Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болов.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)
Categories
мэдээ цаг-үе

ЗГ: АИ-92 автобензиний үнийн өсөлтөөс сэргийлнэ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 автобензинийн үнийг тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлага тулгараад байна.

Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Монгол, Хятадын хил хооронд УАЗ-469 автомашинаар тээвэр хийлгэхгүй DNN.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ.

Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Замын-Үүдийн боомтоор УАЗ-469 нэвтрүүлэхгүй, өдөрт 300 зорчигч автобусаар нэвтрүүлнэ. 8-аас доош суудалтай 8 машин л нэвтрүүлнэ. Цаашдаа зорчигчийг 500, 1000 гээд нэмнэ гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Монголд жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө DNN.mn

Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.

Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.

Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Энэ 7 хоногийн сүүлээр цаг агаар эрс дулаарна DNN.mn

ЦУОШГ болон, Орчны бохирдлыг бууруулах газраас мэдээлэл хийж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ” Энэ долооны хоногийн сүүлээр цаг агаар эрс дулаарна. Хотод өдөртөө -5 хэм, говийн аймгуудад бүр нэмэх градус болж дулаарна.Энэ бол маш ховор үзэгдэл. Харин энэ сарын 11-ээс эхлэн эргээд хүйтэрнэ. Энэ жилийн хүйтэн өмнөх жилүүдийн хүйтнээс харьцуулан үзэхэд илүү хүйтэн байна. Шөнөдөө дандаа -30 гарч байна.”гэв.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулж цахим уулзалт хийлээ DNN.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, ХХЕГ, ГЕГ, ГИХГ, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба, Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулав.

Цахим уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дэх КГ болон Манжуур дахь КГ-ын дипломат ажилтнууд Монгол, Хятадын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хятадын талын байр суурь, төлөвлөгөөний талаар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болов.

Categories
мэдээ цаг-үе

ЭСЯ: БНХАУ руу зорчих бол 48 цагийн дотор шинжилгээ өгнө DNN.mn

БНХАУ шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн энэ өдрөөс нээнэ. Энэ талаар өнөөдөр Гадаад харилцааны яамнаас 14:00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр зарлаад байна.

БНХАУ-ын талаас тус улсад зорчих иргэдэд “Нислэгийн өмнөх 48 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байна, БНХАУ-аас гарах, орох тухай эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө” гэх мэт шаардлага тавьж буйг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлснийг дор танилцуулъя.

МОНГОЛ УЛСААС БНХАУ РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
  2. Иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.
  3. БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.html болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөх шаардлагатай.
  4. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.
  5. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль, тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Дээрх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ.

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм.

Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна.

Хятадын тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.

БНХАУ руу зорчих визийн тухай

БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.

Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.

Зарим гадаад улс БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм

“Алдарт эх“-ийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ DNN.mn

“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг

дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
  3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Анхаарах зүйл:

  1. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
  2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
  3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргана.
Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Зарим суманд улсын нөөцөөс шатахууны тусламж үзүүлж байна DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.03) хуралдаан 14 цаг 19 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.

Хуралдаанаар “Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх” мэдээллийг сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврыг гаргаж, орон нутагт хэрэгжилтийг ханган ажилласан. Үүнд: Улсын онцгой комиссоос 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зуншлага тааруу байсан 11 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг, 10 дугаар сард 11 аймагт зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг тус тус хийсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар салбарын яамд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг 2022 оны 8, 9 дүгээр сард цахим хурлаар, 10, 11 дүгээр сард хоёр удаа Улсын онцгой комиссын хуралдаанаар сонсож, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, бэлтгэл бэлэн байдлыг хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, өвс, тэжээл, дарш шүү зэргийг нөөцлөх, зохион байгуулалтын ажлын уялдааг сайжруулах гэх мэт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хангаж ажилласан гэж байлаа.

Мөн Төв аймгийн зарим сумдад ажиллаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж цаашид баруун болон говийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комиссоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1,171 тонн өвс, 8,024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин олгосон гэв.

Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Үүнээс энэ жилийнөвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөлтэй байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн дүнтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумуудад 10-20.0 см, Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 5-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цас тогтжээ. Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд нь бага эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 суманд зудын эрсдэл их байна. Дээрх аймаг, сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг дурьдах нь зүйтэй гэж байлаа.

Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байгааг Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ мал хөлөөр бэлчих боломжгүй цас ихтэй байгаагаас малдаа өдөр тутам тэжээл өгч байгаагаас өвс, тэжээлийн хүрэлцээ хангалтгүй болох нөхцөл байдал үүсэж байна. Сум, багийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дуусаж байгаа тул аймаг, орон нутгийн нөөцөөс гаргаж байна. Энэ жилийн өвс, тэжээлийн нөөцийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг, Ц.Идэрхангай, Н.Ганибал, Т.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Цагийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд тэжээлийн найрлага, олдоц, хангамжийн асуудалд мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсож, нэгдсэн зөвлөмж гаргаж ажиллах, малчдын мал маллагаа, тэжээл сувилгааны зөвлөмжүүдийг орон нутагруу мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан хүргүүлж ажиллах хэрэгтэй” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин “Хаваржилт хүндрэх төлөвтэй тул нэгдүгээр сардаа багтаан өвс, тэжээлээ эрсдэлтэй аймаг сумдадаа хүргэх, отроор явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, арилжааны банкууд малчдад чиглэсэн зээл олголтоо зогсоосон тул холбогдох байгууллагууд энэ асуудлыг судалж үзэх, банкныхан уулзаж, ярилцах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Мөн гишүүдийн зүгээс өвөлжилт хүндэрсний улмаас цасанд хучигдсан автозам, давааг нээхэд батлан хамгаалах салбарын зүтгэх хүчний техникүүдийг ашиглахад хамтарч ажиллахад анхаарч буй, эсэх орон нутагт шатахуун ялангуяа дизель түлшний хангалт тааруу байгаад арга хэмжээ авч байгаа талаар илүүтэй лавлав. Мөн энэ жил улсын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц хэр байгаа талаар тодруулж байлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, зарим аймаг, сумдад улсын нөөцөөс шатахууны дэмжлэгүүдийг үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч уг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ. Түүнчлэн дизель түлшний хангалт шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна. Тухайлбал, Багануурын нүүрсний уурхайн дизель тасалдсан асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Нөөц бүрдүүлэх үүднээс гурван вагон түлшийг татаж аваад байна. Тиймээс дизель түлшний нөөц бүрдүүлэх, хангалт нийлүүлэлтийн асуудалд Онцгой байдлын ерөнхий газар аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтарч ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгааг тодотгов. Мөн тэрбээр, том оврын автомашин дутагдалтай байгаа тул автозамын орц, гарцыг нээхэд хүндрэлтэй байна. Иймд Улсын онцгой комиссоос зэвсэгт хүчний холбогдох ангиудаас том оврын автомашинуудыг түр авч ажиллуулахаар Батлан хамгаалах яамтай ярилцаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна хэмээн хариулав.

Харин Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү, “Улсын нөөцөөс нийтдээ 11 аймагт 1171 тонн өвс, 8024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор бэлтгэсэн. Мал аж ахуйн салбарын бэлтгэл ажлын хүрээнд малчид нийт өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянга, ногоон тэжээл 88.0 мянга, үйлдвэрийн тэжээл 32.4 мянга, гар тэжээл 47.9 мянга, дарш 13.1 мянга, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. Мөн аймаг, нийслэл, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нийтдээ 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих нөөцийн 94 хувийг бүрдүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна” хэмээн хариулсан.

Ингээд мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох яам, газарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгөхөөр тогтов Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 49 настай эрэгтэй живж, нас баржээ DNN.mn

Нуурын мөсөн дээгүүр автомашинтайгаа явж байсан 49 настай эрэгтэй живж, нас баржээ. Тодруулбал, өчигдөр Сантын даваа гэх газар 21:24 цагт нуурын мөс цөмөрч, 49 настай эрэгтэй нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд иргэн Э-г УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явахад нь мөс цөмөрч, 49 настай Э живж нас барсан бол хамт явсан 16 настай Т, жолооч Э нар нуурын уснаас эрсдэлгүй гарчээ.Тус аймгийн Онцгой байдлын газраас цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд жолооч нарыг гол, мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.