Categories
мэдээ эдийн-засаг

Нэг сая орчим хүүхэд 1072 хувьцаа эзэмшүүлэх боломж бүрдэнэ DNN.mn


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүн тогтоолын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, жил бүрийн ноогдол ашгийг олгохтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут нар санал гаргав. Мөн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: Чингис бондын өрийг бүрэн төлж дуусгалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг өнгөрөгч оны тавдугаар сард баталсан. Маш сайн үр дүнгүүдийг өгч байгаа. 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн. Мөн 29.5 тэрбум төгрөгийг тендерийн хэмнэлтээр авсан. Нийт хэмнэлтийн зардал 218.6 төгрөг боллоо. Өнгөрсөн жил 136.8 сая доллараар үлдээд байсан Чингис бондын эцсийн үлдэгдлийг төсвөөс шууд төлж 100 хувь барагдууллаа. Мөн энэ жилийн эцсээр ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдэл маань 56.6 хувиар бууруулж барьж чадлаа. Үүнийг цаашид бууруулах, өсгөхгүй байх нь дараагийн том зорилт болж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: 12.5 тэрбум ам.долларын экспорт хийж, гадаад худалдааны гүйцэтгэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 онд 9 тэрбум долларын экспорт хийнэ гэж тооцоолж байсан бол 12.5 буюу даруй 3.5 тэрбум долларын давсан экспорт хийлээ. 8.7 тэрбум долларын импортын хувьд хийсэн. Ингээд зөрүүгээр 2.5 тэрбум долларын ашигтай гарсан. Хагас жилийн байдлаар газрын тосны экспортын үзүүлэлт бараг тэг зааж байсан боловч сүүлийн хагас жилд сйажирч, гүйцэтгэл сайн гарлаа” гэв

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл
  • Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудлыг хэлэлцсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн оны Монгол Улсын төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. 2022 оны гүйцэтгэл нь эдийн засгийн идэвхжил болон шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан.

ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр 1.45 их наяд төгрөгийн тэнцэлтэй болж сайжирсан. Давж олсон орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирсан үр дүнтэй гарлаа. Эдийн засгийн ангиллаар харвал,

  • Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан зөрүү нь 1.1 их наяд
  • Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгөөр алдагдалтай
  • Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарлаа” хэмээн хэллээ.


Categories
мэдээ нийгэм

Зам ашигласаны төлбарөө Roadpay.mn-ээр шалгах боломжтой DNN.mn

Улаанбаатар хотыг тойрсон 6 төлбөр авах /товчоод/ цэгүүд цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө 5 хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ.

Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. Жолооч оношилгоонд орохын өмнө roadpay.mn сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм.

Товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих талаар албанынхан мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувь өсчээ.

Мөн өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Тодруулбал, хонины ястай мах, бөөрөнхий сонгино, төмс, нэгдүгээр зэргийг гурилын үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Харин өндөг, үхрийн ястай мах, атар талхны үнэ бага зэрэг буурчээ.

Хүснэгт. Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнэ, /хүнсний зах, дэлгүүрээр, нэгдүгээр сарын 9-ний байдлаар/

Барааны нэр хэмжих нэгж Баянзүрх зах Сансар супермаркет Хүчит шонхор зах Бөмбөгөр худалдааны төв Саруул зах Барс худалдааны төв Таван-Эрдэнэ зах Хархорин зах Номин супермаркет Макс супермаркет Оргил супермаркет Имарт Их наяд худалдааны төв Дундаж үнэ
1 “Алтан тариа” гурил дээд кг 2 200 2 431 2 320 2 400 2 750 2 300 2 400 2 200 2 490 2 670 2 431 2 431 2 400 2 413
1-р зэрэг кг 2 100 2 077 1 920 2 000 2 350 1 920 2 000 1 800 2 079 2 244 2 088 2 077 1 950 2 042
2 “Алтан тариа” савласан гурил дээдийн дээд кг 3 500 3 400 3 500 3 300 3 500 3 200 3 500 3 200 3 399 3 540 3 400 3 400 3 500 3 409
дээд кг 2 600 2 450 2 500 2 400 2 800 2 500 2 600 2 500 2 579 2 680 2 580 2 580 2 600 2 565
1-р зэрэг кг 2 100 2 100 2 200 2 000 2 350 2 100 2 200 2 200 2 169 2 270 2 170 2 170 2 250 2 174
2-р зэрэг кг 1 600 1 250 1 400 1 500 1 500 1 500 1 600 1 500 1 249 1 320 1 250 1 250 1 800 1 431
3 Сүү Сүү ХК 1л литр 3 900 4 100 3 800 3 900 3 800 3 800 3 900 3 900 4 099 4 100 4 100 4 100 4 000 3 960
Сүү ХК 0.5л литр 2 000 2 100 2 100 2 000 2 000 1 900 2 000 2 000 2 099 2 100 2 100 2 100 2 000 2 037
Задгай литр 3 000 3 000 3 000
4 Тараг, Цөцгийтэй литр 3 600 3 800 3 600 3 650 3 500 3 600 3 600 3 600 3 799 3 800 3 800 3 800 3 800 3 687
5 Талх Атар ширхэг 2 100 2 200 2 100 2 200 2 200 2 100 2 200 2 100 2 079 2 060 2 200 2 190 2 100 2 140
Зууван чех ширхэг 2 600 2 500 2 300 2 300 2 400 2 469 2 560 2 530 2 520 2 462
Хар талх 300 гр 1 800 1 760 1 800 1 800 1 800 1 800 1 800 1 800 1 779 1 780 1 760 1 790 1 800 1 790
6 Будаа цагаан кг 4 500 5 110 4 200 4 200 5 000 3 500 5 000 4 000 5 249 4 300 5 240 4 538
шар кг 3 000 3 000 2 500 3 000 3 500 3 500 4 939 3 000 3 244
7 Цөцгийн тос, 200гр кг 7 200 7 400 8 000 7 500 7 000 7 200 7 500 7 200 7 399 7 400 7 400 7 400 7 500 7 389
8 Ургамлын тос 1 литр 7 500 8 310 7 500 7 500 8 500 7 000 8 000 7 000 9 999 9 760 10 320 8 800 8 500 8 295
9 Ногоон цай, Гүрж кг 4 000 3 730 3 800 3 800 4 000 3 749 3 670 3 430 4 100 3 804
10 Элсэн чихэр кг 3 500 4 880 3 500 3 000 3 500 3 500 3 300 4 674 4 900 3 500 3 771
11 Хонины мах ястай кг 10 000 8 500 11 000 15 800 10 500 11 500 9 000 9 000 8 900 9 000 11 480 11 500 10 360
цул кг 11 000 9 500 11 500 12 000 10 000 12 800 12 480 12 500 11 413
12 Үхрийн мах ястай кг 12 000 11 000 12 500 17 500 12 500 14 500 11 000 13 999 15 800 14 500 13 385
цул кг 13 000 16 000 12 500 14 500 19 500 14 500 17 000 12 500 16 999 15 900 16 000 19 480 18 500 15 703
13 Адууны мах, ястай кг 9 000 8 500 11 000 10 000 10 500 9 755
14 Ямааны мах, ястай кг 8 500 8 000 8 500 8 330
16 Төмс, монгол кг 1 500 1 817 1 200 1 600 1 800 1 300 1 700 1 300 1 249 1 950 1 650 1 250 1 500 1 505
17 Лууван кг 2 000 2 100 2 000 2 500 3 500 2 500 2 500 2 000 2 099 2 200 3 100 2 100 2 500 2 356
18 Байцаа кг 2 500 1 900 2 000 2 500 3 000 2 500 2 500 2 000 2 399 2 400 1 850 1 750 2 000 2 227
19 Хүрэн манжин кг 3 000 2 900 2 500 3 500 3 500 3 500 3 000 2 500 2 799 2 800 2 800 2 500 2 920
20 Сонгино кг 3 000 2 800 2 800 2 800 3 500 3 500 3 000 3 000 2 499 3 200 2 800 2 750 2 500 2 919
21 Алим кг 6 500 7 000 7 000 6 000 6 500 6 000 8 200 6 708
22 Өндөг ширхэг 520 584 450 550 550 450 520 520 587 580 540 545 550 533

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард зөрчлийн хэрэг 20.8 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 218689 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 11 дүгээр сартай харьцуулахад 20.8 хувиар өсчээ.

Нийт зөрчлийн хэргийн 81.3 хувь нь нийслэлд, 18.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.3 хувийг цагдаагийн байгууллага, 0.1 хувийг мэргэжлийн хяналт, 0.01 хувийг онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 218.348 хүн, 340 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 23.2 хувиар, хуулийн этгээд 36 хувиар тус тус өсчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3.3 дахин, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 1.2 дахин, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.1 дахин, Хулгайлах зөрчил 92 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31.6 хувиар, Хүний биед халдах зөрчил 29.5 хувиар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.7 хувиар тус тус өсжээ.

Харин мөрийтэй тоглоом тоглох зөрчил 91.6 хувиар,танхайрах зөрчил 17.5 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 50 хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Жорж: С зөвшөөрлийг эхлээд монгол компаниуддаа олгох ёстой DNN.mn

“Аз транс” компанийн захирал П.Жоржтой нүүрсний С зөвшөөрлийн талаар ярилцлаа.


-С зөвшөөрлийг анх ямар зорилгоор олгож эхэлсэн юм бэ?

-С зөвшөөрөлтэй компанийн машиныг л хилээр оруулж байя гэж Хятадын талтай тохирсон юм билээ. Гэтэл манайхан сүүлдээ хятадууд бидэнд өгсөн, тэрийг нь тарааж байгаа гэж яриад байна. Бүр сайд, том албан тушаалтнууд нь тэгж яриад байгаа шүү. Тусгаар тогтносон улс хэрнээ өөрийнхөө булхайг хятад руу чихдэг жишиг тогтчихоод байгаа юм. С зөвшөөрөл бол ерөөсөө л хоёр улс хоорондоо тохироод, орж гарах машинууддаа өгдөг болсон зүйл юм. 2012-2013 оны үеэс л хэрэгжиж эхэлсэн.

-С зөвшөөрөл манай улсад ямар ашигтай вэ?

-Ямар ч ашиггүй. Үнэн чанартаа бол Авто тээврийн үндэсний төвийн нэг мэргэжилтэн л 2- 3 цагийн дотор бүх компаниудад хуваарилаад өгчих хэмжээний тийм жижигхэн асуудал. Гэтэл энэ байгууллага бүтэн багаараа нэмээд Зам, тээвэр хөгжлийн яам, Сангийн яам оролцоод ч чадахгүй байгаа юм. Сүүлдээ бүр Эрдэнэс Таван толгойд (ЭТТ) өгч өөр хооронд нь шилжүүлэн эзэн биегүй болгож манантуулаад яваад байгаа.

-Гэтэл яагаад энэ зөвшөөрлийг авах нь тийм хэцүү байгаа юм?

-С зөвшөөрөлтэй машин л хилээр гарах эрхтэй учраас машинтай хүмүүс энийг авах нь гарцаагүй. Гэтэл манайхан хятадын машинуудыг хэмжээ хязгааргүй оруулаад ирсэн. Номер дугаар өгч, зөвшөөрөл олгоод л, монгол компаниудын С зөвшөөрлийг булааж авч тэдэнд өгсөөр байгаад багтахаа байчихсан. Харин монгол компаниуд нь бүр доройтчихсон. Энэ хэргийг нүүрсний хулгайчид хийсэн гэж яригддаг. Гэхдээ би тэднийг хулгай хийгээгүй байх аа гэж боддог. “Улаан сайдын улаан махны хэрэг” гээд гарсан даа. Эмээлт дээр хордуулчихсан мах зардгийг тэгэхэд л мэдэж авсан.

Тэр бол мах хулгай хийж аваад хятадуудад өгчихсөн хэрэг биш, харин зөвшөөрлийг нь л өгчихсөн хэрэг. С зөвшөөрлийг булааж авч хятадуудад өгсөөр байгаад сүүлдээ монгол компаниуд түрэгдээд зөвшөөрлөө авч чадахгүй болчихсон. Ийм л асуудал.

С зөвшөөрлийг яаж олгох ёстой юм бэ?

-Тендер шиг л байхгүй юу. Эхлээд монгол компанидаа олгох ёстой. Урд 22 000 машин байгаа гэж ярьдаг. Түүнээс мянга гаруйхан нь л монгол компанийн машин. Эхлээд тэдэндээ зөвшөөрлөө өгчихөөд дараа нь хятад компанидаа хувь тэнцүүлэх зарчмаар олгох ёстой.

-Цагаан хадны нөхцөл байдал сайжирсан уу?

-Цагаан хаданд төр засаг нэг ч эмнэлэг барьж чадаагүй байхад компани болгон эмнэлэгтэй кемп барь гэсэн шийдвэр гарсан. Хятадын машинуудыг олноор нь оруулж ирээд, багталцахгүй болоод ирэхээр нь монгол компаниудаа шалгалт оруулж ажлыг нь гацаах башир арга юм л даа.

-Өчигдөр (уржигдар) сзөвшөөрлийг олгох талаар мэдээлсэн. Тэрхүү хуваарилалтаар дээрдсэн зүйл бий юү?

-С зөвшөөрлийг сая хуваариллаа. Гэхдээ 60 хувийг нь ЭТТ ХК, 25 хувийг нь “Энержи ресурс ХХК”, 15 хувийг нь “Таван толгой ХХК”-д хуваарилаад, энэ уурхайнууд нь цаашаа худалдан авагчиддаа С зөвшөөрлөө хуваарилах Засгийн газрын 362 дугаар тогтоол гарсан юм. Би өнөөдөр Энержи ресурстай яриад С зөвшөөрөл асуухад манайх 4-5 харилцагчтай, тэднээс асуу гэж байгаа юм. Манай уурхайнуудаас хэн худалдан авалт хийдэг юм гэвэл хятадууд. Уурхайнуудад хуваарилж байна гэдэг нь хятадуудад өгчихөж байна л гэсэн үг.

-Тэгэхээр монгол компаниуд шахагдана гэсэн үг үү?

-Шахаад байхаар олон монгол компани байхгүй л дээ. Хятадууд дэндүү их болчихсон. Тэдгээр компаниудын 38 хувьд нь л олгож байна. Би 100 машинтай байлаа гэхэд түүний 38-д нь л С зөвшөөрөл олгоно. Ямарваа нэгэн үндэстэн өөрсдийгөө л хөгжүүлнэ. Хятадууд орж ирж биднийг хөгжүүлж өгөхгүй шүү дээ. Тэгээд ичиж зовох юмгүйгээр бүгд монгол компаниуд гээд яриад сууж байна. Наадуул чинь бүгд хулгайч. Тусгаар тогтнолын хулгайчид. Нүүрс хулгай хийж байна л гээд байгаа. Дараа нь төмөр замыг дэлбэлнэ гэнэ. Тэгээд тээвэр ложистик, газар олголт руу орно гэх юм. Энд тэнд дэлбэлээд л бие биенийгээ намнаад л байна. Нүүрсэн дээр ингээд илчилсэн болоод өнгөрөх нь. Нүүрсний хулгайчид нь дагаад арга барилаа өөрчлөөд өөрөөр хулгайлаад байна. Тэмцэх аргаа дагаад өөрчлөх хэрэгтэй шүү дээ.

-Хил дээр яг юу болдог юм бэ?

-Бид сардаа хоёр л удаа урагшаа гардаг. Монгол талдаа эхлээд шинжилгээ өгөөд гарна. Маргааш нь дахиад Хятад талд өгнө. Нөгөө хэдэн жолооч нар бөмбөлөгтөө урд карантилагдаад байж байж нэг гарна. Гэтэл тэнд нэг давуу эрхтэй компанийн 100 машин ямар ч шинжилгээ, зөвшөөрөлгүй байнга гарч байдаг. Ийм хоёр давхар хуультай байж болох юмуу. Түүний талаар хэн ч ярихгүй чив чимээгүй байна. Нэг л том даргынх байхгүй юу. Энэ мэтчилэн урд холион бантан болсон. Үүнийгээ цэгцэлж чадахгүй байж нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа.

-Нүүрсний хулгайчдыг зарла гээд залуучууд жагссан. Яг бодит байдлыг тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тийм ээ?

-Урд бол энэ асуудлаар жолооч нар дэлбэрэхэд аль хэдийнэ бэлэн болчихсон. Талбай дээр зогсоод байгаа залуучууд нүүрсний талаар юу ч мэдэхгүй. Хийж үзээгүй болохоор мэдэхгүй шүү дээ. Урд жолооч хийж байгаа хүмүүсийг авчраад яриулах юм бол тэд маш сайн мэднэ. Ажлаа хятадуудад булаалгаад, зээлтэй, өртэй, ар гэрийнхнээ авч явахад хэцүү болчихсон жолооч нар дэлбэрэхэд бэлэн байна. Талбай дээр зогсож байгаа залуусыг аргалаад өнгөрлөө ч гэсэн урд ажилгүй болчихсон, ажлаа булаалгачихсан, өртэй зээлтэй хүмүүс удахгүй дэлбэрнэ шүү дээ. Монгол компаниудын мянга гаруйхан л машин байгаа. Өгч байгаа зөвшөөрөл нь 7800.

-Яаж шийдвэл зөв болох юм бол?

-Өгсөн зөвшөөрлийн тоо дууссан. Дахиад номер өгөхгүй. Машины тоо хэтэрсэн гээд л заачих хэрэгтэй. Хятадууд бидэнд гомдохгүй шүү дээ. Заасан тоо хязгаартай учраас дуусчихлаа. Бид хоцорчихлоо л гэнэ. Ингэж хийхгүй бол тэнд бослого босч, хувьсгал гарахад бэлэн болчихсон. Элсэн доор нуугдсан бөмбөг байна л гэсэн үг.

-С зөвшөөрлөөр л дамжуулж нүүрсний хулгайг хийгээд байна гэсэн үг үү?

-С зөвшөөрлийг өгөх эрхийг гурван уурхайд өглөө. Үнэн чанартаа хятадуудад өгчихсөн. Үүнийгээ болих хэрэгтэй. Миний бодлоор дээдсүүд сзөвшөөрлийг авъя, үүгээр авлига хийж болох юм байна гэж бодсон. Тэгээд л Эрдэнэс таван толгой руу өгсөн. Түүнээс үүнийг Зам, тээвэр хөгжлийн яам хариуцах ёстой. Зам тээврийн яамны салбарын асуудал. Нөгөө хоёр уурхай нь бол хувийн уурхай. Бусад хүмүүст тэгж хуваарилж өгөхгүй. Өөрсдийнхөө танил талд өгнө. Жишээ нь, Энержи ресурстай би өнөөдөр ярьсан. Зүй нь бол би 38 хувиа ЭТТ-гоос аваад, 25 хувийнхаа тодорхой хэмжээний зөвшөөрлийг Энержи ресурсаас авах ёстой шүү дээ. Гэтэл тэд “Бид өөрсдийн худалдан авагч 5-6 харилцагчдаа зөвшөөрлөө өгчихсөн. Тэдэнтэй та хэд яриарай” гэж байх жишээний. Жижиг Таван толгой Өмнөговийнх шүү дээ. тэд бас л өөрсдийн танил талдаа л өгнө. Бусад хүнд өгөхгүй. Хятад машин бүгд ӨМА гэсэн Өмнөговийн дугаартай. Тэд тэгээд л мөнгө төгрөгөөр тохирдог юмуу, танил талаараа өгөөд л дуусгана.

-Мэргэжлийн хяналтаас сзөвшөөрөл авсан компаниудад байнга шалгалт хийдэг гэсэн. Ямар шаардлагыг биелүүлэхийг шаарддаг юм бэ?

-Бид шалгалтад унах ямар ч боломжгүйгээр бүх зүйлээ л хийчихсэн байдаг. Манайх 34 жолоочтой. Гэтэл ирээд л танайх нэг эмчтэй юм байна эмч хангалтгүй, гурван эмч байх ёстой гээд л хасчихна. Бичлэг хийдэггүй камертай юм байна хас. 34 хүнд есөн жорлонтой л доо манайх. Гэтэл дор хаяж 11 жорлон байх ёстой хас гэх мэтчилэн иймэрхүү шалтгаар л хасчихдаг. Мэргэжлийн хяналт нь шалгамаар байдаг юм бол нүүрсний чанарыг шалга л даа. Эсвэл уурхай дээрээс 100 тонныг ачаад гартал Цагаан хадан дээр буулгахад 99 тн, цаашаа ачаад 98 тн болчихдогийг шалга л даа. Нэг машинаас 2 тонныг шууд иддэг. Төрийн алба уг нь үүнийг л шалгах ёстой биз дээ.

-С зөвшөөрлийг олгохдоо яаж олгох ёстой юм бэ?

-Гурван уурхайд олгож байгаа юм бол жигд олго. Энэ удаад хятад монгол, хулгай хийсэн хийгээгүй хамаагүй ингээд өнгөрлөө. ЭТТ-д 18 хувь нь ард түмний мэдэлд байдаг. Тэр 18 хувьд нь ард түмнээс мэддэг хүн нь төлөөлөөд суумаар байна. Мөн монгол компаниудын төлөөллүүдийг оруул. Тэгвэл зөв хуваарилна. Уурхайнууд өөрсдийн танил тал, авлигын замаар хуваарилалт хийсэн бол олгосон эрхээ буцааж ав.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл,
  • Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай,
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13.30 цагаас болно DNN.mn

Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тодруулбал, Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтооно.