Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй 3.306.052 иргэн байна DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, “ҮЦТТТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт тус тус даалгасан. Тус тогтоолын дагуу Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК /хуучнаар/ нь иргэдийн бүртгэлийг баталгаажуулан дуусч, иргэдэд үнэт цаасны данс нээсэн боловч тус компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК нь холбогдох журмын дагуу үнэт цаас хадгалуулах гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын 2,512,771 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд нас барсан 90,284, харъяатаас гарсан 13,365 иргэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй 3,306,052 иргэн байна.

Цаашид компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Компанийн тухай хуулийн 3.7-д заасан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байна.

Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тогтоолын төсөлд тусгалаа гэж төсөл санаачлагч танилцуулав.

Тэрбээр, тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдэх, мөн Компанийн засаглал сайжирч, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдал хангагдаж, иргэд олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон гэв.

Categories
мэдээ цаг-үе

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

“2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Дөрөвдүгээр улирлын буюу 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэхийг санууллаа.

НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна.

Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” олимпийн наадамд 11 спортын төрөлд 120 эрх олгожээ DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадам 11 спортын төрөлд 120 эрхийг (квота) олгожээ. Тодруулбал, гандбол (1), спортын гимнастик (6), уран сайхны гимнастик (6), триатлон (4), буудлага (76), хөлбөмбөг (5), морин спорт, dressage (6), морин спорт, саад харайлт (6), морин спорт, eventing (7), сагсан бөмбөг (1), сёрфинг (2).

Тус олимп долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны хооронд болох бөгөөд 32 спортын 374 төрлөөр цогц медаль олгоно.

Сонирхуулахад, зуны олимпын XXXIII наадмыг Франц Улс зохион байгуулах хүсэлтээ 2015 онд гаргаж эхэлсэн бөгөөд анх хүсэлт гаргасан таван хотоос Ром, Хамбург, Будапешт хот нэрээ татаж, Парис, Лос-Анжелес хот үлдсэн юм.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно DNN.mn

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно.

Эхний шатанд уран бүтээлчид 82 өгүүллэг ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.

  1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
  2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
  3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
  4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
  5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
  6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
  7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
  8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
  9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
  10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
Categories
мэдээ цаг-үе

Өргөн хэрэглээний барааны үнэ 0.6 хувиар өсчээ DNN.mn

2023 оны 1-р сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна.

2023 оны 1-р сарын 2-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгосын сар руу илгээсэн анхны станц дэлхийн гэрэл зургийг ирүүлжээ DNN.mn

Өмнөд Солонгос улсын сар руу илгээсэн анхны судалгааны станц сарны гадарга болон дэлхийн бөмбөрцгийн хар цагаан гэрэл зургийг буулгаснаа удирдлагын төвдөө ирүүлжээ.

Данури нэртэй уг станц 2022 оны наймдугаар сард АНУ-аас SpaceX компанийн пуужинд тээвэрлэгдэн сансарт хөөрч байв.

Улмаар өнгөрсөн сард сарны тойрог замд хүрсэн юм.

Гэрэл зургийг Данури сарны гадаргаас 120 км-ийн өндөрт байхдаа буулгасныг Солонгосын Сансар Судлалын Хүрээлэн мэдээлжээ.

Станцын буулгасан гэрэл зураг, дүрс бичлэгийг 2032 онд сарны гадарга дээр буух цэгийг сонгохдоо ашиглах гэнэ.

Данури одоо сарыг хоёр цаг тутамд нэг бүтэн тойрч байгаа ажээ.

Станцын судалгааны гол ажлууд ирэх сард эхлэх юм байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл “түүхэн үйл явдал” гэж Данури станцын гаргасан амжилтыг магтжээ.

Тус улс 2032 онд сарны гадарга дээр буух, 2045 онд Ангараг гараг дээр буух төлөвлөгөө зарлаад ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүн өвлөөр архи зарахыг хориглоё DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйч үүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шө- нөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жил үүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраар л гэхэд 23 хүн зүй бусаар хорвоог орхив. Осгож үхсэн нь талаас илүү. Бид цагдааг гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хийсэнгүй хэмээн шүүмжилдэг. Гэвч сая гаруй хүнтэй том хотын 650 гаруй баар, цэнгээний газрын алинд нь уугаад хаана нь согтоод уначихсаныг яаж ч олж барах билээ. Хаа байсан Хайлаастын эцэст гудамжинд тасраад уначихсан хүн азаар өөрөө л сэрэхгүй бол хөлдөөд л хонох шүү дээ. Бид архийг эр эм, охид хөвгүүдгүй их ууцгааж байна. Баяр болно гэдгийг архидалт болно гэсэнтэй агаар нэг ойлгодог болоод удлаа. Нэгэнт хүмүүс архидалт болохыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ үед төр засгаас зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй. Олон арга хэмжээ авч Дүн өвлөөр архи зарахыг хориглоё болмоор байгаа ч давын өмнө дүн өвлийн хүйтэнд архи зарахыг хориглодог баймаар юм. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундааг өргөн олонд худалдаалахыг болиулах хэрэгтэй мэт. Нэгэнт хүмүүс ухамсраараа тааруулж уух чадваргүйгээс хойш ингэж арга хэмжээ авахаас өөр гарц байхгүй байна. Төр засгаас хүмүүсийн амьд явах эрхийг ингэж л хамгаалахаас өөр яах билээ. Тэгэхгүй бол бид архиндаа живээд дээр нь хөлдөж үхээд дуусах бололтой.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

2023 оны нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 22- нд 12:00 цагаас “Талх чихэр” ХК-ний нэрэмжит “Хэвийн боовны баяр”-т зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Малчин” телевиз үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан МБӨ-нд тус тус болно.
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд цэрэг бүртгэл эхэлнэ DNN.mn

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ш

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/ – 65 нас
  • Ахлах офицер – 60 нас
  • Дунд офицер, ахлагч – 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэн олгох журмын талаар хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн 100.000 төгрөгийг хэрхэн олгох журмыг батлах юм. Тодруулбал, энэ оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.