Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-наас сэргэнэ DNN.mn

БНХАУ цар тахалтай холбогдуулан Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан журмаа цуцалжээ. Тодруулбал, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар болсон байна. Энэ талаар БНХАУ-ын агаарын тээврийн “Эйр Чайна” компани мэдээлсэн бөгөөд тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх аж.

Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй ажээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Сычуаны сайн хүн” жүжиг хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна DNN.mn

Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох “Сычуаны сайн хүн” жүжгийг УДЭТ өнгөрсөн онд тайзнаа найруулан тавьсан. Энэхүү жүжгийг энэ сарын 27-ноос эхлэн тоглохоор болсон бөгөөд тасалбар худалдаанд гарсан байна.

УДЭТ-ын тайзнаа Б.Брехтийн жүжгүүд хэрхэн амилсан түүхийг сонирхвол 1972 онд найруулагч С.Галсанжав “Эхийн сэтгэл-Кавказын цэрдэн дугуй” жүжгийг, 1988 онд нэрт найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж “Галилейн амьдрал”-ыг толилуулж байжээ.

Б.Брехтийн жүжгийг 35 жилийн өмнө толилуулж байсан найруулагч Б.Мөнхдорж энэ удаа “Сычуаны сайн хүн” жүжгийн зөвлөх найруулагчаар ажиллаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гаргаж ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийнхэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм.

Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авчбуцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна.

Categories
гадаад мэдээ

Хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагдав DNN.mn

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан болохыг “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан гэж хугацаанаас нь өмнө сулласан байна. Тэрээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын шоронд хоригдож байсан аж.

Монтес нь АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа 20 шахам жил Куба улсын талд тагнуул хийжээ.Түүнийг 2001 онд баривчилсаны дараа Кубад явуулж байсан АНУ-ын тагнуулын бараг бүх ажиллагааг Монтес илчилсэн гэж эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. Монтес АНУ-д баривчлагдаж байсан тагнуулууд дундаас хамгийн “аюултай”, Америкийн тагнуулын албаны түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан тагнуулуудын нэгд тооцогддог юм байна.

Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Монтес өөртөө санхүүгийн ямар ч ашиг олох зорилгогүйгээр зөвхөн үзэл суртлын шалтгаанаар Кубад тусалсан гэдгийг Америкийн прокурорууд хүлээн зөвшөөрсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Дизель түлшний 21, АИ-92 шатахууны 29 хоногийн нөөцтэй байна DNN.mn


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэл байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 шатахуун 6,109 тонн,
  • АИ-92 шатахуун 39,125 тонн,
  • АИ-95 шатахуун 4,164 тонн,
  • Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.

Үүнийг хоногийн ердийн хэрэглээгээр нь тооцвол А-80 шатахуун 37 хоног, АИ-92 шатахуун 29 хоног, АИ-95 шатахуун 31 хоног, Дизель түлш 21 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байгаа юм.

Оны эхний 10 хоногт нийт 38,600 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Тухайлбал, АИ-92 шатахуун 6,400 тонн, Дизель түлш 27,500 тонныг импортоор авчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран зохиолч DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………

Монголын театр, киноны супер од ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осор гуай зүрх сэтгэл, оюун ухаан, авьяас билиг бүхий л амьдралаа тайз дэлгэцийн урлагт зориулсан бол хүсэл сонирхлоо утга зохиолд зориулж явжээ. Тэрбээр утга зохиолд хувьхан цаанаа “нууцхан дурлаж” амьдарсан нь нэн сонин. Нэрт жүжигчний амьдралын энэхэн хэсэг сониноос өгүүлье. “Малчин бүсгүй” гээд жараад оны хит дуу бий. Энэ дуу нэгэн үе ардын дуу хэмээн эндүүрэгддэг байсан гэдэг. Учир нь жараад оны эхээр Румыний нэг дуучин Монголд ирж тоглолт хийхэд урлаг судлаач Ж.Бадраа гуай түүнд энэ дууг дуулахыг зөвлөжээ.

Гадаадын дуучин ийнхүү “Малчин бүсгүй”-г дуулснаас хойш нэг хэсэгтээ ардын дуу гэж андуурах болсон гэнэ. Гэвч хожмоо зохиогчийнхоо нэрээр овоглогдох болжээ. Хөгжмийнхөө хэлээр гармони гэдэг дээ, уянгалах донж маягаараа маш тансаг аялгуутай энэ дууны шүлгийг Чимид-Осор гуай 1942 онд бичиж хөгжмийн зохиолч Ч.Доёддорж аялгуу хийсэн байна. “Малчин бүсг үй”-г гавьяат жүжигчин С.Цэрэндолгор дуулж олноо түгээн хит болгосон байна. Монголын хөгжим бүхэлдээ мэргэжлийн чиг хандлагаараа цойлон товойсон жараад онд зохиолын дууг ч нэн өндөр хэмжээнд хийдэг байсан тул тэр үеийн бараг ихэнх дуу өнөө хэр хит хэвээр байгаа билээ. Тийм ч учраас “жар, далаад оны дуу” хэмээн нэршсэн бүтэн нэгэн ай сав бий болоо биз ээ. Тэр дуунуудын нэг бол Ч.Доёддорж, Д.Чимид-Осор нарын энэ дуу билээ. Жарны турш үл бүдгэрэн дуулагдсаар ирсэн энэ дууг нэрт жүжигчин маань залуу халуун насандаа ардын жүжигчин Л.Цогзолмаад зориулан бичжээ. Хуучин цагт уран бүтээлчид ганц дуу, шүлэг зохиосон ч түүнээ дарга нараар батлуулж байж нийтийн хүртээл болгодог байсан тул Чимид-Осор гуай энэ шүлгээ “батлуулж” чадааг үй гэдэг.

Тухайн үед Зохиолчдын хорооны орлогч дарга байсан Д.Сэнгээ гуай “Янаг амрагаас илүүтэй цэрэг эх орны сэдэвтэй дуу, шүлэг хэрэгтэй байна” гээд баталж өгөөгүй юм байх. Тэгэхээр нь “Малчин охин хэмээх үзэгдэл” нэртэй нэг үзэгдэлт жү- жигчилсэн үзүүлбэр бичээд тэрнийхээ дотор энэ шүлгээ оруулж байж сая батлуулсан гэдэг. Зуны найртай өглөө Зуслан дэнжийн зүлгэн дээр Ус авахаар очиход минь Уулзаж сууснаа санана уу Эхний яриа яасан бэ Үүрд намайгаа мартаа юу …Буурал Богдын оргилд Борооны будан татах шиг Хайрын зөөлөн нүдээрээ Харилцаж сууснаа санана уу Эхний яриа яасан бэ? Үүрд намайгаа мартаа юу Ихэс нуурын ус нь Эргээ бялхан цалгих шиг Хөөрхий янагийн зүрх чинь Хүний болохоор цохилно уу хэмээх энэ хөнгөхөөн гунигтай бадгуудыг бичиж байхдаа Чимид-Осор гуай гучин настай байжээ. Харин нэрт жүжигчнийг 1988 оны нэгдүгээр сард тэнгэрийн орноо зорихоос нь хэдхэн хоногийн өмнө Цогзолмаа гуай эргэж очжээ. Тэрбээр өрөөнд нь удтал байгаад гарч ирэхдээ уйлчихсан гарч ирсэн гэж нэрт жүжигчний хүү Ч.Болд нь аавынхаа тухай дурсамжид тэмдэглэсэн байна лээ. Энэ дурсамжид “Идэр залуу насандаа Монголын театрын алтан тайзнаа цог хийморио гайхуулж явсан энэ хоёр хүний нэг нь хорвоотой салах ёс гүйцэтгэж байх тэр үед тэдний чухам юу ярилцсаныг бурхан л мэдэх байх” гэсэн байдаг. Уран бүтээл төрөх хийгээд хүний амьдралын олон сайхан учрал тохиолын гялсхийх хором бүхэнд хичнээн их утга учир, амьдралын баялаг намтар түүх багтаж байдгийн томруун жишээ энэ аж.

Ардын жүжигчин-уран зохиолч маань амьдралдаа ийн “Бутан дор хаягдсан ботгын өгүүлэл”, “Өнчин янзага”, “Фронтын нөхдөд” тэргүүтэн 20-иод шүлэг, дуу, мөн хоёр киноны зохиол, хоёр жүжгийн зохиол бичсэн байх юм. 1942 онд зохиолч Х.Пэрлээ, ардын жүжигчин Д.Ичинхорлоо нартай хамтран “Хатанбаатар Магсаржав” жүжгийн зохиолоо бичиж тайзнаа найруулан тавьсан бол 1984 онд “Мөнхийн гавьяа” жүжгийн зохиол бичиж найруулагч Ч.Гомботой хамтран Архангай аймгийн Соёлын ордны тайзнаа найруулан тавьсан байна. Харин энэ их хүний өөрөө зохиолыг нь бичиж найруулсан “Тамирын охин” киног нь үзэгчид андахгүй.

Хамгийн сүүлд тэрбээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд “Оросын гарам” нэртэй кино зохиол бичиж дуусгасан юм билээ. Чимид-Осор гуайн Монгол Улсын гавьяат жүжигчин, ардын жүжигчин гэсэн цол хэргэмийн хажууд уран зохиолч гэсэн бас нэгэн цол бий. Тэрбээр 1936 онд уг цолыг хүртсэн гэдэг. хүртсэн гэдэг. 1936 онд Уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаан гэж болжээ. Тэр уралдаанд Чимид-Осор гуай оролцож гуравдугаар байрт шалгарсанд “Уран зохиолч” цол олгож байж. Зохиолч Т.Нацагдорж, Х.Пэрлээ, Д.Даржаа нар тэргүүн байрт шалгарч “Ардын уран зохиолч”, Д.Сэнгээ гуай хоёрт орж “Эрхэм уран зохиолч” цол хүртэж байсан байх юм. Уран зохиолч цолоо хэрхэн хүлээн авч байсан түүх нь ч сонин. Тэрбээр гучаад оны эхээр цэрэгт алба хааж байхдаа шөнө орондоо ороод зохиолоо бичдэг байжээ. Цэргийн дэглэм хатуу, шөнө ангид гэрэл гаргах хориотой тул унтахаар орондоо орохдоо толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч төмөр лаазан дотор лаа асаан хөнжил доторхио гэрэлтүүлэн шүлэг бичдэг байж. Нэг удаа ийн шүлэг бичиж байгаад ангийнхаа нууцын эрхлэгчид баригдаж байсан гээд хөгжилтэй адал явдлаар дүүрэн цэргийн албаа хаасан гэдэг.

Тэр үедээ бичсэн шүлгээрээ дээрх уралдаанд оролцож уран зохиолч цолтон болсон байх юм. Нэг өдөр “Ёслолын хувцас өмч, сэлмээ зүүгээд штаб дээр яаралтай ир гэсэн дуудлага авч. Гайхаад очтол эгнэн зогссон офицеруудын дунд ангийн захирагч нь “Уран зохиолч” цолны үнэмлэхийг баяр ёслолын байдалтай уншин гардуулсан гэнэ. Тэр үнэмлэх дээр “Энэх үү нөхөр Чимэд-Осор болбоос тус улсын хувьсгалын 15 жилийн ойн их баяраар явуулсан уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаан дор өөрийн авьяас чадвараа гарган онц сайхан яруу найруулга бүхий зохиолыг бичиж тус уралдаанд гурав зэрэг дор шалгарсан тул мөнхүү нөхөрт улсаас Уран зохиолч цолыг шагнан олгов.

Ардын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уран сайхны улсын зөвлөл” гэж бичжээ.Театр, киноны супер од Чимид-Осор гуай 24 насандаа ийн уран зохиолч цол хүртэж байжээ. Энэ их хүн тэнгэрийн орноо зорихынхоо өмнөхөн Навчис гандан шувууд ганганасаар Намар боллоо яанам бэ Нас өтөлж амьдрал улирсаар Орчлон элэгдлээ яанам бэ Амрагаа хайрлан зовних Ханийн сэтгэлийг яанам бэ Үрсийн төлөө энэлэх Эхийн хайрыг яанам бэ… хэмээн бичсэн байх аж. Үр хүүхдүүддээ байнга хэлдэг “Ээжийгээ хайрлаж яваарай” гэсэн үг нь өөрийнх нь хувьд ч эх үрийн тэнгэрлэг хайрын ертөнцөөс илгээсэн гэрээслэл байсан мэт. Тэрбээр ээжийгээ бурхны оронд үдээд байхдаа ….Ариун цагаан сүүгээ Бургилж байхын үеэс ч Амин голт зүрхээ Цохилж дуусахын цагт ч Энэрсээр хайрласаар Ижий минь ижий минь гэсэн хэмнэлт бадгуудыг бичсэн гэдэг бөгөөд энэ шүлгээ дуу болгох юм сан гэж ярьдаг байсан ч амжаагүй юм гэсэн. Их хүмүүсийн амьдрал аргагүй л олон талтай байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮЯ: 20 сая малыг эдийн засгийн эргэлтэнд оруулсан DNN.mn

ХХААХҮЯ-наас малын тоо толгой болон махны экспортын тоон мэдээллийг нийтэлжээ. Мэдээлэлд энэ жил улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарсан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах 8.0 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5.0 мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. Харин 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ны байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5.0 мянган тонн боловсруулсан мах, 252.0 тонн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.

Амьд малын экспорт 10 сараас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28503 толгой мал экспортлогдоод байна.

Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид ХААН, Худалдаа хөгжлийн банкуудаар 53.3 тэрбум төгрөг олгогдоод байна. Харин аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг саатуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 9-нд буюу өчигдөр нийт 1716 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1391, хулгайтай холбоотой 37, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 102, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 63, хүний биед халдсан 58, эрүүлжүүлэх байранд хоносон 141 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

Хамгийн их эрчим хүчийг салхинаас олжээ DNN.mn

Өнгөрсөн онд Их Британи улс түүхэндээ хамгийн их хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гарган авчээ. Тус улсын сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрээс гаргасан нийт эрчим хүчний хэмжээ нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрээс гаргаснаас давсан байна.

Салхи, нарны эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх зардал жилээс жилд буурч байна. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол арга зам юм. Өнгөрсөн онд Их Британийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр байгалийн хий (38.5 хувь) байсан бол салхи (26.8 хувь) хоёр дахь том эх үүсвэр болжээ. Нийт эрчим хүчний 48.5 хувь нь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс, 40 хувь нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрүүдээс бүрдсэн байна. 2022 оны 11 сарын нэгний өдөр Их Британийн нийт эрчим хүчний 70 гаруй хувь буюу 20 гигаватт нь салхины эх үүсвэрээс нийлүүлэгдэж, дээд амжилт тогтоожээ. Тэгвэл 12 сарын 30-ны өдөр энэ хэмжээ 20.918 гигаватт хүрч, дахин дээд амжилт тогтоосон байна.

Өнгөрсөн оны хоёр, тав, арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад буюу таван сард нь нийт эрчим хүчний талаас дээш хувь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс хангагджээ.

Нүүрсний хэрэглээ жилээс жилд буурч байгаа нь бас харагдсан байна. Тухайлбал 2012 онд Британийн эрчим хүчний 43 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байсан бол 2022 онд 1.5 хувь болжээ.

Өнгөрсөн онд Украины дайн эрчим хүчний хомсдол үүсгэсэн нь дэлхийн олон орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд рүү улам хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна DNN.mn

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдахыг уриалж байна.