Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сайд болоод хяналтаа алдан хөөрцөглөж, биесээ барьж аван озолцох улстөрчдийг хараад сэжиг төрөх юм” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн УИХ-ын гишүүн Н.Ганибал “Үндсэн хууль зөрчин
бүтэн ордоор нь нүүрс хулгайлж
байгаа нүүрсний хамгийн
том хулгайч бол хотын дарга
Д.Сумъяабазар” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АН-ын дарга С.Эрдэнэ “Хуулиар
зөвшөөрөгдөөгүй
эрх эдэлж,
АН-ын
төлөөллийн төв
байгууллагын
хурал зарлах
эрхийг хэн ч
тэдэнд олгоогүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сайд болоод хяналтаа алдан хөөрцөглөж, биесээ барьж аван озолцох улстөрчдийг хараад сэжиг төрөх юм” хэмээн өгүүллээ.

Гэрээс нь 7.3 тэрбум
төгрөг олдсон
С.Батдөл гэж хэн бэ?

МУИС-ийн Олон улсын
харилцаа, нийтийн
удирдлагын сургуулийн
олон улсын харилцааны
тэнхимийн эрхлэгч, дэд
профессор С.Энхцэцэг “Эрсдэлтэй бүсээс ирж
буй зорчигчдод өндөр шаардлага
тавих хэрэгтэй” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII-р нүүрээс уншаарай.

Булган сумын Засаг дарга Б.Эрболат “Манай суманд гантай
зуны араас зуд нүүрлэлээ. Бог мал хорогдоод эхэлсэн” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ DNN.mn

Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр нь тусдаа ойлголт

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос ДОЛООН ТЭРБУМ төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.

Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.

Ташрамд мэдээлэхэд, С.Батдөлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч н.Золбоо сулласан тухай мэдээлэл цахимаар цацагдсан. Энэ мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үгүйсгэлэ

Categories
мэдээ нийгэм

Монголын спортын 15 холбооны УАШТ болно DNN.mn

Монголын Спортын корпорациас “Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг хоёр дахь жилдээ зохиох гэж байна. Энэ удаагийн холбоодын нэгдсэн УАШТ-д нийт 15 спортын холбоо нэгдсэн байна. Уг УАШТ нэгдүгээр сарын 13-22-ны өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд “Мөсөн Өргөө”-д болох юм.

Наадамд хүндийн өргөлт, байт харваа, скейтборд зэрэг олимпын спортоос гадна корнхол, брейк бүжиг, виртуал дугуй, valorant зэрэг сонирхолтой төрлүүд багтаж байна. Холбоодын Нэгдсэн УАШТ 2023 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Steppe Link Holding”, ивээн тэтгэгч байгууллагаар “Odin Tech” хамтран ажиллах юм.

Тэмцээнийг “Steppe Arena”-д өөрийн дуртай, сонирхож буй спортынхоо хуваарийг хараад “Мөсөн Өргөө” дээр ирж үзэх болно. Эсвэл гэртээ “TV5” , “С1” телевизээр шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ыг зорих гадаад улсын иргэдийн анхааралд DNN.mn

Эрээний хил нээгдлээ | News.MN

БНХАУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсэн. Улмаар өнөөдрөөс эхлэн хилээ нээж буй бөгөөд БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна.

Нуклейн хүчлийн шинжилгээ

·БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.

Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

·БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

·БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Яаралтай үед холбоо барих

·Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, beijing@mfa.gov.mn,
Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, manjuur@mfa.gov.mn,
Эрээнд суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn

Categories
мэдээ нийгэм

УЦУОШГ: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна DNN.mn

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар урагшилжээ DNN.mn

Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэлдээ, “Цахим үндэстэн” болох зорилгыг хэрэгжүүлэх дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн хурдасгуур болох хэмээн тодорхойлсон яамныхаа зургаан зорилтыг нэг бүрчлэн танилцуулав.

Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлого боловсруулж ажилласны үр дүнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар хот хоорондын шилэн кабелийн урт 40,760 км, хот доторх шилэн кабелийн урт 7,223 км хүрч, шилэн кабельд холбогдсон сумын тоо 227 болсон бөгөөд интернэт гарцын багтаамж 570 Гигабит/сек буюу емнөх оны мен үеэс 32 хувиар, Монгол Улсаар дамжиж буй олон улсын интөрнэтийн транзит урсгалын хэмжээ 1,410 Гигабит/сек болж, 24.1 хувиар тус тус нэмэгджээ.

Улсын хэмжээнд нийт 1537 байршилд 4G сүлжээний станц ажиллан, 4G сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 2.9 сая болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.37 хувиар, хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 26.2 хувиар өссөн байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон хувийн хэвшлийн хөренге оруулалтаар 2022 онд 214 км урт шилэн кабель нэмж суурилуулсны дээр алслагдсан 238 багт үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлжээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн дамжуулах сүлжээний багтаамж 2017 онд 12.5 Гбит/с байсан бол 2021 онд 2,112 Гбит/с болж 166 дахин, сүлжээний хэрэглээ 3.8 Гбит/с байсан бол 2021 онд 79.5 Гбит/с болж 20 дахин нэмэгдэн, нэгж үнэ тариф дунджаар 39.5 мянган төгрөг болж 7.4 дахин буурсан байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан үзүүлэлтээр манай улс 2021 оны байдлаар 4G сүлжээнд хамрагдах байдлаар 143 орноос 46 дугаар, 3G сүлжээнд хамрагдах байдлаар 144 орноос 14 дүгээр байрт орсон байна. Манай улсын нийт хүн амын 84 хувь нь интернэт хэрэглэдэг, өрхийн 80 хувь нь интернэт хандалттай, 33 хувь нь компьютертэй байгааг сайд Н.Учрал мэдээлэлдээ дурдав.

Тэрбээр, 2022 оны эхний хагас жилийн байдлаар харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад 11,915 хүн ажиллаж байгааг онцолж, салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого нийтдээ 909.7 тэрбум төгрөг, төсөвт төвлөрүүлсэн орлого 151 тэрбум төгрөгт хүрснийг мэдээлэв. Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн (5G) технологийг 2023 онд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд баримтлах чиглэлийг баталж техникийн туршилтыг хийсэн байна. Мөн “Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл (2023-2033)”-ийг баталж, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг хийгээд байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд тэмдэглэн хэллээ.

Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд тоон гарын үсгийг түгээх ажлыг эрчимжүүлэн, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 383.974 иргэн, 85,730 хуулийн этгзэд, 14,249 төрийн албан хаагчид олгоод байгааг сайд мэдээлээд, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд 108 төрийн, 269 хувийн хэвшлийн байгууллага холбогдож, 566 төрлийн хязгаарлалттай мэдээллийг 1.1 тэрбум удаа солилцсоныг дурдав. Танилт нэвтрэлтийн системд 1,689,943 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд төрийн 47 байгууллага, хувийн хэвшлийн 111 байгууллагын 218 систем ашиглаж байгаа юм байна. Төрийн үйлчилгээний “е-Mongolia” системд 71 төрийн байгууллагын 806 үйлчилгээг холбосон бөгөөд 1,484,723 хэрэглэгч бүртгүүлэн, 20,767,298 удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авснаар, 123 тэрбум төгрөгийн шууд бус зардал хэмнэжээ. Иргэдээс заавал цаасан хэлбэрээр авчрахыг шаарддаг байсан лавлагаа, тодорхойлолтыг иргэний өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр авах боломж бүрдүүлсэн lavlagaa.e-mongolia.mn цахим системээр нэг сарын хугацаанд 11 байгууллагын 69 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 15,000 удаа олгожээ. Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтдөө ашиглагддаг 15 ялгаатай системийн хооронд албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлсэн “DocX” платформийг нэвтрүүлснээр 5,483 байгууллага албан бичгээ цахимаар солилцох боломжтой болсон байна.

Манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсон байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, дагалдан гарах 17 журмыг Засгийн газрын тогтоол болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар батлан мөрдүүлж байна. Тус яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж, “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий заалт, үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг өөрчлөхөөр ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд тус газар нь терийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, аймгууд дахь 21 үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум, суурин газар, нийт 395 цэгт төрийн 431 үйлчилгээг хүргэхээр бэлтгэл хангаж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг “Кибер аюулгүй байдлын индекс”-ээр манай улс 2017 онд 104 дүгээр, 2018 онд 85 дугаар, 2020 онд 120 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна. Үндэсний дата төвд байрлаж буй төрийн байгууллагуудын цахим шуудан болон цахим хуудасны серверт чиглзсэн сэжигтэй хандалтын тоо 2019 онд 6.5 сая байсан бол 2020 онд 371 саяд, 2021 онд 496.7 саяд хүрч жил ирэх тутам үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Тиймд Засгийн газраас “Кибөр аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг батлаад байгаа бөгөөд 2027 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх уг стратегиын хүрээнд кибер аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах, энэ чиглэлийн боловсон хүчнийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх бүтцийг бүрдүүлэх ажлууд хийгдэх юм.

Цахим технологи ашиглах иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар байгуулж, үйл ажиллагааг нь нээгээд байгааг сайд мэдээлж, тус төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулах, үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой гэдгийг онцолсон юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификатын жагсаалтыг баталж, дипломын боловсрол эзэмшээгүй ийм сертификат авсан, ур чадвартай мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллах боломжийг нээх бодлого баримталж байгааг мөн тэрбээр дурдсан юм.

Инновацийг нэмэгдүүлж, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт оруулж буй өгөөжийг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг татах, улмаар мэдлэг оюун шингэсэн эдийн засгийг бий болгох зорилтынхоо эхлэл болгож төрийн программ хангамж худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс дотоодын компаниудын хөгжүүлж бий болгосон программ хангамжийн шийдлийг санал болгох mindgolia.mn платформыг нээж, 121 компанийн 188 бүтээгдэхүүнийг байршуулаад байгаагаа сайд мөн мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлзэр үйл ажиллагаа явуулдаг комланиудыг татварын бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудыг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсныг мэдээлэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бусад яамд, агентлагтай хамтран Үндэсний хаягжилтын мэдээллийн нэгдсэн сангийн шийдлийг боловсруулж, уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, цахим бирж байгуулах ажлыг зохион байгуулж, улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийи нэгдсэн систем, гадаадын иргэний виз бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, Монгол Улсад суугаа гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын мэдээллийн системийг тус тус шинэчлэх ажлыг хийж байна. Шилдэг багш нарын цахим хичээл, контентын medle.mn сургалтын нэгдсэн платформыг нэвтрүүлж 1862 хичээлийг байршуулсан байна. Мөн эрүүл мэндийн статистикийн программ, даатгалын системд эмнэлгүүдийг холбосноор 49,000 хэрэглэгчийн эрүүл мэндийн цахим карт үүсчээ. Түүнчлэн зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүүхдийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэж, оршин суугаа хаягийн ойролцоо хуваарилалт хийж буй нь амжилттай болж байна. Мөн газрын кадастрын нэгдсэн системд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын хүсэлтийг шийдвэрлэх, бүртгэлийг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт нийт 979,697 газар бүртгэгдэж, баталгаажсан байна. 2022 оны байдлаар Газрын биржийн цахим системээр нийт 12,880 газрын дуудлага худалдаа, 624 газрын төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 76,817 газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүртгэж оруулжээ. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4.0 тэрбум төгрөг улсын тесөвт ордог байсан бол цахимаар зохион байгуулснаар 24.7 тэрбум төгрөг болж 6.1 дахин нэмэгдсэн байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зевшөөрлийн нэгдсэн сан үүсгэж, олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэргийг нэг цахим цонхонд тевлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн e-business.тп платформыг бий болгохоор Засгийн газар ажиллаж эхлээд байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ. Мөн айл өрх бүрд “Угийн бичиг” -ийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлүүлж хэвшүүлэх ажлын хүрээнд архивын мэдээлэлтэй нийтийн мэдээллийн дэд бүтцээр холбогдсон угийн бичиг хөтлөх системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн төрийн байгууллагуудын нийтийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүргийн хэрэгжилтийг сайжруулж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад анхаарч ажиллана хэмээлээ.

Манай улсын хувьд хамгийн сайн цахимжсан салбар бол банк, санхүүгийн салбар болжээ. Түүнчлэн 13а маягтыг 2023 оны хоёрдугаар улиралд багтаан цахим системд шилжүүлнэ хэмээн сайд Н.Учрал мэдээллийн эцэст тодотголоо.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.

Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн байна.

Төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгох бөгөөд нэгдүгээр сарын 18-наас олгоно гэж БШУЯ-наас мэдэгдлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зочилж ирдэг найз нөхөдтэй байх сайхан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Амралтын өдрөөр авгай хүүхдээ чирсээр, аахилж уухилан орж ирэх найз нөхөдтэй байх сайхан. Гэрийн хаалгаар орж ирээд л М.Чинболд бүтэхгүй юмаа ярилаа, “Түгжрэл най алга, Дөчөөд оны замын хөдөлгөөний дүрмээр бол дөрвөн замын уулзварт нэгэн зэрэг дөрвөн машин ирвэл жолооч нар бууж ирж уулзан сайтар тохиролцсоны үндсэн дээр цааш нэвтрэлцмой” хэмээн байдаг юм ш тээ гэж. Одоо тэгээд Боолоогийн яриагаар тэр үеийн замын дүрмийг энэ зуунд ашиглах юм уу, хаашаа юм. Бас болоогүй ээ, тэр үе ч өнгөрчээ гээд шогшроод байвал яах уу. Түүний инээд барсан энэ яриа дууслаа гэсэн шиг тэндээс Амараа дуугүй байж чадахгүй, “Эмэгтэй хүн усанд ороод гараад ирэхээрээ онцгүй, эрэгтэй хүн хөөрхөн болдог гэж жүжигчин Хүрлээ сая ярихыг би сонслоо” гэж эхнэрүү­дийн уурыг хүргэсэн юм ярьж балрав. Түүнийгээ цайруулж байгаа нь тэр юм байлгүй, одоо энэ хотын орлогч дарга Гантөмөрийг зурагтаар харсан нэг эмээ “Өнөө хэрэг төвөгт ороогдоод байсан Баавар хүү чинь овоо доо, хотын орлогч дарга болчихоо юу гэсэн байна лээ” хэмээн элэг хөшөөв. Ийм л инээд наргиа, цагаан онигоон дунд амралтын өдөр маань өрнөж байгаа юм. Сайн гэр бүлтэй, сайн ажилтай, сайн найз нөхөдтэй хүн нийгмээс бухимдал бага авдаг байхаа. Ажлын өдрүүдийн ядаргаа амралтын өдрөөр энэ мэтээр арилахад найз нөхдийн минь нөлөө ямар их байдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөхдүүд гэр рүүгээ явсан төө хойно Боолоо золигийн ярьсан замын хөдөлгөөний дүрмийг бодоод ганцаараа түс хийтэл инээж эхнэрээ гайхшруулах. Хэрэггүй юм ярьж явдаг хэдэн муусайн найзаа бодохоор сайхан шүү.

Categories
мэдээ нийгэм

“Спортын хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно DNN.mn

Ажлын хурал дээр ашигтай маргалдаж, зөв зөвшилцөх 4 арга - BUSINESS.MN

“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус эрдэм шинжилгээний хурал нь энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. Спортын судлаач, эрдэм шинжилгээний ажилчдыг энэхүү хуралд өргөнөөр оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, МҮОНРТВ-ийн Спортын суваг ажиллаж байгаа юм.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны нэгдүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.01.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Үндсэн хууль”

5

Эдийн засгийн байнгын хороо

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

6

Эдийн засгийн байнгын хороо

“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

– * –


МЯГМАР ГАРАГ /2023.01.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

3

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

– * –


ЛХАГВА ГАРАГ /2023.01.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”