Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмандах: ҮХНӨ Монголын улс төрийн тогтолцооны хувь заяаны нэн тулгамдсан асуудал болоод байна DNN.mn

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Энхмандахтай ҮХНӨ-ийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байсан санагдаж байна. Түүнээс хойш улиран одож буй бар жилд улс оронд маань юу болоод өнгөрч байна гэж та бодож байна?

-Монголын өнөөгийн нийгмийн амьдрал бүхэлдээ хувьсамтгай, тодорхойгүй, эргэлзээтэй, түвэгтэй англиар товчилбол VUCA нөхцөл байдал бий боллоо. Бар жилд Монголын нийгэмд эерэгээсээ илүүтэй сөрөг үзэгдлүүд улам бүр газар авсаар нийгмийг гүн гүнзгий хямрал руу түлхэх аюул нүүрлэж байна. Хямралын гол учир шалтгаан нь улс төрийг эдийн засгийн ашиг, сонирхол, мөнгөтэй холбосон хэлхээ холбоог бүрэн тасалж чадахгүй байгаад оршсоор байна. “Хулгайчид Ордонд сууж байна” гэдэг ойлголт олон нийтийн дунд тархаж, парламентын болон улс төрийн намуудын нэр хүнд улстөрчдийн өөрсдийнх нь хэлж, ярьдгаар “уландаа” хүртэл уналаа. Ард олны итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нар, тэдгээрийн гар хөл бологсод нь мэдээлэлд ойр байдал, эрх мэдэлдээ дулдуйдан улсын төсвийн хөрөнгө оруулалт, сан, төсөл, хөтөлбөрүүдийн мөнгийг завшин, ашиглахын зэрэгцээ төрийн өмчит компаниудыг “сааж” баяжиж байгаа байдал нь орлогын тэгш бус байдлаас улбаатай баян, хоосны ялгааг улам гааруулж, олон нийтийн ундууцал, дүргүйцлийг дэвэргэж, хүчирхийлэл рүү түлхэх бодит аюулыг бий болгоод байна.

-Тэгвэл энэ хямралт байдлаас гарах арга замыг та хэрхэн харж байна вэ?

-Хөгжлийн гажуудал, алдаа дутагдлыг засахын тулд нэн тэргүүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Энэ нь өнөөгийн УИХ, ялангуяа эрх баригч МАН-ын удирдлагын толгойн өвчин болон яригдаж байна.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, төрт ёсоо, түүний дотор парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх талаар авууштай санаа оноо улс төрийн намууд, улстөрчид, судлаачдын дундаас гарсаар байгаа. Үүний нэг нь Парламентыг хоёр танхимтай болгож, дээд танхимын гишүүдийг сум, дүүргүүдээс шууд сонгож, жилд хоёр удаа хуралдаж, УИХ-ын гаргасан хууль, тогтоомжуудыг хянан үзэж, батлах, эсвэл хүчингүй болгох, улсын төсвийг хэлэлцэж байх хувилбар юм. Нөгөөх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар парламентыг бэхжүүлэх хувилбарыг эрх баригч намын зүгээс нэлээд сонирхож буй нь ажиглагдаж байна. Ингэхдээ 99, 135, 152 гэх мэт олон хувилбарыг судалж буй бололтой. Гэхдээ энэ хоёр арга замын аль алинд УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхэд улс төрийн нам илүүтэй үүрэгтэй оролцож байгаа өнөөгийн тогтолцоог өөрчилж чадахгүй юм. Үүнийг л сонгогч олон нийт хамгийн ихээр шүүмжилж байгаа гэдгийг улстөрчид шийдэл гаргахдаа мартах учиргүй.

-Тэгээд таны хувьд аль хувилбар нь боломжтой гэж үзэж байгаа юм бэ?

-Парламентаризмын үзэл санааг дэмждэг судлаачийн хувьд Парламентыг хоёр танхимтай болгох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх аль нэг замаар хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх гэсэн үзэл санааг зарчмын хувьд дэмждэг. Аль алинд нь сул тал бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь нэгж саналын нөлөөллийг бууруулах, гүйцэтгэх засаглал тэдний барьцаанаас гарах сайн талтай.

Гэвч тойрог, мандатын тоог нэмэх замаар УИХ-ын чадавхыг бэхжүүлэх арга нь олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй байгаа нь илт ажиглагдаж байна. Нөгөө талаар, цаг, минутаар амьдрал хувьсан өөрчлөгдөж буй XXI зууны өнөөгийн эрчимтэй хөгжлийн хурдыг сум, хорооноос сонгогдсон АИХ-ын хуучин бүтэц гүйцэх боломжгүй гэдэг нь маш ойлгомжтойн зэрэгцээ 500 гаруй гишүүнтэй парламенттай байхаар байгаа нь хуралдааны зохион байгуулалтын хүндрэлтэй байдлыг бий болгох, төсөв зардал, санхүүгийн шинэ дарамтыг төрд бий болгох талтай. Гэхдээ аль аль байр сууриных нь сайн талыг аваад, сул талыг нь арилгаад Парламентат ёсыг улам төгөлдөржүүлж болох юм гэж би боддог.

-Та эдгээрийн дундаж хувилбарыг олсон хэрэг үү?

-Парламентыг төгөлдөржүүлэх өөр олон санал бодлууд байдаг. Тэдгээрийн дотор нийтлэлч, улстөрч Б.Батбаяр (Баабар) УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт оруулах өөрчлөлтийн талаар 2000 оны долдугаар сарын 3-ны өдөр өргөн барьж байсан хуулийн төсөл зүй ёсоор сонирхол татаж байгаа юм.

Баабар уг төсөлдөө Монгол Улсын төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллага нь байнгын ажиллагаатай Улсын Их Хуралдай байх бөгөөд Дээд хурал, Төлөөлөгчдийн хурал гэсэн хоёр танхимтай, 81 гишүүнтэй байхаар төсөөлж байжээ. Ингэхдээ Дээд хурал нь 27, Төлөөлөгчдийн хурал нь 54 гишүүнтэй байхыг санал болгосон байдаг.

Дээд хурлын гишүүнийг Монгол Улсын иргэдээс 37 нас хүрсэн нэр дэвшигчдээс нууцаар, шууд зургаан жилийн хугацаагаар сонгодог байхаар төсөл боловсруулагч төсөөлсөн байна. Дээд хурлын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх эрх зүйн зохицуулалттай байх аж. Мөн гурван жил тутамд ротаци буюу завсрын нөхөн сонгууль хийх боломжийг ч үгүйсгээгүй юм билээ.

Дээд хурал нь Төлөөлөгчдийн хурлаас баталсан хуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, баримт бичгүүд, улс орны эрх ашиг, сонирхолд нийцсэн эсэхийг эцэслэн нягталсны үндсэн дээр батлах, эс батлах эрхтэй байх ажээ. Энэ бол парламентын хууль тогтоох үйл явцыг олон нийтийн хяналттай, ил тод болгоход чухал алхам байх боломжтой санагдсан.

-Таныг харин гурван танхимтай парламент гээд яриад яваа гэж би бас сонссон. Энэ чинь юу юм бэ?

-Тийм ээ. XXI зуунд монголчууд бид дэлхийн улс төрийн тогтолцоонд нэгэн шинэлэг санаа хэрэгжүүлж, шинийг хийж бүтээж яагаад болохгүй гэж? Тухайлбал, Гурван танхимтай, байнгын ажиллагаатай цахим парламенттай болцгооё гээд байгаа юм.

-Сонин л юм. Тэгээд сонсъё.

-Төрийн байгууллагын бүтцийн хувьд эхлээд XXI зууны монгол парламентаа 118 гишүүнтэй “Улсын Их хурал” нэртэй байна гэж бодоцгооё. Өнөөдөр байгаа 76 гишүүнтэй УИХ-ыг тогтмол үйл ажиллагаатай Парламентын Доод танхим буюу “Төлөөлөгчдийн Танхим” гэж Баабарынхаар нэрлэе. Энэ Танхимын гишүүдийг улс төрийн намууд нэр дэвшүүлж, сонгуулийн пропорциональ тогтолцоогоор сонгодог байж болох юм. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, хууль тогтоох үйл явцын чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг улам нэмэгдүүлэхийг өнөөдрийн сонгогчид ихэд хүсэмжилж, шаардаж байгаа. Ингэхийн тулд тус бүр 21 гишүүнтэй хоёр Дээд танхимтай байж болмоор санагдана. Үүнд: Нэг нь Зөвлөхүүдийн танхим, нөгөөх нь Эрдэмтдийн танхим. хоёр Дээд танхимтай байлгах гол учир шалтгаан нь эдгээр танхимын гишүүдийг хоёр өөр арга замаар нэр дэвшүүлж, сонгоход оршиж байгаа хэрэг.Эрдэмтдийн танхим болон Зөвлөхүүдийн танхим нь Төлөөлөгчдийн танхимын баталсан хууль, тогтоомжууд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, баримт бичгүүд болон үндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг хянаж, батлах, эс батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Эдгээр Танхимууд тогтмол үйл ажиллагаатай байх бөгөөд танхимын гишүүд тэгш эрхтэйгээр хуралдааныг ээлж дараалан даргалж, хуралдаанаа цахимаар болон шаардлагатай тохиолдолд танхимд явуулна. Хурлаар хэлэлцэх хуулийн талаар Дээд танхимуудаас гарах дүгнэлтийг гурав хүртэлх гишүүнтэй Ажлын хэсэг боловсруулан тус тусын Танхимын хуралдаанд оруулдаг байна. Зөвлөхүүдийн танхим, Эрдэмтдийн танхим, эсвэл хоёр танхимын нэгдсэн хуралдааны Тогтоол батлагдсанаар Монгол Улсын хууль батламжлагдсанд тооцож, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг байна.

-Тэднийг хэн нэр дэвшүүлж, яаж сонгох хэрэг вэ?

tНэр дэвшүүлэх үйл явц нь Төлөөлөгчдийн танхимаас эрс ялгаатай, тэр ч байтугай өөр хоорондоо ялгаатай байж болно. Үүнд:

tЗөвлөхүүдийн танхимд нэр дэвшүүлэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгад үндэслэн 2 (хоёр) хүртэл хүний нэрийг ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцэн дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлнэ.

tЭрдэмтдийн Танхимд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, ХЗДХЯ-нд бүртгэлтэй, нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага (ТББ) 1 (нэг) нэр хүнийг дэвшүүлж, СЕХ-нд тус байгууллагын удирдах дээд байгууллагын албан ёсны шийдвэрийг хүргүүлэн бүртгүүлэх боломжтой байх юм. Ингэснээр өнөөг хүртэл улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад дан ганц улс төрийн намууд оролцож ирсэн явцуу байдлыг арилгаж, иргэний нийгмийн оролцоо, тухайлбал, хувь хүн иргэд, төдийгүй төрийн бус байгууллагын оролцоог цоо шинээр бий болгоно гэсэн үг. Дээд танхимын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх нь эрх зүйн чухал зохицуулалт болно.

-Сонгуулийн санал хураалт яаж явагдана гэсэн үг вэ?

-Дээд танхимуудын нийт 42 гишүүнийг Монгол Улсын нийт сонгогчдын саналаар нууцаар, цахимаар санал хурааж сонгоно. Тиймээс сонгуулийн насны бүртгэлтэй иргэд өөр өөрийн цахим хаягаас шууд санал өгч болохын зэрэгцээ сонгогч өөрөө хүсвэл тойрог, хэсэг дээрээ саналын тусгай хуудсаар саналаа өгч бас болох юм.

-Сонгуулийн санал хураалт болон Парламентын үйл ажиллагааг цахимаар явуулж чадна гэдэгт та итгэж байна уу?

-Эдийн засгийн хөгжил сул дорой хэдий ч Монголын хүн амын дийлэнх нь хүүхэд, залуучууд байдаг, иргэдийн боловсролын түвшин, ялангуяа улс төрийн боловсрол харьцангуй өндөртэй, техник, технологи, түүний дотор харилцаа, холбооны хэрэгсэл эрчтэй хөгжсөн өвөрмөц онцлогтой манай орны хувьд энэ нь боломжтой асуудал санагддаг.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш төрсөн залуучууд нэгэнт сонгогчид болсон. Тэд XXI зуун гарсаар төрсөн Z үеийнхэнтэй нийлээд УИХ-ын 2024, 2028 оны сонгуулиар нийт сонгогчдын дотор шийдвэрлэгч хувийг эзлэх болно. Монголын хүн ам зүйн өөрчлөлт, чиг хандлагыг судалдаг дотоодын эрдэмтэд, гадаадын зөвлөхүүдийн судалгаанаас үзэхэд ойрын 25 жилд манай хүн ам жилд 1.3-2.1 хувиар өсөх нь ээ. Энэ тоо баримтуудаас харахад өнөөдрийн хүүхэд, залуучууд ирэх сонгуулиудын хувь заяаг шийдэгчид болно оо. Монголын сонгуулийн болон парламентын тогтолцоог шинэчлэх хүн ам зүйн бодит шаардлага байгааг дээрх цөөн жишээнээс харж болно.

XXI зууны сонгогчдын улс төрийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн зууны төлөөлөл бидний үеийнхнээс эрс өөр, илүү чөлөөтэй, нээлттэй байх нь зүй ёсны хэрэг.

-Өөр…?

-Нөгөө талаар, 3,4 саяулхнаа монголчууд бид өнөөдөр “E-mongolia”-г амжилттай нэвтрүүлж, бараг бүх иргэн цахим бүртгэл, цахим хаягтай болж, Монгол Улс Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсноор сонгуулийг цахимаар явуулах үндсэн нөхцөлийг хангасан цөөн орнуудын нэг гэж бахархалтайгаар хэлж болно. Манай иргэд хот, хөдөөгүй цахим банкаар үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авах нь амьдралын хэвийн үзэгдэл болсоор байна. Өнөөдөр манай хүн амын 80 гаруй хувь нь буюу 2.8 сая хэрэглэгч ухаалаг гар утас хэрэглэж байгаагаараа бид хөрш орнуудаа байтугай хөгжингүй орнуудыг ардаа орхиж, нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ ч олныг гайхуулж байна. Тухайлбал, судалгаагаар 15-60 насны хүн амын 10 хүн тутмын 8 нь нийгмийн сүлжээг ашигладаг. Харин нүүр ном буюу фэйсбүүк хэрэглэгчид Улаанбаатар хотын иргэдийн 84 хувь, орон нутгийн иргэдийн 77 хувь буюу улсын хэмжээнд 1.7 саяд хүрээд байна. Тэгэхээр цахим сонгууль явуулах, парламентаа цахимаар ажиллуулах гэдэг монголчууд бидний хувьд санаанд бүрэн багтах асуудал болсон гэж хэлмээр байна.

-Төгсгөлд нь уншигч олонд хандаж юу хэлмээр байна?

-Монголчууд бултаар яривал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Одоогоор яригдаж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийн талаар хувилбаруудын ололттой, давуу талуудыг хэрхэн ашиглах тухай тал талаас нухацтай ярилцан зөвлөлдөж, аль болох нийцтэй хувилбарыг сонгох нь Монголын улс төрийн тогтолцооны хувь заяаны нэн тулгамдсан асуудал болоод байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбажаргал: Байгууллагууд НДШ төлж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна DNN.mn

Ардчиллын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ. Өөдрөгөөр харж байна. Гэхдээ өөдрөг байлгахын тулд монголчуудад бололцоог нь өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, татвараа бага ав. Халамжаа бага өг. Уг нь бол монгол хүн өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай ш дээ. Түүнээс би нийгмийн даатгалын шимтгэл 20, 30 хувиар төлөөд түүгээр нь буцааж намайг халамжлаад байх шаардлагагүй. Энэ тойргийн хэлхээ бүрт нэг нэг нөхөр сууж байгаа. Энд нэг нөхөр татварын мөнгөнөөс идсээр байгаад нэг нөхөр 570 унаж байдаг, тэнд нэг эмгэний тэтгэвэр хүрэхгүй дүр зурагтай сууцгааж байна шүү дээ. Энгийн жишээ дурдъя, картын бараанаас гараад байдал хүнд байсан л даа. Тэр үед Монгол Улс яаж дотоодын хэрэгцээгээ хангасан гэхээр гаалийн татварыг тэглэчихсэн. Ингэснээр гаднаас орж байгаа бараа бүтээгдэхүүний хангамж нэмэгдсэн сайн талтай. Муу тал нь өрсөлдөх чадваргүй үйлдвэрүүд дампуурсан. Тиймээс нэг хэсэг нь хэрэгтэй үйлдвэрүүдийг дампууруулсан гэж ойлгодог.

Нэг хэсэг нь зах зээлийнхээ зарчмаар үйлдвэрүүд дампуурсан гэж дүгнэдэг.

-Улсын төсвөө бараг татварын орлогоор л бүрдүүлж байна шүү дээ…

-Татварыг нэмэхээр татварын орлого өсдөггүй юм. Харин буурдаг байхгүй юу. Огт татвар авахгүй бол мэдээж төсвийн орлого тэг болно. Хэрвээ таны олсон бүх орлогоос татвар аваад байвал хэн ч ажил хийхгүй, хэн ч татвар төлөхгүй. Тиймээс энэ хоёрын дундах манайх шиг улсад хэдэн хувийн татвар байвал татварын орлого сайн байх вэ гэдгийг судалж байх ёстой. Жишээлбэл, Шведэд татвар 40 хувь байхад тэндхийн иргэд татвараа төлнө. Учир нь тэд төлж байгаа татвартаа нийцсэн сэтгэл хангалуун үйлчилгээг авч байгаа.

Аягүй бол манайх үүнээс дөрвөн хувь их байж магадгүй. Миний төлсөн татвараар нэг дарга жийп аваад уначихсан, нэг нөхөр өндөр барилга барьчихсан байна гэхээр таван хувийн татвар төлөх байсан ч надад их харам санагдаж байгаа юм. Нийгмийн сэтгэл зүй, тухайн орны эдийн засгийн хөгжлөөс хамаарч татварыг уян хатан тогтоодог. Гэтэл гадны оронтой харьцуулаад татвар аваад байна.

-Цалингийн орлогоос хамаарч 10 хувийн татвар авах хууль саяхан гарлаа. Энэ хуульд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ хуулиар банкны дансанд орсон орлогоос татвар авна гэж байна лээ. Угтаа бол миний цалингаас татвар төлчихөөд миний дансанд орж байгаа мөнгө шүү дээ. Гэтэл тэр мөнгөнөөс замаараа мах аваад ир гээд эхнэртээ шилжүүлтэл түүнээс 10 хувийн татвар авах гээд байна л даа. Өөрөөр хэлбэл, энэ бол давхар татварын систем байхгүй юу. Монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өгөөтэй аваатай явдаг хүмүүс. Цалин буутал 200 мянган төгрөг зээлчих гэдэг. Тэгвэл хэдийнэ татвар төлчихөөд авч байгаа цалингаасаа хүнээс зээлсэн мөнгөө шилжүүлэхээр тэр мөнгөнөөс татвар авах нь. Бүр нарийндаа хуульд хувь хүн бие биедээ зээл өгч болохгүй. Монгол Улсын хуулиар хувь хүн санхүүгийн үйл ажиллагаа явуулах хориотой. Бүр ийм осолтой хуулиуд гаргаад байгаа юм. Эд нар иргэдээс гозойтол нь татвар авна, татварын орлого тэдэн хувиар өснө гээд сайхан юм бодож байж магадгүй. Гэтэл хүмүүс банкинд мөнгөө хийхээ больчихно шүү дээ. Дахин дахин татвар төлж байхаар чи ирээд бэлнээр мөнгө авчих гэдэг болчихно. Ингээд банкуудад эрсдэл үүсээд эхэлнэ. Банкууд бидний банкинд байршуулсан мөнгөний эх үүсвэрээр зээл олгож, гүйлгээ арилжаа хийж байна. Тэгэхээр бид банкинд мөнгөө хийхгүй болохоор банкууд зээлийн эх үүсвэргүй болно. Ингэхээр бизнесүүд зогсоно.

Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох хамгийн сайхан үе өнгөрөгч хоёр жилд тохиогоод өнгөрчихлөө. Учир нь манайхан гадагш, дотогшоо явахгүй хөл хорионд орчихоор валютын эрэлт багасна. Энэ үед нь Монголбанк хугацаагүй хадгаламжид хүү төлүүлэхийг нь болиулаад инфляцитай байхад бодлогын хүүг долоон хувь болгосон. Ингэхээр ямар ч тэнэг хүн банкнаас мөнгөө татаад авчихна шүү дээ. Тэр хууль хэрэгжээд жил болоогүй байхад банкууд ямар ч зээлийн эх үүсвэргүй болчихсон гээд зээл өгөхгүй зогсчихсон. Ингээд мөнгөний бодлогын хүү буцаад 13 хувьтай болсон. Зээлийн хүү ч 20 гаруй хувьтай байгаа.

Бид орчин үеийн хэв маягт шилжиж бэлэн мөнгө барихаа болиод, банкинд мөнгө байршуулдаг болоод эхэлсэн чинь ийм хууль хийчихээр буцаад гудасныхаа дор мөнгөө хадгалж, том том мөнгөн дэвсгэртээ Жамц баян шиг тоолдог болоод эхэлнэ шүү дээ. Үүнийг олж харахгүй байна. Эд нар одоо банкнаас хаа зайлдаг юм бэ. Одоо бүгд уян хатан юм чинь гэж бодоод байна. Үгүй шүү дээ.

-Монголчууд ерөөсөө л халамжлуулдаг улс болчихлоо. Яаж хүмүүсийг ажил хийдэг сэтгэхүйтэй болгох вэ?

-Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.

Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмж чаддаггүй. Сая төгрөг өгөхөөр 300 мянган төгрөгийг нь авчихаад байгаа юм чинь аргагүй ш дээ.

Мөн цагийн ажлын хөлсний систем байхгүй учраас эд ажиллах насны хүмүүс ажил хийхгүй байгаа юм. ТӨК-ийнхөн цас цэвэрлэнэ гээд бөөн юм болж байна даа. Жишээлбэл, намайг оюутан байхад муу хэлээд байдаг Орост ТӨК-ийн ажлыг оюутнуудад хариуцуулаад өгчихдөг. Хааяа мөнгөгүй болчихсон үедээ очиж цас цэвэрлэдэг байлаа. Ажлын хөлсийг цагаар тооцоод газар дээр нь өгчихдөг байсан. Жаахан өлсөөд ирэхээрээ цас ороосой гэдэг байлаа шүү дээ. Тэнд ажиллах хүчний асуудлыг ямар ч зовлонгүй ингэж шийддэг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэм л гээд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх маш осолтой. Учир нь бага цалинтай хүнээ ажлаас халчихдаг. Иргэд ойлгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр цалин нэмэгдэнэ гэж ойлгодог. Гэтэл Нэг байгууллагын нэг давхрыг цэвэрлээд сард 300 мянган төгрөг авах ажил байна. Гэтэл 550 мянган төгрөгөөс доош мөнгөөр хүнийг ажил хийлгүүлэхгүй шүү гэчихээр 550 мянган төгрөг өгч нэг давхраа цэвэрлүүлж байхаар өөрөө зүлгэсэн нь дээр биз дээ. Энэ нь эргээд халамжийнхаа эсрэг бодлого болчихоод байгаа юм. Өнгөн талаасаа харахад ядарсан хүмүүсийн цалинг нэмж байгаа юм шиг хэрнээ бага цалинтай иргэдийг ажлаас халах үндэслэл болчихож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан морь өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 20, харцага одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:22 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхангүй газарт болсон явдал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын ҮБХ-ны гишүүн
Л.Гантөмөр “АН эмхрэх нь
монголчуудын ашиг
сонирхол” гэснийг
“Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

С.Батдөлийн
хүүхдүүд
цахим
гадуурхалд
өртөж эрх нь
зөрчигдөж
байгаа юу?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхангүй газарт болсон явдал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монгол Улсын Зөвлөх инженер, Хөдөө аж ахуйн техник эзэмшигчдийн холбооны тэргүүн, ХААИС-ийн доктор Г.Батдэлгэр “Х.Болорчулуун сайдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг уншаад надад ийм санаа төрлөө” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Дамирангийн Энхбат агсны дүү Баяраа “Ахынхаа нэр төрийг сэргээхийн төлөө
Монголын дүлий төрөөс уучлалт
хүсэхийг шаардсаар байх болно” гэв.

“Улаан бал”
нэвтрүүлгийн
хөтлөгч, сэтгүүлч
Ч.Лодойсамбуу “Монгол Улсын төр
хоёр сая төгрөгтэй өрхийг хүүхдүүдээ
тэжээх хангалттай орлогын эх үүсвэр
гэж үзэж байна” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын гавъяат жүжигчин, Г.Ариунбаатар ” Отелло” дуурийн Ягогийн дүрд гоцлоно DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, Мариинский театрын зочин гоцлол дуучин Г.Ариунбаатар нэгдүгээр сард дуулах дууриудаа танилцууллаа. Тэрээр энэ сарын 12-нд Мариинский театрын тайзнаа Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго, 14-нд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари, 21-нд Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго, 22-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд гоцлохоор болжээ.

Г.Ариунбаатар гавьяат өнгөрсөн онд дэлхийн алдарт дууриуд болох “Риголетто”, “Тосгоны алдар”, “Травиата”, “Риголетто”, “Аида”, “Макбет”, “Тоска”, “Трубадур”, “Кармен” дууриудад гоцолсон билээ.

Тэрээр өнгөрсөн оноо дүгнэж “Улиран одож буй 2022 он чамд баярлалаа. Төлөвлөсөн ажлууд биеллээ олж өөрийгөө хөгжүүлж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөн гялалзсан амжилттай он байлаа. Шинэ оноо угтаж агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн суут зохиолч У.Шекспирийн “Отелло” хэмээх эмгэнэлт зохиолоор амьдралынхаа сүүлийн мөчүүдэд туурвисан “Отелло” дуурийн Ягон дүрд нэгдүгээр сарын 12-нд Мариинский театрын тайзнаа бүтээх нь ээ. Үнэхээр шүүс шахсан, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан дүр ажээ. Мөн ирэх гуравдугаар сараас Европын тоглолтууд “Аида” дууриар Испани улсаас эхлэх нь” хэмээсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Дулаан өвөл Европыг эрчим хүчний хямралаас аварч байна DNN.mn

Европын эрчим хүчний хямралын үр дагаврыг дулаан өвөл мөн хийн агуулахын дүүргэлт зөөллөж өглөө гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Харьцангуй дулаан цаг уур, Европын холбооны хийн хэрэглээг буулгасан нь энэ бүсэд шатахууны үнийг бууруулжээ. Өнгөрсөн сард Европын холбооны хийн хэрэглээ сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс 13 хувиар буурч оны эхний хоногуудад хийн эрэлт 38 хувиар багасчээ. Мөн Европын хэрэглээ жилийн дотор таван жилийн дундаж хэрэглээнээс 16 хувиар багасана гэсэн хүлээлттэй байгаа аж.

Зах зээлийн шинжээчид одоо Европын зах зээлд шахмал хийн илүүдэл гарсан гэж үзэж байна. Түлшний арванхоёрдугаар сарын нийлүүлэлт дээд зэрэгт хүрсэн юм. Гэхдээ Хятадын талаас эрэлт нь нэмэгдвэл байдал өөрөөр эргэж магадгүй.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг орон хөгжүүлэх асуудлыг эрдэмжүүлнэ DNN.mn


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд их дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оруулж танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх, Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад Улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж шийдвэрлүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл, орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг Хөшигийн хөндий, Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь аймгуудад “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор төлөвлөн хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалт, судалгаа, технологи үйлдвэрлэлийн орчинг бий болгон дэлхийн түвшний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэхээр зорин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд холестриныг бууруулах аргууд DNN.mn

Өвлийн улиралд айл бүрд өөх тосны хэрэглээ нэмэгддэг. Хэт их өөх тостой хоол идэх нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг. Иймд холестерины хэмжээгээ хянаж судас хатуурах, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

Холестерин

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах ханасан өөх, тос бөгөөд цусан дахь хэвийн хэмжээ нь 200 мг юм. Хүн өдөрт 300 мг-аас ихгүй холестериныг хүнсээр авах ёстой. Цусан дахь холестерин бэлгийн, бөөрний дээд булчирхайн гормон, Д амин дэм, хоол боловсруулахад оролцдог цөсний хүчлийг бий болгоход оролцдог.

Холестерин хоёр төрөл байдаг:

  • Өндөр нягтралтай липопротеин буюу “сайн холестерин”- артерийн судсыг цэвэрлэх үүрэгтэй, хэмжээ нь их байх тусмаа сайн
  • Бага нягтралтай липопротеинбуюу “муу холестерин”-судасны хананд наалдаж, улмаар бөглөрөл, нарийсал үүсгэдэг тул цусан дахь хэмжээ нь бага байх тусмаа сайн.

Цусны холестериныг хэрхэн бууруулах вэ?

Шинжилгээгээр холестерины хэмжээ их гарсан бол ханасан өөх тос ихтэй хүнс болох үхэр, хонины мах, цөцгийн тос, өрөм, цөцгий, бяслаг, транс тос, тослогийг бууруулах хэрэгтэй. Улмаар загас, тахианы мах, тослог багатай сүү, тараг, эрдэнэшиш, наранцэцэг, буурцгийн тосыг хоолондоо хэрэглэх нь зүйтэй. Мөн чидуны, рапсын, гүнждийн тос, авокадо, самар, самрын тос нь цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг.

Хэт их өндөг идэх хэрэггүй

Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндгийг долоо хоногт гурваас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно.

Биеийн жингээ хянах

Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрд холестерины хэмжээ хоёр дахин ихсэж байдаг. Хоолны дэглэм барихдаа 2/3 нь жимс, ногоо, үр тариа, 1/3 нь мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой.

Жимс, жимсгэнийн хэрэглээ

Жимсэнд мөн пектин байдаг. Олон төрлийн жимс идэх нь ашигтай. Жишээ нь өдөрт тал жүржөглөө идсэн бол бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна. Мөн эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх нь пектинээс гадна холестерины эсрэг үйлчилдэг.

Холестерийг бууруулах дадал:

  • Өдөрт 1-2 лууван идэх нь цусан дахь холестерины хэмжээг 10-20 хувиар бууруулна
  • Үхрийн мах, гэхдээ бага хэмжээгээр үхрийн махыг өдөрт 100-180 мг-аас илүүгүй хэрэглэх
  • Тослоггүй сүү нь элгэнд холестерин үүсэхийг саатуулдаг тул өдөр бүр нэг аягыг уувал сайн
  • Түүхий сармис нь цусыг өөх тосноос цэвэрлэх үйлчилгээтэй. Харин чанаж болгох нь холестерин бууруулах чадварыг алдагдуулдаг
  • Витамин РР, С, Е, кальци, идэвхжүүлсэн нүүрс зэрэг нь холестерин бууруулах үйлчилгээтэй тул эмчийн зааврын дагуу хэрэглэж болно
  • Өдөрт хоёроос дээш аяга кофе уудаг хүмүүсийн холестерин хэвийн хэмжээнээс их байсан байна. Чанадаг кофе уусгадаг кофег бодвол холестериныг илүү нэмэгдүүлдэг гэдгийг Финляндын эрдэмтдийн судалгаа харуулжээ
  • Тамхи татдаг хүмүүсийн цусанд “сайн холестерин”-ы хэмжээ бага байдаг. Тамхиа хаяхад “сайн холестерин”-ы хэмжээ хурдан хугацаанд мэдэгдэхүйц нэмэгддэг байна
  • Судасны хананд хуримтлагдсан холестерины бөөгнөрлийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийснээр багасгаж болно. Дасгал нь хоол идсэний дараа цусыг өөх тосноос цэвэрлэх нэг арга юм. Өөх тос цусанд удаан хуримтлагдахгүй бол судасны хананд бага хэмжээгээр үлдэнэ
  • Тайвшрах дуу хөгжим сонсох, бясалгах нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай байдаг байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно DNN.mn

Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Уг барилдаан энэ сарын 13-ний өдөр болох юм байна. Барилдах бөхчүүдийг 12-ний өдөр цахимаар бүртгэх юм байна