Categories
мэдээ нийгэм

“Түлэнхийн эмнэлэг”-ийн “Б” блокийг Улсын комисс хүлээн авлаа DNN.mn

“Түлэнхийн эмнэлэг”-ийн “Б” блокийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харъяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн А блок өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл тус төвийн Б блокийн барилгыг хүлээн авах Улсын комиссын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны нэг дүгээр сарын 10-ны өдөр ажиллаж, барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Тус төвийг Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум төгрөг мөн Монгол Улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ийнхүү хүлээлгэн өгч байна.

“Б” блок нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13,926 м2 талбайтай, 240 ортойгоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Тус эмнэлгийн Б блокт

  • Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг
  • Иж бүрэн мэс заслын тасаг
  • Ясны эмгэг судлалын тасаг
  • Спортын гэмтлийн тасаг
  • Нөхөн сэргээх, сэргээн засах мэс заслын тасаг
  • Түлэгдэлт, хөлдөлтийн тасаг нээгдэж иргэдэд гэмтлийн үеийн үйлчилгээг үзүүлнэ.

“Б” блокт комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, эмнэлгийн орчин бүрдүүлэх нарийн агаар орчны цэвэрлэгээ, эмнэлгийн орчинд шаардагдах шинжилгээнүүд хийгдэх бөгөөд тоног төхөөрөмжийг суурилуулан 2023 оны дөрөв дүгээр сард өвчтөн хүлээн авах зорилготой ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ өсөв DNN.mn

Хятадад ковидын эсрэг хязгаарлалт суларсантай холбоотойгоор өчигдөрөөс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ. Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.27 хувиар өсөж, нэг торх нь 79.57 ам.долларт хүрсэн бол “WTI” нефтийн үнэ 74.79 ам.доллар болж, 1.38 хувиар өссөн байна.

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвартай тэмцэх хатуу арга хэмжээгээ 2022 оны 12 дугаар сарын эхнээс аажмаар зөөлрүүлж буй. Өнгөрсөн ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-наас тус улс гадаадын иргэдэд хилээ нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн найдвар сэргэж, газрын тосны зах зээлд үнэ нэг гаруй хувиар өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүдээс 100 автобус оруулж ирлээ DNN.mn

БНХАУ-аас 224 автобус худалдан авчээ. Эдгээрийн 100-г хот руу авчирч байна. Удахгүй 50 сургуулийн автобус импортолно. Мөн энэ онд багтаан Засгийн газрын дэмжлэгээр 300 гаруй тэрбум төгрөгөөр шинэ автобус нэмж авна хэмээн хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан эдгээр автобусыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн юм. Үлдсэн 124 автобусыг ирэх сард авчрах аж. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобусыг үйлдвэрээс ачиж эхэлжээ хэмээн хотын дарга Д.Сумъяабазар сарын өмнө мэдээлсэн юм.

Он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шийдэх амлалт өгсөн юм. Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд буй. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.

Төрийн нарийн бичгийн дарга нар:
Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын, Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын, Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын, Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын, Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын, Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын, Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын, Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын, Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын, Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын, Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын, Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын, Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын, Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Томилгоо:
Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар тус тус томилов.

Товч мэдээ
· Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар сольж бүрэн ашиглалтад оруулах ажлыг 2023-2024 онд эрчимжүүлж, төслийн санхүүжилтийн хугацааг сунгах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөв DNN.mn

Ковидын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар ковидын хуулиар томилогдоод байсан 18 албан хаагчийг чөлөөллөө.

Үүнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун багтжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн 2023 оны аюулгүй байдлын Гол эрсдэлээр ОХУ тодров DNN.mn

Евроази групп (Euroasia Group)[1] дэлхийн 2023 оны 10 гол эрсдэлийг тодорхойлсон бөгөөд эдгээрт 1. “Аюул тарих” ОХУ; 2. Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жинпин; 3. Үй олноор “бужигнуулах” зэвсэглэл; 4. Инфляц; 5. Буланд шахагдсан Иран; 6. Эрчим хүчний хямрал; 7. Дэлхийн хөгжлийн гацалт; 8. Америкийн нэгдсэн улсын хуваагдал; 9. Тик ток-ын хөөргөдөл; 10. Усны хямрал зэрэг орсон байна.Гол эрсдэлээр ОХУ тодров.

Уг тайланд “Дэлхий “Ковид”-ыг үндсэндээ амжилттай даваад байгаа ч хүний хөгжил саатсан. ОХУ Украины дайнд ялахгүй нь тодорхой болсон. Европын холбоо илүү хүчирхэг болсон. НАТО зорилгоо илүү ухамсарласан. Их 7 улам бэхжиж байна. Сэргээгдэх эрчим хүч илүү хямд болсон. Америкийн хатуу хүч давамгай хэвээр байна” гэсэн том хандлагууд дэлхийд харагдаж байна гэж тодорхойлжээ.

Түүнчлэн, 1990-ээд онд АНУ дэлхийд ардчиллыг гол түгээгч байсан бол өнөөдөр ашигт чиглэсэн, улс төрийн хуваагдал, тогтворгүй байдал, гацалт үүсгэсэн, иргэний нийгмийг талцуулсан, ардчиллыг сулруулагч нийгмийн сүлжээний платформ, алгоритм гол экспортлогч болсон байна. Улам эрчимжиж буй энэ хандлагад Засгийн газрууд биш үйл ажиллагааныхаа нийгэм, улс төрийн үр дагаврын талаар маш бага ойлголттой тодорхой бүлэг хүмүүс гол үүрэг гүйцэтгэж байна.

2000 оны эхээр технологи нээлттэй нийгмүүдийг бэхжүүлж, авторитар дэглэмүүдийг сулруулж байсан учраас нээлттэй нийгмүүд тогтвортой байсан бол 20 хүрэхгүй жилийн дотор энэ байдал эсрэгээрээ болсон. Уг группийн тодорхойлолтоор 2023 оны эрсдэл сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд дэлхий геополитикийн хямралд ороод байна.

Цөөн тооны хувь хүмүүст эрх мэдэл төвлөрч, хязгаарлагдмал хүрээнд геополитикийн асар их үр дагавар агуулсан шийдвэр гаргах боломжтой болж байгаа нь дэлхийн аюулгүй байдалд гол аюул болж байна. Ийм учраас 2023 оны гол эрсдэлүүд эдгээр субъектүүд болон тэдгээрийн үйл ажиллагааны нөлөөлөл дээр үндсэндээ төвлөрч байна. Тухайлбал “аюул учруулах” ОХУ, хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин, буланд шахагдсан Ираны үйл ажиллагааг нь хянах, тэнцвэржүүлэх боломжгүй, чадварлаг шинжээч, мэргэжилтнүүдийн дүгнэлт зөвлөгөөнөөс ангид, хяналт байхгүйгээр зорилгоо хэрэгжүүлж байгаа нь бүтцийн хүчтэй сорилт, эсэргүүцэлтэй (гадаад болон дотоод) тулгарч байна.

Стратегийн бүтэлгүйтэл хүлээсэн ОХУ 2023 онд дэлхийн хэмжээний тоглогчоос дэлхийн хамгийн аюултай бүтэлгүй улсын байр сууринд бууж Европ, АНУ, дэлхийд ноцтой аюул үүсгэхээр байна. Барууныг хуваах бодлогоор НАТО-той тулгарахаас зайлсхийж байсан 2022 оны бодлогоо В.Путин 2023 онд хадгалж чадахгүй байх магадлалтай. Амлаж байсан ялалтдаа хүрч чадаагүй учраас ОХУ цэргийн ажиллагаа цаашид амжилттай явуулах сонголтгүй болоод байна. Украины дэд бүтэц, хотуудыг бөмбөгдсөөр байх ч энэ нь цэргийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй. Энэ хавар шинээр дайчилсан цэргийн хүчээр давшилт эхлүүлэх ч сургалт хангалтгүй, Украины хориглолт бэхэжсэн зэргээс үр дүн муутай байхаар байна.

ОХУ-ын АНУ, Европт үзүүлэх хөшүүрэг үндсэндээ байхгүй болсон. Одоо Европт нийлүүлж байгаа байгалийн хийгээ зогсоож, Европт хэлэлцээ хийх сэдэл өгөх гэж оролдох ч энэ нь Европын холбооны 27 гишүүний санал нэгтэй баталсан 9 удаагийн хориг, Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийг цуцлахад хүргэхгүй.

Украины дайнд ОХУ буулт хийхгүй магадлалтай. Олон зуун мянган цэргийг дайчилсан, Украины дөрвөн мужийг нэгтгэсэн гэж зарласан учраас В.Путины хувьд наад зах нь энэ дөрвөн мужийг хяналтдаа авах асар том хүлээлтэд байгаа. Гэтэл Украины улам бүр хүчирхэгжиж буй зэвсэгт хүчин ийм боломжийг олгохгүйн дээр Украины нутгаас цэргээ бүрэн гаргах, цаашилбал, Крымыг ОХУ хамгаалж чадах эсэх дээр асуудал үүсгэж байна. ОХУ эдийн засаг, дипломат, соёл, технологийн хувьд дэвшилтэд, үйлдвэржсэн, ардчилсан орнуудаас бүрэн тусгаарлагдаад байна. Энэ үед Украинд цэргийн хамгийн дэвшилтэд системүүдийг баруунаас нийлүүлсээр байна.

Украины дайны талбарт ялагдсан, хориг арга хэмжээнд шахагдсан, Европ болон АНУ-д нөлөөлөх хөшүүрэггүй болсон, цаашид олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, Барууны хориг үргэлжлэхээс алдах зүйл бага болсон, хүч чадлаа харуулахыг шаардсан дотоодын асар их шахалт бий болсон, ОХУ-ын хувьд НАТО-гийн нэгдлийг сулруулах зорилгоор Барууны эсрэг хүч тэнцвэргүй дайн (Asymmetric warfare)[2]-ы ажиллагаа явуулж эхлэх нь тодорхой. Учир нь цэрэг, эдийн засгийн хүчинд тулгуурласан түрэмгийлэл хийх нөөц ОХУ-д нэгэнт байхгүй болсон байна.

ОХУ цөмийн хүчнээ Барууныг тогтоон барих ганц хэрэгсэл болгож өөрийн хамгийн ойрын холбоотон болох Ираны дэлхийн хэмжээний хувилбараар ажиллах нь тодорхой болж байна. Москва цаашид цөмийн хүчээр сүрдүүлэх нь эрчимжинэ. Энэ нь илүү илэрхий болж, тактикийн цөмийн зэвсэглэлийг Украинд ойртуулан байрлуулж, олон нийтэд мэдэгдэж, Оросын цөмийн бэлэн байдлын статусыг дээшлүүлнэ. ОХУ цөмийн асуудалдаа анхаарал хандуулах ч шууд цөмийн зэвсэг хэрэглэх магадлал бага. Гэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд 1962 оны Кубын цөмийн хямралаас хойших хамгийн ноцтой байдал 2023 онд нүүрлэж байна. В.Путины хувьд хүйтэн дайны үетэй харьцуулахад дайны өмнөх байдалд буцах, буулт хийх гарцгүй болоод байна.

Кремлын дэмжлэгтэй хакерууд Барууны Засгийн газар, фирмүүдэд халдлагаа нэмэгдүүлнэ. Хийн хоолой, шингэрүүлсэн хийн терминал тэдний гол бай болно. Дайнд үүрэг гүйцэтгэхэд оролцсон барууны хиймэл дагуулуудад хариу арга хэмжээ авахаа Москва илэрхийлсэн. Европ болон Атлантын далайн доогуурх холбооны кабел мөн дайралтын цэг болно. ОХУ худал мэдээлэл, туйлшрах үзлийг дэмжих, санхүүжүүлэх замаар барууны сонгуулийн эсрэг ажиллагаа явуулна. Украины асуудлаас НАТО-гийн анхаарлыг сатааруулах зорилгоор Балканы хойгт асуудал үүсгэх оролдлого хийнэ.

Украины хувьд байдал хүнд байна. ОХУ тодорхой хэмжээний газар нутгийг эзлэн авч чадахгүй ч саяхан аваад байгаад Ираны баллистик пуужингуудыг ашиглан Украины гол гол дэд бүтцдэд үргэлжлүүлэн цохилт өгсөөр байна. Украины Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор Ерөнхийлөгч болон дээд тушаалын албан тушаалтнуудын амь насанд халдах боломжтой. Эцэст нь Украины сэргээн босголтын үйл ажиллагаанд хохирол учруулах оролдлого хийх болно. Дэлхийн хүнсний аюулгүй байдалд Баруун болон хөгжиж буй орнуудын харилцааг хурцатгах, Украиныг буруутгах үүднээс үр тарианы экспортыг гацаах оролдлого хийнэ. Энэ нь Европын зүгээс ОХУ-ын гацаасан хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Барууны чухал дэд бүтцэд цохилт өгөх, удирдагчдад халдах, НАТО-гийн газар нутагт пуужингийн болон дроны цохилт өгөх магадлал маш бага. АНУ-тай цахим дайны асуудал эхлэхээс Москва зайлсхийсээр байгаа. 2023 онд ч ийм байх магадлалтай. АНУ, Израйл, Ойрх дорнодын улсуудыг нэгтгэсэн нөлөөтэй байсан Ираны асуудалтай адил ОХУ ойрын ирээдүйд Их-7-ийн түвшинд ардчилсан, үйлдвэржсэн улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн аюулгүй байдлын хүчирхэг дэг журам тогтоох институт бий болгох ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй байхаар байна.

Эцсийн дүндээ өнөөгийн дэлхийд “аюул тарих” ОХУ хамгийн том геополитикийн хямрал болж байна. Дэлхийн аюулгүй байдал, Барууны улс төрийн систем, цахим орчин, сансар, хүнсний аюулгүй байдал, Украин улс, иргэдэд энэ аюул шууд тусахаар байна гэсэн байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ спорт

Мөсөн өргөө цогцолборт энэ сарын 13-22-нд спорт холбоодын нэгдсэн УАШТ болно DNN.mn

Спортын 15 холбоо нэгдэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн(УАШТ)-ээ энэ сарын 13-22-нд зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Хоёр дахь жилдээ болох гэж буй тус тэмцээний зохион байгуулалт, спорт төрлүүдийн талаар Спортын Корпорацын гүйцэтгэх захирал Б.Хосбаяр “Спортын холбоод тус тусдаа тэмцээнээ зохион байгуулж, аваргаа шалгаруулдаг. Тэгвэл хамтарч зохион байгуулснаар хамтын үнэ цэнийг бий болгож байна. Тэмцээнийхээ бүх зүйлийг Азийн наадмын стандартаар хийнэ. Цаашдаа бид Азийн наадмын суурийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьж байна” гэлээ.

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг спортын томоохон фестиваль, платформ болохоор ажиллаж буйгаа тэрбээр мөн хэлсэн юм. Түүнчлэн Холбоодыг дэмжих сан байгуулжээ. Тус сангаас тэмцээнд оролцож буй спортын холбоо бүрд 15 сая төгрөгийн дэмжлэг өгөх аж.

УАШТ Мөсөн өргөө цогцолборт болох бөгөөд унааны хуваарь хараахан гараагүй байгааг зохион байгуулагчид нь хэлэв.

Тэмцээнд оролцох спорт холбоод

  • Монголын байт харвааны холбоо
  • Монголын жюү жицүгийн холбоо
  • Монголын корнролын холбоо
  • Монголын дугуйн холбоо
  • Монголын кэндогийн холбоо
  • Монголын дугуйт тэшүүрийн холбоо
  • Монголын бүжгийн холбоо
  • Монголын тэргэнцэртэй сэлэмийн холбоо
  • Монголын уулчдын үндэсний холбоо
  • Монголын электрон спортын холбоо
  • Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо
  • Монголын тусгай олимпын хороо
  • Монголын брейк бүжгийн холбоо
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол монголдоо л дайсагнадаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……

Эдийн засаг хямраад удаж байна. Ингэж хямарсны буруутан нь хэн юм бол? Асуултын хариуг нэг их холоос, гаднаасхайх шаардлагагүй.Хэн ч бидэнд дайсагнаагүй. Бидний дайсан бол ердөө л бид өөрсдөө. Бид гайхмаар эх оронч. Цээжээ дэлдээд босоход минь соёлт ертөнцийнхөн гайхан хардаг тийм сүртэй эх орончид. Цөөхөн үндэстний гэм байх, хэт хардамтгай зангаасаа бас салж чаддаггүй. Дээр нь бодит ахуй, сэтгэлгээ мааньядуу буурай. Үүнээсээ болж эдийн засгаа хорлосон, унагасан.“Бурхан минь биднийг дээрэмдэж байна, луйвардчихлаа, бид тэднээс арай бага аваад байна” гэж дуу алдацгаадагминь янзаараа. Бирдийн нүдэнд далай харам гэдгийн үлгэр санагдаад байдаг юм.

Бид өөрсдөдөө л дайсагнаж байгаа биш хоёр хөрш маань яагаа ч үгүй. Ямартаа л Хятадын дарга манайд ирээд буцахдаа та нар минь хөгжөөч гэж захиад буцахав дээ. АНУ, Япон, Солонгос гээд бүгд л “Та нар хөгжөөд өгөөч ээ. Хөгжихөд чинь ингэж хамтаръя” гэж байна.

Азаар гэх үү, цаг үеийнх нь тохироо таарсных уу сүүлийн үед гэгээтэй мэдээ их сонстох боллоо.Ази, Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт амжилттай өрнөх суурь тавигдлаа. Оюу толгой шуудрах тийшээгээ хандчихлаа. Эгийн голын станцыг явуулах нь тодорхой болчихсон. Таван толгойн асуудал УИХ дээр байна. Монгол нүүрсийг үнэ цэнтэй байлгая гэвэл энэ том ордыг зөв менежмэнтээр хөдөлгөхөөс аргагүй. Тэгэхээр Таван толгой ямар ч байсан хөдөлнө гэсэн үг. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэж ирээд яривал өөдрөг мэдээ өчнөөн.

Энэ том төслүүдийг хөдөлгөж байж л улсаа улс шиг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Эх оронч дүр эсгэж, хардаж сэрдэхгүйгээр уужуу, гүндүүгүй загнаж нэгэнт эхэлсэн төслүүдээ хэрэгжүүлэх цаг нь ирчихжээ, та минь.Уужуу гэснээс талын монголчууд хэзээнээсээ уужуу байсан эсэх нь ч яг нарийндаа эргэлзээтэй. Хувьсгалын өмнөхөн нэг орос нөхөр судалгаа хийгээд “Энэ монгол эрчүүд чинь өдөрт хоёрхон цаг л ажилладаг юм байна” хэмээн дуу алдсан гэдэг.Мань эр малаа харсан болоод гэртээ хэвтдэг эрчүүдийн яг ажилладаг цагийг тооцож үзсэн хэрэг. Иймүед хүн уужуу байхгүй гээд яахав. Тэгэхээр суурин амьдралын давчуу хэмнэлд ороод ирэхээр төрөлх чанар маань сэдэрсэн байж таарах нь. Хардаж сэрдэж, өөдөө яваа нэгнээ уруу нь татаж, дажгүй бодлогоор улсаа хөгжүүлэх гэснээ дарж, буруутгаж, өөр зуураа эв эвдэрчявсан агшин Монголынтүүхийн шарласан хуудсыг сөхөөд харахаар тоймгүй. Ингээд бодохоорбидлав л төрөлхийн уужуу улс биш шиг санагддаг.Жинхэнэдээ тэвдүү, яаруу, сандруу үндэстэн ч гэлээ яг энэ үед хөгжил авчрах том төслүүддээ уужуу тайван, гүндүүгүй, хүлээцтэй хандаж урагшлахад нь дэм болмоор байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрийн байдлаар 5 аймгийн 194 суманд зуд болох эрсдэл өндөр байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдалд шилжээд байна. Тухайлбал: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум зуд болох нэн өндөр эрсдэлтэй байдалд байгаа аж.

Нийт нутгийн 60 шахам хувь нь цасан бүрхүүлтэй зудын эрсдэл их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Өнгөрсөн онд гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ.

Зуд болох өндөр эрсдэлтэй аймаг, сумдад 100 орчим мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 30.4 сая мал орон нутагтаа, 5.5 сая мал отроор өвөлжиж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв.

Дийлэнх сумдын нутагт нь их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод буй Баян-Өлгий аймагт хоёр сая 500 мянга буюу хонин толгойд шилжүүлснээр 4.2 сая толгой мал өвөлжих тооцоо гарчээ. Тус аймаг нийт 3.5 сая га талбай бэлчээртэйгээс 80 орчим хувийнх нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтрээд байгаагаас шалтгаалан дээрх тооны мал сүрэг бэлчээрээр өвөлжих боломжгүй, нэн эрсдэлтэй байгаа аж.

Түүнчлэн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн 90 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан байна. Хангайн нуруугаа дамнасан сумд цагаан зудтай байгаа бол тал хээрийн бүсийн сумын нутагт отрын мал нэлээдгүй ирсэн, хараар зудархуу байдалтай, харин говийн сумдын хувьд зуншлага тааруу байсны улмаас хавартаа нэлээдгүй хүндрэх төлөвтэй байгааг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мэдээллээ. Аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 3.7 сая толгой мал тоолуулаад байгаа бөгөөд бусад аймгаас тус аймагт 56 мянган толгой мал ирж отроор өвөлжиж байгаа ажээ.

2022 оны мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4.8 сая адуу, үхэр 5.5 сая үхэр, 470 мянган тэмээ, 32.7 сая хонь, ямаа 27.6 сая ямаа буюу нийт 71.1 сая мал тоологдоод байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Хөвсгөл аймаг 6.3 сая, Архангай аймаг 5.9 сая, Төв аймаг 5.11 сая, Хэнтий аймаг 5.1 сая, Сүхбаатар аймаг 4.6 сая мал тоолуулж тэргүүлснийг гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хумхаа өвчний халдвар авч, биеийн байдал нь хүнд байсан энхийг сахиулагч нас баржээ DNN.mn

Өмнөд Судан улсад эхнийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа хумхаа өвчний халдвар авч, эх орондоо ирэн, эмчлүүлж байсан алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад биеийн байдал нь хүнд байсан офицер нас барсан хэмээв.

“Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрсэн. Одоогоор долоон алба хаагч бүрэн эдгэсэн. Хоёр алба хаагчийн нэг нь нас барсан, нөгөө нь эмчилгээний тасагт нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна” хэмээн энэ сарын 5-нд Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од мэдээлж байв.