдээлэв. Харин ерөнхийлөгч В.Путинпарламентын нэгдсэн чуулганд болон Орос цэргийн баярыг тохиолдуулан “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд үг хэлэв. Түүний хэлсэн үг ЗХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын хэлдэг байсан бусдыг буруутгадагтай яг адил зүйл боллоо гэж олон улсад дүгнэв. Тэрээр “Дайныг барууныхан эхлүүлсэн, Орос улс тэдний дайралтыг зогсоохын тулд хүч хэрэглэсэн. Энэ бүхний хариуцлагыг “Оросын эсрэг” төслийг бий болгосон барууны удирдлагууд хүлээх болно” гэж хэлсэн юм. Энэ үеэр Москвад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын хамгийн өндөр, дипломат албан тушаалтан Ван И “Бээжин, Москва хоёрын харилцаа хад чулуу мэт бат бөх байна” гэж мэдэгдэв. Олон улсын шинжээчид Ван И Путины цөмийн заналхийллийг зогсоохоор Москвад очсон гэж дүгнэж байсан бөгөөд үнэхээр ч Оросын ерөнхийлөгч үг хэлэхдээ цөмийн шууд заналхийлэл хийсэнгүй. Учир нь Владимир Путин “ОХУ “START” гэх Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс гараагүй түр түдгэлзэж байна” гэж мэдэгдсэн юм. Харин олон улсын цэргийн шинжээчид Орос цөмийн зэвсэг хэрэглэх гэж оролдвол Оросын арми төдийгүй Кремлийн дэглэм маш хурдан хугацаанд мөхнө гэж үздэг билээ. Мөн БНХАУ-ын коммунист намын Улс төрийн товчооны Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаВан И энэхүү айлчлалынхаа үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзаж хоёр талын эдийн засаг, стратегийн харилцааны талаар ярилцан, барууныхны сэжиглэж буйгаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн Хятадын тэргүүн дипломатч Ван И ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа дэлхий олон талттогтолцоотой байх ёстой гэсэн түүний зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Си Жиньпин даргынхаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд “Энэ дэлхийн хоёр тогтолцоог АНУ, Хятад улсууд тэргүүлж байна” гэжхэлсэнтэй зөрчилдөв. Үүнийг олон улсын шинжээчид “Хятад Оростой нэг завинд сууж байна” гэж дүгнэн, байдал эвгүйтвэл Си Жиньпин Хятадын коммунист намынВан И тэргүүтэйАНУ эсрэг фракцыг “цэвэрлэн” АНУ-тай харилцаагаа хэвийн болгох “нөөц хөзөр”-тэй болж байна гэж дүгнэв.

Украйнаас Варшавтхүрэлцэн ирсэн ерөнхийлөгч Жо Байден АНУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан есөн улсаас бүрддэг “Бухарестын 10” бүлгийн хуралдаанд “АНУ танай улсуудыг шууд хамгаална. НАТО-гийн дүрмийн V зүйл буюу аль нэг улс бидний хэн нэгэн рүү довтлох нь бүгдэд халдсантай адил зүйл гэж заасан нь хөдөлшгүй,”ариун тангараг” гэж мэдэгдэв. Энэ нь Украйны дайны нэг жилийн ойг тохиолдуулан Молдавт төрийнэргэлт хийж Путинд бэлэгбарих гэсэн Кремлийн бүтэлгүй оролдлогод барьсан хариу байв. Өөрөөр хэлбэл Румын улсаас ЗХУ хүчээр салган авсан Молдав улс ОХУ-аас айх аюулгүй болж Приднестр мужаа буцаан авах боломж бүрдэж байна гэсэн үг юм. Приднестр буюу Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс нь ЗХУ задрахад Оросын нөлөөгөөр одоогийн Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон бөгөөд 1990 онд тусгаар тогтнолоо тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм.

Энэ үеэр АНУ-ын Бүгд найрамдах намын конгрессын төлөөлөгчид Киевт хүрэлцэн ирсэн нь бас нэг онцлох явдал болов. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Макколл тэргүүтэй Бүгд найрамдах намын таван конгрессменээс бүрдсэн төлөөлөгчид Киевт иржээ. “New York Times” сонинд бичсэнээр, Техасаас сонгогдсон МакКоллтай хамт Калифорнийн Даррел Исса, Охайо мужаас Макс Миллер болон өөр хоёр төлөөлөгч хүрэлцэн ирж ерөнхийлөгч Владимир Зеленский болон Батлан хамгаалах, Сангийн болон Гадаад хэргийн яамны удирдлагуудтай уулзаж Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. МакКолл “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Украинд байлдааны нисэх онгоц болон алсын тусгалтай пуужин, их бууны сум хурдан шилжүүлэхэд хүргэж болзошгүй эрч хүч байгааг бид харж байна” гэж мэдэгдэн Байдены засаг захиргаа эдгээр зэвсгийг өгөхөөс өнөөг хүртэл татгалзсаар байгааг онцолсон байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдах намд Трамптангууд гэх Украинд дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцдэг цөөнхийн жигүүр байдаг бөгөөд харин Рейганчууд гэх олонхи нь Ардчилсан намынхнаас ч илүүгээр Украиныг дэмжиж байгаа билээ.

Онцлохоос аргагүй бас нэг үйл явдал нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурал байв. Энэхүү хуралдаанд Кремлийн төлөөлөгчид бус Оросын сөрөг хүчнийхэн урилгаар оролцов. Уг бага хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгчКамала Харрис нэлээн дэлгэрэнгүй боловч прокурор байсан хүн шиг тодорхой, ойлгомжтой илтгэл тавьж бусад улс төрчиддөө үлгэр болов. Тэрээр Украинд ОХУ-аас хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт АНУ-д байгааг онцлон тэмдэглээд “Оросын арми Украины энгийн иргэдийн эсрэг өргөн цар хүрээтэй, системтэй халдлага үйлдэж байна. Украины иргэд, тэр дундаа хүүхдүүдийг цаазалсан, хүчиндсэн, эрүү шүүлт тулгасан, албадан гаргасан тохиолдлууд нотлогдсон” гэж мэдэгдэв. “Бид нотлох баримтуудыг шалгасан. Бид хуулийн стандартыг баримталдаг. Эдгээр нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж мэдэгдээд “Оросын удирдлагын үйлдэл нь бидний нийтлэг үнэт зүйлс, хүн төрөлхтөний нийтлэг эрх ашигт халдаж байгаа явдал” гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Ийнхүү Кремлийн удирдлага германы фашистуудтай нэг зиндаанд очив. Дэд ерөнхийлөгч Харрисын дараа үг хэлсэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг “хоёр дахин нэмэгдүүлэх” ёстой гэж мэдэгдээд “Путин биднийг тэвчээр алдах болно гэж мөрийцөж байна. Их Британи Путины буруу гэдгийг нотлох ёстой” гэжхэлээд Украины урт хугацааны аюулгүй байдлыг хангахыг дэлхийн бусад удирдагчдад уриалав. Харин Францын удирдагч, барууны орнууд Украины “сунжирсан мөргөлдөөнд” бэлэн байгаа бөгөөд одоо ОХУ-тай “яриа хэлэлцээ хийх цаг биш” гээд ЕХ-ны орнуудыг ихээхэн хөрөнгө оруулалт хийж, батлан хамгаалах салбараа бэхжүүлэхэд уриалав. Харин Эстонийн ерөнхий сайд Кайя Каллас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэггэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд “Чи үүнээс мултрахгүй. Та хариуцлага хүлээх болно” гэсэн мессеж маш чухал гээд “Хэрэв дэлхийн аль чтүрэмгийлэгч эсвэл болзошгүй түрэмгийлэгчид ийм үйлдлийн дараа ирэх хариуцлага байдаггүй юм байна гэж ойлговол Европ төдийгүй дэлхийн аюулгүй байдалд ноцтой асуудал бий болгоно” гэж анхааруулав. Мөн “Их 7”-гийн удирдагчид хуралдан Украинд Оросууд түрэмгийлсний ойг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, Киевт үзүүлж буй дипломат, санхүү, цэргийндэмжлэгээ улам нэмэгдүүлэх, ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа өргөжүүлэх, ерөнхийлөгч В.Путин болон буруутай этгээдүүдэд олон улсын эрх зүй, хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгтээ тууштай байх болно гэж мэдэгдэв. Харин “Их-20”-ын уулзалтаар Орос, Хятад хоёр эсэргүүцсэн учир ОХУ-ын эсрэг нэгдсэн шийдвэр гарсангүй. Ийнхүү В.Путин төдийгүй Оросын төр, засгийнхан, цэргийнхэн, хэвлэл мэдээллийнхэн гээд Оросын түрэмгийллийг дэмжсэн бүхэн Олон улсын тусгай шүүхэд дуудагдаж ял авах нь ойлгомжтой болов.

ОХУ Украинд довтолсоны нэг жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Москвад уриалсан тогтоол батлав. Энэхүү тогтоолыг батлахад 142 улс дэмжиж Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, Никарагуа, Мали гэсэн долоон улс эсэргүүцэн, манай улс болон урд хөрш зэрэг 32 улс түдгэлзэв. Германы Гадаад хэргийн сайд Анналена БербокНҮБ-ын Ерөнхий ассамблейн энэхүү чуулган дээр “Энх тайванд хүрэх зам тодорхой: Орос улс цэргээ Украинаас гаргах ёстой. Орос улс бөмбөгдөлтөө зогсоох ёстой. Орос улс НҮБ-ын дүрмийг эргэн хэрэгжүүлэх ёстой” гэж мэдэгдэв. Энэ явдлыг олон улсын улс төр судлаачид “НҮБ-ын гишүүнчлэлээс ОХУ-ыг хасах эсвэл түдгэлзүүлэхэд хагас алхам үлдлээ” гэж дүгнэв.

Мөн Австрийн Вена хотнооЕвропын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн бага хурал болж өндөрлөв. Энэ удаагийн бага хурал ОХУ Украин руу довтолсны нэг жилийн ойтой давхацсан бөгөөд олон арван улс Оросын төлөөлөгчдөд виз олгохгүй байхыг шаардаж байсан ч зохион байгуулагч Австри улс Москвагаас ирсэн есөн төлөөлөгчийг уг хуралд оролцуулахыг зөвшөөрөв. Тэдний зургаа нь ЕХ-ны хоригт хамрагдсан байв. Иймээс ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулж байгааг эсэргүүцэн Украин, Литвийн төлөөлөгчид уг бага хуралд оролцохоос татгалзав. Латви улсын төлөөлөгч Рихардс Колс уг хуралд “Хэрэв надаас дайны гэмт хэрэгтэн хэн бэ гэж асуувал би энэ танхимын арын эгнээнд сууж байгаа Оросын төлөөлөгчдийг заах байсан. Оросын төлөөлөгчид энэ хуралд сууж байгаа нь, Европын Холбооны хоригт хамрагдсан хүмүүстэй биднийг нэгтгэсэн нь үнэхээр ичмээрзүйл болж байна. Учир нь тусгаар улсын нутаг дэвсгэр болох Донбасс, Херсон, Запорожье муж, Луганскийг булаан эзлэгсэд бидэнтэй хамт хуралдаж байна. Бид ийм явдал гаргуулахгүй гэж энэ байгууллагыг бий болгосон. Гэтэл бид юу ч болоогүй юм шиг энд Оросын төлөөлөгчидтэй хамт сууж байна. Иймд намайг уучлаарай, надад Оросын төлөөлөгчдөд хандан Украины хилчний хэлсэн үгийг давтан хэлэхээс өөр арга алга” гээд оросоор “Русский военный корабль пошёл на х..” гэж хэлжээ. Үг хэлсэнболгон шүүмжилж эхэлсэн тул Оросын төлөөлөгчид хуралдааны танхимыг орхив.

Украины дайны нэг жилийн ойг тохиолдуулан “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахХятадын байр суурь” гэсэн нэртэй, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан 12 заалт бүхий баримт бичгийг Бээжин олон нийтэд ил болгов. Хятадын энэхүү саналыг АНУ, Европын Холбоо хүлээн авахаас татгалзав. Олон улсын шинжээчид уг баримт бичгийг “Хятадын удирдлага нэгэн зэрэг хоёр сандал дээр суух гэж оролдон, Путинд боломж олгох гэсэн явуургүй оролдлого. Хятад Оростой “нэг завинд суух” аваас энэ хоёр улс болон Иран, Хойд Солонгос төдийгүй НҮБ-ын гишүүн 52улс дарангуйллын тогтолцооноос салах явц харин чхурдасна” гэж дүгнэв.

Герман, Энэтхэг улс зэвсэг үйлдвэрлэх салбарт хамтран ажиллахаар болж, Германы канцлер Олаф Шольц ерөнхий сайд Нарендра Модитой Энэтхэгийн Шинэ Делид хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа “Манай улсын зэвсгийн технологийг Энэтхэгийн түншүүд өндрөөр үнэлж байна” гэж мэдэгдэв.

Украины дайны нэг жилийн ойгоор Украины туг намируулсан олон арван мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал барууны 40 гаран улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна болж, Оросын хотуудад ч энэ явдал давтагдан цөөнгүй орос иргэдийг цагдаа нар саатуулав.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн буюу хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Цаг уурч Б. Цасанчимэг “Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар сарын 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, гуравдугаар 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр гуравдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхины хувьд ихэнх хугацаанд 5-10м/с, хоёрдугаар сарын 28-нд говь тал хээрийн нутгаар, гуравдугаар сарын 4-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр тэс, Байдар голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градусын хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градусын хүйтэн.

Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 7-12 градусын дулаан бусад нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градусын дулаан байна” хэмээн тайлбарлалаа.

Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Categories
мэдээ нийгэм

Ирэх лхагва гаригт бүх нийтээр амарна DNN.mn

Ирэх лхагва гаригт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул хууль ёсоор бүх нийтээрээ амарна.

Жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөж тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлд анхаарлаа хандуулдаг. Мөн төрийн өндөрлөгүүд салбартаа тэргүүлсэн, үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнаж, хүлээн авч уулздаг.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.

Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг байв. Харин зарим улс, бүс нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зориулж 1975 оноос тэмдэглэж иржээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн хороодын байранд хэрэглэхгүй хэвийн боов, тавгийн идээг хүлээн авч байна DNN.mn

Сар шинийн баярын дараа тавгийн идээний хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг хогийн цэг дээр хаях тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон. Иймд сар шинийн баярын дараа хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хог руу хаяхаасаа урьтаж бусдад хандивлах, дахин боловсруулахыг уриалгыг БЗД-ээс гаргажээ.

Ингэхдээ тус дүүргийн хорооны хэсгийн ажилтанд хэрэглэхгүй бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчид энэ долоо хоногийн бямба гаригт хичээллэнэ DNN.mn

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид энэ долоо хоногийн Бямба гарагт хичээллэнэ.

Цагаан сарын баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалтыг хийх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн.

Харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ

Categories
мэдээ нийгэм

Ц.Даваасүрэн: Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ DNN.mn

Газрын багц хуультай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдээд, сайжруулаад эргэж хэлэлцүүлэхээр боллоо” гэв.

Үргэлжлүүлэн “Газар олголт төлөвлөлтийн дагуу хийгдэх ёстой. Газрын багц хууль дээр бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэх зүйлс бий.

Нэг жишээ хэлэхэд, хөдөө орон нутгийн иргэд өнөөдөр газраа хамгаалахын тулд хэрэглэдэг ганц арга нь тусгай хэрэгцээнд авах байдаг. Үүнийг нь газрын тухай хуулиар байхгүй болгочихсон юм” хэмээв.