Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ DNN.mn

TmOiD1aKAIdODxZeU5rJ.jpg

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ.

2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийгдэж байна.

Мөн УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн улсуудыг цэргийн хүчин чадлаар нь зэрэглэсэн 2023 оны жагсаалт гарлаа DNN.mn

Дэлхийн улсуудыг цэргийн хүчин чадлаар нь зэрэглэсэн Дэлхийн галын хүчний индекс (Global Firepower Index) гарлаа. Энэ нь өнөөгийн байдлаар аливаа улсын байлдааны чадавхыг санхүүгийн хүчин чадал, цэргийн өгөгдөхүүн, стратегийн чухал түүхий эд, бүтээгдэхүүн, гео-стратегийн байрлал, технологийн чадавх, хэрэглээний зах зээл зэрэг өгөгдөхүүнүүдийг ашиглан хамгийн цогц байдлаар тодорхойлж байгаа индекс юм.

Энэхүү индексийг гаргахдаа тухайн улсын үйлдвэрлэлийн чадавх, ажиллах хүчин, санхүүгийн тогтвортой байдал, ар тал, хангалтын чадавх, газарзүйн байрлал зэрэг зэвсэглэлийн төрөл, тооноос эхлээд байгалийн нөөц баялаг зэрэг 60 гаруй тусдаа үзүүлэлтээр шалгаруулж, хүчний индексийн оноог дундажлан тусгай томьёогоор гаргаж улс орнуудыг байр эзлүүлдэг байна. Энэ томьёо нь жижиг боловч технологийн хувьд дэвшилттэй улсыг том боловч хөгжил сул улсуудтай харьцуулах, бонус болон хасалтын оноог тооцон жил бүр энэхүү жагсаалтыг шинэчлэн гаргадаг. 2023 онд дэлхийн 145 орны жагсаалтыг гаргаад байна.

Энэ жагсаалтыг гаргахад тухайн улсын цөмийн хүчний чадавхыг оруулахгүй бөгөөд Хүчний индексийн оноо нь бага байх тусам тухайн улсын ердийн байлдааны чадавх хүчирхэг байх юм. Энэ жил жагсаалтыг 0.0712 оноотойгоор АНУ-тэргүүлсэн бол, 6.2017 оноотойгоор Бутан улс сүүлд нь жагсжээ.

Хүснэгт 1. Жагсаалтыг тэргүүлсэн орнууд

Улсын нэр Байр Оноо
1 АНУ 1 0.0712
2 ОХУ 2 0.0714
3 БНХАУ 3 0.0722
4 Энэтхэг 4 0.1025
5 Их Британи 5 0.1435
6 БНСУ 6 0.1505
7 Пакистан 7 0.1694
8 Япон 8 0.1711
9 Франц 9 0.1848
10 Итали 10 0.1973
11 Турк 11 0.2016
12 Бразил 12 0.2151
13 Индонез 13 0.2221
14 Египет 14 0.2224
15 Украин 15 0.2516

Өнгөрсөн онтой харьцуулахад Их Британи, Пакистан, Индонези, Украин, Вьетнам, Польш, Тайланд улс 2023 онд хамгийн их дэвшилтийг хийсэн байна. Дэлхийн 145 улс шалгаруулсан жагсаалтад Монгол Улс ерөнхий оноогоор 99-д эрэмбэлэгджээ. Улмаар жагсаалтад 53 улс өнгөрсөн онтой харьцуулахад зэрэглэл ахисан бөгөөд үүнд Монгол Улс 39 дүгээрт жагсжээ. Мөн Ази тивийн 45 орон энэ индексэд орсноос Монгол Улс 37-д орсон байна.

Хүснэгт 2. Монгол Улстай ойролцоо зэрэглэгдсэн орнууд

Улсын нэр Байр Оноо
1 Албани 91 1.8466
2 Литва 93 1.9026
3 Армен 94 1.9137
4 Латви 95 1.9161
5 Уругвай 96 1.9269
6 МОНГОЛ 99 2.0263
7 Камерун 100 2.0296
8 Шинэ Зелланд 103 2.0617
9 Эстони 104 2.0686
10 Камбож 106 2.1321
11 Кыргызстан 107 2.1703
12 Лаос 115 2.3168
13 Тажикстан 120 2.6403
14 Балба 129 2.8728
15 Мадагаскар

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яруу яруу… DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

“Болор цом”-оор амьсгалсан өдрүүд болж байна. Хот хөдөөгийн яруу найрагчид цугларч бөхөөр бол наадмын өмнөх орой лугаа. Өнөөдөр Янжинлхам бурхны хөргийг хэн нэг яруу найрагч хүртэх нь ойлгомжтой. Бөх биш яруу найраг болохоор хэн түрүүлэх нь таахын аргагүй. Сүүлийн үед бөхийн барилдаан ч найраа наймаа явагддаг болсныг бүгд мэддэг болсон. Энэ удаагийн яруу найргийн наадам хэр шударга болохыг хамтдаа харцгаая. “Болор цом”-ыг Улсын цирк явуулахаар болж Японы сумо бөхийн аварга цолтой Долгорс үрэнгийн Дагвадорж ивээн тэтгэж байгаа гэсэн. Тэгэхээр Өвөрхангай угшилтай хэн нэгэн энэ өдөр тод магнай торгон жолоогоо өргүүлэх нь тодорхой. Монголын яруу найрагт нэг удаагийн уралдаанд хэн нэг түрүүлэх нь нэг хэрэг. Нөгөө хэрэг бол манай ард түмэн хөлд орсон цагаасаа бөх барилдаж тонгорч сурдаг, бичиг тайлагдсан цагаасаа шүлэг бичиж яруусч байдаг онцгой хүмүүс юм. Тэгэхээр бид чинь хөлбөмбөгийн цомтой багуудын аварга цолыг аль баг авсан гэхээсээ илүү шүлгийн уралдааны цомыг эхэлж мэдэрдэг арай өөр гэгээлэг, тэнгэрлэг ард түмэн гэхэд үгүй гэхгүй байлгүй дээ. Хэдийбээр монголчууд чалчаа биш ч өөр олон үндэстэнд байхгүй үгийн их баялагтай ертөнцийг янз бүрээр илэрхийлж чаддаг. “Цайран цайран бороо орох сайхан Цавьдар морьтой хүн нааш давхих сайхан Борооноос өмнө ирлээ гэх сайхан …Эмээлээ бариад гэрт орж ирэх сайхан…” гэсэн мөрүүдийг манай яруу найрагчид бичдэг. Амьдрал тэр чигээрээ яруу найраг биш ч гэсэн амьд явах мөн ч сайхан шүү. Ажилгүй, ядуу, өвчин зовлонтой, орон шоронд орсон ч бай хэн боловч яруу найргийн их хүч чадал бидэнд сэтгэлийн дэм болж байдаг. Энэ дэлхий дээр биднээс өөр хэн ч ярих хувьгүй Монголын яруу үг бараг шашин юм. Илүү илүү… Яруу яруу…

Categories
мэдээ улс-төр

АН-ын Үндэсний бодлогын хороо ирэх баасан гаригт хуралдана DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, хуралдааны дараагаар хэвлэлийнхэнд хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ долоо хоног өнгөрөөд чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулганы шийдвэрүүдийн өнгөнөөс улс орны сүүлийн дөрвөн жилийн төрийн бодлого шийдвэр харагдах ёстой. Иймд намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүд дээр тогтож ярилаа.
Экспортыг дэмжих, тэр тусмаа уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн бодлогын шийдвэр өнөөдөр ямар нэгэн байдлаар гарсангүй. Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гаднын шууд хөрөнгө оруулалтыг татах гарц шийдэл гаргасангүй. Жижиг дунд бизнесийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх зэрэг олон хууль орж ирсэнгүй. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлыг УИХ-аар хэлэлцсэнгүй. Эдгээр асуудлыг үлдэж буй хугацаанд шийдвэрлэнэ гэхэд амаргүй болчихлоо. Энэ бүгдийн буруутан нь Үндсэн хууль юм шиг нөхцөл байдал руу оруулснаар чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулганы хуралдааны үр дүнд АН-ын бүлэг сэтгэл дундуур байна. Дэлхийн болон Монголын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед гол хуулиуд болон бодлогын шийдвэрүүдийг боловсруулж чадсангүй гэж бид үзэж байна” гэв.
Мөн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын их эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь ирэх баасан гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдах шийдвэр гаргасан болохыг мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Оросын БХЯ Украины 600 гаруй цэргийг устгасан талаар мэдээллээ DNN.mn

Оросын арми Украины талаас Донецк мужийн Макеевкад шинэ оны босгон дээр хийсэн цохилтын хариуд их хэмжээний пуужингийн довтолгоог өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн бүлэг Краматорск хотын 28 дугаар дотуур байранд 700 гаруй, 47 дугаар дотуур байранд 600 гаруй Украины цэргийн албан хаагчид байрлаж байсан газар руу пуужингийн цохилт өгч, 600 гаруй Украины цэргийг устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал И.Конашенков албан ёсоор мэдэгдлээ.

Гэвч Краматорск хотын цэргийн захиргааны дарга П.Кириленко “Оросын цэргүүд Краматорск, Константиновка хотыг буудаж, олон тооны байшин барилгыг сүйрүүлсэн боловч нас барж, шархадсан хүн байхгүй” хэмээн дээрх цэргийн хохирлыг үгүйсгэж байна.

Украины Зэвсэгт хүчний Зүүн бүсийн хүчний төлөөлөгч С.Череватый “600 цэргийг устгасан гэх Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэл нь үнэнд нийцэхгүй. Тэдний цэргүүд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадваргүй” хэмээн мэдэгджээ.

Шинэ он гарснаас хойш Украины арми Макеевкад Оросын 400 цэргийг устгаж, 300 цэргийг шархдуулсан, Оросын армийн энэхүү мэдээллүүд аль аль нь бодит үнэнд төдийлөн нийцэхгүй, мэдээллийн дайны шинжийг агуулж байх магадлалтай байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ цаг-үе

Хил нээсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна DNN.mn

Замын-Үүд автозамын боомт хэвийн горимд шилжлээ – tac.mn

Замын-Үүд автозамын хилийн боомт энэ сарын 8-наас хэвийн ажиллаж байна.

Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн, БНХАУ-ын 85 иргэн энэ сарын 8-нд орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ. Ингээснээр хил нээсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.

Ташрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэж, хилээ нээсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс ирүүлсэн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны санал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг тус тус хэлэлцэхээр товложээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Тамгын газрын 2022 оны тайлан, Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулсан Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлантай тус тус танилцана гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нутгийнхаа ховордсон зэрлэг амьтадад өвс тэжээлээр туслах аян өрнүүлжээ DNN.mn

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Салбар ууланд буга мөн аргаль зэрлэг амьтад нутагладаг юм. Тэгвэл энэ жил тухайн нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан тэдгээр амьтадад өвс тэжээлээр туслах аяныг тус нутгийн залуучууд өрнүүлжээ. Эдгээр залуус энэ талаар хэлэхдээ ” хүүхэд байхаас бид аргаль, буга зэрэг ховордсон амьтадаа тоо толгойг нь хайрлаж хамгаалж ирсэн. Эдгээр амьтад ганцхан Салбар ууланд байдаггүй зэргэлдээх ууланд ч мөн нутагладаг. Энэ жил цагийн байдал хүнд байгаа учир амьтад маань өөр нутагт дайжих вий, үхэж хорогдох вий гэж санаа зовниж байна. Тиймээс бид энэхүү аяныг өрнүүлж иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж байна ” гэж байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны 55 зээлдэгчтэй холбогдуулан 300 иргэнийг гэрчээр дуудаад байна DNN.mn

Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон.

Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна.

  • Нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна.
  • Хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 365 төсөл арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ.
  • Гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Энэ асуудлыг өмнө нь огт хөндөөгүй байсныг онцлох хэрэгтэй” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална.

Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, эргэн төлөлт нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг.

Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана.

Бид нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн зээлийн асуудлыг хэлэлцэхээр болсон.

Ерөнхий хяналтын сонсгол, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь зарчмын хувьд эрс ялгаатай. Иргэд, олон нийт энэ сонсголд оролцохгүй. Зөвхөн УИХ дахь түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асуух юм. Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд ч оролцох боломжгүй гэсэн үг.

МҮОНТ-ийн мэдээний сувгаар эл сонсголыг шууд дамжуулна. Сэтгүүлчид шууд дамжуулалтаас мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж болно. Тиймээс Төрийн ордонд болох сонсголд сэтгүүлч нарыг оролцуулахгүй.

Энэхүү 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй байна” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 54 жолооч согтуугаар жолоо барьж, 162 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1379, хулгайтай холбоотой 16, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 121, гэмт хэргийн шинжтэй 71 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 54, хүний биед халдсан 63, эрүүлжүүлэх байранд хоносон 162 тохиолдол гарчээ.